iNet.mn дагах

5G-гийн талаар мэдвэл зохих бүх зүйл

Олон нийт, хэвлэл мэдээллийнхний яриад байгаа 5G-гийн талаар та хэр ихийг мэдэх вэ? Энэ шинэ технологи бидний амьдралыг өөрчилж, кинонд  гардаг шиг ирээдүйг бий болгож чадах болов уу? Технологийн томчууд 5G сүлжээг хэрхэн хөгжүүлж байна вэ? Эдгээрийн хариулт болон 5G-гийн давуу тал, үүсэл хөгжил зэрэг “эх сурвалжтай” мэдээллүүдийг энэхүү нийтлэлдээ багтаалаа.

5G ГЭЖ ЯГ ЮУ ВЭ?

Юуны өмнө 5G-г маш энгийнээр тайлбарлая. Энэ бол бидний одоо ашиглаж буй 4G LTE сүлжээний дараагийн, сайжруулсан хувилбар юм. 5G-ийг мэдье гэвэл үүний өмнөх хувилбарууд болох 1G, 2G, 3G, 4G-гийн талаар ойлголттой байх хэрэгтэй.

1G: 1979 онд хамгийн анх Японы нийслэл Токио хотод хэрэглэгдэж эхэлсэн уг сүлжээ өнөөдрийн бидний мэдэх утасгүй холболтын эхлэл. Татах хурд нь ойролцоогоор 0.01 mb/секунд, гол хэрэглээ нь дуудлага хийх байв.

2G: 1991 онд 1G ашиглаж байсан аналоги технологи халагдаж, дижитал технологи бүхий 2G сүлжээ Финланд улсад анх нэвтэрчээ. Энэ үеэс хэрэглэгчид харилцан мессеж илгээх боломжтой болов. 2G-гийн татах хурд ойролцоогоор 0.04 mb/секунд байсан аж.

3G: Дэлхийн улс орнууд 2000 оны эхэн үед энэхүү сүлжээг ашиглаж эхэлсэн бол Монгол улсад 2009 онд нэвтэрч байжээ. Уг сүлжээний татах хурд төрлөөсөө хамаараад харилцан адилгүй ч дунджаар 2-15 mb/секунд юм. Харьцангуй өндөр хурдтай тул энэхүү сүлжээ гар утаснаас интернет ашиглах, төрөл бүрийн контент хүлээн авах боломжийг олгожээ.

4G/LTE: Хамгийн анх 2008 онд энэ сүлжээг ашиглаж эхэлсэн бөгөөд татах хурд нь 3G-ээс дор хаяж 5 дахин хурдан буюу 10-50 mb/секунд хүрдэг. Энэ үеэс хэрэглэгчид гар утаснаасаа өндөр чанартай дүрс бичлэг үздэг эсвэл шууд бичлэг дамжуулдаг болсон юм. Монгол улсад 4G сүлжээний зөвшөөрлийг 2016 онд Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-д тус тус олгож байжээ.

5G БИДНИЙ АШИГЛАЖ БАЙГАА 4G-ЭЭС ЮУГААРАА ИЛҮҮ ВЭ?

Нэгт мэдээж хурд. АНУ-ын технологийн Qualcomm компаний үзэж байгаагаар бодит байдал дээр 5G бидний хэрэглэж буй 4G-ээс дор хаяж 10-20 дахин хурдтай байх гэнэ. Харин Verizon 4G-ээс 30-50 дахин хурдтай байна хэмээн мэдээлсэн байдаг. Аливаа сүлжээний хурд газарзүйн байрлал, ашиглаж буй төхөөрөмж зэргээс хамаараад ялгаатай байдаг тул хурдны хувьд нарийвчилж хэлэхэд учир дутагдалтайг санаарай.

Хурднаас гадна мэдээлэл дамжуулах үеийн хоцролт багатай (latency), илүү найдвартай, тогтвортой холболт зэрэг нь 5G-г дан ганц технологи бус бусад салбаруудад өөрчлөлт авчрах боломжийг олгож байна.

5G-Г ЮУНД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Интернетэд илүү өндөр хурдаар холбогдоно гэдэг нэг ёсондоо утасгүй төхөөрөмжүүд дараагийн шатны хөгжилдөө хүрэх гол хөшүүрэг болно. Тиймээс ухаалаг утсууд улам бүр л ухаалагжиж, илүү хүчирхэг, хурдан болох юм. Гэсэн хэдий ч 5G-ын хэрэглээ зөвхөн олон GB файлыг минут хүрэхгүй хугацаанд татах, өндөр чанартайгаар шууд бичлэг хийх зэргээр хязгаарлагдахгүй.   

