iNet.mn дагах

П.ЦАГААН:АЛТАНХУЯГ АА,БИ ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЭЭ,ЧИ ЖУУЛЧНЫ БААЗ, ЧАЦАРГАНЫ ҮЙЛДВЭРЭЭ НЭГЭН ЗЭРЭГ ШАЛГУУЛЬЯ

Эрдэнэтчүүдийг хуураад ч гэсэн УИХ-ын гишүүн болсонд юутай ч баяр хүргэе.
Чи өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчныг ашиглаж миний нэр төрд халдаж, намайг гутаахыг олон удаа оролдож байсан ч би идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэдэгчлэн дуугүй байлаа. Харин өчигдөр УИХ-ын индрийг ашиглаж нэр төрд бүдүүлгээр халдсаныг харин тэвчихгүйгээ мэдэгдэж байна.

Нэгэн зүйл.

Шинэ Ерөнхий сайдаа дөрөөнд нь сүү өргөн томилдог бэлгэ дэмбэрэлтэй чуулганы өдөр Монгол төрийн индрээс баялаг бүтээж яваа иргэн рүүгээ атаа хорслоор дайрч чалчсанд чинь гүнээ харамсаж байна. Алтанхуяг аа, ямар дуусдаггүй хонзогнол, бас шунал  вэ. Гудамжны чавганц уу, чи.
Монгол бол төртэй, засагтай, хуультай, ёс дэгтэй, иргэдээ хууль зөрчиж, хулгай хийвэл шийтгэдэг, тэмцдэг, засдаг улс аа. Чи намайг Элбэгдоржтой нийлж овоолго хулгайлж, ашиглаж байгаа мэтээр худал ярьсаар ирсэн. Энэ хоёр хүн бизнесийн ямар ч холбоогүй гэдгийг чи мэдсэн ч шуналынхаа төлөө мэдээгүй царайлж, гүтгэж яваа. Чи намайг овоолго хулгайлж, ашиглаагүй гэдгийг анхнаас нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч гүтгэсээр буйг учир мэдэх хүмүүс бүгд аль хэдийнэ мэдэх болсон. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагынхан манай үйлдвэрийг шалгаад ямар ч хууль зөрчөөгүй гэдгийг тогтоосон.
Агаарын бохирдлыг бууруулах гэж төр засаг хичээж байхад чи түүхий нүүрсний панз хийж, хууль зөрчсөн хэргээр хэчнээн хүнийг хөлдөө чирж хохироосныг бүгд мэднэ.Ер нь хүний нэр төрд халдаж, хууль хяналтын байгууллагынхнаар чулуу хөөлгөж, үргүй зардал чирэгдэл хохирол учруулсан Алтанхуяг мэтийн хүмүүсээр хохирлыг нь барагдуулдаг хуультай болмоор байна гэдгийг шинээр сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүдэд энэ далимд хэлье. Алтанхуяг ахынхаа бутач хүүхэд Цэвэгжав гэгчтэй нийлж, миний нэр төрд халдан хууль хяналтынхныг мөн ч их чирэгдүүлж байна даа. Яг үнэнийг хэлэхэд Цэвэгжав гэгч автын инженер манай үйлдвэрт хөдөлмөрийн гэрээгээр 1 жил 2 сар ажиллаж байгаад сайн дураараа халагдаж, Н.Алтанхуяг ахынхаа татаасаар “Эрдэнэс Тавантолгой”-н дэд захирлаар 4 жил ажилласан этгээд. Манай компани гадаадаас авсан бизнесийн зээлээ төлөөд дууссаны маргаашнаас Алтанхуяг дүүтэйгээ хамсан авд гарсан гэж хэлж болно. Тэрбээр 7.8 тэрбум төгрөг, 10 хувь өг гэж нэхэх болсон. Ийм хүний шантаажилснаар хувьцаа өгвөл шударга болж, хулгай хийгээгүй болох уу. Дэндүү эндүүрч байна. Ичиж амьдраач. Намайг “хулгайлсан” гэчихээд надаас мөнгө нэхэж байгааг юу гэж ойлгох вэ.

Нэгэн зүйл.

Алтанхуяг чи Ерөнхий сайд байхдаа манай үйлдвэрийг хаягдал овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бизнесийн ийм сайн жишгийг төр засаг дэмжих болно гэж хэлж байснаа мартаагүй л байх ёстой. Манай компани чам шиг төрийн сангаас нэг ч төгрөг авалгүй, хулгай хийж, худлаа ярилгүй, өндөр хүүтэй арилжааны зээл авч, 100 хувь эрсдэл үүрч, Эрдэнэтийн балансаас хасагдсан байсан, хаягдал овоолгыг түшиглэн гидрометаллургийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж, таван жилийн дотор Эрдэнэт хотод 230 хүнийг ажлын байраар хангаж, дотоодын 806 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажиллаж, улсын төсөвт  200-аад тэрбум, Эрдэнэт үйлдвэрт 15 тэрбум төгрөг төлөөд байна.
Манай үйлдвэрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчид жилийн 30 хувийн баталгаат ашигтай, улирал бүр ногдол ашиг авдаг давуу эрхийн хувьцаа эзэмшиж байгаа. Ингэж хаягдал ашиглаж баялаг бүтээгээд татвар төлж, ажилчдадаа баталгаатай хувьцаа эзэмшүүлж байгаа компанийг Монголоос олоод ир дээ.
Ерөнхий сайд байсан хүн хувьцаа, татвар, ногдол ашиг гэсэн эдийн засгийн энгийн ойлголтгүй гэдгээ олон түмэнд харуулж байгаад өмнөөс чинь ичих юм. Чамайг олон жил дэмжиж байсандаа гутарч байна. Харамсаж байна.

