iNet.mn дагах

Т.Бат-Оргил: УИХ-ын ёс бус шийдвэрийг яагаад дэмжсэнээ Цэц онолын үндэслэлтэй тайлбарлах ёстой

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэх 10 гаруй өргөдөл Цэцэд ирээд буй. Мөн уг хуульд нийцүүлэн баталсан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоол ч Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж эрхзүйч Т.Бат-Оргил, хуульч Д.Миеэгомбо нар өнгөрөгч хоёрдугаар сард Цэцэд хандсан. Тогтоолын тухайд тодруулбал, УИХ-ын 76 мандатаас Улаанбаатар хотод 24-ийг хуваарилсан нь Үндсэн хуулийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 2.1-т “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж заасныг зөрчиж байна гэж Цэцэд мэдээлэл гаргасан юм. Үндсэн хуулийн 2.1-т заасны дагуу нэгдмэл улс болохын хувьд хүн амын тоотой хувь тэнцүүлж, мандат, тойргоо хуваарилах ёстой гэж тэд үзсэн. Тэдний гаргасан мэдээлэлд “Төрийн нэгдмэл байгууламжтай Монгол Улсын сонгуулийн тойргууд нь тухайн тойрогт суугаа хүн амын тоонд илтэд хувь үл тэнцэх тооны мандат хуваарилж байгаа нь тойргуудын эрх зүйн статусыг холбооны муж улстай адилтган үзэж байгаа агуулгаараа Үндсэн хуулийн дээр дурдсан заалт, түүгээр тогтоосон зарчмыг бүхэлд нь үгүйсгэн зөрчиж байна” хэмээн онцолсон байв.

Тэгвэл тэдний мэдээллийн дагуу маргаан үүсгэхээс Цэц татгалзжээ. Энэ талаар эрхзүйч Т.Бат-Оргилтой ярилцлаа.
-Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэхээс татгалзсан үндэслэл нь юу юм бол?
-Цэц байж болшгүй нугалаа гаргалаа. Цэц маргаан үүсгэхээс татгалзахдаа 1993 оны 04 дүгээр дүгнэлтийг ашигласан. Тодруулбал, 1992 онд УИХ-ын сонгуулийг одоогийнхтой ижил буюу томсгосон мажоритар тогтолцоогоор явуулсан байдаг. Тухайн үед нэр бүхий иргэд мандатын тэгш хуваарилалтыг шүүмжилж, коммунист зарчмаар хандлаа гэх үндэслэл гаргасан юм билээ. Тэгэхэд сонгуулийн мандатыг тойргийн хүн амын тоонд хувь тэнцүүлэн хуваарилах нь зүйтэй гэж Цэц үзсэн. Өөрөөр хэлбэл, одоо бидний шаардаж буй зарчмыг баримталсан. Үүнийгээ онолын үндэслэлтэйгээр, ямар аргачлалаар хуваарилснаа ч УИХ тайлбарласан байдаг. Тухайн үед Цэц маргаан хэлэлцэх үеэр Д.Лүндээжанцан гишүүн “Үндсэн хуульд сонгуулийн тэгш эрхийн тухай үг, өгүүлбэр байхгүй” гэж дурдсан ганц өгүүлбэрийг өнөөгийн Цэц сугалан авч, “Монгол Улсын иргэдэд сонгуулийн тэгш эрх байхгүй” гэх мэтээр мушгин тайлбарлаж, бидэнд Үндсэн хуулиар олгосон эрхийг үгүйсгэж буй нь завхрал юм. Үндсэн хуулийн цэцийн 1993 оны 04 дүгээр дүгнэлт нь харин ч Монгол Улсын иргэд тэгш эрхтэй, сонгуульдаа бүгдээрээ эрх тэгш оролцох ёстой гэсэн агуулгатай. Тэр агуулгын 99.99 хувийг таягдан хаяж, ганц өгүүлбэрийг утгаас нь салган сугалж, уг дүгнэлтийг тонгоруулан тайлбарлаж байна. Тэгээд ч Үндсэн хуульд юм болгоныг үгчилж, задалж заадаггүй. Жишээ нь, Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж зааснаас бус, амьсгалах, ус уух, хоол идэх эрхтэй гэж бүгдийг нэгбүрчлэн тусгадаггүй. Ингэж заагаад байвал хууль гэдэг зүйлийн утга ч алдагдана. “Зэрэг нэмэхийн өмнө” киноны “еэвэнгийн нөгөө тал” гэдэгтэй адил арга заль ашиглан, Үндсэн хуулиа мушгин гуйвуулж байгаа өнөөгийн Цэц үүргээ биелүүлэхгүй, эрх баригчдад улайм цайм үйлчилж байна. Цэц увайгүй байна.
-Уг нь 1993 онд буюу 27 жилийн өмнө Цэцийн гаргасан дүгнэлт та нарын өргөдөлтэй утга нэг юм байна шүү дээ.
