iNet.mn дагах

Эрхэмсэг бүсгүйчүүдийг гоёдог “Ивээл”-ийн З.Рэгзэдмаагийн түүх

Ажилсаг хүнийг амьдрал шагнаж амжилтын зүг хөтөлдөг гэдэг. Өглөө нарнаас үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөж, өнө эртнээс өнөөг хүртэл уламжилж ирсэн үндэсний дээлийг өдөр тутмын хэрэглээ болгохоор зорьж буй“Ивээл” брэндийг үүсгэн байгуулагч З.Рэгзэдмааг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа урьсан юм. Хоёр хүүхдийн ээж тэрбээр Анагаах ухааны их сургуулийг Эм зүйч мэргэжлээр төгсжээ. Оюутан ахуй цагтаа Турк, Солонгос, Хятад улсын брэнд бүтээгдэхүүний худалдаа эрхэлж “Абигейл жийнс” загварын хувцсны дэлгүүрийг нээж, 10 жилийн турш амжилттай ажиллуулжээ.
Таван хүнээс 100 ажилтантай болсон хоёр жил
Бизнесийн салбарт олон жил ажилласан З.Рэгзэдмаа эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд худалдаа наймаа хийх, загварын чиг хандлагыг судлах тохиолдолд олон. Энэ үед үеийнх нь залуус хувиараа үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ өөрсдийн брэндийг бий болгож, дэлхийн өнцөг булан бүрт борлуулалт хийхтэй олон таарчээ. Тэгэхэд бусдын хийсэн бүтээгдэхүүнийг худалдаж авах биш, өөрөө үйлдвэрлэгч болж, орон зайгаа бий болгох ёстойг тэрбээр ойлгожээ. Улмаар 2012 оноос төсөл бичиж эхэлсэн байна.


