iNet.mn дагах

У.Чингүн: Би ₮196,000,000-ын цалинтай ажиллана. Үүнд миний хичээл зүтгэлээс гадна "Томүжин Технологи"-ийн соёл, сэтгэлгээ тусалсан

Дэлхий даяар өдөрт 171 сая хүн тоглодог League of Legends, VALORANT тоглоомуудыг хөгжүүлдэг Riot Games компанийн Лос Анжелес дахь салбарт ажиллах эрх авсан У.Чингүн нь Томүжин Технологи ХХК-д систем инженерээр ажилладаг бөгөөд энэ хугацаандаа мөн хэрхэн дэлхийн топ технологийн компанид ажиллах эрх авсан талаар ярилцлаа.
- Дэлхийн топ тоглоом хөгжүүлэлтийн компани болох Riot Games-д ажиллах болсонд нь баяр хүргэе! Юуны түрүүнд өөрийнхөө тухай товч танилцуулна уу?
Сайн байна уу, намайг Чингүн гэдэг, одоо 21 настай. Манай багийнхан намайг Чийнг гэж дууддаг (инээв). Би одоо МУИС-ийн төгсөх курсийн оюутан, гэхдээ бараг 2 жилийн өмнөөс Томүжин Технологи-д ажиллаж эхлээд ELFCNFT.mnTiny BattleBit Academy төслүүд дээр ажиллаад, хөгжүүлэлцээд явж байна. Би Riot Games-д ажиллах эрхээ сая өнгөрдөг 12 сарын төгсгөлд авсан. Томүжин Технологийн багийнхандаа хэлээд бөөн баяр болцгоосон. Манай компани өөрөө бас Tiny Battle гээд тоглоом хөгжүүлдэг болохоор тоглоомын салбарын өргөн мэдлэгтэй. Миний Riot-д ажиллаад ирэх туршлага нь энд хөгжүүлж буй тоглоомдоо ч илүү их хувь нэмэр өгөх болов уу гэж харж байгаа.
- Riot Games-д яаж орсон түүхээсээ хуваалцаач?
зураг 
(Riot Games компанийн хөгжүүлдэг тоглоомууд)
Түүхээ хуваалцахаасаа өмнө Riot Games нь яг ямар, яг яадаг компани вэ гэдгийг танилцуулах хэрэгтэй гэж бодож байна. Riot Games нь дэлхийн тоглоомын салбарт хүчтэй өрсөлддөг League of Legends, VALORANT зэрэг тоглоомуудыг хөгжүүлдэг компани. Эдгээр тоглоомуудыг дэлхийн улсууд байтугай Монголд хүртэл маш өргөн тоглогддог, PC ороод харвал зоолттой тоглож байгааг харна даа (инээв).
Би 9-р ангиасаа эхлээд код оролдож эхэлсэн. Тэр дундаа тоглоом тоглох, тоглоом хөгжүүлэх дуртай байсан, одоо ч гэсэн би Томүжин Технологидоо тоглоом хөгжүүлдэг, бас хааяа чөлөөт цагаараа багаараа Dota 2 тоглодог (инээв). Анх би 2014 оноос хойш Riot Games-ыг мэддэг, судалдаг байсан. Ерөнхийдөө бол миний ажиллахыг хүсдэг мөрөөдлийн компани болчихсон. Яагаад гэвэл тэдний хөгжүүлдэг тоглоомуудад би дуртай болохоор тэр тоглоомуудын хөгжүүлэлтэд нь үнэ цэнээ өгөх юм сан гэж мөрөөддөг байсан. Бараг мөрөөдөл минь биелж байгаа.
Riot Games-д тэнцсэн тухай гэвэл ерөнхийдөө маш удаан процесс болдог юм байна лээ. Анх би Riot Games-ийн танилцуулга хуудаснаас Career хэсгээс нь ажлын зарыг нь хараад “за даа, би угаасаа тэнцэхгүй байхдаа” гэж бодож байсан ч анкетыг бөглөөд явуулсан. Тэгсэн чинь надад имэйл ирээд намайг яагаад Riot Games-д орох гээд байгаа тухай эссэ бичээд явуул гэсэн. Миний англи хэл нээх сайн биш болохоор багийнхнаасаа болон их багш Google-ээсээ туслалцаа аваад эссэгээ бичээд явуулсан. Бараг 7 хоногийн дараа надад дараагийн шатанд тэнцсэн тухай имэйл ирээд бас онлайн ярилцлагын цаг товлогдсон байсан.
Энэ ярилцлага нь HARD SKILL буюу миний технологийн чадварын тухай ярилцлага байсан юм. Гадаад хүнтэй ярилцлага хийгээд өөрийгөө хангалттай ойлгуулж чадахгүй байсан чинь надад Riot Games-д ажилладаг Монгол инженертэй ярилцах боломж олгосон. Ашгүй эх хэлээрээ System Design-ий ярилцлага хийгээд овоо амжилттай дуусгаж чадсан шүү (инээв). Тэгээд одоо болсон байлгүй дээ гэж бодсон чинь үгүй байсан. Дахиад SOFT SKILL-ийн чадварууд шалгасан ярилцлагыг жинхэнээсээ гадаад хүнтэй хийсэн. Хүндхэн өнгөрсөн ч гэсэн Томүжин Технологи-д орж ирсэн цагаасаа эхлээд яагаад надад SOFT SKILL хэрэгтэй вэ гэдгээр санаа, сэтгэлгээгээр бөмбөгдүүлсэн учир харьцангуй амархан даваад гарсан шүү. Тэгээд л надад тэнцсэн тухай имэйл ирсэн. Одоо цалин, хаана ажиллах, яаж ажиллах талаар мэдээллүүд, уулзалтууд хийгээд явж байна даа (инээв).
- Сонирхолтой сонсогдож байна шүү. Таны бодлоор Riot Games таныг сонгох болсон шалтгааныг юу гэж бодож байгаа вэ?
