iNet.mn дагах

Л.Энх-Амгалан: "Өөр" л юм хийнэ, үгүй гэвээс дуусвал дуустугай

-Одоо би зуслан дээр байна. Орой 19.00 цагт Төв аймгийн ойролцоо ажилтай. Эргээд парк орно. Дараа нь студи дээрээ ирнэ. Тэгээд тааралдах уу?
-Орой 23.00 цагаас хойшхон уулзах нь ээ?
-Тэгэх байх аа. Яах уу, дүү?
-Та зүгээр бол би зүгээр. Гэхдээ өнөөдөртөө яг амжина гэдэгт итгэлтэй байна уу?
-Үнэндээ мэдэх юм алга даа.
Тэр тийм их бужигнасан ажлын дундуур ярилцлага өгөх саналыг зөвшөөрсөн. Дээрх яриа өрнөсөн оройг болиод, дараа долоо хоногт нь халгангуй холбогдвол “Хүрээд ир ээ. Гялалзуулчихъя!” гэж байна. Очлоо. Нүдээ гархилтал ажилдаа шамдаа юу гэлтэй, студийн өрөөнд дэлгэц ширтэн сууж байна.
Тэр бол Монголын рок од “Нисванис”-ын Амгаа. Хүндэтгэн бүтэн нэрийг нь бичвэл Л.Энх-Амгалан.
-Унтах завгүй яваа шиг л санагдах юм. Байнга ийм байдаг уу?
-Нэг хэсэг ямар ч завгүй, нэг хэсэг ямар ч ажилгүй болчхоод байдаг. Хоёр жил гаруй цар тахалтай, зогсонг байлаа. Одоо ганц нэг киноны хөгжим оролдож байна. Нэг мэдсэн хийх ажил ихтэй болчихлоо.
-Ер нь киноны хөгжмүүд дээр ажиллаж байсан бил үү?
-“TV5” телевизийн олон ангит кинонуудын хөгжмийг бичсэн. Тэндээс эхлээд, бага багаар ахиад л байна. Киноны хөгжим зохиоход компьютер, программтай ажиллахаас эхлээд суралцах зүйл их. Олон ангит киноноос гадна хэд хэдэн аймшгийн болон хүүхэлдэйн кинонууд дээр ажилласан.
-Өөрийн хүсэл үү, эсвэл саналууд ирж байна уу?
-Саналууд. “Өөрийн чинь хэв маягтай нийцэх байх” гэсэн саналуудыг, найруулагчийнх нь санаа бодлыг сонссоны үндсэн дээр хүлээн авч байгаа. Өөрөө киноны хөгжим бичье гээд гүйгээд байгаа зүйлгүй л дээ.
Түүнтэй ярилцъя гэсэн хүсэл энэ жилийн Playtime наадмын хоёр дахь өдрөөс хойш адгасан. Тэр өдрийн хаалтыг “Нисванис” хийж, хамгийн сүүлд “Аз жаргалтай төгсдөг” дуугаа дуулсан. “Нарны цаад руу, харанхуй руу” гэхэд тэнгэрт салют буудаж байв. Амгаагийн тайзан дээр амьдарч байгаа төрх өмнө нь зурагт, сошиалаас харж байснаас тэс өөр, хүчирхэг, амгалан байсан билээ. Мөн тэнд дуулагдсан дуунуудын үгийг сонсох нь ээ гайхаш төрсөн. Эргэн тойронд дандаа залуус байсан бөгөөд тэдний дотоод дуу хоолойг 1996 онд үүсгэн байгуулагдсан “Нисванис” дуулж байлаа.
Дараа нь яруу найрагч Б.Галсансүх пянзаа гаргахад “Нисванис”-ын олон дуу түүний шүлгээр бүтсэнийг ойлгоод мөн л таатай байлаа. Яг үг, яриаг нь хүргэхийг хүсэж явдаг чимээгүй хөдөлмөрлөгч, дотроо их өгөгдөл, оюун санаа тээгч хүн юм шиг ээ. Тэр цагт тэгж тэрсэлж дуулсныг нь яриулж үлдээе гэж санасан билээ.