“Улс орон бүрт үндэсний хувцсаа өмсөхийн хажуугаар хүндэтгэн, дээдэлдэг. Гэтэл манайд монгол дээлийг зөвхөн хөдөөний эсвэл баяр ёслолоор өмсдөг юм шиг хандлага ажиглагддаг байсан” гэдгийг тэрбээр тодотгов. Нийгэм дэх энэ хандлагыг олж харсан З.Рэгзэдмаа монгол дээлийг баяр ёслол гэлтгүй өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхээр зориг шулуудсан нь 2017 он, эндээс “Ивээл” брэнд төрсөн түүхтэй.
Таван ажилтантайгаар үйл ажиллага эхлүүлж байсан бол өдгөө 100 гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн дотооддоо төдийгүй гадагшаа бүтээгдэхүүнээ гаргадаг томоохон үйлдвэр болон өргөжжээ. “Анх үндэсний дээлээ брэнд болгоно гэхэд хүмүүс итгэхгүй байсан. Дээл брэнд болно гэж юу байх вэ. “Хотын залуус өмсөхгүй шүү дээ” гэсэн эсэргүүцэлтэй хэсэгтээ тулгарч байсан” хэмээн ярьсан юм.
Бусдын эсэргүүцэл, нийгмийн хандлага “Ивээл” брэндийг үйл ажиллагаа явуулж эхлэхэд тийм амар биш байсан ч хойш суух бус эхлүүлсэн ажлаа дуусгах, үр дүнг нь үзэхийн тулд шантрахгүй ажилласаар өдгөө монгол дээл европ хувцастай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч, үндэсний хэв шинжийг агуулсан дэгжин бүтээгдэхүүн охид бүсгүйдүүдийн өдөр тутмын хэрэглээ болжээ.
“Ивээл” брэндийн нэг онцлог нь тэд тодорхой төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаа явуулдаг юм байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард компанийн стратеги төлөвлөлтөө гаргажээ. З.Рэгзэдмаагийн хувьд монгол дээлийг өдөр тутмын хэрэглээ болгох төсөл бичих ажлаа дөрвөн жилийн шатлалтайгаар бичсэн гэдэг. Улмаар 2017 онд “Ивээл” брэндээ үүсгэн байгуулсан нь 2019 биеллээ олсон нь энэ. Энэ талаар З.Рэгзэдмаа “Уг нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл байсан. Шаргуу ажилласны хүчинд хоёр жилийн хугацаанд хийсэн гэсэн үг” гэв. Бизнесийн салбарт амжилттай ажиллахад төлөвлөлт маш чухал гэдгийг тэрбээр нэмж онцоллоо.
Хуримтлалаараа брэнд бий болгосон түүх
Эх орондоо бизнес эрхэлж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг хүсдэг олон залуус бий. Гэвч тэдэнд тулгардаг наад захын эрсдэл нь хөрөнгө, санхүү. Зарим нэгэнд нь зээл авах сонирхол бий ч банкны шалгуур, хүүгийн төлбөр тушаа болох нь энүүхэнд. Энгийн хэрнээ ийм нэгэн хүндрэлээс төлөвлөсөн ажлаа эхлүүлж чадалгүй замын дундаас буцдаг нэгэн цөөнгүй. Адаглаад үйлдвэрлэл явуулах ажлын байр, түүнд шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөц гээд асуудал их. Бэлэн мөнгөгүй бол бичил бизнес байтагуй брэнд төрүүлэх нь хол сонсогдоно.
З.Рэгзэдмаагийн хувьд бусдаасаа ялгаатай. 10 жилийн турш бизнес эрхэлж олсон мөнгөө хуримтлуулж ирсэн нь “Ивээл” брэндийг бий болгоход томоохон түлхэц болжээ. Компаниа байгуулах үеэр олон жилийн турш хуримтлуулсан мөнгөө ийм зүйлд зарцуулахад ойр тойрныхноос нь болгоомжлох нэгэн гарсан ч монгол дээлийг брэнд болгох чин хүсэл нь З.Рэгзэдмааг бүсгүйг хөтөлжээ.
Анхны коллекциосоо амжилт дагуулсан нь
Үндэсний дээлийн үндсэн элементийг өөрчлөхгүйгээр гоёл чимэглэлийг хослуулан урладгаараа “Ивээл” брэнд бусдаасаа ялгардаг. Мөн загварын ертөнцөд шинэлэг чиг хандлагыг нэвтрүүлж, орчин үеийн залуусын хэрэглээнд нийцсээр иржээ. “Аливаа бизнесийг эхлүүлэхэд бодит байдлыг тооцоолж, төлөвлөлт хийх нь маш чухал. Миний хувьд дээл зарагдах болов уу, яах бол гэх айдас байгаагүй. Судалгаагаа маш сайн хийсэн болохоор тэр байх. Анхны коллекцио гаргахад бүх загвар нь зарагдаж дууссан. Одоо харахад засч сайжруулах зүйл олон байсан. Хийх тусам аргыг нь олно гэгчээр хоёр жилийн хугацаанд загвар хийц сайжирсан нь хамт олны маань хүч хөдөлмөрийн үр шим. Сэтгэлзүрхээ нэгтгэж ажилласны хүч гэж боддог” гэсэн юм.
Жилийн хугацаанд 180 мянган бүсгүйг үндэсний дээлээр гоёжээ
“Ивээл”-ийн хамт олон жилийн дөрвөн улирлын турш үндэсний дээл, цамц, охидод зориулсан эко үүргэвч зэргийг үйлдвэрлэдэг. Хоёр жилийн хугацаанд 200 гаруй загварыг өнгө, размерийн сонголттойгоор урлажээ. Үндэсний үйлдвэрлэл гэхээр өндөр үнэтэй байдаг гэсэн шүүмжлэл иргэдийн дунд бий. Монгол орон үйлдвэрлэгч орон биш. Түүхий эд болон бараа бүтээгдэхүүнээ гаднаас импортолж авдаг. Тиймээс зах зээлийн ханшнаас хямдхан зарах боломжгүй гэдгийг үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд учирладаг. Харин “Ивээл” брэндийн үнэ тун боломжийн. Тэдний зорилго нь үндэсний дээлийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх болохоор үнэ ханшийн хувьд илүү уян хатан хандахыг зорьдог. 500 мянган төгрөгийн дээлийг худалдаж авах хүн манайд ховор. Тиймээс энэ бүгдийг харгалзан үзэж бодит байдлын тооцоол хийж, үнэ ханшаа тогтоосон аж. Тус брэндийн дээлийн үнэ өнгөрсөн жилүүдэд худалдаалж байснаасаа 20-45 хувь буурчээ. Одоогоор 45-175 мянган төгрөгийн ханштай худалдаалж байна.
