iNet.mn дагах

Ирэх долоо хоногоос уулархаг нутгаар цас орно

Ус, цаг уур, орчны шинжилгээний судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын урьдчилсан мэдээллийг гаргаад буй. Ургац хураалт, өвлийн бэлтгэл өрнөж байгаа саруудад ихэнх нутгаар цаг агаар ямар байх талаар тодруулан хүргэж байна.
-Тариалангийн бүс нутгаар зуншлага тааруу байсан. Ирэх аравдугаар сараас цаг агаар тогтуун байх болов уу?
-Есдүгээр сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, Дорнод Монголын тал нутгаар ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Сарын сүүлчийн хагаст ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Иймд дээр дурдсан үеүдэд цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сарын сүүлчийн хагаст ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй, салхи ширүүсч, 14-16 метр секунд хүрэх буюу зарим үед 16-18 метр секунд хүрч ширүүсч болзошгүй.
Ирэх аравдугаар сарын хувьд баруун аймгууд болох Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин зүүн аймгууд буюу Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Бүс нутгаар нь авч үзвэл нийт дөрвөн хэсэгт хувааж байна.
  • Баруун буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймаг,
  • Төв буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв,
  • Зүүн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
  • Говийн бүс нутаг болох Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр зэрэг аймгууд хамаарна.
-Бороо, цас бүс нутгийн ихэнх хэсэг болон зарим газраар ажиглагдах үед тухайн бүсийн аль хэсэгт төвлөрч байгаа мэдээг хэрхэн боловсруулдаг вэ?
-Ус, цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын үзэгдэл нийт нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газарт ажиглагдах тохиолдолд зарим газраар, бүс нутгийн 30-70 хувьд бол ихэнх нутгаар, 70 хувиас дээш нутгийн хэсгийг хамрах тохиолдолд нийт нутгаар хур тунадастай байна гэж мэдээлдэг.
Анхны цас Алтайн салбар уулс болон Хөвсгөлийн уулсаар энэ сарын сүүлээр буюу ирэх долоо хоногт, харин Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар аравдугаар сарын дунд үеэр, бусад нутгаар есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр ажиглагдана.
Сарын нийлбэр хур тунадас Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25-35 мм, Алтайн өвөр говиор 0-5 мм, бусад нутгаар 5-25 мм орох төлөвтэй. Тиймээс цаг агаарын мэдээллийг иргэд тогтмол хүлээн авч, нөхцөл байдлыг харгалзаж мал, хадлан, аян замд явахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх  хэрэгтэй.
-Урьдчилсан байдлаар аль аль бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл болох, их хэмжээний цас орох магадлалтай юу?
-Баруун аймгуудын нутгаар энэ сард болон ирэх аравдугаар сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд хэсгээр дулаан, хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Ирэх долоо хоногт салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар тогтуун байгаа бол ирэх сард ч мөн ихэнх нутгаар олон жилийн дундажтай ижил байна. Харин уулархаг нутгаар хүйтрэх, цас орох ерөнхий төлөвтэй байна.
-Цаг агаарын урьдчилсан төлөвтэй холбоотойгоор малчид, тариаланч,  иргэдэд юуг анхааруулах вэ?
-Иргэд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цасан шуурга зэрэгт эд хөрөнгө, малаа урсгах, малтайгаа салхинд уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, аадар бороо, цас орох үед бага насны хүүхдийг малд, хадланд явуулахгүй байх нь зүйтэй.
Хур тунадас: Энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, аравдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхины хувьд ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 30-нд Алтайн уулсаар, ирэх сарын 1, 2-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.скачать dle 12.0

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

26/04/2024, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19