Ерөөсөө бодоогүй юм байна шүү. Гэхдээ одоо шууд надад орж ирж байгаа нь бол өгсөн асуудлыг шууд шийдэх гэж оролдохоосоо илүү эхлээд тухайн асуудлыг зөв ойлгох, яагаад энэ асуудал гэж, яагаад энэ асуудлыг шийдэх гээд байгаа юм гэж зөв асуултаа тавих, харилцах чадварууд маш их нөлөөлсөн гэж бодож байна.
Яг үнэндээ бид нар тулгамдсан асуудлаа ойлгоогүй байж шууд шийдэл гэж нэрлээд нэг ASSUMPTION буюу таамаглал дэвшүүлчихдэг. Тэр нь яг үнэндээ тухайн асуудлыг шийдэхгүй, бүр их асуудал үүсгэдэг байж болно.
Яг яагаад шийдэх гээд байгаа юм бэ, яагаадынх нь яагаад нь юу юм бэ гэдгийг асуугаад мэдчихээд, за тэгвэл ингэж үзэх үү гэж таамаглал дэвшүүлээд PROTOTYPE хийж үзээд хэрэглэгчдэдээ хүргэж үзээд үнэхээр шийдэл байж уу, үгүй юу гэдгийг хэрэглэгч нар шийдэх хэрэгтэй байдаг гэж бодож байна.
Энэ сэтгэлгээг надад Томүжин Технологи багийн соёл, өдөр бүр хийдэг зүйлс зааж сургаж, миний яс маханд шингэтэл ойлгуулсан (инээв). Намайг анх Томүжин Технологид ажилд орж байхад эхний өдрөөс л шууд дасгал яагаад хийх хэрэгтэй вэ, дасгал хийснээр миний бүтээмж яаж өсөх вэ, яагаад эзэн сэтгэлгээтэй байх хэрэгтэй вэ зэрэг маш олон сургалт, воркшоп ордог, хийлгэдэг байсан. Одоо ч бас тэгдэг л дээ (инээв). Надад суусан энэ сэтгэлгээ маань л намайг тэнцэх хамгийн том хөшүүрэг болсон байх гэж бодож байна. Мэдээж кодинг, программчлалын чадварууд маш их нөлөөлсөн байх. Гэхдээ кодинг, программчлалын чадварыг сүүлийн үеийн AI технологиуд болох ChatGPT, Midjourney зэрэг технологиуд бараг хүний хэрэгцээгүй болгож байгаа шүү. Тэгэхээр SOFT SKILL-үүд л хамгийн чухал болж байгаа.
- Тийм гэж үү? Тэгвэл таны бодлоор яг ямар ямар SOFT SKILL-үүдээ хөгжүүлэх хэрэгтэй вэ?
Манай Томүжин Технологи-д инженерийг маш өөр өнцгөөр харж, инженер хүнийг 5 ур чадвараар тодорхойлдог: Technology буюу кодинг, программчлалын ур чадвар, Communication буюу аман болон бичгэн харилцааны ур чадвар, Influence буюу бусдадаа нөлөөлөх чадвар, Process буюу бүтээгдэхүүн хөгжүүлэлт, компанийн үйл ажиллагааны процессыг дагах, өөрчлөх ур чадвар, System буюу бүтээгдэхүүн, үйлчилгээг том зургаар харж ойлгож байгаа чадварууд багтдаг.
Би яг энэ 5 чадваруудаа сайжруулах арга, техник, мэдлэгийг багийнхнаасаа өдөр болгон сонсдог, мэдэрдэг, заалгадаг бас заадаг. Тэр ч утгаараа өөрийн мэдэлгүй зарим чадварууд маань хөгжсөн байдаг. Тэгэхээр миний зөвлөгөө бол энэ 5 чадварын хүрээнд өөрийгөө хөгжүүлэх нь зөв гэж найдаж байна.
- Гайхалтай! Томүжин Технологи болон багийнхныхаа тухай зөндөө дурдлаа. Томүжин Технологи гэж яадаг, юу хийдэг компани вэ?
зураг 
(Томүжин Технологи багийн хамт олон Lyft-ын Product Manager-ийн хамт)
Томүжин Технологи бол технологийн бүтээгдэхүүн бойжуулдаг компани. Сүүлийн үед бид Tiny Battle болон Bit Academy-ийн 2 төслөө бойжуулж байна.
Tiny Battle бол бидний амьдралд байсан, одоо ч байгаа олимпиад гэдэг ойлголтыг SCALE хийж илүү том цар хүрээнд дижитал олимпиад зохион байгуулах боломжтой болгож байгаа платформ, тоглоом. Энгийнээр бол ₮5000 төлж мэдлэгээрээ олимпиадад өрсөлдөөд  ₮10 сая төгрөг хожих боломжтой болгох боломжийг бүрдүүлэх гэж оролдож байна.
Bit Academy бол манай Томүжин Технологийн инженерийн 5 ур чадварыг ирээдүй хойч үедээ заая, сургая, мэдээллийг түгээе гэсэн зорилготой хөгжиж буй технологийн салбарт цойлох инженер бэлдэх сургалт, хөтөлбөрийг хөгжүүлж буй академи. 
Bit Academy тун удахгүй элсэлт аваад дараа дараагийн мундаг инженерүүдийг бэлтгэх сургалтаа эхлүүлэх гэж байгаа. Магадгүй уншигчдаас маань энэ сургалтад сууж яг над шиг өөрийн мөрөөдлийн технологийн компанидаа ажилд орох боломж бүрдэх боломжтой гэж бодож байна. Би энэ сургалтад өөрөө багшлах учраас мэддэг, чаддаг бүхнээ хуваалцах болно оо.
- Ярилцлага өгсөнд баярлалаа. Ажил, амьдралд нь амжилт хүсье.
Маш их баярлалаа.скачать dle 12.0

Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ

Өчигдөр, 11:09

ТӨВ: Камерын хяналтын дэд төвд Зуунмод сумын 6 багийн 119 камерыг холболоо

9/10/2024, 08:57

ӨМНӨГОВЬ: Гадаргын усаар говийг усжуулах төслийг дэмжин хэрэгжүүлнэ

9/10/2024, 08:55

Физикийн салбарын Нобелийн шагналыг машин сургалтын салбарт хийсэн нээлтэд олголоо

9/10/2024, 08:54

ӨНӨӨДӨР: ҮЙЛ ЯВДАЛ

9/10/2024, 08:36

Нийслэлд одоогоор 69.3 км авто замыг шинэчлээд байна

8/10/2024, 14:18

АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН ЦУГЛАРАЛТ-СИНГАПУРТ БОЛЖ БАЙНА

8/10/2024, 14:04

БУЛГАН: "Парис-2024" паралимпын мөнгөн медальт Ц.Баттулгын нэрэмжит шүдний кабинеттай боллоо

8/10/2024, 11:57

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх талаар ярилцав

8/10/2024, 11:54

ХОВД: Алслагдсан багийн сурагчдад автобусаар төлбөргүй үйлчилнэ

8/10/2024, 11:52

Хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгоход Их Британи улстай хамтран ажиллана

8/10/2024, 11:51

Орон нутгийн хурлын сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа

8/10/2024, 11:50

ЗАВХАН: Хөөмөлдөж сийлсэн бурхны бүтээлүүд хадгалагдаж байна

4/10/2024, 15:11

Т.Ариунчимэг: “Амьдрахуй” гэдгийг бид “хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсон

30/09/2024, 20:29

Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол боллоо

30/09/2024, 20:25

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

30/09/2024, 20:10

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон шийтгэх тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ

30/09/2024, 11:34

Д.Дуламсүрэн: Аялал жуулчлалын салбарт тогтвортой ажиллах боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна

30/09/2024, 11:32

МАН, АН, ХҮН намын НИТХ-д нэр дэвшигчид

30/09/2024, 11:30

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд

30/09/2024, 11:28

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

30/09/2024, 11:26

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо

30/09/2024, 11:23

Э.Одбаяр: Монгол бол хэнийг ч даган баясахгүй, энхийг эрхэмлэсэн, бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой орон

25/09/2024, 09:53

"Хубилай хаан" медалийн эзэд тодорлоо

25/09/2024, 09:51

“Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөхөөр тохирчээ

25/09/2024, 09:49

"Баавгай болохсон" киног улс төрийн зорилгоор цензурдэж байна"

25/09/2024, 09:48

“Жуулчин төгөл” аяныг 3 дахь жилдээ хэрэгжүүлнэ

25/09/2024, 09:47

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа

25/09/2024, 09:45

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 20:21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Esan Үндэсний Цахим сан

18/09/2024, 20:20

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19