iNet.mn дагах

Л.Жаргалсайхан: Камераа даахгүй болтлоо шувууны зураг авна

Манай  улсад  бүртгэлтэй 513 зүйлийн шувууны 370 орчмыг нь гэрэл зургийн хальснаа буулгасан шувууны гэрэл зурагчин Л.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрээр “Jargal’s Bird Photo” цахим хуудсаар дамжуулан шувуудын талаарх мэдээлэл түгээдэг юм.
-Таныг уул уурхайн менежер мэргэжилтэй гэж сонссон. Шувууны гэрэл зурагтай хэрхэн холбогдсон талаар ярилцлагаа эхэлье?
-1990-ээд оны сүүлчээс өнгөрсөн оныг хүртэл “Бороо Гоулд” уул уурхайн компанийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийг ахалж байсан. Уурхайн нөхөн сэргээлт буюу амьд организмын өсөлт хөгжилт хэрхэн явагдаж буйг өөрийн нүдээр харж, ойлголттой болъё гэж бодоод ХААИС-ийн залуу эрдэмтдийг авчирч 2008 онд байгаль орчны дүн шинжилгээ хийлгэсэн. Үр дүн нь ч сайн гарсан. Энэ үед их гоё шувуудын зураг авсан. Тэр үеэс бие дааж найм дахь жилдээ шувууны зураг авч байна. Энэ хугацаанд шувуу судлаач, биологич залуустай хамтарч, тэднийгээ гэрэл зураг авахад сургаад “Жаргал ба түүний нөхөд” гэрэл зургийн үзэсгэлэнг 2017 оны дөрөвдүгээр сард гаргасан. Үзэсгэлэнг маань 4000 гаруй хүн үзсэн. Өнгөрсөн хавар 330-аад зүйл шувууны гэрэл зурагтай “Монгол орны шувууд” лавлахыг шувуу судлаач Ц.Пүрэвсүрэнтэй хамтарч гаргаад байна. Шувууг танин мэдэх хүсэлтэй хүмүүст хамгийн чухал зүйл нь лавлах байдаг. Хамгийн  анх бор шувуунаас жижигхэн “Ухаа дунхай” гэсэн шувуутай өдрийн хагас хөөцөлдөж байж дарсан зурагаа одоо хүртэл хадгалдаг. Учир нь анх ямар зураг авдаг байсан, одоо ямар болсноо харьцуулж харахад дөхөм болох байх.
Шарга зөгийч
 
-Та 370 гаруй зүйлийн шувууны зураг авсан юм байна. Нэг өдөр хамгийн ихдээ хэдэн шувууны зураг авах боломжтой байдаг юм бэ?
-2012 онд шувуу судлаач, багш Ч.Ууганбаяртай хамт Дорнод аймгийн Халхгол сум руу долоо хоног явсан. Тэр үед нэг өдөр 80 гаруй зүйлийн шувуу хараад би 32 зүйлийнх нь зургийг дарсан. Тэгээд багшаас “Ингээд нэг дор ийм олон зүйлийн шувуутай таарвал 500 гаруй зүйлийн шувууны зургийг амархан аваад дуусчих юм биш үү” гэж асуусан. Одоо бодоход их гэнэн, тэнэг асуулт. Найман жил зураг авахад 370 орчим зүйлийн шувууны зураг дарсан байна. Гэхдээ тэжээвэр, гаршуулсан шувууны зургийг жагсаалтдаа оруулдаггүй.
“Монгол ногтруу”.Латин нэр нь “Хачин хуруут”.
 
