iNet.mn дагах

Зэсийн үнэ огцом өссөн шалтгаанууд, Монголд үзүүлэх нөлөөлөл

Цар тахлын хөл хорионы улмаас бизнесийн идэвхжил саарч буй энэ үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ эрчимтэй өсөж, цаашдаа өсөлт хадгалагдах төлөв харагдаж байгаа нь эдийн засгийн хүндрэлийгбогино хугацаанддаван туулнагэсэнитгэлийгтөрүүллээ.  Дэлхийн зах зээл дэх зэсийн ханшийн хэлбэлзэл,эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдалньМонгол Улсын эдийн засагт шууд нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг юм.


Хамгийн сүүлийнүеийнтаатай мэдээг дуулгахад, 12 дугаар сарын 2-ны өдөр Лондонгийн металлын биржид болсон фьючерс арилжаагаар нэг тонн зэсийн үнэ 7711 долларт хүрсэн байна. Коронавирусний ид тархалтын үед буюу 3 дугаар сард 4600 доллар болтлоо унаж байсантай харьцуулахад үнэ даруй 60 хувиар өслөө гэсэн үг. Ерөнхийдөө үнэ 7000-аас давсан нь 2018 оны 6 дугаар сараас хойших хамгийн өндөрүзүүлэлтюм.

Энэ нь юуны түрүүнд, эмнэлзүйн 3 дахь шатны туршилтаар Ковид-19-ийн эсрэг вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлсэн тухай Америкийн Moderna, Pfizer,BioNTech, Английн AstraZeneca компаниуд болон Оросын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит хүрээлэн бараг нэгэн зэрэг зарлан мэдэгдсэнтэй холбоотой.Үүнээс үүдэн, сар гаруйхны дараачаас бүх нийтийг вакцинжуулалтанд хамруулах гэж байгаатухаймэдээлэл хэвлэлүүдэд гарсан нь дэлхийн эдийн засаг эргээд сэргэх нь гэсэн найдварыг зэсийн зах зээлд оролцогчдод төрүүлснээр өнгөрсөн долоо хоногийн турш үнэ тасралтгүй өслөө.

Оны эхэнд зах зээлийн 29 топ шинжээч таамаглал дэвшүүлэхдээ, 2020 онд 191 мянган тонн зэсийн хомсдол үүссэнээр жилийн дундаж үнэ 6050$/тоннд хүрч өсөх бөгөөд “2020 он бол зэсийнжил байх болно” гэж тодорхойлж байсан боловч цар тахал дэгдсэнээр уг таамаг хэсэг хугацаанд будилсан билээ.

Хятадын үйлдвэрүүд сэргэсэн нь

Вакцинаас гадна үнэ цойлсон шалтгаан бол, дэлхий даяар олборлож буй зэсийн тал хувийг хэрэглэдэг Хятад улсын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээснээрзэсийн импортньогцом өссөн явдал юм. Зэсийн наймаачид ирээдүйд эрэлт ямар байх вэ гэдгийг тодорхойлохын тулд Хятадын үйлдвэрлэлийн гол индекс болох Caixin-г маш анхааралтай ажигладаг. Уг индекс 7 дахь сардаа дараалан өсөж байгаа бөгөөд тухайлбал, 10 дугаар сард 53,6 байсан бол 11 дүгээр сард 54,9 болж өссөн нь зэсийн үнэд эергээр нөлөөллөө. Цар тахлын улмаас оны эхээр Хятадын үйлдвэрүүд үндсэндээ зогсчихоод байсан бол сүүлийн саруудад ихэнх шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүйбогино хугацаандүйл ажиллагаагаа сэргээж чаджээ.

Хятадын зэсийн импорт ба зэсийн үнийн хэлбэлзэл. 2015-2020 он

Үүний сацууХятадын удирдагч Ши Жиньпин мэдэгдэхдээ “манай улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй орон болно”гэсэн нь цаашдаа тус улс сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд, түүний дотор салхин цахилгаан станц барихадүлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж буйг харуулж байна. Үүнтэй холбогдуулан ганцхан тоо дурдахад, 1 мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс үйлдвэрлэхэд 9 тонн зэс ордог байна.

Сүүлийн жилүүдэд экологийн шаардлагууд улам чангарч байгаа учраас улс орнууд бензин, дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах үйл явц эрчимжиж, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэх учраас зэсийн эрэлт ирэх жилүүдэд гарцаагүй өснө. Жишээ татахад, нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс ордог бол цахилгаан автомашин үйлдвэрлэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад 3 дахин их зэс шаардагддагажээ.  Citicorp компанийн шинжээч Макс Лейтон-ы тооцоолсноор, автомашины үйлдвэрлэл ба эрчим хүчний салбардахьзэсийн хэрэглээ ирэх 5 жилийн хугацаанд 2,3 сая тонноор өсөх төлөвтэй байна.

Түүнээс гадна, энэ оны эхний улиралд Хятад улс цахилгаан шугам сүлжээгээ шинэчлэхэд их хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас уг төлөвлөгөө тодорхой хугацаанд тасалдаад одоо эрчимтэй хэрэгжиж байгаа нь зэсийн үнийг огцом өсгөлөө.  

