iNet.mn дагах

Майдар хотод Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавив

Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайтай “Майдар эко хот” төслийн талбайд Монголын үндэсний кино үйлдвэрийн шавыг өнөөдөр тавилаа.


Майдар хотод 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авах талбай, агуулах, офиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах юм.

“Чингис хаан” кино студи гэж нэрлэсэн уг цогцолбор нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв болно гэж төсөл санаачлагчид найдаж байна.Шав тавих ёслолд
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв.


Тэрбээр хэлэхдээ, “Майдар хот дотоод, гадаадын олон жуулчин татсан газар байх нь тодорхой бөгөөд ирсэн жуулчдын нүдийг хужирлах зүйлс энэ цогцолборт бий болох байх аа. Энэ кино үйлдвэрлэлийн талбайд жилийн турш, цаг уурын хамаарлаас ангид зураг авах, түүхэн үе дэх хот айл, хотын архитектурын байгууламжид түүх, уламжлалт соёл ахуйг харуулсан зураг авах боломжтой болох юм. Миний бие төслийг дэмжиж буй гол шалтгаан нь мэдээллийн технологийн нэн сүүлийн үеийн ололтыг кино урлаг өөртөө авч, хэрэгжүүлж байдаг. Монголын мэдээллийн технологийн мэргэжилтэн, компьютер болон видео графикчид эх орондоо дэлхийн захиалгыг хүлээн авч оюуны үйлдвэрлэл явуулах боломж нээгдэнэ гэж үзсэнийх юм. Дэлхийн түүхэнд өөрийн гэх байр суурийг баттай эзэлдэг Монголын түүх, домог, уламжлалын талаар кино бүтээл туурвих олон улсын уран бүтээлчдэд эх нутагт нь, бодит уламжлал соёл дотор нь бүтээлээ туурвих боломжийг энэ төсөл олгоно гэдэгт итгэлтэй байна. Аль ч улс орон өөрийн гэсэн кино урлаг, кино үйлдвэрлэлтэй байдаг. Үүгээрээ дамжуулан эх орон, түүхээ сурталчлах, залуу үеэ эх орончоор хүмүүжүүлэх үзэл суртлын ажил хийдэг. Монгол Улс ч гэсэн 1937 онд анхны хар цагаан буюу уран сайхны “Монгол хүү” хэмээх кино бүтээж Нью-Йоркийн кино театрт гаргаж байсан. 1990 оноос өмнө монгол кино тодорхой байр, суурь эзэлдэг томоохон бүтэцтэй байсан. Үүнээс хойш энэ салбар хувийн уран бүтээлчдийн хөдөлмөр, уран бүтээл дээр тогтож ирлээ. Одоо төр засаг дэмжих цаг нь болсон” гэв.


Уг цогцолборт дуу оруулалттай, оруулалтгүй кино зураг авч, зураг авалтын дараах бүх төрлийн боловсруулалтын ажлыг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор гүйцэтгэх юм. Мөн зураг авахад гадаад, дотоод талбайд ашиглах бүх төрлийн эд хэрэгслийг үйлдвэрлэх цех, кино зурагт хэрэглэх эд зүйлсийг стандартын шаардлагад нийцсэн орчинд хадгалах агуулахтай байх аж.

Кино студи нь дөрвөн улирлын байгалийн онцлог төрхийг харуулсан зураг авах, хотын болон байгалийн, уламжлалт соёл ахуйг харуулсан гэх мэт бүх төрлийн зураг авах боломжтой, байгалийн өвөрмөц төрх бүхий олон сонирхолтой газруудтай, жилийн 300 орчим өдөр нартай байдаг тул байгалийн давуу талыг зураг авахад ашиглах, мэдлэг, боловсролтой ажиллах хүчнээр хангах боломжтой зэрэг давуу талтайг төсөл санаачлагчид онцолж байна.
Тус төсөл нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, олон улсын стандартад хүрсэн боловсруулалтыг хийдэг болох, Монголын уламжлалт болон орчин үеийн дүр төрх бүхий кино зураг авах нөхцөлийг бүрдүүлэх, кино бүтээхээс гадна жуулчдын сонирхлыг татах онцлог газар бий болгох зорилготой юм.
Кино студийг байгуулснаар Монгол Улсад орчин үеийн тоног төхөөрөмж, технологи дээр ажиллаж чаддаг туршлагатай ажиллагсад бий болж, Монголын кино урлагийн бүтээлүүд экспортын шинэ бүтээгдэхүүн болохын дээр уламжлалт соёл иргэншил, байгаль орчин, хөгжлийн талаар дэлхий нийтэд танилцуулах боломж нээгдэх зэрэг олон ач холбогдолтой аж.

Энэ үеэр“Майдар эко хот” төслийн удирдагч Л.Баяртуулаасдараах мэдээллийг тодруулав.

