Таканоива А.Баасандоржийн зодог тайлах ёслолд Харүмафүжи аварга оролцжээ
Цагаан сарын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 2-нд Монголын сүмоч Таканоива А.Баасандорж зодог тайлав.Тэрээр Токиогийн Кокугикан сүмогийн ордонд зодог тайлан ёсололоо хийсэн юм. А.Баасандоржийг япончууд “Хүдэр чийрэг, яг л сүмогийн нэр шигээ Хад чулуу” хэмээн магтдаг. Таканоива А.Баасандорж 16 настайдаа сүмогийн гүнзгийрүүлсэн сургалттай “Жёохокү” ахлах сургуулиас сүмочийн замналаа эхэлж, оюутаны болон сонирхогчдын дэлхийн хэмжээнд болдог сүмогийн тэмцээнд удаа дараалан амжилттай оролцож, сүмочныхоо хувьд элит боловсрол эзэмшжээ. Тэрүнофүжи, Ичинёожо нартай мөр зэрэгцэн нэгэн үед гарч ирсэн тэрээр 1990 оны хоёрдугаар сарын 26-нд төрсөн. 182 см өндөр, 150 кг жинтэй. Жүрёо, санданмэд тус бүр нэг түрүүлж, 2014 онд анх макүүчи зиндаанд дэвшиж, 2016 оны зуны башёод дайчин барилдааны тусгай шагнал, 2017 оны хацү башёд онцгой барилдааны шагнал хүртэж, өндөр цолонд тун ойрхон хэмээн олны дунд яригдаж байсан юм.
Таканоива А.Баасандоржийн зодог тайлах ёслол өглөөний 10 цагт эхэлж ойр дотны болон хөгжөөн дэмжигч, хүндэт зочид хүрэлцэн ирж, 370-аад хүн үсэнд нь хайч хүргэв. Харумафүжи Д.Бямбадорж ёслол дуусгаад буунгуут зарим сурвалжлагч нар гүйлдэж, тайлбар авахыг хүсч байлаа. Маргаашийн мэдээний ихэнх нь үүнийг их л онцгойлсон байв. Тэр хоёрын асуудал бараг жил хагасын өмнөөс л эхэлж, одоо л нэг намжих аястай байгаа учраас тэр билээ. Саяхан нэгдүгээр сарын 17-нд нэгэн томоохон ресторанд Харумафүжи аварга түүнийг дуудан уулзаж, албан ёсоор уучлалт гуйсан гэнэ. Таканоивагийн зодог тайлах ёслолд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, ояагата Асасекирюү Б.Дашням зэрэг монгол, япон бөхчүүд оролцлоо. Аливаа юмны төгсгөл нэг л гунигтай байдаг даа. Зөвхөн хөгжөөн дэмжигч, ойр дотныхоо хүрээнд болж байгаа болоод ч тэр үү Сүмогийн ордон нэг л ханхайгаад нам гүм, эл хуль ч юм шиг санагдаж байв. Үзэгчдийн дунд байн байн санаа алдан, харамслаа нууж чадахгүй байгаа хүн ч харагдаж байлаа. Хамаатан садан болон найз нөхөд нь гэнэтийн зүйл болж байгаа учир нилээн цочирдсон гэж байхад дахиад тав зургаан жил барилдах байсан. Харамсалтай байна гэж хэлэх хүн ч байв. Хамаатных нь хоёр, гурван хүнээс чин сэтгэлийн яриаг нь сонсох гэсэн боловч илт дургүй байлаа. Тэдний нэг нь сэтгэл санаа хүнд, харамсалтай байна гэхээс өөр юм хэлсэнгүй. Аргагүй байх л даа. Дүүг нь элдвээр хэлж, тэд ч хамт сэтгэлийн зовлон эдэлсэн болохоор тэр бизээ. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 1-нд Таканохана багш нь Японы Сүмогийн холбооноос албан ёсоор үүрэгт ажлаа чөлөөлөн өгснөөр дэвжээ нь татан буугдаж арваннэгдүгээр сараас Таканоива болон Такакейшо зэрэг 10-аад бөх “Чиганоура” дэвжээ рүү шилжиж, харьяалагдах болсон юм.
Ояагата Такамисүги Такакацу багш нь хамгийн сүүлд сүмоч бөхийн сүлд хийморь болсон чёнмаге үснийх нь тавыг хайчилж авснаар ёслол өндөрлөсөн юм. Үсээ угаасны дараа засуулчдын өрөөнд үсээ засуулаад энгийн хувцас костюм өмсөж, албан ёсоор зодог тайлах ёслол дуусдаг. Түүнийг үсээ засуулж байхад хэвлэл мэдээллийн 20-иод сэтгүүлч, гэрэл зурагчид хүлээж, тойрон зогсоцгоож байв. Дараагийн хоёр дахь шинэ амьдралаа юугаар төсөөлж байна? гэж асуухад одоогоор бодсон юм алга. Сайн бодож байгаад шийднэ гэв. Бас тэдний гол сонирхож байгаа асуулт Харумафүжи аварга ирсэн тухай байв. Тэрээр нэг их зүйл хэлсэнгүй. Улам хичээгээрэй гэсэн товчхон хариулт өгөв. Үсээ тайруулчихаад сэтгэл дагаад хөнгөрөв үү? гэхэд инээмсэглэснээ сэтгэл хөнгөрчих шиг боллоо шүү гэлээ. Цайвар ягаан цамц, үзмэн ягаан зангиа хослуулан хар костюмтэй огт өөр нэгэн залуу болчихлоо. Сэтгүүлчид түүний цоо шинэ төрхийг хальсанд үлдээе үү гэлтэй гэрэл зургийн аппаратны дуу байн байн тачигнан, гэрэл гялсхийж, гялбаад л байлаа.