ЭР ХҮН ГОНШИГНОХ ДЭМИЙ

-Таныг өмнө нь өнгөцхөн, “Нисванис”-аар л төсөөлдөг байсан. Харин эргээд нэг нухацтай харахад “Нисванис”-ын дууны үгнүүд маш гүн гүнзгий байсан байна. “Байсан байна” гэж байна шүү дээ?
-Эхлээд бол анзаардаггүй байж.
-Анзаардаггүй байсан.
-Мэдсэн юм аа /Инээв/.
-Б.Галсансүхийн пянз гарахад ч бас таныг өөрөөр харсан. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч хүнийг тань шинээр харж байна. Зөвхөн “Нисванис”-аар үл хязгаарлагдан ярихад, энэ хугацаанд тасралтгүй уран бүтээлч байж иржээ?
-Саяхан эхнэр бид хоёр санамсаргүй миний тухай ярилцлаа. “Чи ер нь зүгээр байхдаа юу боддог вэ. Тийм дуу, ийм хөгжим гэхээс өөр юм ер нь бодогддог уу?” гэж байна. Нээрэн ч өөр бодож байгаа юм алга. Хүзүүгээр татсан их уран бүтээлийн тухай бодлууд дунд амьдарч байх шиг санагдсан, сэртхийтэл.
Аав кино механикч, ээж сувилагч хүн хэдий ч манайх урлагийн гэр бүл байсан. Бүр багадаа л урлагийн хүн болъё гэж шийдсэн. Дөрөвдүгээр ангидаа анхны шүлгээ, дараа жил нь анхны дуугаа зохиогоод л эхэлсэн. Хүмүүсийн ихэнх нь ажилдаа дургүй байдаг гэдэг. Харин би дуртай юмаа хийгээд л амьдраад байгаа хүн юм даг уу даа. Нөгөөтээгүүр, би өөр юм хийж ч чадахгүй. Хийе гэж бодсон ч юм алга /Инээв/.
-Хүмүүсийн ихэнх нь дуртай юмаа хийж амьдрахаас айдаг. Танд зориг нь байв уу, залуу насны ааг байсан уу?
-Хоёрдугаархаас нь эхлэх байх. Хүүхэд, залуу насны мөрөөдөл эхэнд нь. Харин нэгэнт яваад орчихсны дараа зориглоод л зүтгэчихсэн гэмээр байна. Багадаа аавын кино гаргаж байгааг хардаг, хамт үздэг байсан. Аав дараа нь “За, ямар кино гарсан бэ?” гэж биднээр яриулдаг байв. Тэр үед кино гэдэг ховор. Тийм маягаар аав, ээж хоёр жаахан жаахнаар бидний урлагийн мэдрэмж, сонирхлыг өдөөж байсан юм шиг. Аавын гаргасан киног үзээд, дараа нь өөрийнхөөрөө ярьж өгөх бүрд уран сэтгэмж, сэтгэлгээ хөгжиж байсан юм уу даа. Ер нь гэр бүлийн орчин л надад нөлөөлсөн юм билээ.
