iNet.mn дагах

Н.ШАГАЙ: Бид нэг түмэн инженер бэлтгэх зорилготой

Монголдоо мэдээлэл технологийн салбарын шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилготой “Нэст академи”-ийг үүсгэн байгуулагч, дэлхийд алдартай “Амазон” ахлах инженер Н.Шагайтай ярилцлаа.

-Та сургууль болон сургалтын төвийнхөө үйл ажиллагааг товч танилцуулж, манай уншигчдад мэдээлэл өгөөд ярилцлага эхлүүлэх үү?
-Одоохондоо бол сургалтын төв гэж хэлсэн нь зөв байх. “Nest academy” гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 2017 онд “Олонлог” сургуультай хамтарсан. Түүнээс хойш нэг жилийн дараа буюу 2018 оноос бие дааж, тусдаа академи болон үйл ажиллагаа явуулах болсон юм. Бид “нэг түмэн монгол инженер” гэсэн уриатай. Энэ нь дэлхийн жишигт нийцсэн нэг түмэн хөгжүүлэгч инженер хүүхэд бэлтгэх зорилготой. Тиймээс дээрх уриаг дэвшүүлсэн юм. Ингэж чадсанаар “google”, “facebook”, “amazon” зэрэг том компаниуд Монголд оффисоо нээх боломжийг бүрдүүлнэ. Европын орнууд яг ийм жишгээр ажилладаг. Хангалттай олон тооны хөгжүүлэгч байгаа газарт том компаниуд оффисоо нээх сонирхолтой байдаг. Гэтэл манай улсад дутагдаж байгаа зүйл нь туршлагатай, чадвартай сайн мэргэжилтэн олноороо байж чадахгүй байна.
Тэр утгаараа бид үүнийг Монголдоо бэлтгэе гэсэн үндсэн зорилготой юм. Түүнээс биш өнгөрсөн арав, хорин жилд бид, монгол залуус яаж гадаад явах вэ, хэрхэн өндөр цалинтай газар ажилд орох вэ гэдэг тухай л боддог байж. Гэтэл дотооддоо, эх орондоо яаж өндөр цалинтайгаар, гаднын том компанид ажиллаж болох вэ гэдэг талаар хэн ч ярилцаж байсангүй. Тийм учраас энэ санаа төрсөн. 2015 оноос би “Амазон”-д ажиллаж байгаа.
Үүнээс хойш хоёр жилийн дараа Монголоос “Амазон”-д ажилчид авах боломж гарч ирсэн. Би зуучилсан ч харамсалтай нь амжилттай болоогүй. Амжилттай болоогүй олон шалтгаан бий. Тухайн үед сэтгэлээр ч их унасан. Харин азаар “Амазон”-оос тэр жилдээ “бэлтгэгч инженер” гээд шинэ хөтөлбөр боловсруулж эхэлсэн.  Үүнийг судлаад “Монголоос хүүхдүүд авч болох уу” гэж асуухад “Бид Монголд очиж болж байна. Хамгийн гол нь хангалттай олон хүүхэд байж чадах уу” гэдэг асуулт гарч ирсэн. Эндээс л анх “нэг түмэн инженер”-ийн тухай бодол толгойд эргэлдэж эхэлсэн гэхэд болно. Ер нь яагаад заавал АНУ-д аваачих ёстой гэж. Тэднийг эх орондоо дуудах боломж бидэнд байна гэдгийг олж харсан.
-Яг хэзээнээс ахлах сургууль болох вэ. Хэрвээ ахлах сургууль болбол мэдээлэл технологийн чиглэлээр сургалт явуулж буй анхны сургууль болж таарах уу?
-Ер нь бол мэдээлэл технологи зааж байгаа ахлах сургуулиуд манай академи үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш харьцангуй олон болжээ гэж харж байгаа. Тиймээс ерөнхий боловсролын сургуультай хамтраад үдээс хойшхи хөтөлбөрөө туршиж үзэх гэж байна. Яагаад гэвэл, бидний гол зорилго нь яаж богино хугацаанд авьяас чадвартай хүүхдүүдийг гаргаж ирэх вэ гэдэгт оршиж байгаа юм. Тэр утгаараа арван жилийн сургуульд хэрэгжүүлж үзье гэж бодсон юм. Тиймээс “Nest” Ахлах Сургууль-ийг энэ хичээлийн жилээс эхлүүлж байна.