-Хамгийн сайхан, ховор шувууны зураг авахын тулд хол зам туулдаг бололтой?
-Хамгийн алсыг зорьсон нь Ховд аймгийн Булган сум байх. Тойроод ирэхэд 4000 гаруй км явна. Гэхдээ шувуугаа хайгаад явж байхад хэдэн км, хэрхэн явах нь хамаагүй. Олж хараагүй шувууныхаа зургийг дарах нь чухал. Зургийг нь авахын тулд өндөр уул руу авирна, нуур руу орно, сандарна, будилна. Энэ үедээ камер дурангаа унагах тохиолдол гарна. Хоёр метр орчмын өндрөөс том дурангаа унагааж байсан. Гэхдээ энэ бол байдаг зүйл. Шувууны зурагчдын хувьд алдсан, оносон, таарсан, таараагүй шувуудынхаа талаар ярих нь хамгийн сайхан, хөгжилтэй мөч байдаг.
-1000 кадраас ганцхан зураг сонгох тохиолдол гардаг байх. Шувууны зургийг ямар шалгуураар сайн болсон гэж үзэх вэ?
-Шувууны зураг авахын тулд өмнө 2-3 чиглэлээр судалгаа хийнэ. Эхлээд шувуудын байршил, онцлог, зан авирыг шувуу судлаачдын танин мэдэхүйн ном, цахим хуудсаас хайна. Хоёрдугаарт гэрэл зургийн хэрэгсэл камер, дурангаа хэрхэн ашиглах талаар судална. Одоо хүртэл энэ хоёр чиглэлээр судалгаа хийсээр л явна. Шувуу байнгын хөдөлгөөнтэй амьтан учраас зургийг нь 1-2 удаа өнгөцхөн авч болохгүй. Олон кадр дарна. Тухайн шувуу нисээд явчихаагүй бол  зургийг нь 1000 удаа дарж болно. Би өнгөрсөн өвөл хоёрдугаар сард Архангай аймгийн Цэнхэр суманд Хойд Америкаас төөрөөд орж ирсэн маш ховор шувууны зургийг 670 кадр дарсан ч  5-6-г нь авч үлдсэн. Шувууны зургийг буулгахдаа аль болох бага үргээх нь чухал. Шууд ойртож болохгүй. Жижиг шувууны аюулгүй зай 4-5, том шувууных 30-40 метр байдаг.