-Та их зөөлөн хүн харагддаг. Уран бүтээлчийн амьдралын төлөө маш их зүйл золиослоод байгаа юм шиг санагдаж байсан уу?
-Золиос гарах ёстойг эхэнд нь ойлгож байсан. Золиосгүй сайн сайхан гэж байхгүй шүү дээ. Түүнийг хар зоригоор даван туулах л асуудал бий. Ер нь миний инээдтэй зүйл нь зөөлөн юм шиг мөртлөө хар зоригтой.
Дахиад л аав, ээжийгээ ярих нь. Үнэхээр миний амьдралд нөлөөлсөн болохоор ярихгүй байж болохгүй болчхоод байна л даа. Аав багад “Үнэнч, шударга, зарчимч байгаарай” гэж байнга хэлдэг байсан. Бид нар “Нөгөө гурваа л ярих нь уу” гэж тоглоомоор хариулдаг байсан нь санагдаж байна. Түүнийг нь би өөрийнхөөрөө орчуулж ойлгохдоо, юманд тууштай ханддаг болсон. Нэг зүйл эхлүүлчхээд няцдаг хүмүүст би дургүй. Өөрөө нэг шийдвэл буцдаггүй. Ер нь эр хүн тийм байх хэрэгтэй. Тийм зарчмыг дотроо баримтлахыг бодож явдаг бололтой.
-Юу, юуг золиосолсон бэ?
-Юуг гэдэг нь юун дээр золиосолсон тухай яриа болох байх л даа. Яах вэ дээ, одоо бодоход би 30 гараад гэр бүлтэй болсон. Хувийн амьдралаа жаахан золиосолсон юм уу. Бусдаар нэг их золиос ярьж гоншигнох юм алга. Сайхан л байлаа шүү дээ /Инээв/.
“Нисванис”-ын 25 жилийн ойгоор “Playtime” наадмын зохион байгуулагчид бидний тухай нэвтрүүлэг бэлдсэн юм. Тэр нэвтрүүлэгт сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнх ах оролцоод, “Та нар хэцүү юм туулсан. Гэхдээ үнэндээ нэг их зовоогүй ш дээ. Дуртайгаараа цэнгэж явсан, жаргачихсан хамтлаг” гэсэн утгатай үг хэлж байна билээ. Тэр үг их таалагдсан. Ер нь гоншигнох эр хүнд дэмий.
-Тийм зүйл байсан ч яримааргүй?
-Тийм. Чанга байх ёстойг сургаж байсан аавын үгсийг хэрэндээ санах гэж, амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээдэг. Гэхдээ амар зүйл гэж юу байх вэ. Өөрөө өөртөө кайфтай, бусдад ч эерэг нөлөөтэй байхыг бодож амьдарч байна. Би хүнд төвөг учруулахгүй мөртлөө тууштай, ерөнхий жанжин шугамаа алдахгүй явахыг хичээдэг. Жижиг, сажиг асуудлуудыг аль болох тэвчиж өнгөрөөхийг бодож явдаг.

