iNet.mn дагах

Монгол, Германы харилцааны хагас зуун жил


ХИС-ийн проффессор, Шинжлэх ухааны доктор Д.УЛАМБАЯР
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан Туулай жилийн отгон, 2024 оны эхний гадаад айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсын эртний, уламжлалт, найрсаг, чухаг түнш, Европын холбооны гол хөдөлгөгч хүч ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмайерын тус улсад  хийх төрийн айлчлалаар эхлэх гэж буй нь онцгой ач холбогдолтой. 
Өнөөгийн ХБНГУ 84.4 сая хүн амтай,  2023 оны эцэст ДНБ нь худалдан авах чадавхийн үнэлгээгээр  5.5 их наяд ам. доллар, үүгээрээ дэлхийд тавдугаар байрт, нэг хүн амд ногдох  орлого 66 мянган ам. доллараар хэмжигдэж буй нь дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт  болж байна.
ОУВС-гийн урьдчилсан тооцоолсноор ХБНГУ 2023 оны эцэст ДНБ-ий нэрлэсэн үнэлгээгээр Японыг гүйцэж дэлхийн гурав дахь том эдийн засаг болов.
ХБНГУ нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үр ашигтай эдийн засгийн бүтэц, хариуцлагатай сайн засаглалыг цогцлоох, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тууштай явуулдаг.
Монгол, Герман хоёр орны түрүү үеийн харилцааны түүхийн хамгийн оргил үе нь 1920-иод он байсан нь тодорхой агаад тухайн үедээ Герман нь Монгол Улсын тусгаар тогтнолыг de jure хүлээн зөвшөөрөөгүй ч ad hoc хүлээн зөвшөөрч, Ардын эрхт Монгол Улстай ЗХУ-ын дараа сайн харилцаатай байсан хоёр дахь улс байсан гэж үзэж болохоор байдаг. Энэ нь Монгол-Герман хоёр улсын хожимын найрсаг харилцаа хөгжин дэвжихийн шимтэй хөрс болсон нь маргаангүй билээ.
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараахан 1912 оны арваннэгдүгээр сарын 18-нд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол  Улсын ГХЯ-наас «Их Фа (Франц), Ин (Англи), Дэ (Герман),  Мэй (АНУ),  Билиш (Бельги), Бин (Япон), Дан Ма (Дани), Хэ Лан (Голланд),  Ау (Австри) зэрэг  есөн  гүрний ГХЯ-нд ноот бичиг илгээж, түүнд: «...дурьдсан улсын Засгийн газруудтай дипломат төлөөлөгчид солилцож, ... харилцан гэрээ байгуулж, худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгамуу» гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Дурдсан ноот бичиг Монгол Улсын Засгийн газраас гуравдагч гүрнүүдэд хандсан албан ёсны анхны баримт бичиг байв.
1921 онд үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараахан Ардын Засгийн газрын ГЯЯ-наас есдүгээр сарын 14-нд Монгол Улсыг тусгаар тогтносон тухай гадаад олон улсуудад тунхагласан бичиг гаргасан нь Өрнө, Дорны орнуудад хандсан хэрэг байв. Түүнд: «...Монголын хүн иргэнийг тус тусдаа энх төвшний улиралд хандуулахыг гүнээ эрмэлзэн бүхий дээр, бас ч гадаад олон улстай гэрээ байгуулан худалдаа арилжааг нэгэн адилаар нэвтрүүлэхийг эрмэлзэн байгаа явдлыг хамтад илэрхийлэн гаргав»  гэж дурдсан байв.
Тиймээс Монголд болсон хэрэг явдлыг газар дээр нь ажиглах, танилцах, холбоо харилцаа тогтоох зорилгоор Германы Бээжин дэх ЭСЯ-ны худалдааны атташе консул Херман Гипперих, Москва дахь Германы ЭСЯ-ны зөвлөх др. Pудольф Асмис, Дорнод Европыг судлах Германы нийгэмлэгийн тэргүүн,  др. Хөтш Отто нар нийслэл Хүрээнд иржээ. Доктор Х. Отто «Osteuropa» сэтгүүлийг үндэслэгч бөгөөд Райхстагийн гишүүн улс төрч байжээ. Энэ айлчлалын үеэр Монгол Улсын Сангийн яамны тэргүүн сайд Солийн Данзангаас «Их Герман улсаас Дундад улсын нийслэлд суугаа Элчин сайдын яамны Худалдааны хэргийн зөвлөх Гипперих»-д 1922 оны  долдугаар сарын 18-нд өдөрлөсөн  жуух захидал илгээжээ. Сайхь захидлын зорилго нь Монгол, Герман улсын хооронд худалдааны харилцаа тогтоох замаар хоёр орны хооронд найрамдалт харилцааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа Бээжин дэх ЭСЯ-аар нь дамжуулан Засгийн газарт нь хүргэх явдал байсан байна. 