-Харин тийм. Цэц өмнө нь нэг шийдвэр гаргачихаад, одоо утгыг нь тонгоруулж, эсрэг агуулгаар тайлбарлаж байгаа нь улс төрийн захиалга гэж үзэхээс өөр аргагүй.
-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг парламент баталсан. Тэд ч бас Цэцэд тайлбар ирүүлэх ёстой. Хууль тогтоогчид мандат хуваарилсан үндэслэлээ хэрхэн тайлбарласан бол?
-2007 онд УИХ-ын гишүүн тойргийнхоо иргэдийн эрх ашгийг төлөөлдөггүй, тэд Монголын нийт хүн амын элч, төлөөлөгч байх ёстой гэж эрх баригчид үндэслэлээ тайлбарлаж байлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хэдэн ч хүнийг төлөөлсөн ялгаа юу байсан юм бэ гэх тайлбар хийсэн байна лээ. Үүнийг тунгааж бодвол маш дээрэнгүй, бүдүүлэг, ард түмнээ дорд үзсэн, XXI зуунд байж боломгүй тайлбар. Аль ч ардчилсан улсын Үндсэн хууль нь иргэдийнхээ эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл гэсэн гурван зарчмыг л баримталж, дарангуй төрөөс хамгаалах үүрэгтэй баримт бичиг байдаг. Манай улсын Үндсэн хууль ч ялгаагүй. Гэтэл Үндсэн хуулийн цэц үг, өгүүлбэр алга байна гэж иймэрхүү байдлаар мэдэн будилж, бүр Үндсэн хуулийнхаа эсрэг дүгнэлт гаргаж байгаа нь манай үндэстний эмгэнэл, шившиг юм. Мандат хуваарилсан эрх баригчид хөдөө, орон нутгаас сонгогдох магадлал өндөр гэж бодоод ийм тогтоол баталсан нь үнэн хэрэгтээ иргэдээ ялгаварлаж буй хэрэг шүү дээ.
Нөгөө талаас, ямарваа юмыг өөрчлөхөд тайлбар, үндэслэл хэрэгтэй. Өмнө нь тэгш зарчмыг баримтлан мандат хуваарилж байсан. Тэгвэл гэнэт ийм тэгш бусаар хуваарилах болсон шалтгаан юу вэ. Ингэснээр ард түмэн чухам юу хожиж байгааг хэн ч тайлбарласангүй. Үүнийгээ УИХ-ын онцгой бүрэн эрх гэж маш бүдүүлгээр тайлбарлаж байна. Үндсэн хуулийг зөрчих бүрэн эрх гэж УИХ-д байхгүй юм. Энгийнээр бодоод үз. Өрөөнд 10 хүн сууж байхад та зургаа нийлээд нэг хүн дэвшүүл, үлдсэн дөрөв нь мөн адил нэг хүн нэр дэвшүүл гэвэл “Яагаад” гэдэг асуулт ямар ч хүний толгойд орох нь зүйн хэрэг. Эрх баригчид, цаашлаад Цэц УИХ-ын ийм ёс бус шийдвэрийг яагаад дэмжсэнээ онолын үндэслэлтэй тайлбарлах ёстой.
-Та өргөдлийнхөө агуулгыг товч сануулахгүй юу?
-Үндсэн хуульд заасанчлан Монгол Улс төрийн нэгдмэл зохион байгуулалттай. Гэтэл мандатуудыг хуваарилахдаа холбооны улсын зарчим барьсан. Холбооны улс нь мужуудаас бүрддэг. Тэдгээртээ тэгш эрхтэй хандаж, бүгдэд нь ижил мандат олгодог. Жишээ нь, АНУ 50 муж, ОХУ 85 субъекттэй. Тэдгээрт бүгдэд нь яг ижил хоёр, хоёр мандат өгдөг. Ингэхдээ хүн амыг нь харгалздаггүй. Түүхэн талаас нь харвал тэнд олон улс нэгдэж, холбооны зохион байгуулалтад орсон байдаг. Танай муж улс ийм жижиг юм чинь нэг суудал, танайх том, олуулаа юм чинь гурван суудал өгье гэж хуваарилдаггүй. Хэрэв ингэвэл жижиг эдийн засагтай, эсвэл цөөн хүн амтай улсууд нь холбооноос гараад эхэлнэ шүү дээ. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд холбооны улс муж, субъектүүддээ тэгш суудал хуваарилдаг. Харин нэгдмэл улсын хувьд өөр. Иргэд нь парламентаа шууд, эрх тэгш сонгодог.
-Нэгэнт Цэц маргаан үүсгэхээс татгалзсан учраас одоо яах вэ?