АНХНААСАА “ҮГИЙГ ЗӨВХӨН БИ БИЧНЭ” ГЭЖ ТОХИРСОН

-Аавтайгаа үзэл санааны хувьд зөрчилдөж байсан уу?
-Байлгүй яах вэ. Хуучны кинонуудын хөгшчүүдийг харахаар яг аав бодогдоод байдаг юм. Хатуудаа хатуу, чамбай монгол аав нарын нэг л дээ. Аавтайгаа зөрчилдөх юм гаралгүй л яах вэ. Гэхдээ юу гэж өөрт нь хэлж зүрхлэх вэ. Орой хэдэн цагт ирэхийг асууна. Тав, зургадугаар ангийн хүүхэд тараад жаахан явмаар байдаг. Айж, айж “17:30-аас” гэж хэлнэ. За, тэгээд 18:00, 19:00 цаг болоод явчихвал намайг хайгаад давхичихна. Ороод ирэхэд “Яасан бэ?” л гэнэ шүү дээ. Тухайн үед гэрээс л зугтъя, яаж ийгээд хот руу сургуульд явъя гэсэншүү юм бодож байсан.
Харин 2000 онд аавдаа нэг балай зүйл хэлж байсан. Аавын бие жаахан тааруу. “Та сайн аав. Гэхдээ та мөнгө гэдгийг ойлгуулаагүй юм билээ” гэж солиорч байсан л даа. Заримдаа өөртөө дургүй хүрдэг л юм. Ганц манай аав гэлтгүй тэр үеийн хүмүүс ер нь мөнгө эргэлдүүлж, өсгөж барьж мэддэггүй байсан байх. Юу гэдэг юм дээ, мөнгөний зохицуулалт муутай хүмүүс шүү дээ. Мөнгөтэй харьцдаг хүмүүс ч бас ондоо, тусдаа байдаг биз /Инээв/. “Та мөнгө хэрэггүй л гээд байдаг байсан. Мөнгөтэй харьцаж сурсан бол бид нар одоо бизнес энэ тэр хийгээд...” гэсэн утгатай үг хэлж байсан юм. Тийм айхтар хүндээр хэлээгүй, аав нэг их гомдоогүй. Гэхдээ надад дэмий л хэлж дээ гэж бодогддог.
-22 жилийн өмнөх явдал байна. “Нисванис” орон зайгаа эзэлчихсэн байсан үе үү?
-Нэлээд танигдаж эхлээд байсан. Аав хэлмэгдүүлэлтийн тухай шүлэг бичсэнээ “Танай хамтлагт яг тохирно, рок дуу болно” гэж өгөөд л, их хөөрхө. Эрдэнэтэд, тэтгэвэртээ гарсан хөгшчүүдтэй аав аяга тагш юм уухдаа “Манай хүү чинь нөгөө Ариунаа гэж дуучны “Утасны дугаар”-ыг зохиосон шүү дээ. “Нисванис” хамтлагийн ахлагч Энх-Амгалан” гэж ярина. Нөгөөдүүл нь яаж мэдэх вэ дээ /Инээв/. Хүүгээрээ тэгж бахархаж байхгүй юу. Яагаад ч юм чамтай ярилцахад аавынхаа тухай яримаар санагдаад байна.
Гэхдээ би аавыг их яриад, ээжийг орхигдуулах гээд байдаг. Ээж бол жинхэнэ биднийг хүмүүжүүлсэн. Эцэг хүн алсын хайраар хайрлаж, холын зам мөр, жанжин шугамыг хэлж, тодорхойлж өгдөг шиг санагддаг. Ээж бол өдөр бүр “Оймсоо угаа, цамцаа идүүд, битгий өлсөж цанга” гэж хэлнэ, тэгж хайрлана. Үүнийг одоо боддог боллоо, 40 гарсан чинь /Инээв/.
-Аавтайгаа санал зөрөлдөж байсан уу гэж асуусан нь, “Нисванис”-ын дуунууд бол тэрслүү дуу хоолой. Тийм тэрслүү үзэл санаа яаж төлөвшсөнийг сонирхож байна.
-Ер нь хөгийн, хорон хүүхэд дотор байсан байхгүй юу. Наанаа нэлээд даруухан юм шиг мөртлөө. Бас даруулгатай ч өссөн. Тэр дотоод сахилгагүй хүнээ л дуу болгож гаргасан юм шиг бодогддог. Дотроо бол авах юм байхгүй гар байгаа шд. Тэрийг л “Ингэмээр байна, тэгмээр байна” гэж гаргаж шидэж байхгүй юу. Хүнд олон хувь хүн байдаг, алийгаа сэрээх вэ гэдэг сонголт биз дээ.
