iNet.mn дагах

Цэцэрлэгийн багачууд “Цахим аялал”-аар хичээллэж байна

Өглөөний хүйтэн жаврыг үргээж, улсын маань хамгийн бяцхан сурагчид цэцэрлэгээ зорино. Ягаан, цэнхэр, ногоон өнгөөр гоёсон тэд яг л өвлийн цэцэгс шиг юм. Цантсан ороолтынх цаанаас бултганах амнаас нь зогсоо зайгүй уур савсаж, юу ч юм ярьсаар л явж байх шиг... Ямартай ч цэцэрлэгтээ тун баяртай ирж байгаа хүүхдүүдийг би харж байна. Тэд орохгүй гэж уйлсангүй. Аав ээжийгээ ч дагасангүй. Эгээ л миний байх ёстой газар энэ гээд мэдчихсэн, ээж аавыгаа үдээд л, эргэж нэг даллаад л яваад орчихлоо. Хүүхдүүдийн ирэх дуртай газар бол тэдний сэтгэлийг татсан газар байх нь лавтай.
Улсынхаа хамгийн бяцхан сурагчидтай хамт өдрийг өнгөрүүлэхээр зорьж ирсэн энэ газар бол Нийслэлийн Хан-Уул дүүргийн 290-р цэцэрлэг. Үүдээр нь явж ороход нүдээрээ инээсэн залуухан багш намайг угтан мэндчилээд өөрийгөө Даваадолгор гэж танилцуулав.
Бид явсаар 2 давхарт байх “Бэлтгэл А” бүлэгт орлоо. Ангийн голд ширээ засаж, хүүхдүүдээ суулгажээ. Тэдэн рүү дөхөн мэндлэхэд “Та сайн байна уу? Та сайхан амарсан уу?” гэж нэгэн зэрэг чанга дуугаар мэндийг минь мэдэв. Багш аль хэдийн хичээлээ орохоор бэлтгэжээ. Ингээд би хүүхдүүдийн ардах нь суув. Багш Энх-хүслэн охиныг хажуудаа зогсоогоод хэн нь өндөр, хэн нь нам байна вэ? гэж асууж хүүхдүүдтэй ярилцлаа. Өнөөдөр хэл ярианы хичээлээр ижил, эсрэг утгатай үгийг сурна аа гэж хэлээд зурагтаараа нэг хүүхэлдэйн кино үзүүлэв. Хүүхдүүд ч анхааралтай сайн үзэж байна шүү. Монголчуудын бүтээл бололтой. “Цахим аялал” гэсэн нэртэй, гол дүрийн охиныг Жижгээ гэж байх юм. Хүүхэлдэйн киноны агуулга нь үнэхээр ижил, эсрэг утгыг илэрхийлчхэж байна, хүүхдэд ойлгомжтой юм гээч. Хүүхэлдэйгээ үзэж дуусаад багш юу ойлгосон талаар асуухад хүүхдүүд ойлгосон зүйлээ ам уралдан ярьж гарлаа.
Багш “Сайн байна” гэж хүүхдүүдээ урамшуулаад “За бүгдээрээ тоглоомоо тоглоё” гэв. Ингэж хэлэхтэй зэрэгцэн хүүхдүүд баярлан хашхиралдав. Зарим нь алгаа ташиж байна. Гэвч тэд суудлаасаа боссонгүй. Багш нөүтбүүкнийхээ нэг товчийг дарснаа “Эсрэг утга илэрхийлж байгаа зургийг олж холбоорой” гэсэн холбож тоглох дасгал даалгавар гаргаад ирэв. Энэ тоглоом нь хэд хэдэн үетэй байсан бөгөөд хүүхдүүдийг зөв хийхэд амжилттай хийлээ, баяр хүргэе гэж урамшуулж байв.
Ингэж  “Цахим аялал” хичээлтэй танилцсан би олзуурхан, сурвалжилгынхаа гол өнцөг болгоё гэж шийдээд тэрхэн зуур гүүглдэж амжив. Энэ “хөөрхөн” хичээлүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран бүтээжээ. Нийт 184 интерактив хичээл сургалтын нээлттэй платформ medle.mn дээр байршсан байгаа гэнэ шүү. Ингээд хичээлийн дараа багштай тухтай танилцаж, цөөн хором яриа өрнүүллээ.  
- Сурвалжлагч: Сайн байна уу? Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
- Багш: Сайн байна уу? Намайг Батхуяг овогтой Даваадолгор гэдэг. Би 2017 онд МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгссөн. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 290-р цэцэрлэгийн Бэлтгэл А бүлэгт багшилдаг. Мэргэжлээрээ 5 дахь жилдээ ажиллаж байна.
зураг 
- Цэцэрлэгт багшаар ажиллах амаргүй байдаг болов уу гэж би боддог юм. Та яагаад цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгосон юм бэ?
- Яагаад ч юм, надад сургуулиас илүү цэцэрлэгийн маань дурсамжууд тод байдаг. Би одоо хүртэл цэцэрлэгийн багшийнхаа нэрийг, дүрийг мартаагүй. Цэцэрлэг рүүгээ яваад ороход л үнэртдэг байсан тэр үнэрийг би одоо ч санадаг. Тэгэхээр хүүхэд насны минь онцгой газар цэцэрлэг, онцгой хүн цэцэрлэгийн багш минь байсан гэж хэлж болно. Би багаасаа л багш болох мөрөөдөлтэй байлаа. Өвөрхангай аймагтаа элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд, монгол хэлний  хичээл  дээрээ өндөр оноо авч дуудагдаад хүссэн сургууль, мэргэжлээ сонгох завшаан надад тохиосон. Хуваарь авахаар орохдоо ээж, ангийн багш хоёртойгоо зөвлөлдөж байгаад цэцэрлэгийн багш гэх энэ сайхан мэргэжлийг сонгоод одоо мэргэжилдээ эзэн нь болох гээд л ажиллаж байна аа.
- Цэцэрлэгийн багш байхын сайхан нь юу вэ? 
- Хүүхэд бол яг л цагаахан цаас. Тэднээс гарч байгаа энерги нь хүртэл цагаан. Хэдий манай анги 60 гаруй хүүхэдтэй, маш их ачаалалтай ажилладаг ч эргээд хүүхдүүдээсээ сэтгэлийн  их хүч, сайхан мэдрэмж, амьд харилцаа, хайр, эерэг бүхнийг авдаг. Энд ямар ч үл ойлголцол, харилцааны асуудал үүсдэггүй. Гэгээхэн, цагаахан хүүхдүүдтэйгээ өдөр бүр хамт байгаа болохоор цэцэрлэгт багшлах сайхан байдаг аа.
- Оюутан залуус, сургуулийн сурагчид гээд том жижиггүй л бүгд өвлийн хүйтэн саруудад амарч байна. Харин хамгийн бяцхан багачууд маань л цэцэрлэгтээ явж, сурах үйлд шамдаж байна. Танай ангийнхны сурлага өндөр үү?
- Нээрээ, багачууд л  цэцэрлэгтээ явж байгаа юм байна шүү дээ. (инээв) Манай ангид 68 хүүхэд бүртгэлтэй байдаг. Энгийн өдрүүдэд 50 орчим хүүхэд бужигнаж, ангидаа багтахгүй юм болно шүү дээ. Харин сурагчдын өвлийн амралтаар хүүхдүүд маань ах эгчийгээ дагаад амарчихдаг болохоор цэцэрлэгтээ ирэх хүүхдийн тоо эрс буурдаг. Өнөөдөр л гэхэд 11 хүүхэд ирсэн байна. Хүүхдийн тоо их багадаа чухал бишээ, цөөн хүүхэд ирсэн ч хүүхдүүдтэйгээ ажиллаж, сургалт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг даа. 
- Та сургалтдаа цахим контент ашиглаж байсан. Боловсролын цахим шилжилттэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуульд ч цахим хичээлийг онцлох болсон. Цэцэрлэгт ч гэсэн цахим  хичээл хэрэглэдэг болсон юм уу?
- Тиймээ, одоо орчин үеийн хүүхдүүдэд цаас бал бариулаад хичээл орохыг хоцрогдсон гэж үздэг болсон шүү дээ. Уламжлалт аргаас татгалзаад танхим, цахим гэсэн хосолсон сургалтын аргыг шат шатандаа хэрэгжүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд теле хичээл, “Цахим аялал” интерактив хичээл зэргийг бид сургалтдаа ашиглах болсон. Техник технологийн хөгжлөө дагаад хүүхдийн сонирхол ч өөрчлөгдөж байгаа энэ үед хүссэн хүсээгүй цахим орчинд хичээлээ бэлтгэн заах хэрэгтэй болсон.

