iNet.mn дагах

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйг танилцуулав.


Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийн тухай
Монгол Улсын Их Хурлын 2002 оны чуулганы нэгдсэн хуралдаанаар “Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” анхдагч хуулийг баталж, 2010 онд “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” нэртэйгээр хуулийн шинэчилсэн найруулга болгон өөрчилсөн. Хуулийн хэрэгжилтийг хангах хугацаанд 2014, 2016 онд өөрчлөлт, 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Батлан хамгаалах болон Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар байгуулсан Ажлын хэсэг хуулийн төсөлд дараах зарчмын өөрчлөлтүүдийг тусгажээ. Үүнд:
-Хуулийн зарим нэр томьёоны тодорхойлолтыг өөрчлөн найруулах;

-Энхийг дэмжих ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг нарийвчлан тодорхойлох;

-Монгол Улсын Их Хурал, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх, Цэрэг, цагдаагийн багийн захирагчийн нийтлэг эрх, үүрэг, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч цэрэг, цагдаагийн алба хаагч, багийн нийтлэг үүргийг шинээр нэмэх;

-Засгийн газрын болон Гадаад харилцаа, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбогдох зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох;

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнд хамаарах Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын албан тушаал, сонгон шалгаруулалтад тэнцсэн бие бүрэлдэхүүнийг томилох, эгүүлэн татах;

-Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн баг оролцуулах, үүрэг гүйцэтгэх төрөл;

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд НҮБ-аас нөхөн олговор олгуулах, ээлжийн амралтаа эдэлж чадаагүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох, үүрэг гүйцэтгэх хугацаанаасаа өмнө эгүүлэн татагдах тохиолдолд холбогдон гарах зардлыг тухайн алба хаагч өөрөө хариуцах, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тодорхойлох зэрэг болно.


Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад Монгол Улсын хувь нэмэр, үүрэг оролцоо нэмэгдэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын бусад ажиллагаанд оролцох хууль, эрх зүйн орчин боловсронгуй болж, энхийг сахиулагчдын аюулгүй байдал, эрх зүйн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх дээшилж, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо, чадавхыг нэмэгдүүлэх зорилтыг хангахад чухал нөлөө үзүүлж, хууль тогтоомжийн нийцэл, уялдаа холбоо хангагдах юм байна.

                                     Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай
Монгол Улсын Их Хурлын 2016 оны чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг хэлэлцэн баталж, 2017, 2021 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах арга хэмжээний хүрээнд Олон улсын валютын сангийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр (Stand by)-т хамрагдах нөхцөл, шаардлагыг хангах үүднээс холбогдох зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, цэргийн алба хаагчийн цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой гурван эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, мөнгөн урамшуулал олгох болон дээд офицерын цолны мөнгөтэй холбогдох хоёр эрх зүйн зохицуулалтыг хүчингүй болгосон аж.

Тухайлбал, хуулийн 7 дугаар зүйлд заасан “улсын хил болон алслагдсанд тооцох анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас хилийн застав болон түүнтэй адилтгах салбарт 50 хувь, суурин бус газар байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг хилийн отряд, цэргийн анги, салбарт 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгохтой холбоотой зохицуулалтыг хүчингүй болгож, мөн хуулийн 9.5-д заасан дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчийн цалин хөлсний хэмжээ, нэмэгдэл олгохтой холбогдсон зарим эрх зүйн зохицуулалтуудад өөрчлөлт оруулжээ.

Хууль тогтоомжийн энэхүү эрх зүйн ялгавартай байдлаас шалтгаалан Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын цалин хөлс, нийгмийн хамгаалал нь хуулиар харьцангуй илүү болох хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын болон цагдаагийн байгууллагад шилжин ажиллах хүсэл сонирхлыг бий болгож, алслагдсан болон хөдөө орон нутагт ажиллах хүсэл сонирхол илт буурч, жилээс жилд ажлаас чөлөөлөгдөх, өөр ажил, албан тушаалд шилжин явах тохиолдол ихсэх зэрэг сөрөг үр дагаврууд гарч байгаа нь Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна” гэж заасантай зөрчилдөж, улмаар төрөөс тусгайлан бэлтгэгдсэн боловсон хүчний хүний нөөцийн хомсдол үүсэх нөхцөл нь хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг бий болгож байгаа юм байна.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдийг дурдвал:
-Алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид мөнгөн урамшуулал олгох;

-Дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчдад цалин хөлс олгох журмыг холбогдох Засгийн газар гишүүн батлах;

-Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа цэргийн алба хаагчийн ажил, албан үүргийг хуулиар албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцох,

-Ажлын байрны бэлгийн дарамт шахалт үзүүлэх, ялгаварлан гадуурхахыг алба хаагчдын үйл ажиллагаанд хориглох зэрэг болно.


Хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчийн нийгмийн баталгаа дээшилж, алслагдсан болон хөдөө, орон нутагт байрлах цэргийн анги, салбарт тогтвор суурьшилтай ажиллах, цэргийн албаны хэвийн, аюулгүй, тасралтгүй үйл ажиллагаа хангагдах нөхцөл сайжирч, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого” баримт бичгийн “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хэрэгжилт болон  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6-д “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг зэвсэгт хүчнийг хөгжүүлнэ.” гэсэн зорилт хангагдахад чухал нөлөө үзүүлж, хууль тогтоомжийн нийцэл хангагдана гэж үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.скачать dle 12.0

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19