Дөрвөн настай дагавар хүүгээ зодсон Б.Тодзаяаг 10 жил хорих ял оноолоо
Дөрвөн настай дагавар хүүхдээ зодсон Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болж, 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас түүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Б.Тодзаяаг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж”, үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.
11.1 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХҮНД ХОХИРОЛ САНААТАЙ УЧРУУЛАХ2. Энэ гэмт хэргийг:2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;
2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;
Өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн эхний хагалгаанд орсноос хойш ЭХЭМҮТ рүү шилжүүлэн эмчлэх болсон. Хүү эмнэлэгт хэвтсэнээс /дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар/ хойш зургаан удаа мэс засалд орж, Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан юм.