iNet.mn дагах

М.Сарандаваа: “COVID-19” хүмүүст үнэт зүйл рүүгээ харах боломжийг олгож байна

“COVID-19”-тэй холбоотойгоор дэлхийн улс орнууд болон манай улсын нийгэм, эдийн засагт гарч буй өөрчлөлтийн талаар эдийн засагч, судлаач, МҮХАҮТ-ын орлогч дарга асан М.Сарандаваагаас тодрууллаа.

-“COVID-19”-ийн эсрэг дэлхийн улс оронд авч буй арга хэмжээ, үйл ажиллагаа юунд голлон чиглэж байна вэ?
-Дэлхийн улс орнууд өнөөдөр “COVID-19”-ийн нөхцөл байдалд иргэд, ААН-үүд рүүгээ чиглэсэн олон арга хэмжээ авч байгаагийн дотор хамгийн чухал нь ажлын байрыг хадгалж авч үлдэхэд гол анхаарлаа хандуулж байгаа нь ажиглагдаж байна. Тодруулбал, яг ажлын байр бий болгож буй, өөрөө өөрийгөө ажилтай болгож буй тэр хэсэг рүүгээ илүүтэй анхаарч байна. АНУ, Израил, БНХАУ-аар жишээ авахад л тэндбизнес рүүгээ шууд хөрөнгө оруулж байна. Жишээ нь, АНУ-д жижиг кафе ажиллуулдаг юм уу, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжихэд зориулж 350 тэрбум ам.долларын шууд санхүүжилтийг буцалтгүйгээр олгож байна.  
Үүнийг ажилчдын цалинг тавих, ажлын байраа бууруулалгүй хадгалж үлдэх, бусад шаардлагатай зардалд зориулан олгохоор шийдвэрлэжээ. Мөн гамшгийн үетэй холбогдуулан зээл авах шаардлагатай болбол зээлийн урьдчилгаа дээр буцалтгүй хэлбэрээр дэмжлэг үзүүлэх, хэрэв өмнө нь зээлтэй байсан бол 6 сар хүртэлх зээлийн төлбөрөөс шууд чөлөөлж байна.
БНСУ эдийн засгаа аврахын тулд шуурхай арга хэмжээ авч байгаагийн нэг нь 100 их наяд воныг нөөцийн сангаас зарцуулахаар шийдвэрлэсэн. Үүнд тодорхой хугацаанд иргэддээ зориулан сар бүр 454 мянган воныг хүнс болон үндсэн хэрэгцээнд нь олгох, 40 гаруй их наядын воныг  ЖДҮ-ийг татвараас чөлөөлөх, түрээслүүлэгчдийн орлогын албан татварыг чөлөөлөх, бичил, ЖДҮ-ийн яаралтай төлөгдөх зээл, батлан даалтын төлбөрөөс чөлөөлөх гээд олон арга хэмжээ авч байна. Үүнээс гадна төв банк нь үндсэн хүүгээ 50 пунктээр бууруулсан зэрэг шууд нөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Манай улсын хувьд эдийн засгийн 60-70 хувь, ажиллагсдын 80 орчим хувь, төсвийн орлогын 80 хувийг хувийн хэвшил нуруун дээрээ авч явдаг. Хэдийгээр вирусний халдвар харьцангуй бага байгаа ч бид 2 сараас эхлэн онцгой байдалтай буюу тодорхой салбаруудын үйл ажиллагааг хязгаарлаж, зогсоох дэглэмийг улс орнуудаас түрүүлж сайн хэрэгжүүлж чадсан. Төр, засгаас танилцуулж байгаагаар хязгаарлалт, өндөржүүлсэн байдлыг сунгах, эрчимжүүлэх, өргөжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх гэх мэт энгийн нөхцөл байдалд сайжруулах арга хэмжээ авч байна. Гэхдээ хэзээ, яаж хэрэгжүүлэх зэргээр ойлгомжгүй байдал гарч байна. Тиймээс энд цаг хугацааг тооцож шуурхай байх, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нөлөөллийг сайн тооцох хэрэгтэй санагдлаа.