Мөнгөний зөөлөн бодлого ба Жо Байдений ялалт

Зэсийн үнэ чангарахад хүргэсэн зарим шалтгаан нь АНУ-тай холбоотой.Тус улсынТөв банк буюу Холбооны нөөцийн сан мөнгөний зөөлөн бодлого явуулах болсноор долларын ханш суларч, доллартой харьцах юанийн ханш чангарсаар 2018 оны зунаас хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа нь Хятадын зэс худалдан авагчдад таатай боломжийг олгож байна. 

Нөгөөтэйгүүр,Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Жо Байден сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “сэргээгдэх эрчим хүчний салбар болон дэд бүтэц тухайлбал, цахилгаан автомашиныг цэнэглэх станцуудын сүлжээг өргөжүүлэхэд 2 их наяд доллар зарцуулна” гэж амласан байна. Хэрвээ шинэ ерөнхийлөгч амлалтаа биелүүлэхажилд шамдан орох аваасзэсийн үнэ өсөхөд нөлөөлөх нь гарцаагүй. 

Чили дэх нөхцөл байдал

Үнэ өсөхөд нөлөөлсөн өөр нэгэн томоохон хүчин зүйл бол, Чили, Перу зэрэг улсад цар тахлын үеийн хөл хорионы улмаас нийлүүлэлт тасалдсан явдал юм. Тухайлбал, Чилийн Антофагаста гэдэг зэсийн уурхайн олборлолт одоо л аажмаар хэвийн гольдрилдоо орж,уурхайчдын2/3 нь ажилдаа эргэж ороод байгаа бол ажил хаялтын улмаас Lundin Mining компанийн уурхайнуудын олборлолтбүрэнзогссон гэх мэт.
 Дэлхий дээрх хамгийн том зэсийн ил уурхай - Чукикамата, Чили улс 

Үүнтэй зэрэгцээд дэлхий даяар жилд хэрэглэж буй зэсийн 30 орчим хувийг дангаараа олборлодог Чили улсад улс төрийн нөхцөл байдалээдрээтэйбайна. Дарангуйлагч Пиночетийн үеийн Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа, уурхайчдын ажил хаялт сүүлийн 18 сарын турш үргэлжилж байгаа нь уул уурхайн салбарын үйл ажиллагаанд нөлөөлжээ.  Ташрамд сонирхуулахад, дэлхийн зэсийн хамгийн том ордууд 5 бүс нутагт төвлөрдөг байна. Эдгээр нь, дэлхийн зэсийн нөөцийн 1/3-ийг агуулдаг Чили ба Перугийн ордууд; АНУ-ын Мичиган муж улс; Канадын Онтарио, Манитоба, Квебек мужууд; Орос, Узбекистан, Армени, Казахстан; Замби ба БНАКонго улс дахь ордууд юм. 


Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл

Дээр дурдсан тоо баримт, шалтгаан хүчин зүйлүүдийг харгалзан үзвээс, ойрын жилүүдэд зэсийн үнэ өндөр хэвээр байх нь. Fitch агентлагийн төсөөлж буйгаар, ирэх онд зэсийн дундаж ханш 6300 доллар байх ажээ. Энэ бол нэлээд "гутранги" таамаглал юм. Харин Goldman Sachs групп нэлээд өөдрөг таамаглал дэвшүүлж, ирэх оны зун гэхэд зэсийн үнэ 7500 доллар орчимд хадгалагдсан хэвээр байх ажээ. Түүнчлэн дүн шинжилгээний Capital Economics компанийн төсөөлж буйгаар, 2021 онд үнэ 7500 долларт хүрч, улмаар Оюутолгойн гүний уурхай ашиглалтанд орох үед буюу 2025 онд 10 мянган долларт хүрнэ гэсэн “хэт өөдрөг” таамаглалыг дэвшүүлжээ.

Харин Монгол Улсын 2021 оны төсөвт зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 6500 ам.доллар/тонн байхаар тусгасан байна. Ханшийн уг төлвөөр бол Тогтворжуулалтын санд зэсийн орлогоос 100.8 тэрбум төгрөг орох ба нийтдээ зэсийн баяжмалын орлогоос 1.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Ингэхдээ Оюутолгойн баяжмал дахь алтны агуулга  ирэх онд үлэмж хэмжээгээр өсч, улмаар зэсийн баяжмалын борлуулалтын орлогод эерэгээр нөлөөлнө гэдгийг тооцжээ. Тэгвэл ирэх онд дэлхийн зах зээл дэх зэсийн ханш тооцоолсноос өндөр байж, ашигт малтмалын салбараас орж ирэх орлогын хэмжээ төлөвлөснөөс давах дүр зураг харагдаж байгаа нь манай улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгахад нөлөөлөх хүчин зүйл мөн. Ирэх онд зэсийн ханш 7500 доллар дээр тогтлоо гэж өөдрөгөөр төсөөлөөд баримжаа тооцоо хийж үзвэл, улсын төсөвт зэсээс орох орлогын хэмжээ даруй 15 хувиар өсөж, 1 их наяд 700тэрбум төгрөгт хүрэхээр байна.

Ер нь цаашдаа цар тахал намжсанаар 2023 оныг дуусталх хугацаанд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьтай байна гэсэн таамаглал бий. Үүнд аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханшийн өсөлт таатай нөлөөлөл үзүүлэхээр байна.

Б.Адъяахүү скачать dle 12.0

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

Өчигдөр, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19