1920-иод онд Монголын нам, засгийн удирдах зүтгэлтнүүд нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгааг үл харгалзан өндөр хөгжилтэй Өрнөдийн зарим орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцааг тогтоон хөгжүүлэх чиглэлийг барьж байжээ. Германы төлөөлөгчдийн Монголд хийсэн танилцах аялалын дараа 1923 оны долоодугаар сарын 24-нд хичээнгүй сайд Б.Цэрэндорж, проф. Ж.Цэвээн нарын тэргүүлсэн тусгай комиссоос боловсруулан нийтэлсэн Эдийн засгийн үндсэн бодлого  хэмээх Засгийн газрын бодлогын шинж чанартай баримт бичиг бол дээрхийн тод илрэл байв.  Дурьдсан  баримт  бичгийн   17  дугаар  зүйлд   «Монгол Улсын гадаад харилцааны учир байцаавал Орос, Рибин, Америк, Англи, Герман зэргийн олон их, бага улс дотроос зарим нь хурц эрдэмтэй, зарим нь бүдүүлэг байх мэт чанар дүрс адилгүй учраас зүй нь харилцан худалдаа, ашиг, эрдэм, соёлын тухай гэрээ болзоо тогтоон нэвтрүүлэхэд хүрвэл эрх биш хэдэн давхар эргэцүүлэн хянаж тогтоовол зохино. Герман, Англи, Орос, Америк, Хятад, Рибин хэмээн шилэх сонгоход хүрвэл аль ч талаар Герман, Орос, Америк хэмээх мэтээр дэс дараалан орох буй заа»  гэсэн байна.
Монгол-Германы 1920-иод оны харилцаанд Гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан, Москва дахь Монголын ЭСЯ-ны худалдааны төлөөлөгч Ц. Дашсампилон тэргүүтэй төлөөлөгчдийн 1925-1927 онд Германд хийсэн нижгээд удаагийн ажлын айлчлал чухал байр эзэлдэг.
Германы тусламжтайгаар Төмрийн завод, цахилгаан станц, цэмбэний фабрик, тоосгоны завод, модны үйлдвэрүүд цөм Улаанбаатар хотод байгуулагджээ. 1883 онд үндэс суурь тавигдсан Германы цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж, авто машин, нисэх онгоц үйлдвэрлэдэг нэр хүндтэй “АЕG” компаний 50000 маркаар худалдаж авсан 500 квт чадалтай дизелийн цахилгаан станц нь Монголдоо анхных байжээ.
1925-1930 онд Монголын 13-17 насны 40 гаруй сурагчдыг Герман, Францад явуулж сургаж эхэлсэн нь БНМАУ-аас Өрнөдтэй тогтоосон анхны бодит харилцаа байсан бөгөөд урьд өмнө нь үзэгдэж байгаагүй үйл явдал байв. Энэ нь зөвхөн боловсрол, соёлын бодлого байсан төдийгүй бас улс төрийн чиглэлтэй  зоримог алхам  байсан  гэж дүгнэж болохоор байдаг.
 Монгол Улсын 1920-иод оны үеийг Монголын орчин цагийн түүхийн Renaissance буюу “Сэргэн мандалтын үе” байсан гэж дүгнэж болохоор байдаг.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 1986, 1988 онд Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр болон протокол байгуулж байсан бөгөөд 1990 он хүртэл худалдааны сайн харилцаатай явж иржээ. Энэ хугацаанд БНМАУ-ын экспорт, импортын нэгдлүүд ХБНГУ-д ан олзворын бүтээгдэхүүн, бугын ясан болон цусан эвэр, үнэг, тарвагны арьс, тос, цаа бугын цусан эвэр, ноос, ноолуур зэрэг барааг гаргаж, Засгийн газрын авто баазад суудлын “Mercedec-Benz-190” суудлын машин, түүний сэлбэг, шүдэнзийн фабрикийн тоног төхөөрөмж, нэхмэлийн үйлдвэрийн сэлбэг, арьс ширний идээлгийн материал, химийн бараа, эм, эмийн бүтээгдэхүүн, электорник, магнитфон, түүний хуурцаг, пянз, спортын бараа, бичгийн цахилгаан машин зэрэг олон нэрийн барааг импортолж байжээ. 1960 оны дундаас хийж эхэлсэн худалдааны нийт эргэлт 1989 оны байдлаар 18,8 сая, үүнээс эскпорт 7.4 сая, импорт 11.4 сая дойч маркт хүрч байсан нь Өрнөдийн орнууд дотор дээгүүрт тооцогдож байжээ.