-“COVID19”-ийн улмаас дэлхий нийт олон сорилттой тулгарч байна. Энэ талын жишээг тодруулнауу?
-“COVID-19”-өөс үүдэлтэй сорилтыг судлаачид олон талаас нь авч үзэж, харж байна. Өнөөдрийг хүртэл бидний ололт, амжилт, мэдлэг, туршлага, технологи энэ тахлын өмнө бууж өгөх үү, нөгөө талаас хүн үнэхээр өөрчлөгдөж ирэв үү, эсвэл нь энэ нь хэлбэр төдий хэв шинж байв уу гэдэг асуудлыг хөндөж буйгаар “COVID-19”-ийн нөхцөл байдал нэг талаар дүгнэлт хийх боломжийг олгож байна. Жишээ нь, АНУ-ын тэрбумтан Билл Гейтс нөхцөл байдлыг “Агуу залруулга” гэж томьёолж байна. Өнөөдөр хүн төрөлхтөн хэрэглээг их шүтэж, ахуй байдалдаа хэт автан, бүх зүйлд ашигтай, ашиггүй гэдэг цор ганц хэмжүүрээр хандаж байгааг, нөгөө талаар бидэнд үнэт зүйл рүүгээ эргэн харах боломжийг олгож байгааг “Агуу залруулга” гэж хэлсэн болов уу.  
Мөн Израилын судлаач, эрдэмтэн Ной Харари өнөөдрийг хүртэл явж ирсэн эдийн засгийн онол, бидний нийгмийн хөгжлийн чиг баримжаа “COVID-19”-ийн дараа бүгд өөрчлөгдөх нь тодорхой боллоо гэдгийг хэлж байна. Манайд ч ялгаагүй, “COVID-19”-ийн нөхцөл байдлын улмаас өмнө нь олон жил ярьсан ч биелж байгаагүй төрийн үйлчилгээний цахимжилт, гэр оффис, цахим сургалт зэрэгт технологи ашиглалт өдөр тутмын хэрэглээ болон өөрчлөгдөж байгааг бид харж байна.

-“COVID-19” нь хүн төрөлхтнийг эргээд үнэт зүйл рүүгээ харах боломжийг олгож байна гээд байгаа....?

-Бид дэлхийгээрээ гэртээ хоригдож байна. Бид амьдралыг ажил болгосноо, хөгжил дэвшлийг их мөнгө олох, барих-бүтээх гэж ойлготлоо, гэр бүлээ хамт олноороо сольтлоо зүтгэжээ. Мөн хүний үйл ажиллагаа байгаль дэлхийд ямар их хор хохирол учруулдгийг бид харж байна. Байгаль дэлхий хүртэл хүний хорионы ачаар амсхийн сэргэж байна.
Хөгжлийг зөвхөн ДНБ-ний өсөлт, аж үйлдвэржилт, бүтээн байгуулалтаар хэмжих нь өөрөөсгөл. Сүүлийн жилүүдэд улс орнууд ард түмнийхээ сэтгэл хангалуун байдал, хүрээлэн буй орчин, амьдралын чанарт ихээхэн анхаарч байна. Үүнийг аз жаргалын индексээр судалж тооцдог.

-Судалгаагаар манай улс ямар гарч байсан бэ?
-Энэ индексээр 2019 онд манай улс156орноос83-д эрэмбэлэгдсэн. Дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд буй хөгжлийн индикатор болсон аз жаргалын индексийг авлига хээл хахууль, сонголт хийх эрх чөлөө, эрүүл амьдралын насжилт, нийгмийн халамж, нэг хүнд ноогдох ДНБ зэрэг үзүүлэлтээр тооцдог. Нарийвчилж хэлбэл авлига хээл хахууль, сонголт хийх эрх чөлөө, эрүүл амьдралын насжилт зэрэг 3 үзүүлэлтээр 100-аас хойш, харин нийгмийн халамжаараа эхний 10-т багтсан.
Манай улсын хувьд нарийвчлаад үзвэл жишээ нь, насны бүлгээр 15-24 насныхны 70 хувь нь сэтгэл хангалуун, харин 30-34 насныхны 60 хувь нь сэтгэл ханамжгүй байгаа нь гарсан. Дунд үеийнхний хувьд амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй байдалд хүмүүс ажиллаад, зүтгээд л байдаг, өр зээлнээсээ салдаггүй, татвараа төлөөд л байдаг сургууль, цэцэглэг, эмнэлгийн үйлчилгээ  нойль буюу тэгш бус байдал нөлөөлж байна. Мөн манайд хамгийн их нөлөөлж буй нийгмийн байдал нь орлогын тэгш бус хуваарилалт болоод байна.
Юу хэлэх гээд байна гэхээр, өнөөдөр манай улсад “COVID 19”-ийн халдварыг давж гарах эдийн засгийн болон нийгмийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч үүний хажуугаар хүмүүсийн сэтгэл ханамжтай, амар тайван байдлыг хангасан буюу нийгмийг засаглах үйл ажиллагаа дутагдаж ирснийг өнөөгийн нөхцөл байдал нэг талаар харуулж байна. Тиймээс өнөөдөр нийгмийг засаглахдаа ард иргэдийнхээ сэтгэл ханамжтай байдлыг анхаарч, тэр ханамжид нь сөргөөр нөлөөлж буй зүйлийг багасгах, эргэж харах хэрэгтэй болоод байна гэдгийг хэлэх гэсэн юм. Энд нийгмийн чиг баримжаа олгох, үлгэр дуурайлал, манлайлал үзүүлэх ёстой хүмүүс нь нөлөөлж чадахгүй байдалтай байгаа нь харагдаж байна. Францын алдарт зохиолч Альбер Камю “Тахал” романдаа, “Энэ бол зөвхөн өвчин биш, эмчлэх цор ганц эм нь ёс зүй юм” гэж хэлсэн байдаг.
Б.Болдскачать dle 12.0

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

Өчигдөр, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19