5G-ын чухал давуу талыг бичихийн тулд өгөгдөл (data) гэх зүйлийг дурдах хэрэгтэй. Автомашин, тоос сорогч, зурагт, бугуйн цаг, хөргөгч гээд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүхэн ухаалаг болж байгаа эрин үед дата буюу өгөгдөл гэх зүйл маш чухал. Учир нь эдгээр төхөөрөмжид аливаа тохиолдолд ямар үйлдэл хийх вэ гэдгийг заадаг ажлыг өгөгдөл хийдэг. Товчхондоо ухаалаг төхөөрөмжийг өгөгдөл л ухаалаг болгож байгаа хэрэг.

Тэдгээр ухаалаг төхөөрөмжүүдийн бий болгож буй асар их хэмжээний өгөгдөл мэдээллийг нэгээс нөгөөд зөөх эсвэл боловсруулах нь 5G сүлжээний үүрэг юм.

Тиймдээ ч технологийн салбарын нөлөө бүхий хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн “5G-ын тусламжтайгаар зөвхөн хүмүүс хоорондоо холбогддог байсан үе өнгөрч эд юмс хоорондоо холбогдож эхэлнэ” хэмээн онцолжээ.

Хэрэв энэ үнэн бол зөгнөлт кинонд гардаг шиг эд зүйлс ухаалаг болж, улмаар хүний оролцоогүйгээр бие даан эсвэл өөр хоорондоо хоршин ажиллах үеийн эхлэлийг 5G тавих аж.

5G ЯМАР САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ ВЭ?

5G-ын маш бага latency буюу аливаа мэдээллийг асар богино хугацаанд нэгээс нөгөөд дамжуулах хурд нь эрүүл мэндээс эхлээд олон салбарт өөрчлөлт авчрах боломжтой. Жишээлбэл АНУ-д байгаа мэс засалч Монголд байгаа робот гарыг 10 гаруй мянган км зайнаас удирдаж байгаа ч яг л хажууд нь байгаа мэт цаг хугацааны алдагдалгүй удирдаж чадах юм.

Өөрчлөлт гарах магадлалтай бас нэгэн салбар нь боловсролын салбар. AR, VR, Холограм зэрэг бодитоор оршдоггүй эсвэл хол байгаа зүйлийг хажууд мэт харагдуулж чаддаг технологи 5G-ын ачаар улам хөгжинө. Ингэснээр цаг хугацаа, орон зай үл хамааран хичээлд суух эсвэл хичээл заах боломжийг бий болгож байгаа юм. Нэг ёсондоо заавал багш сурагч хоёр нэг танхимд байж хичээл ордог үеийг халахад 5G хүчтэй нөлөө үзүүлнэ.

Энэ мэтээр газар тариалан, урлаг соёл, үйлдвэрлэл гээд бүх л салбарт технологийн дэвшил өмнөхөөсөө ч илүү хурдацтай нэвтэрнэ гэхэд буруудах зүйлгүй.

Уншигч та өөрийн ажилладаг салбартаа илүү хурдан, илүү найдвартай сүлжээний гаргаж болох давуу талуудыг бодоод үзээрэй.

ТОМ КОМПАНИУД ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ?

Маш товчхондоо бол Samsung, LG, Xiaomi, Motorola зэрэг ухаалаг утас үйлдвэрлэгчид энэ оны эхний хагаст 5G сүлжээ дэмждэг гар утсыг зах зээлд танилцуулахаа мэдэгдээд байгаа юм. Харин одоогоор Apple энэ төрлийн мэдэгдэл хийгээгүй бөгөөд зарим судлаачид тэднийг 2020 оноос өмнө 5G дэмждэг утас гаргахгүй гэж үзжээ.

2019 онд 5G сүлжээнд ажиллах чадалтай ямар ухаалаг утаснууд борлуулагдаж эхлэхийг энэнийтлэлээс унших боломжтой.

