iNet.mn дагах

ШӨХТГ: МИАТ-д нислэгийн үнийг бууруулах боломжийг судлахыг санал болгов

"МИАТ" ТӨХК монгол иргэдээ эх орондоо татан авчирч буй тусгай нислэгийн үнэ тарифыг нэмээгүй, 2015 оноос хойших, батлагдсан үндсэн үнийг дагаж мөрдөж буйг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Баттөр өнөөдөр мэдэгдлээ. 

Тодруулбал, тусгай үүргийн нислэгт өмнөх батлагдсан тарифыг, харин шинээр үйлдэж буй чиглэлд нислэгийн зардлаас хамаарч шинэ тариф гарган мөрдөж байна гэв. Тус компани олон улсын нислэгийг 2 дугаар сараас эхлэн хэсэгчлэн, 3 дугаар сараас бүрэн зогсоосон. Үүнтэй холбоотойгоор олон улсын нислэгээс 90 хувиа бүрдүүлж байсан нийт орлого 49 хувиар буурчээ. 


Тус компани энэ оны эхний хагас жилд 2.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байсан ч 16.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Учир нь тус компани Сөүл зэрэг "ойрын" чиглэлд шууд зардлаараа нисэж буй боловч Москва, Нур-Султан (Казахстан), Токиогийн болон Сиатл зэрэг холын нислэг алдагдалтай, үүнийгээ карго тээврийн 20 гаруй тэрбум төгрөгийн орлогоор хааж байна гэв.


Мөн "COVID-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зорчигч нарт үзүүлэх үйлчилгээнд бээлий, хүүхдийн живх, амны хаалт, ариутгагч зэрэг 20-30 мянган туслах материалыг 754 сая төгрөгөөр авч нэмэлт  зардал гарчээ. Хэдий ийм хүнд байгаа ч зорчигчийн тийзийн үнийг нэмэгдүүлээгүй гэдгийг тодотголоо. 

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, орон тооны гишүүн Н.Бямбадорж, С.Цогтгэрэл нарын хүмүүс өнөөдөр “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус компанийн удирдлага ийнхүү мэдээлсэн юм. ШӨХТГ-ын удирдлага, улсын байцаагч нар иргэдийн санал гомдлын дагуу ирж уулзаж буйгаа мэдэгдсэн юм. Учир нь он гарсаар "МИАТ" ТӨХК-тай холбоотой 2009 өргөдөл гомдол иржээ. Эдгээрийн 1060 нь тасалбараа буцаах, 949 нь үйлчилгээний талаар, 12 нь тусгай үүргийн нислэгийн үнэ, тарифтай холбоотой байгаа аж.


Уулзалтын үеэр ШӨХТГ-ын удирдлага "МИАТ" ТӨХК-д чартер нислэгийн тийзийн үнийг буулгах боломж байгаа эсэхийг судлахыг санал болголоо. Уулзалтаар ярилцсан зүйлийн талаар Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарт холбогдох саналаа хүргүүлэхээр болов. 

“МИАТ” ТӨХК энэ оны 3-6 дугаар сард нийт 30 удаагийн тусгай үүргийн нислэг үйлджээ. Сөүл-Улаанбаатар чиглэлд хамгийн олон удаа буюу 11 нислэг үйлдсэн. Нэг удаагийн нислэгээр ойролцоогоор 88 мянган ам.долларын зардал гарчээ. Хамгийн өртөг өндөртэй нь Улаанбаатар-Сиатл чиглэлийн нислэг бөгөөд 344 мянган ам.долларын зардал гарсан байна.

Үнэ тарифыг буулгах талаар "МИАТ" ТӨХК-ийн удирдлага хэлэхдээ, "Нислэгийн үнэ тарифын хувьд улсаас татаас өгвөл тэр хэмжээгээр нь үнийг буулгаж болно. Өнөөдрийн байгаа үнэ тариф бол дөнгөж амиа зогоож буй нислэг учраас доод хэмжээнд хүрсэн. Зөвхөн нэг талдаа зорчигч тээвэрлэж байгаа нь нэгж нислэгт ногдох тогтмол зардлыг шууд нэмэгдүүлж байна" гэсэн хариу саналаа хэлж байв. Ингэхдээ Франкфурт, Станбул, Сиатл, Сиднейн чиглэлийн тарифыг бууруулснаа мэдэгдэв. 


Тус компани 2019 онд сард 30-40 тэрбум төгрөгийн орлого олдог байсан бол олон улсын нислэг бүрэн хаагдсанаар 4 дүгээр сард хамгийн бага буюу 8 тэрбум төгрөгийн орлого олжээ. Мөн 2020 онд төлөх ёстой байсан агаарын 4 хөлгийн түрээсийн зардалд 6.4 сая ам.доллар буюу нийт 20 тэрбум төгрөгийг 2022 оны төлбөр рүү төлсөн. Ингэснээр өнөөдрийн тусгай үүргийн онгоцны төлбөрийг хийх боломж бүрдсэн гэсэн юм. Тус компанийн одоогийн нислэгийн үнэ тарифыг танилцуулбал: 
  • Хонконг-Улаанбаатар чиглэл: 2015 оны 11 дүгээр сарын 23-нд батлагдсан тушаалаар 3900 хонконг доллар буюу нисэх буудлын такс хураамж нэмэгдээд 4160 хонгконг доллар (5000 гаруй ам.доллар) байгаа, 
  • Сөүл-Улаанбаатар чиглэл: 2015 онд 656 мянган вон буюу ойролцоогоор 500 гаруй ам.доллар байгаа, 
  • Токио чиглэл: 54 мянган иен дээр такс, хураамж нэмэгдээд 59.150 иен буюу 500 гаруй ам.доллар болсон,
  • Франкфурт-Улаанбаатар чиглэл: 725 евро буюу такс, хураамжтайгаа  нийлээд 829 еврогийн үнэ тарифтай одоо мөрдөгдөж байна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн үнэ тарифт 2019 онд иргэний агаарын бусад компани орж ирсэнтэй холбоотойгоор тушаалаа шинэчлэн баталж, одоо мөрдөгдөж буй 532 ам.доллар гэснийг иргэдийн гомдлын дагуу 6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 29-нд шат дараатайгаар үнээ буулгасан гэдгийг тус компанийн мэргэжилтэн тайлбарлаж байв.