СУИС-д элссэн чинь Багшийн их сургуульд өмнө нь заалгасан нөгөө хичээлүүд л ороод байсан. Бараг сурах юм байхгүй. Нэг хэсэг уйдаж ирлээ. Тэр үед манай найз, яруу найрагч Б.Галсансүх ирээд “Нирвана”-г надад анх сонсгосон юм. Би чинь сонгодог хөгжим талын хүн байсан. Хамтлаг байгуулах санал тавьсан.
 Би аав, ээж дээрээ очоод бас “Нирвана”-г сонсгосон. “Би нэг иймэрхүү л юм тогломоор байна. СУИС-ийг төгсөөд 60 мянган төгрөгийн цалинтай удирдаач л хийнэ, сонирхолгүй байна” гэсэн. Аав, ээж хоёр цагаан сарынхаа буузыг хийж сууснаа “Яг тууштай яваад амжилтад хүрнэ гэвэл сургуулиа хаяхыг чинь зөвшөөрнө” гэж байлаа. Аавыг зөвшөөрөхөд ээж гүүр болоод л. Амжилтад хүрнэ гэж ам өчгөө өгөөд л эхэлсэн дээ.
“Нисванис”-ыг анх эхлүүлэхдээ, ер нь юмыг өөрөөр харахыг л хичээсэн. Байдаг л юм биш. Гэхдээ ертөнц дээр зөндөө олон юм байна гэдгийг мэдчихсэн юм л даа. Ширээн дээр энэ үзэг байлаа гэхэд зөндөө олон талаас нь харж болох юм гэдгийг цүлх хийтэл ойлгочихсон үе. Хүнд гэнэт нэг ороод ирдэг дээ. Үүнийг хийх боломж нь хамтлаг байгуулах байсан. Тэгээд хамтлагийнхантайгаа анхнаасаа яг тохирсон. “Юу дуулахыг би мэднэ ээ. Хэн ч хөгжим зохиож болно. Үгийг зөвхөн би мэднэ” гэсэн, хамтлагийнхан ч зөвшөөрсөн. Тэр нь ч зөв болсон. Хамтлагийн жанжин шугамыг алдагдуулахгүй явах үзэл баримтлалаа өөртөө авсан. Би муу үг бичээгүй.
-“Орчлонд зөндөө олон юм байдгийг гэнэтхэн ойлгочих шиг болсон” гэж та хэллээ. Гүн гүнзгий бодол бодох шалтгаанууд амьдралд гарсан баймаар?
-Гэр бүлийн л нөлөөлөл гэж бодож байна. Ээж анх дэвтэр авч өгөөд “Шүлэг бичээд үзээч” гэж байх жишээтэй. Бага, багаар хөглөөд л байдаг байж. Аав бол хүсэл сэрээгч, ээж хүсэлд санал тавигч байсан. Үүн дээр азаар жаахан бурхны өгөгдөл байсан байх. Түүнээс би тийм айхтар амьтан ч биш шүү дээ. Өгөгдөлтэй гэдгээ жаахан мэдэрчихсэн л гар гэх юм уу даа.
-Яруу найрагчидтай ч залуугаасаа найзалж.
-Аав маань шүлэг бичдэг хүн байсан. Би өөрөө дөрөвдүгээр ангидаа анхны шүлгээ бичээд, сургуулийн ханан дээр гарчихаар гоё биз дээ. Дандаа амьтан хүн зодож цохисон, цонх хагалсан гэж гардаг хүн чинь нэг удаа гайгүй юмаар цоллогдохоор бас бодно биз дээ /Инээв/. “Аан, ингэж болдог юм байна”. Тэгээд гэртээ хариад шүлэг бичих жишээтэй. Эгч нар гитар зааж өгсөн. Ганц нэг дуу зохиож эхлээд л. Зурагтаар “Битлз” гарахад зүрх амаар гарчих гээд. Зритль орилж, хашгирч байгааг харж догдлоод. “Яг ийм л хүн болъё” гэж бодогдох. Аав Оросоос Итали дууны цоморлиг, “Бий Жийс”-ийн пянз авчирч, түүнийг их сонсдог болсон. Дөрөв, тавдугаар ангийн бацаан.
Тэр наймдугаар анги төгсөөд, Багшийн их сургуулийн ганц хуваарийг гоц өндөр оноогоор тэнцэн авчээ. Тийш хөгжим гээч зүйлийн онолыг нь үзье, нотыг нь суръя гэж орж. Амгаа “Би Багшийн их сургуульд бензинээ дүүргэж авсан. Тэр бензинээрээ өнөөг хүртэл, сайн явлаа” хэмээнэ. Харин төгсөөд тэр СУИС-д удирдаач мэргэжлээр суралцахаар элссэн юм. Тэнд оюутан байхдаа л Б.Галсансүхтэй уулзаж, “Нисванис”-ыг үүсгэн байгуулах тохиол таарчээ.