Улс төрийн шинэ сэтгэлгээ, өөрчлөн байгуулалт олон улсын харил­цааны үндсэн хандлага болж,  социалист систем, Берлиний хана нуран унаж, хүйтэн дайн дууссанаар хоёр Герман нэгдэж, Нэгдсэн Герман улс байгуулагдсан түүхэн үйл явцтай Монголд өрнөсөн ардчилсан тайван хувьсгал цаг хугацааны хувьд давхацснаар Монгол-Германы харилцааны түүхэн шинэ үе эхлэв. Монгол Улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн харилцаанд шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжсэн Өрнөдийн орнуудын нэг нь ХБНГУ байв.
1995 онд Пунцалмаагийн Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж, “Монгол Улс, ХБНГУ-ын харилцааны Үндсийн тухай Тунхаглал” хэмээх тулгуур баримт бичиг байгуулсан нь Өрнөдийн орнуудтай харилцах ерөнхий зарчим, үндсийг тодорхойлсон анхны суурь баримт бичиг болж, мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрхзүйн суурь үндэс болсон байна.    
2002 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр ХБНГУ-д айлчилж, Холбооны канцлер Гeрхард Шрёдертэй хэлэлцээ хийх үеэрээ Монгол, Германы харилцааг Шинэ Мянганд чиглүүлж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх чин эрмэлзэлтэй байгаагаа анх удаа албан ёсоор мэдэгдсэн нь  хоёр орны харилцааны хүрсэн түвшин, ирээдүйг илтгэсэн ач холбогдолтой үйл явдал байв.
2008 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Хорст Көллер тус улсад айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам гүнгийрүүлэн хөгжүүлэхэд чухаг түлхэц болжээ. Энэхүү дээд түвшний уулзалтын үр дүнгээр гаргасан Хамтарсан Тунхаглалд Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр харилцан тохиролцсон нь  Европын Холбооны жинтэй, нөлөө бүхий гишүүн ХБНГУ бол Монгол Улсын “гуравдагч хөрш”, чухаг түнш  мөнийг илтгэн харуулав.
Хоёр орны сүүлийн 10 жилийн худалдааны бүтцийг авч үзвэл 2014 онд худалдааны эргэлт 174.1 сая, үүнээс монголын экспорт 15.0 сая ам. доллар, импорт 159.1 сая ам. доллар, 2016 онд экспорт 43.3 сая ам. доллар, импорт 120.0 сая ам. доллар, 2018 онд экспорт 12.2 сая ам. доллар, импорт 168.7 сая ам. доллар, 2020 онд экспорт 11.5 сая ам. долаар, импорт 184.7 сая ам. доллар, 2021 онд экспорт 12.1 сая ам. доллар,  импорт 223.2 сая ам. доллар, 2022 онд экспорт 25.9 сая ам. доллар, импорт 182.8 сая ам. доллар 2023 онд экспорт 14.7 сая ам. доллар, импорт 211.4 сая. ам. доллар болж, экспортын гол нэрийн бүтээгдэхүүнийг оёмол, сүлжмэл хувцас, самнасан ноолуур, хонины ноос бүрдүүлж буй бол, импортын барааны дийлэнх хувийг хүнсний зүйл, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, цахим интеграли болон бичил схем, суудлын авто машин, түүний сэлбэг, өргөн хэрэглээний бараа бүрдүүлж, Монгол Улсын гадаад худалдаанд гурван хувийг эзэлж байна.
ХБНГУ-аас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт 2011 оны гуравдугаар сард 19.2 сая, 2013 оны гуравдугаар сард 10.1 сая, 2017 оны нэгдүгээр сард 35.5 сая, 2019 оны хоёрдугаар сард 9.2 сая, 2021 оны хоёрдугаар сард 7.5 сая, 2023 оны аравдугаар сард 9.7 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийгдэж, 150 гаруй компани Монгол Улсад бүртгэгдсэн нь гадаадын нийт хөрөнгө оруулалтад дундаж хувийг эзэлж байгаа ажээ.