Тийзийн хүчинтэй хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тохируулж, хураамжгүйгээр тийзийг сольж, шинээр бичиж байна. 



Токиогийн чиглэлийн нислэгийн үнэ тарифыг 2018 оны тушаалаар, Хонконгийн нислэгийн үнийг 2015 оны тушаалаар, Москвагийн чиглэлийг 2020 оны тушаалаар, Франкфуртын чиглэлд иргэдийн гомдлын дагуу өнгөрөгч 8 дугаар сард 63 еврогоор, Станбулын чиглэлд 20-30 ам.доллароор бууруулсан. Харин Сиатл, Сидней чиглэлийн нислэгийн үнэ тарифыг тогтоохдоо зардлын тооцоо буюу бусад авиа компанийн үнийг үндэслэж тогтоож, тодорхой хэмжээгээр бууруулсан гэлээ.
Гэхдээ Сөүл-Улаанбаатар чиглэлд 2019 онд тариф 265-580 ам.доллар байсан бол 2020 онд 400 орчим ам.доллар болсон. Үүнд нисэх буудлын такс, хураамж ороогүй гэв. Токио-Улаанбаатар чиглэлд 2019 онд тариф 470-812 ам.доллар байсан бол 2020 онд 505 ам.долларыг мөрдөж байгаа ажээ.
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “МИАТ” ТӨХК-ийн цуцалсан болон цуцлаагүй нислэгүүдэд тийз худалдан авсан зорчигчдын саналаар нисэх өдрийг солихоо мэдэгдлээ. Тийзийн хүчинтэй хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тохируулж, хураамжгүйгээр тийзийг сольж, шинээр бичиж байна гэв.


“МИАТ” ТӨХК нь Өрсөлдөөний тухай хуулиар давамгай байдалтай ААН-д хамаардаг. Тиймээс бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хэт өндөр тогтоож болохгүй гэх хуулийн зохицуулалттай. Энэ талаар уулзалтад оролцсон ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлээд, "Үндэсний агаарын тээвэрлэгч гэдэг  утгаар төрөөс “МИАТ” компанийг тусгай үүргийн нислэг хийлгэж байгаа. Гэвч үнийн бодлого иргэдэд дарамт болж байна. Гэр бүлээрээ эх орондоо буцаж ирэхийн тулд нэг талдаа 10-20 сая төгрөг  зарцуулах шаардлага хүртэл үүсэж байна. Тиймээс чартер буюу тусгай үүргийн нислэгт алдагдал байгаа бол иргэн биш төр даах, нэг талдаа зорчиж байгаа иргэнд 2 талын тийзийн үнийг шахахгүй байх, энгийн зэрэглэлийн суудлыг үнийн түвшнээрр ялгаварлахгүй байх шаардлагатай байна. 


"Аsiana airlines" болон "Хүннү airline"-аас УОК-т авиа компаниудыг зэрэгцээ түвшинд аваачих санал ирүүлсэн учраас чартер нислэгт хамруулах асуудлаар Засгийн газарт санал оруулна. Тиймээс та бүхэн цаашдаа  тийзийн үнийг бууруулах боломж байгаа эсэх, яг аль чиглэлд боломжтой эсэхийг эргэн судалж, хариу мэдэгдэхийг хүсэж байна" гэв. скачать dle 12.0

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

Өчигдөр, 12:32

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Өчигдөр, 12:31

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

Өчигдөр, 12:26

Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Өчигдөр, 12:22

Э.Даваанасан ААШТ-д түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин боллоо

Өчигдөр, 12:18

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Өчигдөр, 12:16

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

1/04/2026, 15:58

Туул гол уу, Туулын хурдны зам уу?

1/04/2026, 15:56

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал

1/04/2026, 15:54

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

1/04/2026, 15:52

Усны компакт төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө хэрэгжив

1/04/2026, 15:50

Ч.Жачин: Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон бүтээлүүд бол “Миний нутаг”, “Учиртай 3 толгой“

1/04/2026, 15:47

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

16/03/2026, 21:59

Н.Учрал: Хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ

16/03/2026, 21:57

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

16/03/2026, 21:55

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

16/03/2026, 21:54

Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээлээ

10/03/2026, 20:29

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна

10/03/2026, 20:26

“Хөх сувд” мөсний наадамд үндэсний хувцсаараа гоёсон иргэд

10/03/2026, 20:21

Өвлийн паралимпын наадам: У.Бат-Оюуны баг таван тоглолтоос хоёр хожилтой

10/03/2026, 20:19

Р.Батболд: ИЗНН татан буугдахдаа тулаад байна

10/03/2026, 20:18

Нэр нь эгүүлэн татах, үйлчлэл нь ирц сайжруулах төсөл

10/03/2026, 20:16

"Нийтлэлч Отгонбаяр" сангийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

10/03/2026, 20:13

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19