iNet.mn дагах

Д.Давааням: Хальсны гэрэл зургийн үнэ цэнийг ойлгож байж гэрэл зураг хэрхэн бүтдэгийг ойлгоно

Сайн байна уу? Юуны өмнө Хангарьд-2023 Улаанбаатар кино наадмаас “шилдэг зураглаач”-ийн шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Таны ажил, уран бүтээлийн гарааны тухай яриагаа эхэлье. Д.Давааням: Хальсны гэрэл зургийн үнэ цэнийг ойлгож байж гэрэл зураг хэрхэн бүтдэгийг ойлгоно
Би 9-10 дугаар ангийн сурагч байхдаа буюу 2004 оноос хар, цагаан хальсаар зураг авч эхэлсэн. Тухайн үед Монголд гэрэл зургийн сургууль ч юм уу, тийм зүйл огт байгаагүй. Тэгээд төгсөх үедээ гэрэл зурагтай ойр гэдэг утгаар нь кино, телевизийн зураглаач гэх мэргэжлийг сонгоод 2009 онд төгссөн. Тэрнээс хойш гэрэл зураг, дүрс бичлэг чиглэлээр ажиллаж байна. Одоогоор ажилласан томоохон уран бүтээл гэвэл Б.Золжаргал найруулагчийн “Шар автобус” богино хэмжээний кино болон “Баавгай болох сон” бүрэн хэмжээний кино юм байна.
Гэрэл зураг болон кино зураглаачаар ажиллах ямар ялгаатай вэ?
Нэг нь хөдөлгөөнгүй зураг, нөгөө нь хөдөлгөөнтэй болохоос биш хоорондоо ер нь ойролцоо санагддаг.  Гэхдээ яагаад гэрэл зурагчин болгон дүрс бичлэгийн салбарт орж чадахгүй байна вэ гэвэл, миний хувьд тэдгээрийн хооронд нарийн торгон мэдрэмж гэх үү, эсвэл нэг тийм зааг байдаг юм шиг санагддаг. Ямар хүмүүс тэр зааг дээр ойрхон байна, ямар хүмүүс хол байна гэдгийг хүмүүс өөрсдөө бас мэдрэх хэрэгтэй юм шиг байгаа юм. Баримтат гэрэл зургийн хувьд тухайн зургийнхаа үнэ цэн, мөн чанарыг ойлгодог, ойлгохыг хичээдэг, авсан зургаараа ямар нэг асуудлыг гаргаж ирэх сэдэлтэй байдаг. Иймд илүү бүтээлч байх хандлагыг өнгөрсөн хугацаанд суулгахын тулд цаг хугацаагаа зориулж явсан. Тэгэхээр өөрийнхөө авдаг стиль, авдаг зургийг л хөдөлгөөнд оруулаад тухайн ньюансийг л гаргаж ирж байгаа хэрэг гэж боддог. 
Хальсаар зураг авахын гол утга учир нь гэрэл зураг хэрхэн, яаж бүтэж байгаа вэ гэдгийг гэрэл зурагчинд ойлгуулдаг. 
Д.Давааням
Сүүлийн жилүүдэд хальсны гэрэл зураг сонирхдог залуус олширч байгаа шүү дээ. Тэгвэл хальсны гэрэл зургийн үнэ цэн нь яг юу вэ? 
Хальсаар зураг авахын гол утга учир нь гэрэл зураг хэрхэн, яаж бүтэж байгаа вэ гэдгийг гэрэл зурагчинд ойлгуулж өгдөг. Дижитал камераар хүссэн обьект руу чиглүүлэхэд ямар нэг зураг гарчихна. Тэгэхээр тухайн зүйлийг амархан юм байна гэсэн ойлголтыг үлдээж байгаа юм л даа. Гэхдээ энэ нь техникийн хөгжил зэргээс шалтгаалж буй болохоор буруу зүйл биш ч гэсэн хортой тал нь юу вэ гэхлээр бэлэнчлэх сэтгэлгээ. Гэрэл зураг амархан бүтдэг юм байна гэсэн бодлыг гэрэл зураг анхлан сонирхогчдод өгч байгаа юм. Ийм асар том, торгон урлагийг энгийн зүйл болгочихвол гэрэл зургийн үнэлэмж, үнэлгээ, гэрэл зурганд хандах хандлага хүртэл уначхаад байгаа юм. Гэтэл хальсны гэрэл зураг дээр 36, 24 кадртай мөн авсан зургаа тэр доор нь харах боломжгүй. Дижитал камераар бол 36 кадрыг дуусгая гэвэл нэг минутын дотор юм бодохгүйгээр гялс аваад дуусчихна. Хальсан дээр болохоор бүх юмыг нарийн бодож авдаг. Жишээ нь 36 кадр 36- уулаа өөр байж болно. Тэгэхээр зураг авахдаа гараад бодоод авч байна гэдэг бол тухайн хүнд бодох орон зайг нь бүтээж өгдөг.
