Нийслэл дэх баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаав
Hийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж шөнийн цэнгээний газар, бааруудыг нээсэнтэй холбоотой гарсан зөрчлийн талаар авч хэлэлцэниргэд олон нийтэд эрсдэл учирч болзошгүй байгаа учраас тодорхойгүй хугацаагаар эргүүлэн хаах шийдвэр гаргав.
Өнгөрсөн үдэш нийслэлийн шөнийн баар цэнгээний газруудаас илэрсэн зөрчлийн талаарНийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж танилцуулав.
Тэрбээр: “Өнгөрсөн 3 хоногт олон сар хаалттай байсан баар, цэнгээний газраар залуус олноор ирж бөөгнөрөл үүсгэж, асуудал дэгдээж, олон зөрчил гарч хүндрэл учирсан.Өчигдөр 17 цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 200 гаруй үйлчлүүлэгчтэй баар ажиллаж байна. Чикаго баар гэхэд л халуун хэмжигч байхгүй. Хүмүүс хоорондын зай баримтлах журам үйлчлэхгүй, 80 хүнтэй байсан төдийгүй цагтаа хаагаагүй. Тараах гэж очсон цагдааг зодож, хүч хэрэглэсэн асуудал гарлаа. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд халуун хэмжигчгүй, 45 хүнтэй баар ажиллаж байсан. Бармен зөөгч нар нь амны хаалтгүй үйлчилсэн зэрэг зөрчил гаргасныг баримтжуулсан. Бямба гарагийн орой баар, цэнгээний газруудад шаардлага тавьж ажилласан 7 цагдаа бааранд үйлчлүүлж байгаа иргэдэд зодуулсан” гэлээ.
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчдын биед халдсан 7 үйлдэлд хуулийн дагуу хариуцлага тооцож, энэ мэт хууль бус, дүрэм журамгүй, замбараагүй асуудал гарахаас сэргийлэхэд онцгой анхаарч ажиллах ёстойг хэлээд “Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг хадгалах зорилгоор баар караокены үйл ажиллагааг нээсэн боловч нэг талаас энэ байгууллагууд ариутгал халдваргүйтгэл хийх дүрэм журмыг биелүүлэхгүй байна. Мөн манай мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтын ажлаа өөр хоорондоо уялдаатай явуулж чадахгүй, иргэд олон нийтэд эрсдэл учирч болзошгүй байгаа учраас баар, шөнийн цэнгээний газрыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаж байна” гэж мэдэгдлээ.