Монгол Улс 1990-ээд онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш ХБНГУ Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 500 гаруй сая еврогийн буцалтгүй тусламж олгож ирсэн байх бөгөөд үүнд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) чухал үүрэг гүйцэтгэдэг.
1990 оноос эхлэн Конрад Аденауэр, Фридрих Эберт, Ханнс-Сайделын сангууд Монгол Улсад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байгаа билээ.
МИАТ компаний онгоц 1996 оноос Берлиний чиглэлд шууд нислэг хийж эхэлсэн нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг дорвитой урагшлуулахад  ихээхэн дөхөм үзүүлж ирэв. 
2011 оны аравдугаар сард  ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Иж бүрэн түншлэл”-ийг бататгаж, 2022 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх,  иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх саналыг талууд зарчмын хувьд тохирч, энэ зорилтоо 2024 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд эцэслэн шийдвэрлэхээр санал нэгдэж, Монгол Улсын “гуравдагч хөрш” ХБНГУ-ын эдийн засгийн эрх ашиг, сонирхлыг татах чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэсэн байна.
2023 оны зургадугаар сард Улаанбаатар хотноо зохиогдсон дэлхийн эмэгтэй Гадаад харилцааны сайд нарын олон улсын анхдугаар чуулга уулзалтад оролцохоор ирсэн ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербокийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын харилцааны асуудлаар ярилцжээ.
Гадаад хэргийн сайд Анналена Бербок Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах үеэр  Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг хамтран зохион байгуулж, тус уулзалтад оролцож байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийлж, Монгол Улс ХБНГУ-ыг Европ дахь итгэлт түнш, “гуравдагч хөрш” хэмээн үзэж,  харилцаа, хамтын ажиллагааг бататган өргөжүүлэх, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинг шат ахиулж Стратегийн түншлэлд хүр­гэ­хийг чухалчилж байгааг онцолсон юм.  
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар удахгүй тус улсад хийх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Валтер Шайнмайерын албаны ёсны айлчлал хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх чиглэлд дорвитой түлхэц үзүүлж,  хамтын ажиллагааны түүхэнд  шинэ хуудсыг нээх нь дамжиггүй.   Айлчлалын үеэр Монгол Улсын тэнцвэртэй гадаад бодлогод уламжлал болон тогтож буй “Хүнсний аюулгүй байдал”, “Тэрбум мод” санаачилга, “Эрүүл монгол хүн” хөтөлбөр, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх, “Илгээлт-2100” хөтөлбөр  зэрэг олон чухал асуудлууд хөндөгдөх нь тодорхой билээ.
Монгол Улсын ХБНГУ-той тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны хагас зуун жилийн түүхэн үндэс нь 100 илүү жилээр хэмжигдэх баялаг үйл явдлууд тийнхүү тодорхойлогдож байна.
 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. ЛХАГВА ГАРАГ. № 21 (7265)скачать dle 12.0

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Өчигдөр, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

Өчигдөр, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

Өчигдөр, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

Өчигдөр, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

Өчигдөр, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

26/11/2024, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2024, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

26/11/2024, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19