 Хальсны гэрэл зургийг авч үлдэх, цаашид өвлөн үлдээх яагаад шаардлагатай гэж боддог байна вэ?
Зургийг энэ өнцгөөс авах нь зөв үү, буруу юу, гэрэл сүүдэр нь юу билээ, хөдөлгөөнийг нь яах уу гэх зэргээр хүний тархи ажиллаж байгаа хэрэг л дээ. Хурд, өрц, ISO зэргээ хүн гараараа удирддаг учраас олон зүйлд санаа тавьдаг. Ер нь гэрэл зурагчин хүн зовлогоо зовоож байж гэрэл зургаа авдаг юм аа, энгийн хялбар зүйл биш ээ гэж дараа дараагийнхаа үеийн залуучуудад зөвлөдөг. Үүнийг дагаад хальсны гэрэл зургийн үнэ цэн чинь үүндээ байгаа юм. Бүх юмыг бодож боловсруулж, 7 хоногийн өмнө эсвэл сарын өмнө авсан зургаа хүлээж байж үзнэ. Мөн түүнийгээ барьж, биетээр нь үзэж, лабораторид ажиллахдаа хорны үнэрийг нь мэдэрч байж тэр гоо сайхныг нь ойлгодог. Тэгээд нэгэнт энэ зүйлд орсон бол бараг л гарч чаддаггүй. 
Хальсны гэрэл зураг дөнгөж сонирхож эхэлж буй залууст зориулж юу гэж зөвлөх вэ?
Би хоёр жилийн өмнөөс нэг хүний лаборатори болох 17 film lab-ийг байгуулсан. Зөвхөн өөртөө гэхээс илүү ойр тойрны маань залуучууд сонирхоод, хальс сонирхож буй залуучууд шинээр ирж байна. Тэгээд муу ч, сайн ч хамаагүй байж л байх ёстой зүйл. Хальс сонирхоод хальс авъя гэхэд байж байх, боловсруулъя гэхээр боловсруулах лаборатори нь байх ёстой. Сканер хийе гэвэл тэр нь байж байх хэрэгтэй юм байна гэж бодсон.
Хальсны гэрэл зураг сонирхож эхэлж байгаа залууст яг ингэх ёстой тэгэх ёстой гэхээс илүү хамгийн үнэтэй зүйл нь юу вэ гэвэл гэрэл зурагчин болоод, түүнийгээ сонирхоод, гэрэл зурагт дурлаж байгаа бол хальсаар зураг авч үз.  Эхлээд хальсны гэрэл зургийн үнэ цэнийг нь ойлгож байж гэрэл зураг хэрхэн бүтэж байгаа, яадаг вэ гэдгийг нь ойлгоно. Хурд, өрц, ISO-оо ч мэдэхгүй хэд хэдэн хальсаар зураг авчихсан залуус байдаг болохоор эхнээс нь тайлбарлаж хэлээд явуулдаг. Тэгж байж хаалганы наана, цаана гэх мэдрэмж арилдаг. Нэг, хоёр зураг дараад энэ миний хийх юм биш байна гэсэн залуучууд ч байна. Эсвэл гоё сайхан гэсэн үзэмжээс нь болоод ирсэн хүмүүс ч байна. Цөөн хэд нь л суръя, мэдье гэж ирж байгаа. Юу ч гэсэн сонирхоод ирж байгаа нь сайшаалтай. Над дээр ирж байгаа хүмүүсийн ихэнх нь одоогийнхоороо сэтгээд хальсаар зураг дарж ирснээ хальсаа гаргаад ирчихсэн, ахаа энэ дээр зураг байхгүй байна гэдэг ч юм уу тийм тохиолдлууд байдаг. Мөн хурдан аргаар үүнийг сураад ойлгох гэж үздэг. Би жишээ нь 19 жил зураг дараад явж байгаа ч гэсэн үүндээ байнга суралцаад л явж байгаа. Тийм болохоор хурдан хийчихье, мэдчихье гэсэн сул тал байна.