Ягаан тодол
-Нэг шувууны зургийг ангаахай байхаас нь нас бие гүйцтэл нь дарах боломжтой юу?
-Хүний хүсэл хязгааргүй боловч өндөг хагараад гарч ирэх нялх үед нь зураг авч болохгүй. Эцэг эх шувуу нь биеийн дулаанаараа өндгөө дулаацуулж бойжуулдаг. Зургийг дарах гээд очихоор шувуу үргээд нисэх хооронд өндөг хөрөөд үхчихнэ. Эрт үеэс тогорууны өндгөнд сүүдрээ бүү хүргэ гэдэг нь ийм учиртай. Махчин шувуунд энд бяцхан амьтан байна гээд бид заагаад өгчихөж байгаа юм. Хүний мөрөөр ирээд тэр бяцхан ангаахайг идчихнэ. Тиймээс ангаахайны ямар ч сайн зураг байсан надад сайхан харагддаггүй. Харин нэг зураг дарахын тулд нэг нялх амьтан устгажээ гэж боддог. Гол нь амьтанд саад болохгүй байх хэрэгтэй. Суурин  газар бэртэж гэмтсэн ангаахай, дэгдээхэй явж байвал гэр рүүгээ авч явах тохиолдол хавар, намар их гардаг. Байгаль орчноо таньж мэдэх, шувуу сонирхдог болсон нь сайн. Гэхдээ тэр ангаахайг үүрнээсээ уначихсан эсвэл эцэг эх нь зайнаас харж байж болно. Бид амьтдад саад болохгүй байхын сацуу амьдралд нь оролцох хэрэггүй.
Хясаа баригч 
-Зургийг нь авсан шувуутайгаа дахин таарах тохиолдол байх уу?
-Чонын хойноос явж байсан үеийг шувууны зураг дарж байгаа үетэй харьцуулбал том ялгаатай. Нэг чоныг буудаад алчихсан бол эргээд очих хэрэггүй. Харин Сонгино, Гачууртад үүрлэдэг шувуу тэндээ дахин үүрлэнэ. Тиймээс ахиж очоод зургийг нь дараад өөрөө хөгжөөд, таашаал аваад, зурагаа сайжруулаад явах боломжтой.
-Шувууны зураг дарах тохиромжтой үе нь хэзээ вэ. Улирал нөлөөлөх үү?
-Шувууны зургийг өглөө оройдоо авна гэдэг юм. Яг үдийн үед бол нар хурц туссан учир гэрэл сүүдэр нь илүүдчихсэн зураг гарах гээд байдаг. Харин өглөө нар мандсанаас хойш 2-3 цаг, орой нар жаргахаас хоёр цагийн өмнө гэрэл нь зөөлөн, шувуу ч амгалан тайван байдаг.
Хималайн хажир:биеийн урт 110 см, далавчны дэлхэц 290 см
-Шинэ төрөл зүйлийн шувуу бүртгүүлж байв уу?
-Шувуу сонирхогч, гэрэл зурагчид шинэ төрөл зүйлийн шувуу илрүүлэхэд том хувь нэмрээ оруулдаг. Сүүлийн жилүүдэд манайд өмнө нь бүртгэгдээгүй хэд хэдэн шувуу хараад зургийг нь дараад бүртгүүлэх тохиолдол нэмэгдэж байгаа нь баярлууштай. Би Хойд Америкаас Чили рүү нүүх ёстой, толгой нь 180 градус эргээд Архангай аймгийн Цэнхэр суманд орж ирсэн ховор шувуу байсныг бүртгүүлж байсан.
-Зүүн болон Өмнөд Азийн нүүдлийн шувууд манай улсаар дамжин өнгөрдөг гэсэн. Та эдгээр шувууны зургийг авч байв уу?
-Манай улс дэлхийн шувууны 3-4 нүүдлийн зам дээр байдаг. Манайд бүртгэсэн шувуудын 80 хувь нь нүүдлийнх. Австрали, Зүүн Азийн шувуунууд явдаг зүүн аймгуудын нэг зам бий. Зусах, өндөглөдөг нь үлдээд бусад нь Сибирийн ой тайга руу явна. Мөн Байгаль нуурыг тойроод Оросын Торем нуур руу явна. Өмнөд Ази, Энэтхэг, Пакистаны шувууд баруун хязгаарын Ховд аймгаар дамжин өнгөрдөг. Ер нь манай улс шувууны зүйл баялагтай. Одоогоор 21 аймгийн 18-аар нь явж зураг дараад байна. Хаврын нүүдэл намрынхаас их өөр. Хавар бөөнөөрөө өлсөж ядарч ирдэг учраас идээшилж, амарна, үүрээ барина, ижлээ хайна гээд их завгүй хөдөлгөөнтэй байдаг. Мөн хавар шувуу маш гоё өнгөтэй болохын сацуу ижлээ дуудахын тулд янз бүрийн авиа гаргаж бүжиглэнэ. Хамгийн ойртож болдоггүй шувуу  болох “Хонин тоодог” үржлийнхээ  үед шүхэрлэх буюу танго, товшуур бүжиг хийдэг. Харин намрын нүүдэл нь их таруу. Идээшлээд буцна.
“Дорнын хулд” махчин шувуу
 
