iNet.mn дагах

О.Батсайхан: Түүхээ мэддэг бол Х Богдод хүндэтгэлтай хандах учиртай

Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхантай саяхан олны өмнө гарсан Х Богдын талаар ярилцлаа. О.Батсайхан бол монголын үе үеийн Богдыг 30 гаруй жил судалж буй судлаач юм.
-X Богдыг Монголоос тодорсон гэж 2016 онд Далай лам Монголд ирэхдээ зарлаж байлаа. Тухайн үед хүү балчир байгаа учир олонд зарлахгүй гэж байв. Харин саяхан Х Богд олны өмнө гарлаа. Ер нь Богдыг хэрхэн тодруулдаг юм бэ?
-Үе үеийн Богдыг Далай лам тодруулж ирсэн уламжлал байна. Тухайлбал, бид бүхний сайн мэдэх Богд хаан буюу наймдугаар дүрийн Богд Жавзандамба хутагтыг хэрхэн тодруулсан архивын баримтыг үзвэл, "Жавзандамба хутагтын хувилгааны төлөв бүхий гурван бяцхан хөвгүүнийг сурвалжлан олсон учрыг гаргаж", "сэцэн ухаантай энгийн хөвгүүдээс өөр билэгтэй гайхамшигтай гурван бяцхан хөвгүүнийг сурвалжлан олов" гээд Далай лам харьяат шавийн хамт шиваа татахад иргэн Гончигцэрэнгийн хөвгүүнийн нэрийг татан гаргаж, хувилгаан тогтоосон хэмээн бичсэн байдаг.
Нэгэн жилд төрсөн хүүхдүүдээс жил, мэнгэ бүхий л зүйлийг шинжиж, тодруулан ямар нэгэн эндүүрэггүйгээр магад тодорсон, дээр нь өмнөх дүрийнхээ хэрэглэж байсан хувцас, эд зүйлсийг шууд энэ минийх хэмээн таньсан хүүхдийг нарийн шинжин тогтоон Богд Жавзандамба хутагтыг хойт дүрийг тодруулдаг байна. Х Богд ч мөн л энэ уламжлалаар тодорсон гэж бодно.
-Х Богдыг улстөрч, бизнесмэн айлд төрсөн байгааг хүмүүс хэлж байна. Нөгөө талд мөнгөөр зохицуулчихлаа ч гэж яригдаж байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Монгол бол бие даасан тусгаар улс. Тиймээс үндэсний бурханы шашин нь өөрийн тэргүүнтэй байх юу юунаас илүү чухал байна. Монголын бурхан шашин тэргүүнтэй байх явдал бүхнээс чухал болохоос хаана, хэнийд төрсөн нь чухал бус юм. Богд Жавзандамба хутагт нь Монголын үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч болохын хувьд оюун санааны тусгаар тогтнолын баталгаа болно. Тиймээс хэний хэн байх нь тусдаа асуудал байх. 267 жилийн дараа Монголын бурханы шашны тэргүүнээр монгол нутгаас монгол хүн тодорч байгаа гэж бодоорой. Эхний хоёр Богд монгол хүн бөгөөд Алтан ургийн шууд гаралтай хүмүүс байлаа. Түүнээс хойшхи гуравдугаар Богд Жавзандамба хутагтаас өгсүүлэн төвөд хүн харь гүрний бодлогоор тодруулдаг байсан уламжлалыг халж байгаа хэрэг. Х Богдыг тодруулахдаа хутагт, хувилгаадыг тодруулдаг уламжлалыг нарийн баримталсан гэж би ойлгож байна.
-IX Богд таалал төгсөхийнхөө өмнө Ц.Гарамжав гуайд “Би Цагаан сарын шинийн 5-нд танайд очно” гэх агуулга айлдсан гэсэн. Энэ үнэн үү. Та дэлгэрүүлж ярьж өгөөч. IX Богд хойчоо тодруулах тал дээр юу хэлж айлдсан байдаг юм бол?
-Би тэр талаар сонсож байгаагүй. IX Богдын гэрээслэл бий юү гэвэл бий. Түүнд бичсэнийг үзвэл миний хойт дүр монгол хүн монгол нутагтаа тодорч, бурханы шашны уламжлал, ёс, дэгээ баримтлан хөгжүүлэх болно хэмээн айлдсан байдаг.
IX Богдын гэрээслэлIX Богдын гэрээслэл
IX Богдын гэрээслэлIX Богдын гэрээслэл
-Ер нь Богд гэдэг ямар үүрэгтэй, ямар ач холбогдолтой хүн юм бол гэдгийг хүмүүс тийм ч сайн мэдэхгүй байх шиг байна. Та тайлбарлаж өгч болох уу?