НИРВАНА, НИСВАНИС

-Курт Кобэйнийг эрт нас барсан болохоор ч тэр үү, том философич, эсвэл тэрслэгч байсан мэтээр шүтдэг дээ. Яг хувийн амьдрал руу нь орохоор өөрийгөө л сонссон, тавилан нь тэгж таарсан энгийн дүр зураг харагддаг. Таны арай өөр байдлын урьтал шалтгааныг сонирхсон ч мөн л тийм, энгийн буугаад явчихлаа?
-Ер нь энгийн байх хамгийн сайхан. Нэрийг нь хэлээд яах вэ, гэхдээ манай зарим урлагийн хүмүүс маш их чамирхал дунд амьдардаг шүү дээ. Тэднийг харахаар урдаас нь төвөгшөөдөг. “Лай байгаа даа” гэмээр. Өөртөө ч, бусдад ч төвөггүй амьдарвал гоё биз дээ. Дүрд их тогловол даахгүй нохой булуу хураах гэдэг шиг юм болно.
-“Нисванис” гадаадын хамтлагаас хэлбэрийн хувьд хэр үлгэр дуурайл авсан бэ?
-Нэгдүгээрт “Нирвана” шүү дээ.
Намайг СУИС-ийн оюутан байхад дээд курст хөгжмийн зохиолч Т.Сэр-Од сурч байсан. Галсаа болохоор Т.Сэр-Одтой найз байсан юм билээ. Мань эр Орос, Монгол холилдсон Punk, Grundge хамтлаг байгуулах сонирхолтой байж. Т.Сэр-Од Галсаад намайг санал болгосон юм билээ. Тэр үед Б.Галсансүхийг шүлгийг нь мэддэгийн хувьд “Энэ зэвүүн гар даа” гэж бодож явдаг байснаас яг дотно найзууд болоогүй байсан. Нэг өдөр дуудаад,  “Сэрээ чамайг зааж өглөө” гээд санал зоригоо хэлж байна. Би тэр үед зохиосон байсан “Үл таних охин” гэх мэт хэдэн дуугаа дуулж өглөө. Тэгсэн, “Нирвана” сонсдог уу гэж байна. 1995 оны аравдугаар сар шүү дээ. Мэдэхгүй гэдгээ хэллээ. Гэтэл Галсаа намайг гэртээ аваачиж, анх “Нирвана” сонсгосон.
Надад нэг л таалагдаагүй. Нэлээн бараан хөгжим байсан. Дуулалт нь болчихмоор ч юм шиг. Харин “Low Bass” дууг нь сонссон чинь дотор загатнаад явчихсан. Тэгээд оюутан цагийн “Өчигдөр ба өнөөдөр” хамтлагийнхан дээрээ очтол “Наадхыг чинь Монголд тоглоод бүтэхгүй” гээд хүлээж авдаггүй. Оросууд дээр нь очтол ур чадварын хувьд надад гологдсон. Ингээд хуучин хамтлагийн найзуудаа хаваржин найрч, тэдний үзэл бодол ч бага багаар дассан. Тэр жилдээ “Соёл-Эрдэнэ”-ийн байранд бэлтгэл хийгээд эхэлсэн.
-Яах ч аргагүй “Нирвана”-гийн нөлөө харагддаг юм аа.  
-Ерөөсөө л “Нирвана” шиг тоглоё гэж анх гарч ирсэн. Нэрд гаръя гэж лав огт бодоогүй. Хоёрдугаарт гэх юм бол, “Харанга”, “Хурд”-ыг дуурайгаад барахгүй байх байсан. “Нирвана” маягийн стиль Монголд байхгүй гэдгийг Б.Галсансүх надад ойлгуулахгүй юу. Аливаа хамтлагт “Өөрт нь нөлөөлсөн”, “Өөртэй нь адил төстэй”, “Өөрөөс нь нөлөөлөл авсан” гэж гурван ангилал бий. Мэдээж “Соёл-Эрдэнэ” бидэнд нөлөөлсөн. Мөн миний оюун санааг сэртхийлгэсэн хамтлаг бол “Хонх” л доо. “Рашаантын 18” сонсохоор дуу алдаж байгаа юм чинь.
1992, 1993 оны үед, “Хонх”-ыг сонсдог байхдаа зохиосон дуунуудаа нэг удаа багшдаа сонсгосон юм. Пионерийн зөвлөлийн дарга байсан багш, би оюутан болоод явчихсан, хундага юм тулгаж уудаг болчихсон. Багш сонсоод “Наадах чинь “Хонх” л сонсогдоод байна ш дээ. Арай өөр юм хийх хэрэгтэй” гэдэг юм байна. Би их сургуульд төгөлдөр хуур нэлээн гайгүй эзэмшиж, жазз энэ тэр тоглодог болчихсон байсан хүн тэр үгэнд жаахан гомдох ч шиг болсон. Гэхдээ намайг маш их хурцалсан. Багш яг тэгж хэлсэн нь болсон. Тэгээгүй бол “Болоод байна” гээд л тэр мэдрэмжээрээ явчих байсан. Дахиад өөр юм хийх ёстойг ойлгож, эрэлд гарсан хэрэг. Харин Б.Галсансүх, О.Эрдэнэсолонго хоёр найз маань угтан хөглөж өгсөн.
Одоо би өөрийгөө хуурахаа больё
Ухаантай хүний дүрд тоглосоор залхлаа
Би хачин этгээд, тэнэг харагддаг байсан
Тэгээд л явж байх надад гоё
Миний тамхи цахилгаан станц шиг уугина
Миний шүлс атомын бөмбөг шиг тэсэрдэг
Миний зүрх дэлхийн бөмбөрцөг шиг цохилдог
Тэгээд л надад өөр зүйл хэрэггүй

