iNet.mn дагах

ФИЛИПП МЭРЛИН: МАНАЙ ХОЁР УЛС ОЛОН САЛБАРТ, ЯЛАНГУЯА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОЛЦООТОЙ

Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинтэй ярилцлаа.

-Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой өнгөрсөн онд тохиолоо. Хоёр улсын харилцаа өнөөдөр ямар түвшинд явж байгаа талаар ярилцлагаа эхэлье?
-2020 онд харамсалтай нь "КОВИД-19" цар тахал дэгдэж, дэлхийг хамарсан энэ хямралтай шууд болон дам холбоотой олон хүндрэл бэрхшээл тулгаран, бид 55 жилийн ойгоо төлөвлөсөн ёсоор тэмдэглэж чадсангүй. Гэхдээ би ирээдүй рүү, 2021 онд уг хямралаас үе шаттай гарч, түүнээс цааш урган гарах боломжуудыг харахыг илүүтэй хүсч байна. Хэдийгээр тун хүнд нөхцөлд зохион байгуулагдсан ч өнгөрсөн зургадугаар сарын сонгуульд иргэд өргөнөөр оролцсон нь Монголын ард түмэн ардчилалд элэгтэй байдгийг батлан харууллаа.
Уг сонгуулийн үр дүнд Монгол Улс дахин шинэ дөрвөн жил тогтвортой олонх бүхий парламенттай боллоо. Удахгүй хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Эдгээр сонгуулийн цикл дуусахаар харилцаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэдэн жил биднийг хүлээж байна. 1965 онд дипломат харилцаа тогтоон, ардчилсан хувьсгалын дараа Монгол Улс чухамдаа үүд хаалгаа нээсэн нь хоёр орны байнгын хэлхээ холбоог бүх талбарт хүчитгэж өгсөн. Улс төрийн хувьд ялангуяа олон ургальч үзэл, хуулийг дээдлэх зэрэг нийтлэг үзэл баримтлал, эдийн засгийн хувьд худалдаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулалтаа нэмэх хоёр талын хүсэл эрмэлзэл, соёл, шинжлэх ухааны хувьд олон Их, дээд сургуулийн хамтын ажиллагаа, оюутан сургах, урлагийн салбарынхны солилцоо зэрэг нь бидний харилцааг орон зайнаас үл хамааран хөгжүүлсээр байдаг. Гэсэн хэдий ч бид илүү ихийг хийж чадна, хийх ч ёстой гэж боддог.
-Франц улсаас нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүжилт олгосон талаар өнгөрсөн онд нэлээд яригдаж байсан. Хоёр орны хооронд хэрэгжиж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-Энэ бол зөвхөн санхүүжилтийн асуудал биш. Франц, Монгол Улс хамтран хэрэгжүүлж буй, Монгол Улсын Засгийн газар, нийслэл Улаанбаатар хотоос хүн амдаа хүргэх үйлчилгээг өргөтгөх, сайжруулах маш чухал төслүүд юм. Тус бүр нь 60 сая орчим, нийт 120 сая еврогийн санхүүжилттэй голлох хоёр төсөл бий. Үүний гуравны нэг гаруй нь буцалтгүй тусламж. Нэгдүгээрт, ОБЕГ-тай хамтарсан төсөл нь хоёр хэсгээс бүрдэж байгаа. Үүнд францын “Десотэл” группээс гал түймэртэй тэмцэх тусгай зориулалтын автомашинууд нийлүүлэх хэсэг, нөгөөх нь буюу хамгийн чухал нь мөн Хэли-Юнион, Софема группүүдийн хэрэгжүүлэх нисдэг тэрэгтэй холбоотой хэсэг. Төслийн хүрээнд аврах, эрэн хайх, эмнэлгийн тусламж, гал түймэртэй тэмцэх тоноглол бүхий Эйрбас Хэликоптэр ЕС145 загварын гурван нисдэг тэрэг нийлүүлнэ.