-Монголын түүхэнд лав бидний мэдэж буйгаар есөн Богд тодорч байсан байх бөгөөд одоо Х Богд тодорсон байна. 1578 онд Эзэн Чингис хааны алтан ургийн хан болох Түмэдийн Алтан хан Түвдийн бурханы шашны тэргүүнтэй холбоо тогтоож, Далай лам хэмээх нэр түүнд хайрласан хэмээдэг билээ. Ийнхүү Буддын шашин Монголд нэвтрэхэд чухал үүрэг гүйцэтгэж, 1586 онд Абтай сайн хан хамтран Их Монгол Улсын нийслэл Хархорумын ойролцоо Эрдэнэ-Зуу хийдийг байгуулсан гэдэг түүх бий. Улмаар Абтай сайн ханы удам Өндөр гэгээн Занабазар Халх Монголын бурханы шашны тэргүүнээр 1639 онд таван настайдаа өргөмжлөгдсөн. Өндөр гэгээний үед монголчууд номтой болж, ертөнцийг үзэх үзэл нь өөр болж, судар түүх цадиг олноор туурвин номтой эрдэмтэн мэргэд олноор төрж гарсан нь бий.
Хоёрдугаар Богдын үеэс хойш Эрдэнэ-Зуу хот дээр Амарбаясгалант, Дамбадаржаалин, Их Хүрээ, Вангийн Хүрээ, Сайн бэйсийн хүрээ гээд олон зуун хот суурин бий болж, номын өргөөд байгуулагдсан байдаг. Үнэндээ дэлхийн бүхий л хотуудын түүхийг үзвэл ямар нэгэн сүм, хийдийн туурин дээр боссон нь элбэг бий. Улмаар ХХ зууны эхээр Манж Чин гүрний эрхшээлээс гарч, Эзэн Чингис хааны байгуулсан төр улс, тусгаар тогтнолоо сэргээн байгуулахад бурханы шашин монголчуудыг нэгтгэсэн нэг том хүчин зүйл болсон юм. Тиймээс л бурханы шашны тэргүүн наймдугаар Богд Жавзандамба хутагт 1911 оны үндэсний хувьсгалыг удирдан манлайлж, монголчууд бидэнд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол олж өгсөн гавьяатай нэгэн болсон. Наймдугаар Богд 1911 оноос 1924 онд Монгол Улсын эзэн хаан, төр, шашны тэргүүн байсаныг бид бүхэн мэднэ. Бурханы шашинтай монголчууд Богдыгоо тойрон хүрээлж, эрхэмлэн дээдэлж, сүслэн залбирсаар эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалж чадсан нь бодит үнэн шүү. ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийг Богд хааны намтар цадиг, үйл ажиллагаагүйгээр төсөөлөх аргагүй. Орчин үеийн Монголын түүхийн эхлэлийг тавьсных нь төлөө, Монголын гал голомтыг авч үлдсэнийх нь төлөө үе үеийн Богдуудад хүндэтгэлтай хандах учиртай.
Богд Хаант төрийн тамгаБогд Хаант төрийн тамга
Социализмын үед монгол үндэсний үнэт зүйлс, уламжлал, түүх, шашин, соёлыг хамгаалж байсных нь төлөө хэдэн арван мянган лам нарыг хэлмэгдүүлсэн байх. Богд хаан 1924 онд таалал болж, Монголд шашингүй нийгэм байгуулж эхэлсэн. Тиймээс 1990 он хүртэл Богдын хойд дүрийн асуудлыг Монголд хориглосон байв. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа Түвдэд тодорч, Монгол нь тоохгүй, ирүүлэх ч боломжгүй байсан тул Энэтхэгт дүрвэн гарсан IX дүрийн Богдыг Монголдоо урин залсан удаатай. 1999 онд Монголд IX дүрийн Богдыг анх удаа ирэхэд бурханы шашинтай монголчууд Гандангийн хашааг дүүргэж байсан гэдэг. Харин түүнийг Монголоос хөөж гаргаад арван жилийн дараа 2009 онд дахин Монголд ирсэн байдаг. Ингээд Монгол Улсын иргэн болсон IX Богд миний хойт дүр монгол нутагтаа монгол хүн болж төрнө хэмээн гэрээслэл үлдээгээд 2012 онд таалал болжээ. Тэр үеэс хойш яг арван нэгийн жилийн дараа Х Богдыг тодруулан өргөмжилж байх шиг байна.
Богд Жавзандамба хутагт бол бурханы шашинтай монголчууд, бурханы шашны олон лам хуврагуудыг нэгтгэх нэг том хүчин зүйл болох ач тустай гэж бодно. Монгол Улс эдийн засгийн хувьд гадны ертөнцөөс нэлээд хамааралтай болж байгаа эл үед оюун санааны хувьд тусгаар тогтносон байх нь монгол үндэстэн өнө удаан оршихын үндэс билээ.
