Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
Энэтхэгийн хоёр компанид үйлдвэрлэсэн хоол амтлагчуудыг Хонконг, Сингапурт худалдахыг хориглосны дараа Энэтхэгийн хүнсний аюулгүй байдал, стандартын газар (FSSAI) үндэсний бүх брэндийн хоол амтлагчид хорт бодис байгаа эсэхийг шалгахаар дээж авч эхэлжээ.
Хоолны амтлагч, бэлэн хольц үйлдвэрлэлээр Энэтхэгт хамгийн томд тооцогддог “MDH”, “Everest” компаниудын дөрвөн төрлийн амтлагч хольцыг Хонконг, Сингапурт худалдахыг хориглосны дараа уг шалгалтыг явуулж эхэлсэн байна. Эдгээр амтлагчид пестицид этилений исэл зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулагдаж байжээ. Хонконгийн эрх баригчид сүлжээ дэлгүүрүүдэд эдгээр бүтээгдэхүүний худалдааг нэн даруй зогсоосон бол Сингапурын хүнсний агентлаг мөн худалдаанаас татсан байна. “Business Standard” сонинд мэдээлснээр, “MDH” компанийн энэтхэг хоол хийхэд зориулагдсан “Curry Powder”, “Sambhar Masala” “Mixed Powder”, “Curry Mixed Masala Powder” гэсэн бэлэн хольцууд, “Everest” компанийн “Fish Curry Masala” гэсэн хольцыг худалдахыг хориглосон байна.
Энэтхэг бол хоолны амтлагчийн үйлдвэрлэл, хэрэглээ ба экспортоор дэлхийд тэргүүлэгч улс юм. 2022-2023 оны санхүүгийн жилд (нэг санхүүгийн жил нь дөрөвдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжилдэг) тус улс 3.8 тэрбум орчим ам.долларын амтлагч, хольц экспортолжээ.