iNet.mn дагах

Дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлсэн төмөр замчид

УБТЗ-ынЗорчигчийн вагон депогийн Н.Батжаргал даргатай хоёрдугаар цувааны үйлчлэгч М.Дуламсүрэн, галт тэрэгний мастер Б.Анхбаяр нар энэ сарын 20-нд болсон Уулын жимийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тус бүр дөрөвдүгээр байрт шалгарчээ.

-Юуны түрүүнд та хоёрт баяр хүргэе. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хэчнээн хүн оролцов?
Б.Анхбаяр:-Ер нь, нас насны ангилалд маш олон хүн оролцсон. Цэргийн анги, хүчний байгууллагынхан, олон улсын хэмжээний мастер тамирчид олон байсан.
-Энэ тэмцээнд дасгалжуулагчтай орсон уу?
Д.Анхбаяр:-Үгүй, улсын аваргад оролцоход бид хоёрт жаахан туршлага дутсан тал бий. Гэхдээ яах вэ, гадаад, дотоодын тэмцээнүүдэд оролцдог олон улсын хэмжээний мастер зэрэгтэй тамирчидтай өрсөлдөж дөрөвдүгээр байрт шалгарсандаа баяртай байгаа.
М.Дуламсүрэн:-Өрсөлдөгч нар багаараа ирээд л, дасгалжуулагчтайгаа сайхан л юм билээ. Бид хоёр бол бор зүрхээрээ л нэг нэгнээ дэмжээд л явж байлаа. Анхаа 30-39 насны ангилалд 12 км, би 40-49 насны ангилалд 9 км гүйх даалгавраа амжилттай биелүүлсэн. Уулын жимийн гүйлт цастай, хүйтэн жавартай, халтиргаа гулгаа ихтэй, өгсүүр, уруу замтай, тамирчдын тэсвэр хатуужлыг жинхэнэ сорьсон тэмцээн болсон.Ер нь, тамирчин түрүүлж, ямар нэгэн байр эзлэхдээ гол биш туулах ёстой замаа бүрэн дуусгаж чадсан нь л том амжилт байдаг. Өөрөө өөрийгөө ялж чадаж байна шүү дээ. Гүйхээрээ миний хувьд маш сайхан жаргалтай болдог.

-Та хоёр аль нутгийнх вэ, төмөр замд хэдэн жил ажиллав?
М.Дуламсүрэн:-Миний хувьд Архангай аймгийн Цэнхэр сумынх. Аав ээжээсээ зургуулаа. Айлын хоёр дахь охин. Аймагтаа дунд сургуулиа 1993 онд төгсөөд хотод орж ирсэн. Ээжийн эгч, эмээ хоёр маань хотод амьдардаг, эгч төмөр замын эмнэлэгт ажилладаг байсан. Намайг эмнэлэгтээ өлгүүрчнээр ажилд оруулсан юм. Тэр нь улирлын чанартай ажил л даа. Тэгээд вагоны үйлчлэгчийн ажил маш гоё санагдсан болохоор 1995 онд төмөр замд үйлдвэрийн дагалдангаар ажилд орж, 45 хоногийн курст сураад 1996 онд үйлчлэгч болж байлаа.
Б.Анхбаяр:-Би бол Улаанбаатар хотын хүүхэд. Хилийн цэргийн 0198 дугаар ангид алба хааж ирээд 2004 онд Зорчигчийн вагон депогийн Аж ахуй, тоног төхөөрөмжийн цехэд ачигчаар ажилд орсон. Аав, ээжийн найз нөхөд дунд нь төмөр замд ажилладаг хүмүүс байсан л даа. Тэдний ярьж буйг нь сонсоод төмөр зам сайхан санагдсан хэрэг. Тэгээд 2005-2009 онд Ус хангамжийн цехэд ажиллаж байгаад Төмөр замын дээд сургуульд элссэн. Техникчээр төгсөөд 2011 оноос буцаад цехдээ орсон. Мастер болоод удаагүй ээ.