Мөн уг төслийн бас нэг чухал хэсэг нь ОБЕГ-т нисэх нэгжийг байгуулах чиглэлээр онцгой байдлын нисгэгч, албан хаагчдыг сургах, ажиллагааны эхний жилүүдэд үйлдэх нислэг, засвар арчилгаа болон холбогдох бусад дэмжлэгийг хариуцах ажил юм. Энэ хэсгийг хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээ болон гүйцэтгэх гэрээний хүрээнд хэрэгжүүлнэ. Миний хэлэхийг хүсэж буй гол зүйл бол бид зөвхөн тоног төхөөрөмж худалдахыг чухалчлаагүй, бид онцгой байдлын салбарын чадавхыг сайжруулж, бүтцийг хүчирхэгжүүлэхийн төлөө ОБЕГ-тай нягт хамтран ажиллаж байгаа. Энэ бол жинхэнэ capacity build­ing. Энэ төсөл хэрэгжсэнээр осолд өртсөн иргэдэд эмнэлгийн шуурхай тусламж хүргэх нөхцөл бүрдэж, хүн амд бодит үр дүнгээ өгнө гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

-Хоёр дахь төсөл буюу Улаанбаатар хотод дүүжин тээврийн сүлжээг хэрэгжүүлэхэд Францын компани ажиллаж байгаа. Энэ ажил ямар түвшинд явж байна вэ?

-Улаанбаатар хотын захиргаа Францын Пома групптэй хамтран гэр хорооллыг хотын төвийн гол тэнхлэгүүдтэй холбосон дүүжин тээврийн сүлжээг хэрэгжүүлэх ажилд орсон. Энэ бол нийгэмд чиглэсэн, байгаль орчинд ээлтэй, хотын хөгжлийн том хэмжээний төсөл юм. 34.5 сая еврогийн санхүүжилттэй эхний шугам нь Баянхошуу - Ханын материал - 3,4 дүгээр хороолол гэсэн чиглэлтэй, хэрэгжүүлэх ажилдаа орсон, топографын судалгаа хийгдэж байна. Хоёр дахь шугамын хувьд 25.3 сая еврогийн санхүүжилттэй, УБ хотын захиргаа болон Пома группийн зүгээс нарийвчилсан ТЭЗҮ хийж, Франц Монголын холбогдох байгууллагуудаар баталгаажуулсны дараа хэрэгжиж эхлэнэ. Зарим тохиолдолд уг төсөлд үл итгэх байдал ажиглагдаж байна, үүнийг би ойлгож байна. Дэлхий даяар ямар ч төрлийн бай, хотын тээврийн дэд бүтцийн төслүүд хэрэгжиж эхлэх шатандаа иймэрхүү реакцтай тулгардаг. Байгуулагдаад, ашиглаад ирэх үед нөгөө шүүмжилж байсан хүмүүс маань хамгийн сайн хэрэглэгч болсон байдаг. Хөгжиж буй орнуудад замын тээврийг лоббидож түлхүү явуулахыг хагас зууны тэртээгээс тулган зааварлаж байгаа зарим нэгэн “олон улсын шинжээчид” ч бас байна. Үр дүн нь гамшгийн. Пома групп өнөөдөр дэлхийн 90 гаруй оронд ажилласан. Нью-Йорк, Өмнөд Солонгос, Алжир, Орос, Колумб, Доминикан зэрэг газарт хотын дүүжин тээврийн сүлжээг байгуулсан арвин туршлагатай айл. Энэ төсөл Монголд ч амжилттай хэрэгжих болно.
Эцэст нь, Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн талаар нэмж хэлмээр байна. Уг байгууламжид Франц Улс 10 сая еврогийн санхүүжилт хийсэн, 2017 онд хэрэгжиж дууссан байдаг. Гэвч харамсалтай нь одоо болтол ажиллаж эхлээгүй байна. Миний бие энэ зун Монголын холбогдох эрх бүхий байгууллагуудтай уг байгууламжийн нээлтэд оролцоно гэж итгэж байгаа. Мэдээж, дээр дурдсан бүх төслүүдийн хэрэгжилт өнөөдөр "КОВИД-19" цар тахлын эсрэг дэлхий даяар авч буй арга хэмжээнээс болж удаашралтай байна. Ялангуяа сургагч багш нар ирж ажиллах, тоног төхөөрөмж тээвэрлэж авчрах гэх мэт асуудалд ихээхэн бэрхшээл учирч байна. Энэ хавраас нөхцөл байдал сайжирч эхэлнэ гэж найдаж байна.
-Францын батлан хамгаалах, аюулгүй байдлын аж үйлдвэрийн салбарын төлөөлөгчид манай улсад гурван ч удаа ирж байсан. Эдгээр айлчлал уг салбарын хамтын ажиллагаанд үр дүнгээ өгч чадсан уу?