 
- Та өөрийн хэрэглэдэг цахим хичээлээ бидэнд танилцуулаач.
- Миний хувьд сүүлийн 2 жил “Цахим аялал” интерактив хичээлийг сургалтдаа ашиглаж байна. Интерактив гэдэг нь хүүхдийн оролцоог нэмэгдүүлдэг, хүүхэд төвтэй сургалтын арга гэж тайлбарлах юм уу даа. Энэ хичээл нь хүүхэлдэйн кино, тоглоом гэсэн 2 хэсэгтэй. Жишээлбэл, би өнөөдөр “Ижил үү?, эсрэг үү?” гэсэн сэдэвтэй  интерактив хичээлийг ашиглан, хичээлээ заасан. Хүүхэлдэйн кинон дээр нь ээжтэйгээ хамт амьтны хүрээлэнгээр аялж байгаа охины тухай гардаг. Тэд аялж явахдаа амьтдыг том жижиг, өндөр нам, тарган туранхай зэргээр нь ажиглаж ярилцдаг. Тэгэхээр би цаасан дээр том, жижиг дүрс зураад л энэ том уу?, энэ жижиг үү? гэж тайлбарлахгүйгээр хүүхдийн үзэх дуртай хүүхэлдэйн киног нь үзүүлчхэж байгаа юм.
Хүүхэд өөрөө тэндээс ойлголт, мэдлэгээ олж аваад, хоорондоо ярилцаад, мэдээллээ солилцчихдог. Ингээд хүүхэлдэйн киногоо үзээд дараа нь  шууд бататгах тоглоом нь гарч ирдэг. Хүүхэд өөрөө олж авсан мэдлэгээ өөрөө бататгаад сонирхолтой тоглоом тоглодог. Хүүхдүүд бүр маш дуртай байдаг шүү. Мөн “Цахим аялал” интерактив хичээлийн агуулгыг Боловсролын яамнаас баталсан сургалтын чиглэл, агуулгатай уядуулж өгсөн нь хамгийн том давуу тал гэж би боддог. Бид чинь сургалтын агуулгаа календарьчлаад хуваачихсан байдаг. Нэгдүгээр сарын эхний 7 хоногт хэл яриа хичээл дээр ижил эсрэг утгатай үгийг таниулна гэсэн агуулга байх юм бол би нөгөө “Цахим аялал” хичээлийнхээ агуулга, суралцахуйн зорилтоо харж байгаад л сургалтдаа ашиглачхаж байгаа юм л даа.
- Багшийн ажлыг хөнгөвчилсөн сургалтын хэрэглэгдэхүүн байх нь ээ?
- Яг тийм. Ер нь дан ганц цэцэрлэгийн багш гэлтгүй бүх л багшийн хувьд өөрсдөө цахим хичээл бэлтгэнэ гэдэг хэцүү. Өдөр тутмын сургалт үйл ажиллагаа, ажлын ачаалал, бичиг цаасны нэмэлт ажлын хажуугаар цахим хичээл бэлтгэнэ гэдэг бидэнд цаг, ачаалал нэмсэн зүйл байдаг. Харин “Цахим аялал” бол багш бидний ажлын ачааллыг хөнгөвчилсөн, бидэнд дэм болсон бэлэн хэрэглэгдэхүүн юм. За, багш үнэхээр чадвартай байгаад өөрөө цахим хичээлээ, интерактив хичээлээ бэлтгэж заалаа ч  мэргэжлийн хүмүүсийн хийсэн шиг ийм сонирхолтой анимейшн, тоглоом хийж чадахгүй шүү дээ.
- Тэгэхээр багш аа, хүүхдүүд гэртээ цахим орчинтой нэлээн ойр байгаа, цэцэрлэгт нь бас цахим хичээл ороод байх нь нэг талаараа сонирхолтой ч нөгөө талаараа муугаар нөлөөлөхгүй юу?
- Аан, бид чинь өдөржин цахим хичээл  хийнэ гэж байхгүй шүү дээ. Сургалтын агуулга сэдвээ харж байгаад 7 хоногтоо дунджаар 2 удаа юм уу “Цахим аялал” интерактив хичээлээрээ хичээллэдэг. Хичээллэхдээ, ихдээ л 20 минут болдог. Хүүхдүүдийг хөдөлгөөнгүй суулгаад л зурагт үзүүлээд байдаггүй. Жишээлбэл, би өнөөдөр “Амьтны хүрээлэнд” гэх хүүхэлдэйн киноны зарим хэсгийг зураг болгоод цаасан дээр хэвлэчихсэн. Тэрийгээ бодит үзүүлэн болгож ашиглаж байгаа юм.
Бас тоглоомын ажиглах, холбох дасгалуудыг нь цаасан дээр хэвлээд хүүхэд бүрд тараах материал болгож өгөөд, ажиглуулж, холбуулсан. Энэ мэтээр сургалтын чиглэл онцлог бүрээр нь цахим хичээлээ танхимд хөрвүүлэн олон талаар ашиглах, арга зүйн санааг баяжуулан хэрэгжүүлэх боломжтой байдаг.  Хөдөлгөөн эрүүл мэндийн хичээл дээр мөлхөлтийн төрлүүдийг сураад дагаж мөлхөнө, хог ангилан хаях тухай хичээлээ үзээд, хогоо ангилж хаяхыг бодитоор хийх  зэргээр хосолмол аргаар сургалтаа явуулна шүү дээ. Заримдаа ч хүүхдүүдийг шууд компьютер дээр ажиллуулж, зааж, хамт тоглодог. Хүүхдүүд ч багаасаа техниктэй зөв харилцахыг цэцэрлэгтээ сурч болно гэж бодож байна.