Лабораторид хэрхэн ажилладаг талаараа та хуваалцаач. 
Эхлээд камер дахь хальсаа хураагаад энэ хар хайрцаг дотор гэрэл цохиулахгүйн тулд хийгээд почонк дотор хальсаа орооно. Гэхдээ хальс хооронд бага зэргийн зайтай хурааж авна. Тэгээд хурааж дуусаад почонк дотроо 1 дүгээр хороо хийгээд 8-9 минут байлгана. Дуусаад усаар зайлна. Тэгээд 2 дугаар хороо хийгээд мөн 9-10 минут байлгаад усаар зайлна. Хар, цагаан хальс бол ердөө 2 хороор л дамжигддаг. Эхнийх нь тодруулагч. Хоёрдох нь бэхжүүлэгч. Тэгээд гаргаж ирээд хальсаа хатаана. Тэгээд хатаж дуусаад уутлаад аваад явна. Мөн зургаа сканердаад явж болно. 
Үүнээс гадна зургаа цаасан дээр буулгаад биетээр авбал энд өсгөгч бий. Үүн дотроо хальсаа хийгээд фокусаа тааруулаад, доор нь улаан гэрэлд цохидоггүй цаасаа хийгээд зургаа шараад цаашаа явна. Нэг ёсондоо лабораторид ажиллана гэдэг ихээхэн мэдрэмж, нарийн ур ухаан, чадвар шаардаж байдаг.


Noise art media-ийн талаар бас манай уншигчидтай хуваалцаач. 
Ирээдүй, Заяа гээд залуучуудтай нийлээд хоёр жилийн өмнөөс  Noise art media-г үүсгэн байгуулсан. Одоо бид тавуулаа байгаа. Зорилго нь гэвэл ажлынхаа хажуугаар уран бүтээлч байдлыг хадгалж үлдэх, ажлаа илүү аз жаргалтайгаар хийх, хэнээс ч хараат бус байхыг эрмэлзэж уг noise art media-аа үүсгэн байгуулсан. Мөн үүгээрээ дамжуулж хүмүүст гэрэл зургийн урлагийг сурталчлах, залуучууд болон гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчдод өөрсдийн мэдрэмжийг түгээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй.
Манай Noise art media-н  ерөнхий уран сайхны удирдаач буюу куратор маань Ирээдүй гээд залуу бий. Ямар зураг яаж хийх үү, ямар эдит орох, чанарын шаардлагыг хангадаг. Дуртай болгоноо нийтэлдэггүй. Би ч бас заримдаа загнуулна (инээв).
Бид нарын арга барил, үзүүлэхийг зорьж байгаа өнцөг, бусдад үзүүлж байгаа зураг, өөрсдийн маань “школь” гэж ярьдаг тэ, энэ зүйлийгээ илүү нандигнаж үүнийгээ алдахгүйгээр цааш оршин тогтнож явахын төлөө ажиллаж байгаа залуусын нэгдэл гэж хэлж болно. Бас хэт их уран бүтээлээ хөөчихвөл өлсөөд үхчихнэ шүү дээ(инээв),  эсвэл хэт их ашгийн төлөө байвал уран бүтээл цалгардчихна. Тийм учраас тэнцвэртэйгээр авч үлдэх, уран бүтээлчдэд тухайн орон зайг бүтээж өгөх нь мөн чухал гэж харж байна даа.скачать dle 12.0

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19