Нэгэн зүйл.

Алтанхуяг аа, хоншоортой юм бол халз мэтгэлцье. Бүрэн эрхээсээ түдгэлзчих. Тэгээд би зэсийн үйлдвэрээ, чи жуулчны бааз, чацарганы үйлдвэрээ нэгэн зэрэг ажлын хэсэг, мэргэжлийн хяналт, хэвлэл мэдээллийнхэнд үзүүлж, шалгуулья.Намайг гүтгээд байхаар хүмүүс надад чиний тухай зөндөө мэдээлэл өгдөг болсон. Тэр бүгдийг яримааргүй байна. Увс аймгийн Засаг дарга Увс аймагтаа чацарганы үйлдвэр барьж өгөөч гэсэн хүсэлт тавихад аймагт биш өөртөө барьсан гэж гомдоллохыг би сонссон. За яахав, өөртөө барьж болно л доо.  Гэтэл хүнсний үйлдвэрээ  Улаанбаатарын хамгийн их радиацитай цэгт, улсын онцгой обьект болох цахилгаан станцын хашаан дотор хэний зөвшөөрлөөр, яаж барьснаа шалгуул. Өөрөө физикийн багш бил үү?
Мөн нийслэлчүүдийн ундны усны ундрага, хүүхэд багачуудын туулж, сэлдэг Туул голын бэлчир дунд хэний зөвшөөрлөөр жуулчны бааз барьснаа бас шалгуул. Туул голыг баас шээс, нус цэрээр бохирдуулж, нийтийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлж барагдуулбал шудрага бус уу.
Хүн эвдэрснийхээ хэрээр сэтгэдэг гэдэг Орос ардын зүйр үг байдаг. Агаарын бохирдлыг бууруулах гэж төр засаг хичээж байхад чи түүхий нүүрсний панз хийж, хууль зөрчсөн хэргээр хэчнээн хүнийг хөлдөө чирж хохироосныг бүгд мэднэ.Чи Ерөнхий сайд байхдаа л Зэс эрдэнийн хувь компанийг ажиллуулна гээд хөөрцөглөөд байсан. Хаана байна? Эднийд ч овоолго өгсөн. Задгай амлах, ажил хийх хоёр тун өөр шүү.
УИХ-ын сонгууль болж, шинэ парламент бүрдлээ. Боловсролтой, мэдлэгтэй залуучууд олонтой УИХ байгуулагдлаа гэж харж байна. Алтанхуяг аа, чи өөрийнхөө бааз, үйлдвэрийг шинэ гишүүдэд үзүүл. Тэгээд манай үйлдвэрийг ч үзүүл. Хэн нь юу хийснийг зүгээр л ойлгох болно.

Нэгэн зүйл.

Миний амь, амьдралын зарчим бол үнэн, зөв амьдрах. Үнэнийг туг болгож явах сургаальтай удам судартай хүний хүүхэд, би. Хаана ч хэлнэ. Хүнийг битгий өөртэйгөө адилхан бод. Ерөнхий сайд байсан хүн шиг бай. Чиний хэлээд байгаа шиг хахаж цадталаа идсэн юм надад байхгүй. Би бусдын, нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж ирсэн, одоо ч ажиллаж байгаа.Намайг үнэний бурхан хамгаалж байдаг. Байгаль орчинд ээлтэй,  орчин үеийн өндөр технологиор ногоон зэс үйлдвэрлэж, гарсан ашгаар нь Монголдоо анхны нунтаг металлын үйлдвэр барьж байна. Монголдоо анхны, хөлдөө каньки углаж үзсэн хүн бүрийн Мөрөөдөл биелэх мөсөн өргөө ордон барьж байна. Улс орон ингэж байж хөгждөг юм. Над шиг, манай гэр бүлийнхэн шиг бүтээлч хүмүүс улс орны хөгжлийг урагшлуулдаг юм. Тийм хүмүүсийг адлах биш, дэмждэг төр засагтай улс хөгждөг юм. Чи мэдэхгүй ч бусад хүмүүс мэднэ.
Манай үйлдвэрийн ашиглаж байгаа овоолго бол исэлдсэн, ядуу агуулгатай, Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй учраас Эрдэнэт үйлдвэрийн балансаас хасагдсан байсан овоолго гэдгийг дахин хэлье. Манай катодын зэсийн үйлдвэрийг төр, засгийн олон хүн ирж үзсэн. Бүгд баяр хүргэж, талархдаг. Хууль хяналтын байгууллагынхан ч ирж шалгасан. Үнэнийг тогтоосон. Үйлдвэр маань хэвийн ажиллаж байна.
Ерөнхий сайд байсан, одоо УИХ-ын гишүүн болсон хүн төрийн ариун индрийг ашиглан хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө иргэдийг худал мэдээллээр төөрөгдүүлж байгаа зэрэг бусармаг үйлдлийг чинь шалгуулахаар УИХ-ын Ёс зүйн хороонд хандах болно. Мөн миний болон компанийн бизнесийн нэр хүндэд халдсан хэргээр хуулийн байгууллагад хандаж, шалгуулна.
Пунцагийн ЦАГААНскачать dle 12.0

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19