ОХУ тэтгэлгээр суралцах оюутны тоог 50-иар нэмлээ
Монгол, Оросын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын XIV хуралдааныг энэ сарын 7-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Хуралдаанд Оросын талаас Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гэгээрлийн яам, Москвагийн улсын хэл шинжлэлийн их сургуулийн төлөөлөл оролцсон бол Монголын талаас Боловсрол, шинжлэх ухааны яам болон МУИС-ийн төлөөлөгчид оролцов.
Хуралдаанаар талууд хоёр улсын боловсролын яамдын хамтын ажиллагааны үр дүнд ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгож буй тэтгэлгийн тоог 50-иар нэмж, Оросын талаас жил бүр Монголын талд олгож буй тэтгэлгийн тоо 550 болсныг тэмдэглэв. Монголын талаас тэтгэлгийн тоог нэмсэнд талархал илэрхийлээд нэмж олгож буй 50 тэтгэлгээр газрын тос, байгалийн хийн салбарт ажиллах боловсон хүчнийг суралцуулах хүсэлтийг өгсөн юм.
Монголын тал ирэх хичээлийн жилээс ОХУ-ын Тува, Халимаг, Буриад Улсын ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэл, бичгийн хичээлийг заах 3-6 багшийг илгээх санаачилга дэвшүүлсэн ОХУ-ын Тува, Халимаг, Буриад Улсын ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэл, бичгийн хичээлийг заах 3-6 багшийг илгээх санаачилга дэвшүүлсэн бол Оросын талаас уг санаачилгыг сайшаан, дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
Түүнчлэн тус улсын Новосибирскийн улсын техникийн их сургуулийн Нийгмийн технологи, нөхөн сэргээх хүрээлэн болон Оросын Гэгээрлийн яамны дэмжлэгтэй тэгш хамруулан суралцуулах боловсролын чиглэлээр хоёр удаагийн сургалт болон олон улсын дохионы хэлмэрч бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар тогтож, сургалтыг зохион байгуулах хэлбэр, хугацааг ажлын шугамаар тохирохоор боллоо гэж БШУЯ мэдээлэв.