-Манай ЭСЯ болон Францын холбогдох албан байгууллагуудын зохион байгуулсан үзэсгэлэн форумд Францын олон үйлдвэрлэгчид ирж оролцсон. Эдгээрээс миний дээр ярьсан ОБЕГ-тай хэрэгжих хоёр хөтөлбөр үүний шууд үр дүн юм. Учир нь Хэли-Юнион ба Десотэл группийн төлөөлөгчид дээрх үйл ажиллагаануудад ирж оролцож байсан. Мөн Монгол Улсын холбогдох байгууллагуудын сонирхлыг татаж буй Францын бусад төслийн саналууд ч бий. Миний зүгээс дээр дурдсан жишээнүүдийн адил хамтын ажиллагааны бодит төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг санал болгохын төлөө бүрэн хүчин чадлаа дайчлан ажиллахад бэлэн байна.
-Манай орон мал аж ахуйн орон хэдий ч Францаас өндөр ашиг шимт үүлдрийн хонь, ямаа, үхэр импортолсоор байгаа цөөнгүй жишээ харж болно. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Та маш зөв асуудлыг хөндлөө. Монгол, Франц орон аль аль нь мал аж ахуй, хөдөө аж ахуйн эртний уламжлалтай, үүнтэйгээ мөн хоёр орон аль аль нь үндсээрээ холбоотой байдаг. Ийм учраас уг салбарын хамтын ажиллагаа зайлшгүй байх ёстой. Монгол өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий малтай, энэ нь Францаас ялгаатай. Харин Франц эрчимжсэн мал аж ахуйн хувьд чадварлаг, жишээлбэл сүү үйлдвэрлэх салбарт энэ нь сайн тохирдог. Дээр нь Франц улс малын генетик, үржил селекц, малын эрүүл мэндийн чиглэлээр ур чадвар сайтай.
Манай экспортлогчид Монголд үхэр, хонь, ямаа тогтмол нийлүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд 2020 оны эцсээр ирсэн. Байгуулсан гэрээ болгон нь малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд тэжээл, эрүүл мэнд, арчилгаа маллагааны талаар зөвлөх дагалдах үйлчилгээтэйгээ байдаг. Ирэх саруудад энэ салбарт дахин нэг шат ахисан хөгжлийн үйл явц гарна гэж бодож байгаа. Идэвх санаачилгатай олон бизнес эрхлэгчид байгаа ч тэд хүү багатай санхүүжилт олох тал дээр байнга бэрхшээлтэй учирдаг. Бид энэ тал дээр шийдэл олохоор ажиллаж байна.
-Франц Улс гээд ярихаар Монголд уул уурхайн салбарт ажилладаг “Орано” компанийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ компанийн талаарх таны бодол ямар байдаг вэ?
-Үнэн хэрэгтээ шууд “Орано” биш л дээ. Тус компани болон Монголын Төрийн хооронд байгуулагдсан “Бадрах Энержи” гэдэг компани Франц, Монголын хамтарсан төслийг хэрэгжүүлж байгаа юм. “Бадрах Энержи” өөрийн уурхайн бүсийн геологийн нөхцөлд тохирсон технологийг хэрэглэхээр сонгосон, уг технологио сайн эзэмшсэн, бусад улс орнуудад ч ашигладаг. Энэ технологи нь байгаль орчны хувьд олон давуу талтай, эдийн засгийн хувьд ч мөн адил. Францын талын хувьцаа эзэмшигч “Орано” болон манай Засгийн газар “Бадрах Энержи”-гийн зүгээс хамгийн дээд түвшний найдвартай байдал, аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх тал дээр маш их анхаардаг. Тус компани Монгол Улсын хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх тал дээр би өөрийн зүгээс анхаарч ажилладаг. Үйл ажиллагаа нь бүрэн дүүрэн хуулийн дагуу гэдэг утгаараа мөн Монгол Улсын хуулиар хамгаалагдсан байх тал дээр ч анхаарал тавьдаг. Монгол Улс бол хууль эрх зүйт төрт улс. 2020 оны сүүлээс уг төсөл туршилтын үйлдвэрлэлийн үе шатандаа явж байна. Түргэн хугацаанд уурхайн үйлдвэрлэл рүү