 
зураг 
- Хөөх “Цахим аялал” хичээлийг үзэж, тогломоор санагдчихлаа. Аав ээжүүд бид ч бас гэртээ  хүүхдүүдтэйгээ тоглож, хамт сурч болмоор санагдлаа.
- Тэгэлгүй яах вэ. Medle.mn гээд боловсролын сайт байдаг шүү дээ. Тийшээ ороод л үзчихнэ.  Хүүхдүүд маань гэртээ очоод өнөөдөр тийм юм, ийм юм үзсэн, сурсан гээд л аав ээждээ ярьчихдаг. Би ч эндээс зарим хичээлүүдээ эцэг эхийн бүлгэмдээ “Өнөөдөр ийм хичээл үзлээ, үүнийг үзээд, тоглоод давтаарай, хүүхдээсээ ийм асуулт асууж ярилцаарай.” гэх зэргээр чиглүүлээд холбоосыг нь хуулаад л нийтэлчихдэг. Сурагчдын амралтаар ах эгч нартайгаа хамт амарч байгаа хүүхдүүд ч  гэрээсээ суралцаад явж байгаа.
- Сурвалжилга маань ганзага дүүрэн боллоо гэж би бодож байна. Олон нийтэд хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа багш аа.
- Зүгээр дээ. Би харин энэ завшааныг ашиглаад “Цахим аялал” интерактив хичээлийг бүтээж байгаа хүмүүст талархмаар байна аа. Багш нарын ажилд тус нэмэр болж байгаа, багшид ч гэлтгүй, ирээдүй хойч үеийн хүүхдүүдийн төлөө хөрөнгө оруулж байгаа гэсэн үг шүү дээ. Сургалтын агуулгатай нийцсэн, мэргэжлийн түвшинд бүтээгдсэн анимейшн хичээл, тоглоомуудыг шууд хэрэглэхэд бэлэн болгож байгаад талархалтай байна. Баярлалаа. Багш нартаа хандаж хэлэхэд энэ хичээлийг сургалт, үйл ажиллагаандаа хэрэглээрэй гэж уриалъя аа.
- Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
зураг 
Багштай ярилцаж байх хооронд хүүхдүүд өдрийн хоолоо амтархан иджээ. Надад ч бас гурилтай шөл, будаатай  хуурга аягалаад тавьчхаж. Өдрийн унтлагын цаг болсон тул хүүхдүүд туслах багштайгаа хамтран ороо засаж эхэллээ. Би ч бушуухан зураг дарах хэрэгтэйгээ санаж, сурвалжилгын маань гол дүр болсон Б.Даваадолгор багш болон түүний бяцхан шавь нарыг дурандаа буулгалаа. Ингээд тэд гүн нойрондоо автахаар үлдэж, харин би “Цахим аялал”-д нэгдэхээр хөдөллөө.
 