Нэгэн сонирхолтой тоо баримт дурдахад “Ивээл”-ийнхэн 2019 онд 180 мянган дээл хийж, зах зээлд нийлүүлжээ. Чамлахааргүй чангах атгах л тоо. Тэр хэрээрээ үндэсний дээлийн хэрэглээг нийгэмд нэвтрүүлсэн гэсэн үг. Нөгөөтээгүүр, дээлийг зөвхөн баяр ёслолоор төдийгүй өдөр тутамдаа өмсөх хандлага олширсон нь үндэсний хувцсны өв соёл буцан сэргэж буйн тод илрэл юм.
Шүүмжлэлийг эерэгээр хүлээн авч, алдаагаа засах нь чухал
Энэ бол З.Рэгзэдмаагийн баримталдаг зарчим. Түүний хувьд аливаа шүүмжлэлийг эерэгээр хүлээж авч, алдаагаа засч залруулахыг зорьсоор өнөөдрийг хүрчээ. “Хэн нэгнээс шүүмжлэл сонсоод шантарч байгаагүй. Учир нь үндэснийхээ дээлийг брэнд болгож хөгжүүлэх нь миний амьдралын үндсэн зорилго. Тиймээс шантарч байгаагүй. Бууж өгдөггүй Бурмаа гэдэг шиг асуудлын гарцыг олно. Асуудал бэрхшээл тулгарах бүрт шийдлийг нь олж, гарц гаргалгааг хайдаг. За яах вэ гээд орхичихвол бүр даамжраад хүндэрдэг. Асуудлыг нягтлан шийдвэрлэх хэрэгтэй” гэдгийг тэрбээр хэллээ.
Аливаа бизнесийг эхлүүлэхэд бодит байдлыг тооцоолж, төлөвлөлт хийх нь маш чухал. Нэг дээл хийхэд олон хүний хөдөлмөр шингэдэг. Учир нь материал сонгож, эсгүүр гаргахаас эхлээд олон шат дамжлага дамжиж, чанарын багаар дамжин шалгагдаж, худалдаанд гардаг байна. Үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст тулгардаг хамгийн том асуудал бол түүхий эд болон материал. Болж бүтэхгүй байна гээд шантрах эрх түүнд байхгүй. Боломжтой бүхий л хувилбарыг ашиглаж өнгө үзэмж сайтай, чанарын шаардлага хангахуйц материалыг Турк, Солонгос, Хятад улсын үйлдвэртэй хамтран ажиллаж, худалдан авдаг байна.
Энхрий охин Ивээлээрээ нэрийдсэн брэнд
“Ивээл” брэндийнхэнолон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүхий л зүйлд идэвхийлэн оролцохыг эрхэмлэдэг. Өнгөрсөн хугацаанд тэд “Ивээл”-тэй Монгол, Ээлтэй “Ивээл”, Гоо “Ивээл” төслийг эхлүүлж, амжилттай ажиллажээ. Тухайбал, Ээлтэй “Ивээл” төсөл нь хог хаягдлыг дахин боловсруулах зорилгоор үйлдвэрийнхээ өөдсийг 38 хувиар багасасан байна. Мөн импортыг орлох Хятад, Туркээс орж ирдэг жижиг бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ. Ээлтэй “Ивээл” төслийн хүрээнд оёдлын сургалтыг давхар ажиллуулж байгаа аж. Ингэснээр суралцангаа цалин авах боломжийг залуучуудад олгож эхэлсэн нь энэ. Суралцагчид үндсэн ажилтан болтлоо дэвшиж ажиллах бүрэн боломжтой гэсэн үг. Харин Гоо “Ивээл” төсөл нь охидууд зориулсан. Тэдэнд зориулсан цуврал коллекцид малгайтай цамц, үүргэвч, эко цүнх, футболк зэргийг үйлдвэрлэнэ. Цаашид ч шат дараатайгаар олон ажлыг хийж, үйлчлүүлэгч нартаа гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ.
“Ивээл” брэндийн үйл ажиллагаа үүгээр хязгаарлагдсангүй. Тусгай сургуулийн сурагчдад үндэсний дээл бэлэглэх арга хэмжээг ч зохион байгуулж, өвдөж зовсон бусдад туслах хандивын аянд идэвхтэй оролцдогийг энд дурдах хэрэгтэй.
З.Рэгзэдмаагийн тухайд нөхөртэйгөө ивээл жилтэй. Өөрсдийгөө ч ивээлээр учирсан хосууд гэж тодотгодог. Тиймдээ ч хорвоод мэндэлсэн хонгорхон охиндоо Ивээл нэрийг бэлгэдэн өгчээ. Хожим гэнэтийн гэмээр энэхүү тохиол нь өөрсдийн нэрийн брэндийнхээ нэршлийг бий болгох шалтгаан болсон нь энэ байв. Эх орондоо мэндэлсэн “Ивээл” брэндээр гоёх охид бүсгүйчүүд өдрөөс өдөрт нэмэгдэхийн зэрэгцээ жуулчид сонирхож, худалдан авалт хийх нь монгол дээл дэлхий дахинд үнэлэгдэх боломж ойрхон байгааг тэрбээр хэлж байсныг энд тодотгоё.
Амжилттай ажиллаж яваа хүний ар талд сайн хань, сайхан гэр бүл бий. З.Рэгзэдмаагийн хувьд хайрт хань нь түүнийг үргэлж дэмжиж, тусалж хамтарч ажилладаг. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг. Түүний хань хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг нь дэмжиж, өөрийн хийх боломжтой ажлыг хамтран хийдэг байна.Өглөөний таван цагт эртлэн босч, цайгаа ууж, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгснийхөө дараа өдрийнхөө ажлыг эхлүүлдэг байна. “Байгууллага удирдана гэдэг амар ажил биш. Ажиллаж байна гээд ар гэрийнхээ асуудлыг цалгардуулж болохгүй. Хүүхдүүд өвдөх шиг хэцүү зүйл байдаггүй. Сайн хань, хадам аав ээжийнхээ хүчинд сайхан амьдарч байна” гэлээ.
Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг тэдэнд аав ээжийн нөмөр нөөлөг, түшиг тулгуур ихээхэн тус болдог аж. Тиймээс талархаж явдгаа тэрбээр хэлж байсан юм. Эх хүн учир үр хүүхдэдээ цаг зав гаргахын хажуугаар 100 гаруй ажилтныхаа ар талыг батлан дааж, бүхнийг болгож бүтээх хүсэлдээ хөтлөгдөн яваа түүнээр бахархгүй байхын аргагүй.
скачать dle 12.0

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

Өнөөдөр, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19