шилжих хэрэгтэй. Ингэснээр дэлхийн ураны томоохон уурхайнуудын нэг болно. Нарийн мэргэжлийн мянга гаруй ажлын байр монгол залуусын өмнө нээгдэж, гуч гаруй жил Монгол Улсад татварын болон экспортын орлого оруулах юм. Миний бодлоор "КОВИД-19"-ийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл нь Монгол Улсыг эдийн засгийн тогтмол ашиг олох уул уурхайн энэхүү том төслийг хөдөлгөх шаардлагатай байгааг харуулж байна. Өндөр үнэ цэн бүхий бүтээгдэхүүнээ ганцхан зах зээл рүү биш, дэлхий даяар экспортлох боломжтой. Өргөн утгаараа, уг төслийг цаг уурын болон эрчим хүчний бодлогын асуудалтай холбох хэрэгтэй. Уран бол хүлэмжийн хий ялгаруулахгүй, байж болох хамгийн их концентрат бүхий ирээдүйн эрчим хүчний нэгэн эх булаг. Тэрээр үндсэн ачааллын эрчим хүч үйлдвэрлэхэд зориулсан сэргээгдэх эрчим хүчний туйлын тохиромжтой нэмэлт юм. Франц улс 2018 онд өөрийн эрчим хүч, цаг уурын стратегитаа яг ийм сонголт хийсэн. Үүгээрээ 2035 он гэхэд эрчим хүчний 50 хувь нь цөмийн эрчим хүч байхаар тооцоолсон. Одоо нүүрсний эрин үе дуусах дөхөж байгааг нуугаад байх шаардлагагүй болжээ. Ялангуяа хүлэмжийн хий ялгаруулалтаа багасгах маш хүчтэй бодлого явуулж буй Хятадад нүүрсний хэрэглээ улам бүр багасна. Монгол Улс одоо хөрөнгө оруулалтын зөв сонголтуудыг хийх ёстой болж байна. Эцэст нь хэлэхэд, уран үйлдвэрлэгч орон болсноор тухайн улс стратегийн өвөрмөц, ашигтай байр суурьтай болдог.
-Цар тахлаас шалтгаалж иргэдийн гадаад, дотоодод зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал болж байна. Ер нь хоёр улсын иргэдийн визний асуудлыг та хэрхэн харж байна вэ. Хоорондоо зорчих, аялах, хөдөлмөрлөхөд илүү нээлттэй арга замаас дурдахгүй юү?
-Визтэй холбоотой одоогийн дагаж мөрдөж буй дүрэм журмыг хангалттай гэж харж байна. Манай консулын алба Шенгений бүсийн аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачлалтай тэмцэх шаардлагаар холбогдох шалгалтыг бүрэн хийж, визний хүсэлтийг түргэн шийдвэрлэх боломжтой. Францад аялал, гэр бүл, ажил хэргийн шугамаар байнга зорчих шаардлагатай иргэдэд олон удаа орж гарах эрх бүхий визийг таван жил хүртэлх хугацаатай олгож болно.
-Францад боловсрол эзэмших сонирхолтой хүмүүс их байдаг. Ямар боломж бололцоо бий бол?
-Шенгений бүсийн гадаад хил өнөөдөр хаалттай байна. Монголоос Франц руу орохыг зөвшөөрсөн цөөн тохиолдол бий. Францын боловсролын байгууллагад элсэхээр бүртгүүлсэн оюутнууд эдгээр зөвшөөрөлтэй иргэдэд багтаж байгаа. Элчин сайдын яам 2021 онд Францын их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан тэтгэлгийг өмнөх жилүүдийн адил зарлаж, Монгол Улсын Боловсролын яамтай хамтран сонгон шалгаруулалт хийнэ. Бид 2021 оны хичээлийн жилийн нээлтээр танхимын сургалт дахин явагдаж эхэлнэ гэж найдаж байгаа. 2019 оноос эхлэн ЭСЯ франц хэл, соёлын “Аллианс Франсэз” төвтэй хамтран Францад суралцахыг хүссэн монгол оюутнуудад зөвлөгөө өгөх, Францад төгсөгчдөд зориулсан ажиллагаа явуулах үүрэг чиглэл бүхий “Кампюс Франц”-ыг нээн ажиллуулж байна. Илүү их мэдээлэл авахыг хүсэж байгаа танай залуу уншигчдыг « Campus France en Mongolie » фэйсбүүк хуудсанд хандаарай гэж хэлмээр байна.
-Цаашид хоёр улс ямар салбарт түлхүү хамтарч ажиллах боломжтой вэ?