-Ямар шувууны зургийг дарах хэцүү байдаг вэ?
-Шөнийн махчин ууль, шар шувуу, зэгснээс бараг гардаггүй жижиг шувууны зургийг дарах хэцүү. Мөн манайхаар дайраад өнгөрдөг шувуудын зургийг дарахад таарах магадлал бага. Шувууны гэрэл зураг авна гэдэг том сорилт. Өмнө нь найз нартайгаа чонын анд явдаг байх үед таарах магадлал нь 20 хувь байдаг байсан. Харна гээд зорьсон шувуугаа харах магадлал ч бага. Зургийг нь авсан ч дутуу санагдана. Бараг шувуугаа сандал дээр суулгаж байгаад тухтайхан зургийг нь авах юмсан гэж бодно. Хамгийн гоё, сорилт нь чи хэзээ ч оргилд нь хүрэхгүй. Нэг гоё зураг дарахын тулд туршлага, бэлтгэл, үнэтэй тоног төхөөрөмж, камер шаардана. Учир нь энгийн зургийг хүссэн хүн нь гар утсаараа авчихаж болно шүү дээ. Нэг шувууны зургийг авна гэсэн бол таван жилийн дараа ч хойноос нь явж л байх хэрэгтэй.
-Таньтай таарсан хамгийн дөлгөөхөн шувуу юу вэ?
-Шувууд амьдралынхаа хэмнэл, улирал, үржлийн үеэс хамаарч догшин, дөлгөөн байх нь бий. Угаас цочиж нисдэггүй  дөлгөөхөн байдаг шувуу гэвэл ятуу, эгэл шар шувууг нэрлэж болно. Хүн хор хүргэхгүй л бол ямар ч шувуу дөлгөөхөн байж чадна.
Шууман шонхор
-Бор шувуунаас жижигхэн шувуу байдаг уу?
-Модны навчин дотор идээшлээд явдаг ногоовтор өнгөтэй “Дуут шувуу” бор шувуунаас жижигхэн. Шилмүүст ой модонд хааяа таардаг “Мэлзэн” 7-8 см маш жижигхэн.
-Хамгийн үзэсгэлэнтэй шувуу хаагуур их байдаг юм бол?
-Гэрэл зургийн хальснаа буулгаагүй, хүн олж хараагүй шувуу хамгийн үзэсгэлэнтэй байдаг. “Шар зөгийч”-ээс эхлээд номин цэнхэр өнгөтэй “Өрнийн зүсэг”, “Ягаан тодол” шувуу гайхмаар үзэсгэлэнтэй. Гэхдээ миний олж хараагүй үзэсгэлэнтэй шувуу Монголд олон бий.
-Та “Jargal’s Bird Photo” блогтоо шувуудын зургийг мэдээлтэй нь оруулдаг нь залууст танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой санагдсан?
-Амьтан, амьд ертөнцийг сонирхож мэдэхгүй юмаа мэдэж авч байх ёстой. Эхлээд танин мэдэж байж хамгаалж эхэлнэ. Тэр амьтанд саад болохгүй болно. Үр хойчдоо Монгол орон ийм баян амьд ертөнц, шувуутай, дэлхийд ховор шавьж, зөгий, хэдгэнэтэй гэдгийг үлдээх ёстой. Энэ сонирхолтой ертөнцийн талаарх мэдээллийг, шувуудын талаарх эерэг зүйлийг зээ охиндоо хүргэчих юмсан, ном болгоод үлдээчих юмсан гэж боддог. Утсан дээрх зургийг 1-2 секундээс илүү харахгүй. Тиймээс онцлогийг нь бичих юм бол “ийм шувуу юм байна” гэж сонирхож харна. Сод авьяастай хүмүүсийн хэлсэн 10 мянган цагийн онол байдаг. Хэрвээ чи тухайн ажилдаа чин сэтгэлээ зориулж уйгагүй зүтгээд 10 мянган цагийг зарцуулсан бол амжилтад хүрнэ. Тооцож үзэхэд найман жилд би 3000-4000 цагийг шувууны зураг дарахад зарцуулсан байна лээ. Зураг авдаг хугацаа хоромхон шүү дээ. Хөл өвдөж, хараа муудаж, камер дурангаа даахгүй болтлоо шувууны зураг дарна. Ойрын таван жилд шувууны зурганд явъя гээд бурханаас гуйгаад байгаа шүү.
 
Эх сурвалж: polit.mnскачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. Matthewemavy

    2020/02/12 05:02:12

    En un estudio de registros de casos de 64 hombres con disfunción eréctil o eyaculación precoz, hubo un vínculo significativo entre la disfunción eréctil y los trastornos de ansiedad o depresión. Quero comprar viagra generico

    El pene se pone eréctil porque, cuando se produce la excitación sexual, la sangre llena los cuerpos cavernosos lo que produce un alargarmiento y endurecimiento del pene denominado erección. Donde comprar viagra generico en españa

Сэтгэгдэл үлдээх

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

Өчигдөр, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19