iNet.mn дагах

Гэр хорооллын гурван эмнэлгээс сурвалжлахад…

Гадаа хүйтэрч, утаа гарав уу үгүй юу бага насны хүүхдүүдийг ханиад,томуугийн өвчин “өлгийдөн” авдаг.
Тиймдээ ч Улаанбаатарт амьдардаг бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн санааг өвлийн улиралд хамгийн их зовоодог  асуудал нь  томуугийн өвчлөл. Хэрэв хүндэрвэл хүүхдийн амь насанд аюултай энэ өвчин өвөл бүр манай улсын тулгамдсан асуудал болдог.
Томуугийн ид дэгдэлтийн үед эмнэлгийн өрөө, ор нь хүрэлцэхгүй  хонгилд хэвтэн эмчлүүлдэг дүр зураг хэдийн танил болсон. Гэтэл өнгөрсөн пүрэв гаригт Нийслэлийн онцгой комисс сайжруулсан түлшний талаар мэдээлэл хийх үеэр утаа буурсан үүнийг дагаад томуугийн өвчлөл өмнөх жилийн аравдугаар сартай харьцуулахад гурав дахин буурсан гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн хэлсэн юм. Гэр хорооллын дундах зарим өрхийн эмнэлгээр орж, агаарын бохирдол утаа, томуугийн өвчлөлийн талаар сурвалжилсан юм.
ХОЁР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН 98 ХУВЬ НЬ ВАКЦИНДАА ХАМРАГДЖЭЭ

Агаарын бохирдол ихтэй гэр хороолол төвлөрсөн бүс болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо буюу бидний нэрлэж заншсанаар Дарь эхийн эцсийг баасан гаригийн өглөө 09:00 цагт  зорилоо. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд “Андсайхан” өрхийн эрүүл мэндийн төв байрладаг. Эмнэлгийн таван эмч тус хорооны 18 хэсгийн 12,956 хүний эрүүл мэндийг хариуцан ажилладаг.Биднийг очиход хүүхдийн эмчийн өрөөнд  ой хүрээгүй бололтой хүүхэд үзүүлж байв.  Ээж нь “Томуугийн вакциндаа хамрагдахаар ирсэн” гэв. Тус төвд харьяалагддаг хоёр цэцэрлэгийн хүүхдүүдийн 98 хувь нь вакциндаа хамрагджээ.Харин үлдсэн хүүхдүүд нь өөрсдөө ирж вакцинаа хийлгэж буй нь энэ аж. Цааш явбал  эмнэлгийн сандал  дүүрэн хүнтэй харагдав.  Тус төвд өдөрт 100-120 хүн ханддаг буюу нэг эмчид 20-25 хүн ногддог юм байна.
Өдөрт дунджаар 0-5 насны 40 гаруй хүүхэд үйлчилгээ авдаг аж. Энэ талаар “Андсайхан” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, нийгмийн ажилтан Ц.Баасанхүү “Өдөрт дунджаар гурван хүүхэд томуугийн өвчлөлөөр ханддаг. Хүүхдүүд томуугийн вакцинаа тариулах, А, Д витаминдаа хамрагдахаар ирж байна. Есдүгээр сарын  дундуур томуу хэсэг ихэссэнээ саяхан буурчихлаа.

Ер нь аравдугаар сард хүүхдүүд томуугаар өвдөх нь бага байдаг. Харин арванхоёрдугаар сарын дундаас нэгдүгээр сар хүртэл эрчээ авч, өдөрт 0-1 насны 21 хүүхэд томуугаар өвдөж, хүндэрсэн байдалтай ирдэг. Энэ үед уртасгасан цагаар ажиллана, зарим хүүхдээ гэрээр очиж үздэг. Өмнөх долоо хоногтой харьцуулахад энэ долоо хоногт хүүхдийн тоо олон байна” гэсэн юм. Дараа нь бид тус эмнэлгийн дүн бүртгэгч Д.Бямбажаваас томуугийн өвчлөл энэ жил буурсан эсэх талаар тодруулсан юм. Тэрээр “Өнгөрсөн жил долоо хоногт 460 үзлэгтэй, өдөрт дунджаар 12 хүүхэд томуугаар өвдсөн байсан.Энэ жил долоо хоногт 512 үзлэгтэй байгаагийн 13 нь томуугаар өвдсөн байна. Томуу цэцэрлэг, сургууль эхлэхээр ихэснэ. Хэсэг хугацааны дараа багасчихна. Сая томуугийн вакцин хийсэн болохоор бага байна. Гэхдээ хамгийн их дэгдэлттэй үе буюу  аравдугаар сарын сүүлээс  нэгдүгээр сар хүртэл  энэ тоо ихэснэ” гэсэн юм. Гэр хороолол дунд байдаг энэ хороонд утаа багассан нь ажиглагдаж байгааг тэд бас хэлж байв.