-Хөнгөн атлетикаар хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
М.Дуламсүрэн:-Дунд сургуульд байхдаа л биеийн тамирын хичээлд сайн хүүхэд байсан.Аймагт сум дунд болон бүсийн тэмцээн их болдог. Тэр болгонд нь л оролцож, цөөнгүй амжилт гаргасан. Бизъяа, Батхуяг гэдэг хоёр багш маань бэлтгэл хийлгэж их гүйлгэдэг байлаа. Би 1989 онд билүү дээ спортын III зэрэг авсан. Тэгээд ажилд орсноосоо хойш олон жил улсын чанартай тэмцээнд оролцоогүй. Гэвч сонирхдог болохоор хувиараа бэлтгэлээ хийж, ууланд алхаж, гүйдэг байсан. Ихэвчлэн холын зайн гүйлтээр хичээллэдэг.
Б.Анхбаяр:-Би ч бас их сургуулиудын спартикиадуудад оролцдог, гүйдэг хүүхэд байлаа. Дараа нь, цэрэгт очоод цэргийн ангиудын марш тактикийн тэмцээнүүдэд амжилт гаргаж байсан. Тэгээд л ажилд орсноос хойш хувиараа бэлтгэл сургуулилт хийж, хааяа тэмцээнд оролцоод явж байна даа.

-Дуламсүрэн эгчийн хувьд ажилд орсноос хойш томоохон тэмцээнд оролгүй олон жил болсон гэж хэллээ. Тэгээд хэзээнээс эргээд орж эхлэв?
М.Дуламсүрэн:-Ер нь, энэ жилээс л бэлтгэл сайн хийсэн болохоор олон улсын болон улсын чанартай тэмцээнүүдэд орлоо. Энэ намар 242 орон оролцсон дэлхийн аварга шалгаруулах гурван үе шаттай “Vitality Running World Cup” тэмцээнд манай улс “Үндэстнээрээ нэг баг болъё” уриан дор гүйж, багаараа гуравдугаар байрт шалгарсан. Манай улсаас дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд нэгдэж, 800 гаруй хүн гүйсэн. Энэ тэмцээний онцлог нь тухайн оролцогч хаана ч гүйж болдог. Өөрөөр хэлбэл, гар утсандаа тухайн тэмцээнд оролцох аппликейшн татаж суулгахад л болно. Тэр апп-аар таны гүйлтийн үед хаана хурд авч, хаана хурдаа хасаж буй км\цаг болон зүрхний цохилт нь ямар байгааг зохион байгуулагчдын зүгээс хянадаг. Миний хувьд энэ тэмцээнд оролцох үед тогтмол шилдэг 20-д нь багтаж байсан. Гүйлтэд оролцож буй хувь хүний гурван км тутамд полимиелийн вирусийн эсрэг хүүхдийн нэг ширхэг вакцин НҮБ-ын Хүүхдийн санд хандив болж орох юм билээ. Тэгэхээр энэ нь нэг талдаа хүүхдийн төлөөх сайн үйлсийн аянд оролцож буй хэрэг л дээ. Хамгийн гол нь, гурван км-ээ 30 минутад дуусгасан байх шаардлагатай. Би өглөө, оройд нийлээд 30 орчим км гүйж байсан.
Б.Анхбаяр:-Гүйсэн км өндөр гарах тусмаа бидэнд бонус оноо их орох учраас өдөрт чадах чинээгээрээ л гүйж байсан.Тэгээд Өмнөд Африкийн баг түрүүлж, Намиби улсынх дэд байрт, манай улс гуравт орсон шүү дээ.

-Монголчууд гуравдугаар байрт орохоор бүх оролцогчид нь хүрэл медаль хүртэнэ гэсэн үг үү?
М.Дуламсүрэн:-Олон хүн болохоор медальгүй юм билээ. Харин цахимаар батламж ирнэ. Одоохондоо батламжаа авч амжаагүй л явна. Монголын “MGL Running” холбооноос шилдэг 20 тамирчнаа бэлгийн багцаар урамшуулсан. Саяхан Нью-Иоркоос нэг өдрийн тэмцээнд оролцох эрх надад ирэхээр нь бас гүйж 42 км-ийг 4.15 цагт туулсан. Насныхаа ангилалд амжилттай оролцсон, хэддүгээр байрт орсноо мэдэхгүй байна. Ямартаа ч медаль ирэх ёстой. Ирэхээр нь үзүүлнэ (инээв).

-Ойрын хугацаанд болох өөр ямар тэмцээн уралдаан байгаа вэ?
М.Анхбаяр:-Гуравдугаар сард Токио болон Бостон марафон болно. Харин цахимаар гүйх, эсэх нь тодорхойгүй байгаа. Ямартаа ч бид хоёр бүртгүүлсэн. Хэрэв тухайн хотод нь очиж оролцоно гэвэл зардал мөнгө, цаг заваас авахуулаад хүндрэлтэй л болох байх.