АНУ-ын AT&T, Verizon, Sprint, T-Mobile зэрэг операторууд бүгд өнгөрсөн хоёр жилд 5G сүлжээг цөөн тооны хотод туршиж байгаа юм. Мөн тэд 2019 оны эхний хагаст буюу 5G-г дэмжих ухаалаг утас хэрэглэгчдийн гарт хүрэх цаг үед үйлчилгээний хүрээгээ улам өргөжүүлэх нь дамжиггүй.

БИ ХЭЗЭЭ 5G СҮЛЖЭЭГ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ВЭ?

Хэрэв та АНУ, Хятад, Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд амьдардаг бол 5G-г энэ ондоо багтаад ашиглах боломжтой.

Харин Монголчуудын хувьд гол асуудал нь энэ сүлжээг нэвтрүүлэх оператор компани юм. Одоогоор энэ тухай мэдээлэл тодорхойгүй байна.

Анзаарвал манай улсад 1G, 2G, 3G, 4G сүлжээ ойролцоогоор 10 жилийн зайтай хэрэглээнд нэвтэрсэн. Хамгийн сүүлийн үеийн 4G сүлжээ 2008 онд нэвтэрсэн гэж үзвэл дараагийн үеийн 5G ашиглагдах цаг нь хэдийн болжээ.

Тиймээс дараагийн үеийн технологи гэж нэрлэгдээд байгаа 5G-г сонирхохгүй байж болохгүй. Мэдээж 5G сүлжээг дээр дурдсан шиг ашиглахад цаг хугацаа, их хэмжээний судалгаа, бүтээн байгуулалт, хөрөнгө мөнгө шаардлагатай ч энэ бол та бидний ирээдүйг тодорхойлох технологиудын нэг гарцаагүй мөн билээ.

скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. Matthewemavy

    2020/02/12 05:02:57

    Las causas de disfuncion erectil son variadas y dependen de cada hombre en particular, presentándose una gran diferencia entre aquellas orgánicas (relacionadas con algún trastorno o enfermedad), psicológicas (relacionadas con trastornos psicológicos) y las relacionadas con el consumo de sustancias. Comprar viagra generico en españa contrareembolso

Сэтгэгдэл үлдээх

Чой Жин Вон: Солонгос хэлний редакцыг тогтвортой ажиллахыг дэмжинэ

14/12/2025, 15:53

Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцсон байна

14/12/2025, 15:51

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан баруун бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

14/12/2025, 15:49

МИАТ-ийн захирлаар томилогдсон Т.Тэлмэн гэж хэн бэ?

14/12/2025, 15:48

С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан

14/12/2025, 15:47

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?

14/12/2025, 15:45

Малын зах зээлийн дундаж үнэ

14/12/2025, 15:44

100 айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

14/12/2025, 15:41

Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсжээ

14/12/2025, 15:40

"Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад оржээ

14/12/2025, 15:39

Монголын шигшээ багийн гурван дугуйчин Тайландын мэргэжлийн багт уралдана

5/12/2025, 12:31

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсад айлчилна

5/12/2025, 12:27

Морин хуурын найрал Ром хотноо

5/12/2025, 12:26

COP17 ХУРЛААС МОНГОЛД ЮУ ҮЛДЭХ ВЭ?

5/12/2025, 12:15

Элсэн цөлөөс олдсон захидал юу өгүүлж байна вэ?

5/12/2025, 12:13

“Энэрэл” төвийн хүүхдүүд төрсөн өдрөө тэмдэглэлээ

2/12/2025, 20:57

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Өвлийн сард төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно

2/12/2025, 20:50

Шинжлэх ухааны салбарын судлаачдын орон тооны бус зөвлөл анхны уулзалтаа хийлээ

2/12/2025, 20:49

Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

2/12/2025, 20:48

МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид МУСГЗ цол хүртэв

26/11/2025, 15:56

Ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид: Хүүхдийн зураг авч, гэрэл зурагчны гараагаа эхлүүлсэн

26/11/2025, 14:48

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:39

Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтэс Монгол Улсын “Дотоод Аудитын Шилдэг нэгж”-ээр шалгарлаа

23/11/2025, 14:07

Ч.Батзориг: Амар амгалан гэдэг бол эцэстээ сэтгэл нэг зүйл дээр тогтож чаддаг болсон тухай юм

23/11/2025, 14:06

Aкадемич С.Нарангэрэл "Чингис хаан" одон хүртэв

23/11/2025, 14:04

Дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны ялагч боллоо

23/11/2025, 14:03

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19