-Үе үеийн Богд улс төрийн золиос болох ч юм уу тохиолдол их байсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Манжийн эрхшээлд байхад тодорсон Богдуудад тийм зүйлс тохиолдож байсан. Гурваас долдугаар Богдын дундаж нас 22 жил байдаг юм. Үүний учир нь Манжийн эсрэг монголчуудын үндэсний тэмцэлд Богдуудын нэр хүнд, нөлөө их хэмээн үзэж байсантай холбоотой. Харин өнөөдөр Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан улс тул өөрийн үндэсний шашны тэргүүнээ тодруулах залах явдал монголчуудын үндэсний эрх ашигт нийцсэн асуудал мөн.
-Манай улс Богдтой болсон нь гадаад харилцаа талдаа хэрхэн нөлөөлөх вэ, ялангуяа БНХАУ-ын тал хэрхэн хандах бол?
-Монгол Улс өөрийн шашны тэргүүнээ тодруулан өргөмжлөх нь монголчуудын үндэсний эрх ашигт бүрэн нийцсэн дотоод асуудал тул гадны улс гүрнүүд, тухайлбал БНХАУ, ОХУ болон бусад улсууд хүндэтгэлтэй хандах учиртай. Өнөөгийн соёлт ертөнцөд олон улсын харилцааны тогтсон дэг, соёлын үүднээс авч үзвэл Монголчууд уламжлалаа баримтлан өөрийн үндэсний шашны тэргүүнээ тодруулан өргөмжлөх явдал нь хэн нэгэн гадны улсын эрх ашигт харшилсан зүйлс болохгүй. Монгол Улс НҮБ-ын бүрэн эрх гишүүний хувьд дэлхийн бусад улсуудтай эн зэрэгцэн бие биеэ хүндэтгэн оршдог улс шүү дээ.
-XV Далай ламын залгамжлагчийг Хятадын төв Засгийн газар тодруулна гэж өөрсдөө мэдэгдсэн байсан. Үүнд манай Богд ямар үүрэгтэй оролцох вэ?
-Энэ бол ирээдүйн асуудал. Юуны өмнө эхлээд Монгол бурханы шашны тэргүүн өөрийн Богдтой болох нь чухал байна.
О.Батсайхан:  Түүхээ мэддэг бол Х Богдод хүндэтгэлтай хандах учиртай
-Нөгөө талаас хүүхдийн эрхийг хөндөж ярих нь зөв байх аа. Хүү өсөж том болоод гэргийтэй болох, өөрийн хүссэн ажлаа хийж чадахгүй байх нь хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал болох вий гэж одоо үед харах тал бий. Үүнийг Богд хүний хувь тавилан гэж хүлээж авах ёстой юу?
-Бурханы шашны өндөр мяндагтай лам хувраг, бурханы шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтууд ихэнх тохиолдолд өөрсдийгөө монголчуудын сайн сайхны төлөө, ирээдүйнх нь төлөө зориулж ирсэн байдаг. Бурханы шашны тэргүүн байх нь хүссэн хүн бүрийн амьдралд учрахгүй хувь зохиол юм.
-Манай Үндсэн хуульд "Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ" гэж заасан нь бий. Богд нэгэнт тодорсон бас шашны тэргүүн гэдэг утгаараа төртэйгөө хэрхэн харьцах ёстой вэ?
-Шашны тэргүүн төрөө дээдлэх учиртай. Мөн хуулийн хүрээнд зөвхөн шашны үйл ажиллагаа явуулах нь зөв юм.
-Монгол түмэн бид Богдоо хэрхэн хүлээж авч, яаж хандвал зохистой вэ?
-Дөрвөн зуу шахам жилийн өмнөөс Монголын Богд Өндөр гэгээн Занабазараас хойш удаа дараалан заларч байсан Богд Жавзандамба хутагтууд Монголын шашин, үндэсний уламжлал, соёлд үлэмж их ач тус үзүүлж ирсэн юм. Үүний нэгэн адилаар Богд Жавзандамба хутагтын Х дүрээр монгол орондоо монгол хүн тодорч байгаа нь монголчуудын оюун санааны хөгжилд чухал хувь нэмэр болж, үндэсний үнэт зүйлсээ дээдэлсэн монголчуудын эв нэгдлийг хангах томоохон хөшүүрэг болно гэж бодно. Асар их хүн амтай хоёр томоохон соёлын дунд орших монголчуудын оюун санааны хувьд тусгаар тогтносон байх, монгол үндсээ хэмээсэн хэн бүхний сэтгэлд итгэл найдварын оч болон асах миний Монголын Богд хэмээн эрхэмлэн дээдэлж хүлээн авбаас зохилтой.
-Ярилцсанд баярлалаа.скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

