“Вероселл” вакцины 334 400 тунг тээвэрлэн авчирлаа
Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр 334 400 тун “Вероселл” вакциныг тээвэрлэн авчирлаа.
МИАТ ТӨХК-ийн B767-300 агаарын хөлөг Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 4 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цаг 27 минутад газардсан юм.
БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу өнөөдөр ээлжит “Вероселл” вакциныг ийнхүү хүлээн авлаа. “Веросэлл” вакцины дараагийн ээлж тавдугаар сарын 1, 3-нд ирэх юм.
Ташрамд дурдахад, манай улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн вакцин хүлээн аваад байна. Тодруулбал,
Хоёрдугаар сарын 22-нд хүмүүнлэгийн шугамаар БНЭУ-ын Засгийн газраас "Астразенека" вакцины 150 мянган тун,
Хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар “Синофарм”-ын "Вероселл" вакцины 300 мянган тун,
Хоёрдугаар сарын 27-ны өдөр арилжааны шугамаар ОХУ-аас "Спутник V" вакцины 10 мянган тун,
Гуравдугаар сарын 12-ны өдөр олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн шугамаар “Астразенека” вакцины 14.400 тун,
Гуравдугаар сарын 24-ний өдөр уг хөтөлбөрийн шугамаар “Файзер” вакцины 25.740 тун,
Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр "Вероселл" вакцины 300 мянган тунг арилжааны шугамаар,
Дөрөвдүгээр сарын 21-нд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд "Астразенека"-гийн вакцины 50.400 тун,
Дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероселл” вакцин.
Дөрөвдүгээр сарын 24-нд БНХАУ-аас нийт 300 мянган тун “Вероселл” вакциныг тус тус хүлээн авсан юм.