Нарны цаад руу, нарны цаад руу, харанхуй руу
Харанхуйгаас цааш, харанхуйгаас цааш, гялбаа руу /”Аз жаргалтай төгсдөг” дууны үг/

“ӨӨРИЙГӨӨ Л ДАВТВАЛ ЧИ ДУУСЧИХНА”

-Үе, үеийн залуусын ойлгох, тэднийг өөрсдийг нь ч ойлгуулах урт настай дуунууд хийжээ, “Нисванис”. Учир нь сонсогчид шинэчлэгдэн залуужсаар байна. Харин одоо таны дараагийн хувирал юу вэ. Мэдрэмжүүд хаашаа голдуу чиглэж байх шиг санагдах юм?
-Яруу найрагч О.Эрдэнэсолонго найз маань намайг зэвүүн хөглөдөг л дөө. Өвөр түрийндээ орсон найзууд. Галсаа хамтлагийг үзэл баримтлалтай байх ёстойг хэлж, намайг өөрөө дууны үгээ бичихэд сэдэлжүүлж, дэмнэж өгсөн. Харин О.Эрдэнэсолонго торгон мэдрэмжтэйн дээр шүүмж судлал талын авьяастай хүн. “Өөрийгөө хуулчхаж” гэдэг ч юм уу, шууд онож хэлнэ. Надад уран зохиолоо ярина, би хөгжмөө ярина. О.Эрдэнэсолонгын надад ганц удаа “Чи өөрийгөө давтав аа. Тэгвэл дууссан гэсэн үг шүү” гэж захисан. Тэр үг нь одоо хүртэл шар хөдөлгөөд байдаг. Би өөрийгөө давтчихвал О.Эрдэнэсолонго “Энэ дуусчхаж” гэх байхгүй юу. Шууд хэлнэ. Өөрийгөө давтчихгүйг хичээгээд л яваад байна.
-Шарандаа л яваад байна гэсэн үг биш биз дээ?
-Тийм ч биш л дээ. Найзууд нэг нэгнээ хөглөдөг. Тэр үг нь орой руу тас хийтэл цохихгүй юу. Одоо би өөрийгөө олчихсон. Тэгсэн хойноо дуу хийнгүүт яг өөрөө явж байгаа байхгүй юу. Дуусвал дуустугай, үгүй бол “өөр” юм хийе л гэсэн бодолтой явна Дотроо хэнд ч хэлэхгүй яваад байгаа бодол л доо.
-“Дуусвал дуустугай” гэдэг миний дараагийн асуултыг бүрэн илэрхийлчихлээ.
-Бүх юм хугацаатай. Юу гэдэг юм дээ, нэг өдөр амьдрал зогсоно. Хэрвээ аятайхан чанартай юм хийсэн бол боломжийн хэсэг хугацаанд тэсэж үлдэнэ. Хувь хүний өөрийн потенциал бол хэзээ ч дундарч, дуусаж магадгүй. Миний өөрийн хүсэл бол хэзээ ч зогсоно, дуусна гэхийн учиргүй. Нөгөө эхэнд ярьж томроод байсан жанжин шугамаараа л явна. Унана гэж итгэхгүй байна, тэгэхгүй, тэгүүлэх ч үгүй.
-Тайзнаас буух, ядрах тухайд биш, өөрийн сонголтоор хаа нэг газар очиж чөлөөлөгдөх тухайд л даа?
-Эхнэрийн хэлдгээр дуу хөгжмөөс өөр юм бодогдохгүй л амьдарч байна. “Чи ер нь өөр юм бодож байна уу, айн?” гэж яг үнэн хэлсэн /Инээв/. Юмны үнэ өслөө л гэнэ, уналаа л гэнэ. Надад ер падгүй байдаг /Инээв/. Шал өөр юм л бодож амьдардаг хүн юм байна. Түүндээ жаргалтай. Иймэрхүү л хүн юм шиг байна. Сүүлдээ ч сайн ойлгохгүй л байгаа л даа /Инээв/.
Тэр дуусах, дундрах тухай ярихдаа алсыг ширтэж, дуу нь намсаж байв. Дараагийн асуултад тоглоом шоглоом хийж, туж инээж хариулав. Гэхдээ тэр “Тэгэхгүй, тэгүүлэх ч үгүй” хэмээсэн. Энэ тэр дахин тайзан дээр урт удаан амьдрах өрнүүн амбицтай байгааг илтгэнэ. Нээрэн “Нисванис”-ын зритль залуужаад л байгаа. Тэр хэрээр тэд өөрсдөө удаан туурвина гэсэн үг. Амгаа лав эрч хүч нь амтагдсан хүн юм. Өнөөх доторх сахилгагүй, хөдөлгөөнтэй зан нь ажилд, уран бүтээлд илэрдэг гэлтэй. Тэр галыг ярилцаж дуусаад харцнаас нь олж харав. Харин бусдаар тэр их даруу, бодлогшронгуй. Яг гүндээ бас тийм нухацтай, тайвуу хүн байх. Цоо шинэ урсгалыг, цоо шинэ дуу хоолойг түрсэн “Нисванис”, түүний Амгааг багахан хугацаанд уудаллаа.скачать dle 12.0

