“Эвсэг” брэнд дэлхийд хамгийн том үйлдвэрийн дэргэдэх ноолуурын төв дэлгүүрийнхээ нээлтийг хийлээ
Ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт манлайлагч эх орны “Эвсэг” брэндийг үйлдвэрлэгч компаниуд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг шинэчилж, шинэ оны өмнөхөн нээсэн бол өнгөрсөн даваа гарагт дэлхийд хамгийн томд тооцогдох үйлдвэрийн дэргэдэх ноолуурын дэлгүүрийнхээ өргөтгөлийн нээлтийг хийлээ.
1720 ам.метр талбайтай үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрийн хоёр давхар дахь галлерейгээс хэрэглэгчид үйлдвэрлэл хэрхэн явагдаж, бүтээгдэхүүн гарч байгааг харах боломж олгосон нь сонирхолтой шийдэл болжээ.
Тус компани шинэ оны өмнөхөн Германы “ШТОЛ”, Японы “SHIMA-SEIKI” компанийн орчин үеийн бүрэн автомат сүлжих машин, Италийн өндөр бүтээмжтэй “CONTI COMPLETT” оёх машиныг суурилуулж, үйлдвэрлэлээ өргөтгөснөөр ажлын байрыг 300-гаар нэмэгдүүлсэн байна.
“Эвсэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бат дэлгүүрээ нээж хэлсэн үгэндээ, “2018 онд манай компани үйлдвэртээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрээ өргөтгөсний зэрэгцээ үйлдвэрийн дэлгүүрийнхээ талбайг 1720 ам.метр болгон нэмэгдүүлж, дэлхийн хамгийн том ноолуурын үйлдвэрийн төв дэлгүүрийг нээж байгаадаа баяртай байна.
“Эвсэг” компани маань үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувийг Англи, Герман, Франц, Швейцарь, Итали, Япон, Казакстан улсад экспортолдог, экспортын борлуулалтаараа Монголдоо хоёрдугаарт орж байна. Монгол оронд жил бүр нөхөн төлждөг ургадаг алт болсон ноолуурын нөөц жилээс жилд өсөн нэмэгдэж, жилдээ 10 мянган тонн түүхий ноолуур бэтгэгдэж байна. Мөн ноолууран бүтээгдэхүүнийг хэрэглэгч дотоодын болон жуулчдын тоо нэмэгдэж, гадаад захиалга ч өсөн нэмэгдсээр байгаа юм.
Монголд жилд ойролцоогоор хагас сая жуулчин ирж байгаагийн 15 хувь нь манай үйлдвэртэй танилцаж, манай төв дэлгүүрээр үйлчлүүлдэг. Зах зээлийн эрэлт хэрэгцээ ийн өсөн нэмэгдэж байгаа тул бид үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн, одоо худалдааны төвийнхөө өргөтгөлийг нээж байна” гэлээ.
ХХААХҮ-ийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү: “Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Үйлдвэржилт-20:100”, “Ноолуур” хэмээх хоёр хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн үр дүнд ноолуурын 28 үйлдвэр 188.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийн санхүүжилтийн үр дүн гарч, Эвсэг брэндийн үйлдвэр маань үйлдвэрээ өргөтгөж, дэлгүүрийнхээ талбайг нэмэгдүүлж, 300 ажлыг байр шинээр бий болголоо.
Монгол Улсад хамгийн том үйлдвэрийн дэргэдэх ноолуурын дэлгүүрийг нээж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр борлуулалтыг дэмжих арга хэмжээ ийн явагдаж байна. Монгол Улс жилдээ 10 мянга орчим тонн ноолуур бэлддэг дэлхийн хоёр дахь том нийлүүлэгч. Стратегийн бүтээгдэхүүнээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, илүү их нэмүү өртгийг Монгол Улсдаа шингээж өгөх төрийн бодлого үндэсний үйлдвэрүүдэд бодитой хэрэгжиж буйн нэг жишээ энэ юм” гэж хэлэв.
Монгол ямааны ноолуур, тэмээний ноос нь хөнгөн зөөлөн, дулаахан экологийн цэвэр түүхий эд тул хүний биед харшлахгүй, эдэлгээ удаан, тансаг зэрэглэлийн түүхий эд юм. “Эвсэг”-ийн ноолууран бүтээгдэхүүнийхээ чанарыг Английн болон Солонгосын Олон улсын чанарын лабораториудад шинжилгээ хийлгэж баталгаажуулдаг нь захиалагч, хэрэглэгч нарт итгэл төрүүлж хамтын ажиллагааны үр өгөөж нь жилээс жилд өсөн нэмэгддэг байна.
“Эвсэг”-ийн шинийг эрэлхийлэгч, бүтээлч ажилсаг хамт олон бүтээгдэхүүний чанар, загварын чиг хандлагыг орчин үетэй хослуулах үүднээс тасралтгүй эрэл хайгуул хийж ажилласаар байгаа юм. Тус компанийн дизайнеруудын баг шинэ оны өмнөхөн болсон “Гоёл-2019” наадмаас “Шилдгийн шилдэг гранпри” шагналыг авсан нь үүний баталгаа. “Эвсэг”-ийн ерөнхий дизайнер С.Алимаагийн “Гоёл” наадмаас гранпри шагнал хүртсэн өдөр тутмын ноолууран хувцасны загварын коллекцоос төв дэлгүүрийн нээлтэд ирсэн хүндэт зочдодоо танилцууллаа.
Шинэ худалдааны төв нь ямагт хэрэглэгчдээ дээдэлж ирсэн Эх орны “Эвсэг” брэндийн хэрэглэгчиддээ барьж байгаа бас нэгэн “сюрприз” төдийгүй үндэсний баялаг бүтээгчээс улс орныхоо хөгжилд оруулах дорвитой хувь нэмэр болох нь дамжиггүй.

54 сэтгэгдэл