Танай академид суралцсаны гол давуу тал, онцлог юу байх вэ?
-Бусдаас ялгарч буй гол мөн чанар нь манай академийн үндсэн үүсгэн байгуулагчид нь “Цахиурын хөндий”-д ажиллаж байсан монгол инженерүүд юм. Дэлхийн стандарт ямар байна вэ, юу хэрэгтэй вэ гэдэг ерөнхий чиглэл, зөвлөмжийг өгдөг. Сургалтаа зааж байгаа хүмүүс нь багш биш. Мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай учраас илүү бодит сургалт болох юм. Их сургуулийн багш нар тухайн мэдлэг мэдээллээ амьдрал дээр ашиглаж байгаагүй атлаа амаараа л ярьдаг. Яагаад хэрэгтэй вэ гэдгээ мэдэхгүй л заагаад байна. Тэд ном уншаад л сурсан учраас түүнийгээ л ярина. Гэтэл манай академийн багш нар бол тухайн программ яагаад хэрэгтэй вэ гэдгийг биеэрээ мэдэрсэн туршлагатай хүмүүс юм. Гол ялгаа нь энэ. Хамгийн гол нь энэ хөтөлбөрийг бид 2-3 жил туршаад, амжилт нь мэдэгдчихсэн. Энгийн жишээ хэлэхэд “Олонлог” сургуулийн найман хүүхдийг “Харуул занги” гэдэг тэмцээнд бэлдээд, тэд түрүүлсэн. Өмнө нь огт программаар хичээллэж байгаагүй хүүхдүүдийг бид нэг жилийн хугацаанд сургаад дотооддоо шилдгүүдийн тоонд багтахуйц төвшинд хүргэж чадаж байна. Одоо энэ сарын 25-нд манай академи дээр сурсан хүүхдүүд маань өнгөрсөн жил сурснаа ашиглаж бүтээл хийж үзүүлнэ.
-Хар ухаанаар ойлгоход мэдээлэл технологийн чиглэлээр суралцахад заавал гадаад хэлний мэдлэг шаардлагатай болж байна. Гэтэл манайд гадаад хэлтэй нь хэд билээ. Гадаад хэлний мэдлэггүй ч мэдээлэл технологийн чиглэлээр суралцах боломжтой юу?
-Бидний анзаарснаар манай сургалтад ирж байгаа хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийн төвшин харьцангуй сайн байна. Ярианы болон унших, бичих чадамж сайжирсан. Тиймээс өөрсдөө сураад, хийх боломж бий. Англи хэл сул тал байхаа больсон. Товчхондоо бол хэрэглээ болчихож. Нөгөө талаар гадаад хэлгүй хүн ч мэдээлэл технологийг сурах боломжтой. Хажуугаар нь гадаад хэлээ ч сурчихна. Бид одоохондоо монгол хэлээр хичээлээ зааж байна. Яваандаа англи хэл дээр заах бодолтой байгаа.
-Та “Амазон” гэж том компанид 2015 оноос хойш ажиллаж байна. Тэгвэл Монголын мэдээлэл технологийн салбарын хөгжил ямар төвшинд байна гэж хардаг вэ. Бидний энэ салбар гологдож байна уу?
-Мэдээж сул тал бий. Гэхдээ давуу тал олон байна. Юугаараа давуу вэ гэхээр монгол хүүхдүүд бусад орныхныг бодвол маш богино хугацаанд хувьсах чадвартай. Аливааг хурдан хүлээж авах чадвар бий. Үүнийгээ давуу тал болгоод дэлхийд тэргүүлэх боломж харагдаж байгаа юм. Дээрээс нь манай нэг үзүүлэлт байна. Манай сургалтын төвд нэг жил суралцсан хүүхдүүд дундаас нь сургуулиа хаясан тохиолдол байхгүй. Энэ бол дэлхийд байхгүй үзүүлэлт. Дэлхийн жишгээр бол программын чиглэлээр суралцаж буй 100 хүүхэд тутмын 85 нь эхний хоёр жилдээ сургуулиа хаядаг. Харин манайд 90-ээс дээш хувь нь суралцаад төгсч байгаа нь дэлхийд байхгүй дээгүүр үзүүлэлт юм. Эндээс харахад манай улсад олон давуу тал байна. Богино хугацаанд дэлхийд тэргүүлэх боломж бий. Гэтэл бид түүнийгээ олж харж чадахгүй байна.