3/08/2026, 19:31

“Нутаг заагдсан” С.Зориг

3/08/2026, 19:30

Дэлхийн өвд бүртгэсэн “Чихэртийн зоо”-нд “Хаадын хүлэг” үйл ажиллагааг зохион байгуулав

3/08/2026, 19:10

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

3/08/2026, 19:06

Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 568.9 мянгад хүрчээ

3/08/2026, 19:03

Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана

3/08/2026, 19:01

Бага хуралд оролцохоор 4,127 төлөөлөгч албан ёсоор бүртгүүлээд байна

28/07/2026, 17:11

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр

28/07/2026, 16:59

Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

28/07/2026, 12:09

СЭЛЭНГЭ: МОНЦАМЭ-гийн анхны мэдээ дамжуулсан түүхэн байр хадгалагдаж байна

28/07/2026, 12:06

Монгол Улсад энэ оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ

28/07/2026, 12:04

ХӨВСГӨЛ Нутгийн зөвлөлөөс МУАЖ Д.Цэрэндарьзавт 2 өрөө байр олгоно

20/07/2026, 19:22

ХӨВСГӨЛ Нутгийн зөвлөлөөс МУАЖ Д.Цэрэндарьзавт 2 өрөө байр олгоно

20/07/2026, 19:21

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

20/07/2026, 19:19

Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ

20/07/2026, 16:22

“Монгол бахархал-Адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

20/07/2026, 16:20

Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ

19/07/2026, 13:56

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

19/07/2026, 13:54

АН-ын С.Цэнгүүн МАН-ын С.Бямбацогтын бэр болсныг Н.Амаржин батлав

19/07/2026, 13:52

С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон

19/07/2026, 13:50

С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон

19/07/2026, 13:44

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

19/07/2026, 13:40

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

9/07/2026, 18:55

Английн шигшээ шөвгийн наймд Норвегийн багтай тоглохоор боллоо

6/07/2026, 16:51

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

6/07/2026, 16:49

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан

6/07/2026, 16:45

Хар өрөвтас нутагшсан газар экосистем эрүүл байдаг

6/07/2026, 16:43

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

6/07/2026, 16:40

Монгол Улс Үндэсний баяр наадамтай зэрэгцүүлэн “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

6/07/2026, 16:38

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

6/07/2026, 16:37

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19