Сурвалжлагч: Б.Мөнгөншүүдэр IKON.mnскачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбай энэ сарын 15-наас үнэ төлбөргүй үйлчилнэ

Өчигдөр, 16:35

13244 аж ахуйн нэгж, 206 мянган өрхийн цахилгааныг өчигдөр хязгаарлажээ

Өчигдөр, 16:33

Б.Ичинхорлоо: Монголын оюун санааны үүц нь ч, хөгжлийн хүрд нь ч Үндэсний номын сан юм

Өчигдөр, 16:28

Улаанбаатар–Хо Чи Мин нислэгийг нээлээ.

Өчигдөр, 16:26

Эрдэнэт хотод шинэ жилээ тэмдэглэдэг нь ийм учиртай

Өчигдөр, 16:06

Хавдрын эмнэлгийг улсад авахаар төсөвт 25 тэрбум төгрөг суулгажээ

Өчигдөр, 16:01

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Өчигдөр, 15:59

Ё.Баатарбилэгийн ялыг хэвээр үлдээж байна

Өчигдөр, 15:58

“Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр тохиож байна

Өчигдөр, 15:56

ХОВД: “Монгол бичиг" номын дээжийг гардууллаа

9/12/2024, 15:32

ГОВЬ-АЛТАЙ: Улаанбаатар хотод суугаа 350 гаруй өрхийн өвлийн идшийг хүргэж байна

9/12/2024, 15:31

ЗАВХАН: Энэ сард цаг агаар тогтворгүй, олон жилийн дунджаас хүйтэн байна

9/12/2024, 15:29

Онцгойгийн алба хаагчид тусгай зориулалтын 30 автомашинтай боллоо

9/12/2024, 15:25

БЖДҮ-д зээл олгох 50 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

9/12/2024, 15:24

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

3/12/2024, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

3/12/2024, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

3/12/2024, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

3/12/2024, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

3/12/2024, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19