-Нэг ёсондоо хичээлээ сонирхолтой хэлбэрээр зааж чаддаг гэсэн үг үү?
-Яг тийм. Ерөнхийдөө сургалтын дэлхийн жишгүүд байдаг. Сургалт гэдэг нь хүүхдийн толгой руу мэдлэг чихэж оруулах, давтуулах гэж ойлгоод байна. Тэгвэл манай сургалтын үндсэн арга нь практик дээр суурилсан. Мэдлэгийг дотроос нь бага багаар ургуулах гэдэг зарчмыг барьдаг. Дөрвөн хүүхдийн дунд нэг туслах багш байна. Туслах багш нарын үүрэг нь хүүхдүүд юун дээр гацаж байгааг тайлбарлаж, ойлгуулах юм.
-Багш нарын хувьд таньтай адилхан гадаадын том компаниудад ажилладаг уу?
-Зөвлөгөө өгдөг хүмүүс нь гадаадаас зөвлөгөөгөө өгч байна. Үндсэн багш нарын хувьд янз бүр. Гадаадад ажиллаж байсан нь бий. Өөрсдөө компани байгуулж байсан, эсвэл гадаадаас ажил авч Монголдоо хийдэг хүмүүс багшилж байгаа . Тэгэхээр илүү өндөр чанартай гэж хэлэх гээд байна. Туслах багш нар ч энэ чиглэлээрээ улсдаа тэргүүлэх зэрэглэлийнх.
-Манай хүүхдүүдийн аливааг хүлээж авах, богино хугацаанд суралцах чадвар хэр вэ?
-Маш сайн. АНУ-д гурван жил сурдаг хичээлийг манай хүүхдүүд ганцхан жилийн дотор өндөр төвшинд сурчихаж байна. Үнэхээр бахархмаар.
-Бидний үед мэдээлэл технологийн хичээл гэхээр хэрэглээний хоёр, гурван программ л заадаг байж. Одоогийн шинэчлэлт юу вэ?
-Мэдээлэл технологийг бүхий л салбарт орж байна. Хиймэл оюун ухаан, их хэмжээний өгөгдөл гэх мэт бүх салбарт нэвтэрсэн. Ворд, экселиэр л бүхнийг төсөөлдгөөсөө салах цаг болсон. Нэг ёсондоо урлаг болоод байна.
-Танай сургалтын төвд суралцаад төгссөн хүүхдүүд таньтай адилхан гадаадын том компаниудад шууд ажиллах боломжтой гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Бид үүнийг л зорьж ажиллаж байна, боломжтой шүү дээ. Манай туслах багш л гэхэд google-ийн зуны дадлагат тэнцсэн.
-Гадаадын том компаниуд монгол залуусыг хэрхэн хүлээж авдаг вэ. Жишээ нь, таныг “Амазон” хэрхэн хүлээж авч байв?
-АНУ-д бүх хүнийг ижил төвшинд хүлээж авдаг. Монгол хүн үү, хятад уу, энэтхэг үү гэдэг нь хамаагүй. Хүнтэй харьцаж чадаж байгаатай нь л хамтардаг. Монголчууд чадвараараа дэлхийд үнэлүүлж чаддаг. Цаашид ч илүү олуулаа дэлхийд гарах хэрэгтэй байна.
-Монголын залуус гадаадад ажиллахаар өндөр төвшний үнэлгээ авдаг. Гэтэл дотооддоо тийм ч сайн биш. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Манай удирдлагууд үр ашгийг нь гаргаж чадахгүй байгаа учраас мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг үнэлж чадахгүй байна.
Гадаадад нэг програмисстын үр ашгийг 50, 100 дахин ашиглаж чадаж байгаа учраас илүү өндөр үнэлэгдэж байгаа юм.
Тэр хэрээрээ эрэлттэй байна. Монголд тулгарч буй гол бэрхшээл нь мэргэжлийн хүмүүсийг үнэлэх үнэлэмж.