Биднийг ярилцаж байх үед түүний утас дуугарахад “Угаарын хийн мэдээ авъя” гэж байна гэв. Үүнийг лавлавал “Энэ сарын дундуур угаарын хийнд хордсон гэж нэг гэрийн хоёр  хүн ирсэн. Бас нэг аав, хүү хоёр зуух нь дэлбэрсэн гэсэн боловч манайд бүртгүүлээгүй” гэлээ.
“ТОМУУГИЙН  ӨВЧЛӨЛ АРВАННЭГДҮГЭЭР САРААС  ИДЭВХЭЖДЭГ”Чингэлтэй дүүргийн XI хорооны “Цэнгэлжаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвд очвол нам гүмхэн угтав. Тус хороонд 0-5 насны 594 хүүхэд бүртгэлтэй байдгаас 188 нь томуугийн эсрэг вакцинд хамрагджээ. Энэ сарын 24-ний байдлаар томуугийн зовуурь илэрсэн, ханиалгасан шинж тэмдэгтэй 21 хүүхэд ирсэн. Хэвтэн эмчлүүлж буй хүүхэд байхгүй байв.
Энэ талаар “Цэнгэлжаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Г.Ганзул “Өнөөдрийн байдлаар нус гоожих, хий ханиалгасан томуугийн зовиур илэрсэн 21 хүүхэд ирсэн. Яг томуу гэж оношлогдоогүй. Томуугийн ид дэгдэлтийн үе нь  арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарын хооронд байдаг. Энэ үед үзлэг хоёр дахин нэмэгддэг.Чингэлтэй дүүргийн амбулаторид ор нь хүрэлцэхгүй болохоор гэрээр эмчилгээ хийлгэдэг.“Хатгалгаа туссан хүүхэд гэрээр эмчлүүлэхээр боллоо, та нар онцгой анхаараарай” гэж хэлээд бид гэрт нь очиж үзнэ.Өнгөрсөн жилийн аравдугаар сард 1696 хүн хандсанаас давхардсан тоогоор 368 нь 0-5 хүртэлх насны хүүхэд байсан.
Үүний таван хувь нь буюу 18 нь томуугаар өвдсөн байсан. Харин ид дэгдэлтийн үе буюу  арваннэгдүгээр сараас нэгдүгээр сар хүртэл 0-5 насны 425 хүүхэд үзүүлсний 50 гаруй нь томуугаар өвдсөн байсан.

Утаа багассанаас дагаад томуу бага зэрэг буурсан. Гэхдээ өдийд бага байдаг” гэж ярилаа. Мөн  тус эмнэлэгт хоёр том хүн, нэг хүүхэд угаарын хийнд хордсон шалтгаанаар иржээ. Тэд “Гал түлэхээр юм үнэртдэггүй, гэхдээ толгой эргээд дотор муухайраад байсан” гэж ирсэн байна.
ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС  ӨССӨН, БУУРСАН  ҮЗҮҮЛЭЛТ БАЙХГҮЙАгаарын бохирдол ихтэйд тооцогддог 100 айлд байрладаг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв рүү  очиход тав орчим насны дөрвөн хүүхэд бидэнтэй зэрэгцэн орсны хоёр нь маск зүүжээ.Хоёр давхарт гарвал хүүхдийн  эмчийн өрөө олон хүүхэдтэй байх агаад вакциндаа хамрагдахаар 10 гаруй эцэг эх, хүүхэдтэйгээ  ирсэн байв. Томуугийн өвчлөлийн талаар тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч эрхлэгч С.Жаргалсайханаас тодруулахад “Амбулаторит өдөрт 90 гаруй хүүхэд хандаж байна. Энэ нь нэг эмч 30 хүүхэд үзнэ гэсэн үг. Амбулаторийн нийт үзлэгийн  дөрвөн хувь нь томуу байна.
Өнгөрсөн жилийнхээс өссөн, буурсан үзүүлэлт байхгүй” гэсэн юм. Өрхийн эмнэлгүүдээр сурвалжлага хийх явцад бага насны хүүхэдтэй аав ээжүүд вакцинд хариуцлагатай ханддаг болсон нь анзаарагдсан билээ.

Б.ДОЛЖИНЖАВ, ЗУУНЫ МЭДЭЭ
скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. Hildred

    2019/11/17 06:11:56

    Unquestionably imagine that which you stated. Your favourite reason seemed to be at the internet the simplest factor to keep in mind of. I say to you, I certainly get irked whilst other people consider concerns that they just don't understand about. You managed to hit the nail upon the top as neatly as outlined out the entire thing without having side-effects , people can take a signal. Will likely be again to get more. Thanks Everton Trikot Kinder http://thaneindustrialflash.com/user/profile/35847 NolanMcla DenisBlea MitchellB fodboldtrøjer RosellaWi

Сэтгэгдэл үлдээх

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

Өнөөдөр, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19