-Шинээр сүндэрлэх кино цогцолборын төслийг анх хэрхэн санаачилж байв?

-Кино үзэгчид түүхэн, бодит сэдэвт киног сонирхож эхэлж байгаа учраас манай Монгол Улс шиг арвин түүхтэй оронд түүхэн киног бүтээвэл олон улсад гарах боломж бүрдэнэ гэсэн зорилгоор төслийг санаачилж байсан бол өнөөдөр ажил хэрэг болж анхны шаваа тавьж байгаад баяртай байна. Унгарын кино студийг байгуулсан гадны хүн анх уг санааг санаачилсан юм.

-Урьдчилсан байдлаар хэдэн онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна вэ?

-Бид өнгөрсөн 6 жилийн хугацаанд кино үйлдвэрийг байгуулахад юу шаардлагатай талаар судалгаа, зургийн ажил, ТЭЗҮ хийсэн. Цаашид хийх ажлууд ч байгаа. Тухайлбал, Киноны тухай хууль батлагдсанаар гадны хөрөнгө оруулагчид орж ирж олон улсын тавцанд экспортын жинхэнэ бүтээгдэхүүн хийх нөхцөл боломж бүрдэнэ. Тиймээс Киноны тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Төслийг хэрэгжүүлэх хугацааны хувьд, одоогийн байдлаар Монголын талаас хоёр хөрөнгө оруулагч санхүүжилт хийхэд бэлэн байгаа. Бид архитектурын зургийн ажлаа гүйцэтгээд явж байна. Энэ зунаас эхний студийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Тэгээд шат дараатай өргөжөөд явна. Төсөлд зориулсан 50 га газарт нэг дор шууд барьж байгуулах бус,цаг хугацааны дарааллаар, кино үйлдвэрлэл экспортлох, бүтээгдэхүүн хэр эрэлттэй байна,  тэр хэрээр хамт хөгжөөд явна.

-Нийт мөнгөн дүнгээр хэчнээн төгрөгийн төсвөөр босох вэ?

-Эхний ээлжийн таван студи болон гадаа зураг авах талбайн хөрөнгө оруулалт 40 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр ТЭЗҮ-ээр батлагдсан.

-Тэгвэл “Майдар эко хот” төсөл ямар шатандаа явж байна вэ?

-Манай кино үйлдвэрийн цогцолбор Их Майдар бурханы хөшөөний зүүн талын аманд босно. Анх Улаанбаатар хотыг хөгжүүлэхээр энэхүү төслийг боловсруулж эхэлсэн. Эхнээс нь орон сууц барьж эхэлбэл ажлын байргүй хүмүүс энд амьдарч, нийслэлд очиж ажилладаг нөхцөл үүснэ. Тиймээс бид эхлээд ажлын байраа бэлдээд оршин суугчдаа авчирна. Мөн энэ газрыг сонгож барьж буй шалтгаан нь технологийн төв барих учраас бүх үйл ажиллагааг нэг дор цогцоор нь барихаар төлөвлөсөн. Учир нь кино үйлдвэрийн салбарт асар их хэмжээний технологи шаарддаг.

-Төслийн хүрээнд Майдар эко хотод хэчнээн оршин суугч суурьшихаар төлөвлөсөн бэ. Хөрөнгө оруулалтын талаар?

-“Майдар эко хот” төслийн хүрээнд 4 үе шаттай. Эхний үе шатанд 100 мянган оршин суугчтай, 2030 он хүртэл барихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар, эхний үе шатанд барих хөрөнгө оруулалтаас нэлээн хэмжээний хөрөнгийг шийдсэн. Гаднаас маш их санал ирж байгаа. Бидэнд хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажил байгаа  тул хөрөнгө оруулагч хайх нь төвөгтэй биш байна.

Шав тавих ёслолд Ардын жүжигчин Н.Сувд, Монгол кино үйлдвэрийн захирал Ж.Солонго, найруулагч Г.Жигжидсүрэн болон Монгол Улсад урилгаар ирээд байгаа Холливудын нэр хүндтэй мэргэжилтнүүд, Монголын кино урлагийн алдартнууд, олон нийтийн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн оролцов.



скачать dle 12.0
2 Сэтгэгдэл

2 сэтгэгдэл

  1. BanyTiree

    2019/05/09 00:05:05

    СТАВКИ НА СПОРТ от Профессионалов #экспресс #каппер #аналитикаспорта #прогнозынасегодня На сегодня составлен ЭКСПРЕСС Коэфф. 6.90 Из 3х позиций на футбольные матчи! VIP Прогнозы и ставки на спорт проходимость 99% ПРОХОДИМОСТЬ ДАЮ 99% Аналитик Евгений Силин прогнозы на футбол сегодня от экспертов

Сэтгэгдэл үлдээх

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19