-Хөнгөн атлетикаар хичээллэсний ач тус нь юу вэ?
М.Дуламсүрэн:-Эрүүл биетэй л болно гэсэн үг шүү дээ. Дархлаа сайжирч, сэтгэл санаа ч сэргэдэг. Миний хувьд л лав дасгал сургуулилтаа хийж байх үед бие хөшиж, нуруу чилнэ гэж байдаггүй.

-Байгууллагаас тань та нарыг хэрхэн дэмждэг вэ?
М.Дуламсүрэн:-Ер нь, их дэмждэг. Ажилтай үед тэмцээн таарвал өөрсдийгөө хариуцсан дарга нартаа хэлж, хамт олон маань ч ойлгож ээлжээ солих үе гарна. ҮЭ-ийн хорооны дарга Мөнхтөр гэхэд л тэмцээн уралдаанд оролцохдоо хувиасаа гаргасан зардал мөнгийг чинь өгье, тэр талын баримт материал, хүсэлтээ аваад ир гэсэн. Үүнийх нь дагуу бид хоёр баримтаа бүрдүүлж байгаа.
Б.Анхбаяр:-Энэ жилийн хувьд ковидын нөхцөл байдлаас шалтгаалж галт тэрэг яваагүй нь бэлтгэл хийхэд нэлээд том боломж байлаа.
М.Дуламсүрэн:-Тийм шүү, Биеийн тамир, спортын хорооноос өнгөрсөн хавар дүүргүүдэд нэлээд олон тэмцээн зохион байгуулсан. Завтай байсан болохоор Сонгинохайрхан дүүргийнхээ гүйлтийн тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн. Манайх 21 дүгээр хороололдамьдардаг юм. Нэг бороотой өдөр гэрээсээ гарч гүйсээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж хоёр том талбайг нь тойрчихоод буцаж гүйгээд харив аа. Нийт 31.58 км гүйсэн л дээ. Тэгсэн тэр өдөр нь есдүгээр сарын 25 буюу Геннисийн өдөр байж. Орой нь санаандгүй апп руугаа ортол Геннисийн рекорд тогтоосноо мэдсэн (инээв). Хувийн гүйлт бүрээ л холбочихдог юм. Тэр өдөр минутандаа багтааж таван км-ээс дээш гүйсэн хүмүүс нь Геннисийн рекорд тогтоох болзол зарласан юм билээ. Сертификатыг нь аваагүй л байгаа. Авахын тулд интернэтээр ороод 25 евро төлөх юм билээ.
-Та хоёр спортын мастерын зэрэг цолд хүртсэн үү?
Б.Анхбаяр:-Хараахан болж амжаагүй л байна. Улсын аваргад уг нь түрүүлсэн бол спортын мастерт нэг шат ч гэсэн ойртох л байлаа (инээв).
М.Дуламсүрэн:-2019 онд УБТЗ-ын 70 жилийн ойгоор төмөр замын байгууллагуудын дунд хөнгөн атлетикийн хоёр үе шаттай тэмцээн болсон шүү дээ. Тэр тэмцээнд манай депогоос зургуулаа оролцож буухиа тэмцээнд алт авсан. Анхаа 100 метрт мөнгө, би дөрөвдүгээр байрт шалгарч, байгууллагаас бид хоёрыг “Тамирчны алдар” медалиар шагнаж байсан. Ер нь, спортын мастерт хүрэхийн тулд улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргах ёстой л доо. Аравдугаар сард болсон Багахангайн марафонд ажилтай байж таараад үнэхээр амжаагүй. Ер нь, миний хувьд олон жилийг алдсандаа одоо харамсаад байгаа.

-Хувцасны хувьд хэрхэн сонгодог вэ. Зориулалтынх байдаг уу?
М.Дуламсүрэн:-Би биед эвтэйхэн хувцас сонгодог. Гүйж явахад хөл нухахгүй, холгохгүй, халтирахгүй, чийг татах нь бага пүүз л авч өмсдөг.
М.Анхбаяр:-Миний хувьд ч ялгаагүй биед эвтэйхэн хувцас өмсдөг.
-Танай байгууллагад хөнгөн атлетикаар хичээллэдэг хэр олон залуу байна вэ?
Б.Анхбаяр:-Нэлээд хэдэн залуу бий. Гэхдээ тэд тэмцээн уралдаанд нэг их оролцохгүй байна. Сонирхлоороо хааяа нэгдэж гүйчихээд л байж байдаг. Төмөр замаас зохион байгуулсан тэмцээнд бид баг болоод оролцдог л доо. Ер нь, бид явган аяллын ч юм уу зангилааны аварга болчихдог юм.
 М.Наранболдскачать dle 12.0

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

26/04/2024, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19