-Үндсэн хуулийн цэцэд маргаан хэрхэн өрнөдөг, тэр нь яаж эцэслэдгийг иргэд мэддэггүй. Хуульчдын ажил хүний нүдэнд харагддаггүй. Хэдэн хүн шүүх танхимд маргалдаад, гарсан шийдвэр нь жирийн иргэдэд ойлгомжгүй, баахан хуулийн зүйл, заалт дурдаад л өнгөрдөг. Цэц тэгж шийджээ гэвэл үнэхээр тийм юм байлгүй гэж л боддог нь олон байх. Энэ удаа Д.Миеэгомбо бид хоёр өөр арга замаар явахаар шийдсэн. XXI зуун болчихоод байна шүү дээ. Бид мэдээллээ иргэдтэйгээ шууд хуваалцъя гэж шийдсэн юм. Цэцэд ийм үндэслэлтэй өргөдөл гаргасан, тэд ийм хариу өглөө гэж олон нийтэд ил хэлж, ойлгомжтой болгон тайлбарлах болно. Уг нь Цэцийн гишүүд онолын дээд түвшинд маргалдах ёстой. Гэтэл тэд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын талаарх наад захын ойлголтуудыг гуйвуулж байгаа тул ямар ч хүнд ойлгомжтой, энгийн, хууль зүйн сургуулийн нэгдүгээр курст заадаг хэмжээнд нарийвчлан тайлбарлаж, өргөдлөө бичиж байгаа. Түүнийгээ бүрэн эхээр нь танай сонинд хэвлүүлсэн шүү дээ. Цаашид ч болж байгаа үйл явдлын талаар сэтгүүлчид болон ард иргэддээ байнга мэдээлж байх болно.
-Өргөдөл, мэдээллийг үндэслэн маргаан үүсгэх, эсэх талаар Цэцийн гишүүний шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдлыг бага суудлын хуралдаанаар хэлэлцдэг. Гомдлыг тань хэлэлцэх бага суудлын хуралдаан товлогдсон уу?
-Товлогдоогүй. Өргөдлөө сая л өглөө.
-Та бүхний тавьж буй зарчим, шаардлагын дагуу хуваарилбал нийслэлд хэдэн мандат ногдох ёстой юм бэ?
-1992 оны сонгуулиар Улаанбаатарт 20 мандат хуваарилсан. Тэр нь 76 гишүүний 26 хувь гэсэн үг. Тухайн үед Монголын хүн амын яг 26 хувь нь Улаанбаатарт амьдарч байсан. Бид анх өргөдөл гаргахдаа л энэ талаар дурдсан. Гэтэл өнөөдөр хүн амын 45 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Гэтэл ердөө 24 мандат хуваариллаа. Зүй нь бид нэгдмэл улс мөн л юм бол 34 мандат Улаанбаатарт ногдож, бусдыг нь аймгуудын хүн амыг нь харгалзан тэнцүү хуваарилах ёстой.
-Дан ганц хүн амын тоо бус, газар нутгийг ч харгалзах ёстой гэж хууль тогтоогчид тайлбарлаж байсан.
-Яруу найраг шиг л тайлбар тавиад байгаа юм. Эрх зүй гэдэг нь эдийн засаг, тоо, физиктэй л адил өөрийн гэсэн хуулиудтай. Газар нутгийг харгалзана гэхээр жишээлбэл, агаарын хэм нь өөр болохоор тэнд байгаа хүмүүсийн санал өгөх эрх нь агшчихдаг гэсэн үг үү. Эсвэл төвөөс алслагдаад ирэхээр эрх нь нэмэгддэг гэж ойлгох уу. Ийм утгагүй тайлбарыг улс төрийн ашиг сонирхолд үйлчилсэн гэж хэлэхээс өөр яах билээ. Шийдвэрээ онолын үндэслэлтэй тайлбарлах нь чухал. Ямар томьёогоор, яаж тооцсон, аль онолд суурилсан гэж тайлбарлах нь ардчилсан төр, засгийн энгийн зарчим. Ер нь сүүлийн үед иймэрхүү байдлаар шийдвэр гаргах боллоо. Энэ хуулийг ингэж ойлгох ёстой гэж хачин гаж, этгээд байдлаар өөрийн дур хүсэлдээ нийцүүлэн, мушгиж тайлбарладаг, хууль зүйн онол, үндсийг хавтгайд нь огоордог явдал газар авч байна. Үүнийг хараад л суугаад байвал засрахгүй. Тэгш эрх, шударга ёс бол хүнд бурхнаас заяасан, нотлох шаардлагагүй, илэрхий үнэн, төр, эрх зүйн онолын суурь ухагдахуун юм. Гэтэл эрх баригчид үүнийг ч хүртэл үгүйсгэх болов. Бид эрх баригчдад асуулт тавих эрхтэй, үүрэгтэй. Асуугаад байх л хэрэгтэй. Тэд юу гэж хариулж буй нь мөн чанар, засаглалын үнэн төрхийг нь улам бүр илчлэх болно. Өнөөдөр тэднийг дийлэхгүй байж болох ч маргааш үр дүнд хүрнэ. Худлаа зүйл хэзээд худал байдаг.скачать dle 12.0

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19