-Манай хоёр улс олон салбарт, ялангуяа тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах бололцоотой. Франц улс хот зохион байгуулалтын салбарт урт хугацааны арвин туршлагатай. Нийтийн тээвэр, ус, хогны менежмэнт, эрчим хүч гэх мэт. Миний бодлоор одоо өрнүүлж буй хамтын ажиллагаанаас гадна Улаанбаатар хот Францын орон нутгийн нэгжүүд, Парис хот, Иль-де-Франц мужийн хооронд харилцаа холбоо хөгжүүлэх боломж бололцоо их байна. Дээрх салбаруудад үйл ажиллагаа явуулдаг, эгнэшгүй туршлагатай, дэлхийн хэмжээний олон компани Францад бий. Байгаль орчин, усны нөөцөд сөрөг нөлөөгүйгээр, хүлэмжийн хий илүү ялгаруулахгүйгээр хэрхэн хөгжилд хүрэх, ажлын байр бий болгож баялаг бүтээж болох хоёр жишээг би татъя. Усны менежмэнтийн чиглэлээр дэлхийд толгой цохидог Францын “СУЕЗ” компани, УСУГ-ын хооронд Улаанбаатар хотын усны менежмэнтийг “Acquad­vanced” дэвшилтэт системийг суурилуулах замаар сайжруулах, ингэснээр ус түгээлтийг илүү оновчтой зохицуулах, ус алдалтаас үүдэлтэй алдагдлыг багасгах, систем дэх усны даралтыг сайжруулах, хөрсний усны зохицуулалтыг сайжруулах чиглэлээр яриа хэлэлцээ хийгдэж байна. Монголд 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Акуо Энержи” гэдэг компани байдаг. Тус компани нарны эрчим хүч үйлдвэрлэх, ялангуяа эрчим хүч нөөцлөх чиглэлээр мэргэшсэн. “Aкуо” эрчим хүч нөөцлөх бүтээгдэхүүнээ Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудад нийлүүлсэн. Гэхдээ илүү өргөн хүрээнд хамтарч ажиллавал Монгол Улсын эрчим хүчний сүлжээнд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд тохиромжтой хэлбэрээр нийслэлд ч, бүр жижиг хот сууринд ч сэргээгдэх шинэ эрчим хүчний хөгжлийг хурдасгах, өндөр үнэтэй эрчим хүчний импортыг багасгахад тодорхой хэмжээнд нэмэр болох юм.
Түүнчлэн хоёр улсын орон нутгийн нэгж хоорондын харилцааг хөгжүүлэх жинхэнэ нөөц байна гэж би боддог.Тухайлбал, Францын Аллиер муж Өвөрхангай аймагтай олон жил ялангуяа эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байна. Францын хувьд 80-аад оны эхэн хүртэл бараг бүх юмаа төвөөсөө шийддэг байснаа сүүлийн хэдэн арван жилд хотын удирдлага, боловсрол, нийгмийн тусламж, тэр бүү хэл эдийн засгийн хөгжлийн чадавхыг орон нутгийн янз бүрийн түвшинд шилжүүлж өгсөн. Орон нутаг хооронд хөгжүүлж болох аялал жуулчлалаас эхлээд олон талбар байгаад би итгэл төгс байна.
-Дэлхий нийтэд үүсээд байгаа ковид цар тахлаас шалтгаалж бүхий л улсад хүндрэл гарч байна. Франц улс дэлхийд нэр хүндтэй томоохон лабораториудтай. Гэвч танай лабораториудын вакцины талаар нэг их яригдахгүй байна. Хэдийд бэлэн болох вэ, яагаад хоцорч байгаа юм бол?
-Вакцин бол вирустэй тэмцэхэд зайлшгүй шаардлагатай шинэ зэвсэг. Урьдынх шигээ амьдрах үүдийг нээх түлхүүрүүдийн нэг нь яалт ч үгүй вакцин. Франц Улс эрүүл мэндийн эрх бүхий байгууллагуудынхаа зөвлөмжөөр тодорхой стратеги боловсруулсан. Энэ нь хамгийн өртөмтгий эрсдэлтэй бүлгийн хүмүүсээ юуны өмнө вакцинжуулаад дараа нь бага багаар нийт Францчуудаа хамруулахаар төлөвлөсөн. Үүний сацуу, вакцин хийх төвүүдийг бэлтгэж байна. Энэ долоо хоногоос эхлэн 100, ирэх долоо хоногт 300, сарын эцэс гэхэд 500 төвүүдээ нээнэ. Эдгээр төвүүд 75 болон түүнээс дээш насны, гэртээ байдаг иргэдийг вакцинжуулж эхэлнэ. Одоо бэлэн болоод байгаа вакцинууд дээр нэмэгдээд Францын эм үйлдвэрлэлийн Санофи (Sanofi) группийн GSK-тай хамтран хөгжүүлж буй вакцин энэ оны дөрөвдүгээр улиралд бэлэн болох тухай тус групп өнгөрсөн сард мэдэгдсэн.скачать dle 12.0

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

Өчигдөр, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19