ЗАВХАН: Хөөмөлдөж сийлсэн бурхны бүтээлүүд хадгалагдаж байна

Өнөөдөр, 15:11

Т.Ариунчимэг: “Амьдрахуй” гэдгийг бид “хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсон

30/09/2024, 20:29

Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол боллоо

30/09/2024, 20:25

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

30/09/2024, 20:10

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон шийтгэх тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ

30/09/2024, 11:34

Д.Дуламсүрэн: Аялал жуулчлалын салбарт тогтвортой ажиллах боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна

30/09/2024, 11:32

МАН, АН, ХҮН намын НИТХ-д нэр дэвшигчид

30/09/2024, 11:30

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд

30/09/2024, 11:28

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

30/09/2024, 11:26

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо

30/09/2024, 11:23

Э.Одбаяр: Монгол бол хэнийг ч даган баясахгүй, энхийг эрхэмлэсэн, бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой орон

25/09/2024, 09:53

"Хубилай хаан" медалийн эзэд тодорлоо

25/09/2024, 09:51

“Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөхөөр тохирчээ

25/09/2024, 09:49

"Баавгай болохсон" киног улс төрийн зорилгоор цензурдэж байна"

25/09/2024, 09:48

“Жуулчин төгөл” аяныг 3 дахь жилдээ хэрэгжүүлнэ

25/09/2024, 09:47

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа

25/09/2024, 09:45

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 20:21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Esan Үндэсний Цахим сан

18/09/2024, 20:20

Зуслангийн бүсийг Шаргаморьт хот, Партизан-Жаргалант тосгоныг хотын хүнсний хангамжийн хөнгөлөлттэй бүс болгоно

18/09/2024, 20:17

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

18/09/2024, 20:16

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 28 байраар урагшилжээ

18/09/2024, 20:13

Киришима Б.Лхагвасүрэн найман даваатай башёг үргэлжлүүлж байна

18/09/2024, 13:52

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 13:48

Монгол-Японы эмнэлэг орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй боллоо

18/09/2024, 13:46

Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг контентоор дамжуулан сурталчилна

18/09/2024, 13:44

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

17/09/2024, 12:10

ХӨВСГӨЛ: Нийт газар нутгийн 40 орчим хувь нь цөлжилтөд өртсөн байна

17/09/2024, 12:06

Өнөөдөр болох үйл явдлууд

17/09/2024, 12:03

С.Такаичи санал асуулгын дүнгээр тэргүүлжээ

17/09/2024, 12:01

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулав

17/09/2024, 11:57

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19