2017 оны аравдугаар сарын сүүл орчимд монгол сүмочдын тэр нэгэн оройн уулзалтаас Харумафүжи аварга ахархаж, Таканоиваг хэгжүүрхэлээ гэж тэдний хэлдгээр ухамсар санаанд нь ташуур өгөх гэж цохиж, толгойг нь гэмтээснээс дуулиан эхэлсэн юм. Харумафүжи аварга хариуцлага хүлээн удалгүй зодог тайлж, ояагата байсан Таканохана Сүмогийн холбоон дахь түүний бодол санааны зөрчил улам хурцдаж, монгол сүмочдыг дэг жаяг сул байна хэмээн шүүмжлэх болсон юм. Японы Хейсэй үеийн домог болсон бөхийн дэвжээнд орсон түүх гэвэл ахлах сургуулийн төгсөх жилдээ хамтарсан бэлтгэлээ Токио дахь Таканохана дэвжээн дээр хийж байхдаа бишрэн хүндэлдэг байсан Таканохана ояагатад хүсэлт тавьж, түүний уйгагүй их бэлтгэл хийж буйг харан үнэлсэн үү төдөлгүй зөвшөөрч 2008 оны арваннэгдүгээр сард дэвжээнд элсэн оржээ. Түүний сүмогийн нэрний түүх ч бас сонирхолтой. Таканохана ояагата Баасандорж хүүг Тоттори ахлах сургуулиас дагуулаад Токиод ирэхдээ Ханеда онгоцны буудал дээр санамсаргүй Японы нэрт жүжигчин, алдарт зурхайч Мива Акихиро хатагтайтай тааралдаж, мэнд усаа мэдэлцэн ярьж хөөрөх зуур, монгол хүүг дэвжээндээ элсүүлж байгаагаа хэлэхэд хад чулуу шиг хүү байна даа гэж хэлснээс нь ояагата шууд санаа авч, орой нь дэвжээнийхээ уламжлалт нэр болох Такано дээр ива /хад чулуу/ гэдэг нэрийг нэмэн сүмогийн нэр хайрлаж байсан түүхтэй. Дэвжээнийхээ анхны монгол, бас цолтой бөх нь болсон юм. Багаасаа өнчирч хоцорсон түүний хувьд ояагата нь яг л аав шиг нь байдаг байлаа. Ояагата ч шавьдаа өндөр шаардлага тавьж, их итгэл хүлээлгэдэг байсан нь мэдээж. Сүмогийн дэг жаягийг өчүүхэн л зөрчих юм бол хэнийг ч өршөөдгүй түүний зарчимч хатуу чанар өнгөрсөн жилээс болсон асуудлыг улам хурцатгасан тал бий гэж хэлэх хүмүүс ч бас байна. Ёслолд Таканохана ояагата ирээгүй ч багшдаа талархаж явдгаа илэрхийлсэн юм. Энэ хооронд Таканоива А.Баасандорж сэтгэл санааны хувьд маш хүнд байсан нь мэдээж. Мөн эргэн тойрных нь олон хүнд ч энэ асуудал хамаарагдаж, бие биенээ буруутгах, үл ойлголцох гээд олон ээдрээтэй зүйлүүд үргэлжилсэн. Бас Харумафүжи аваргаас хохирлын хоёр сая 400 мянган иены торгуул нэхэмжилж өнгөрсөн оны аравдугаар сард түүнийгээ татан авч, хэрэгсэхгүй болгосон. Удалгүй туслахдаа гар хүрсэн гэдгээр “гэнэт” зодог тайлах болсон юм. Озэки ч болж магадгүй гэсэн олны итгэл, мөрөөдлөө зогсоохоос өөр аргагүйд хүрсэн билээ. Өнөөг хүртэл түүний тухай Японы хэвлэлийн мэдээнүүдэд түүний эх орон нэгтнүүд болох монголчуудын зарим нь нэлээд их үзэн ядаж, муу муухайгаар хэлж байна хэмээн дурдах нь олонтай байв. Тийм биш ээ. Унасан газар, угаасан ус, элгэн садан, Монголын ард түмэн халуун дотноор угтаад л авах нь гарцаагүй. Их сүмогийн “Хад чулуу” болон хүчирхэг явж, нэгэн түүхэнд зам мөрөө үлдээсэн Монголын хүү Баасандорж эх орондоо тавтай морилоорой.
Сэтгүүлч Х.Эрдэнэцэцэг