Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ
Үндсэн хуулийн Цэцийн дарга байхдаа онгоцны үйлчлэгчийн биед халдсан үндэслэлээр БНСУ-д саатуулагдаж, торгууль төлөн мултарч байсан Д.Одбаярыг өнгөрсөн аравдугаар сард ерөнхий консулаар томилжээ.
Ёс зүйг эрхэмлэдэг оронд бол улсаа дэлхийд шившиглэж байсан хүнийг хилийн дээс алхуулж, алба хашуулахгүй л болов уу. Ер нь төрийн алба хаалттай байх ёстой. Харамсалтай нь, Монголд энэ үнэлэмж унасан. МАН-ын дарга нартай хэн ойр байна тэр нь ямар ч асуудалд нэр холбогдсон байсан хамаагүй хариуцлагатай алба хашдаг болсон. Тиймдээ ч ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон хэрнээ Д.Одбаяр нь Цэцийн даргаасаа буугаад л гишүүнээр нь зууралдсаар 2023 оны аравдугаар сард чөлөөлөгдөж, үндсэндээ долоон жил энэ албыг залгуулсан.
Хэрэв өөр намынхнаас нэг нь ийм асуудалд нэр холбогдсон бол Цэцийн гишүүнээс нь аль хэдийнэ мулталсан, ахиж консулаар томилох нь юу л бол…
Тодруулбал, Засгийн газрын 145 дугаар тогтоолоор Монгол Улсаас Бүгд найрамдах Хятад ард улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух ерөнхий консулаар Д.Одбаярыг томилох шийдвэр гаргасан юм байна.Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа нь өнгөрсөн онд дуусгавар болсноор 2023 оны арваннэгдүгээр сарын 11-нд УИХ-аас чөлөөлж байв. Жил орчмын хугацаанд гэрийн дээдэд суусан гишүүнээ Засгийн газар ийн өөд нь татаж, ерөнхий консулаар томилсон нь энэ.
Ёс зүйг эрхэмлэдэг оронд бол улсаа дэлхийд шившиглэж байсан хүнийг хилийн дээс алхуулж, алба хашуулахгүй л болов уу. Ер нь төрийн алба хаалттай байх ёстой. Харамсалтай нь, Монголд энэ үнэлэмж унасан. МАН-ын дарга нартай хэн ойр байна тэр нь ямар ч асуудалд нэр холбогдсон байсан хамаагүй хариуцлагатай алба хашдаг болсон. Тиймдээ ч ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон хэрнээ Д.Одбаяр нь Цэцийн даргаасаа буугаад л гишүүнээр нь зууралдсаар 2023 оны аравдугаар сард чөлөөлөгдөж, үндсэндээ долоон жил энэ албыг залгуулсан.
Хэрэв өөр намынхнаас нэг нь ийм асуудалд нэр холбогдсон бол Цэцийн гишүүнээс нь аль хэдийнэ мулталсан, ахиж консулаар томилох нь юу л бол…
Гэвч МАН-д Монголын ард түмнийг санах ойгүй гэж боддог уу, нөгөөх нь ч “Намайг хэн тоож нохой хэн саах вэ гэсэн шиг” төрийн албыг зайдлаад сурчихсан. Нэгээс чөлөөгдлөө ч дахиад өөр нэг албанд оччихно.Ер нь Монголын гадаад харилцааны салбар МАН-ын тэтгэврийн өвгөчүүлийн ээлжээ өнгөрөөдөг алба болж хувирсны бодит жишээ нь Д.Одбаяр гэж хэлэхэд хатуудахгүй л болов уу.