-Танай сургалтын төв болон ахлах сургууль нэг ээлжиндээ хэчнээн хүүхэд элсэлтээр авдаг вэ. Хугацаа нь?
-Одоо сургалтын төвийн хувьд жилд 40 хүүхэд авч байна. Найман сар суралцах юм. Энэ жилээс зуны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Шахуу хөтөлбөрөөр дөрвөн сарын хугацаанд бүх зүйлээ суралцах боломжтой. Суралцагчид хоёр боломжоос сонголтоо хийнэ гэсэн үг.  Энэ хичээлийн жилээс эхлээд ахлах сургууль дээрээ 200 шалгарсан хүүхэд элсүүлж академийнхаа туршигдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
-Төлбөрийн тухай мэдээлэл өгөх үү?
– Үнэхээр чадвартай хүүхэд байвал үнэгүй суралцах боломж ч бий. Тиймээс үнийн тал дээр санаа зовох асуудалгүй. Манай сургалтад төлсөн төлбөрөө ирэх жилээс компаниудад дадлага хийж, төлбөрөө эргүүлэн олох боломж бий. Тэр утгаараа төлбөр бол том асуудал гэж харахгүй л байна. Товчхондоо бол найман сар суралцаж төгсөөд зун нь дадлага хийх боломжийг олгох юм. Цаашид ч тийм боломжийн төлөө ажиллана.
-Та бүхний талаар мэддэггүй хүн олон байх. Тэдэнд зориулж юу хэлэх вэ?
Энэ сарын 25-нд болох төгсөлтийн өдөрлөгт хүрэлцэн ирж бидний үйл ажиллагаатай танилцаарай. Нээлттэй хаалганы өдөрлөгт ирж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Багш нар маань чадах зүйлээ харуулна. Тиймээс ирээрэй, сонирхоорой гэж хэлье дээ. Нэг түмэн монгол инженерийг бэлтгэнэ. Энэ мөрөөдлийн төлөө хамтдаа зүтгэх хүн бүр бидний хаалга үргэлж нээлттэй шүү.
Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИНскачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. Matthewemavy

    2020/02/12 05:02:44

    Ingesta de fármacos: El consumo de fármacos para tratar diversas enfermedades pueden causar impotencia masculina, como por ejemplo los antipsicóticos, los antidepresivos, ansiolíticos, psicotrópicos, hormonas esteroideas, antihipertensivos, antineoplásicos, etc. Comprar viagra generico en españa contrareembolso

    El puede durar más de 36 horas en comparación con las 4-6 horas propias del sildenafilo y el vardenafilo. Cabe aclarar que la mayoría de los hombres han tenido o tendrán al menos un episodio de falta de erección en su vida, pero eso no significa que se trate de una patología. Comprar viagra generico en españa

Сэтгэгдэл үлдээх

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

3/12/2024, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

3/12/2024, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

3/12/2024, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

3/12/2024, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

3/12/2024, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

26/11/2024, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2024, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

26/11/2024, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19