iNet.mn дагах

Вакцинжуулалтын дүнд ковидын дараах аялал жуулчлалын салбар сэргэж байна


“Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэгт Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Дэлхийн банк, Аялал жуулчлалын хөгжлийн холбоо, Мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд Дэлхийн банкны хийсэн судалгааг сонсож, хэлэлцүүлэв.
Энэ судалгааны талаар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн банк аялал жуулчлалын салбарын нөхцөл байдлыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нь нэмэгдүүлэхэд тал бүрээр хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа.
Сүүлийн хоёр жилийн туршид бид цаг хугацаа алдалгүйгээр салбарын төлөөлөлтэй хамтраад аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод ямар саад тотгор, боломж байгаа, тэдгээрийг ашиглан яаж Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг өрсөлдөх чадавхтай болгож, дэлхий ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөө хадгалсан бүтээгдэхүүнийг санал болгож, боломжоо хэрхэн ашиглах талаар тусгасан иж бүрэн тайланг боловсруулсан” гэсэн юм.
Дэлхийн банкнаас хийсэн “Ковидын дараах аялал жуулчлалын хүртээмжтэй хөгжлийг дэмжих” нь тайланг Дэлхийн банкны зөвлөх Б.Индра танилцуулав.
Тайланг англи, монгол хэлээр Дэлхийн банкны цахим хуудаснаас үзнэ үү.
  • 2019 оны байдлаар 1.4 тэрбум жуулчин 9.2 их наяд ам.долларын аялал жуулчлалын зах зээл бий болгож байсан. Энэ нь дэлхийн ДНБ-ий 10.4 хувьтай тэнцэнэ.
  • Дэлхийн нийт ажлын байрны 10 хувь нь аялал жуулчлалын салбараас бүрддэг.
  • Covid-19 цар тахлаас үүдэн дэлхийн аялагчдын тоо 73 хувиар буурч, тэр дундаа Ази-Номхон далайн бүсэд хамгийн их буюу 84 хувиар буурсан. Энэ салбарын орлого 4.5 их наяд ам.доллароор буурч, 62 сая хүн ажилгүй болсон.
  • Монгол Улсын аялал жуулчлал цар тахлаас үүдэн 1.6 их наяд төгрөгийн цэвэр алдагдал хүлээж, жуулчдын тоо 93 хувь буурсан. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 20 орчим хувиар илүү байна.
  • Монгол Улсаын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн 15 хувь татан буугдаж, ажлын байрны 60 гаруй хувь нь байхгүй болсон.  
  • Монгол Улс 2016 онд 471.242, 2017 онд 542.703, 2018 онд 598.406, 2019 онд 577.300 жуулчин хүлээн авч, 607 сая ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулсан.  
  • Төрөөс аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжихгүй бол 2030 он гэхэд аялал жуулчлалын салбарт 2 хувийн л өсөлт ажиглагдана.
  • Монголчууд гадагшаа аялахдаа Монгол Улсад ирсэн жуулчдаас 2 дахин их мөнгө зарцуулдаг.
  • 2019 оны байдлаар аялал жуулчлалын салбар ДНБ-ий 7.2 хувь, ажлын байрны 7.6 хувь, нийт бараа үйлчилгээний экспортын 6.8 хувийг бүрдүүлж байна.
  • 2010-2015 онуудад жуулчны эрэлт өссөн, үүнийг дагаад зочид буудлын хүчин чадал нэмэгдсэн. 2015 оноос хойш зочид буудлын өрөөний хүчин чадал эрэлтээсээ их байна. Улирлаас шалтгаалан зочид буудлын ор хоногийн ашиглалт 30 хувиас ихгүй байна.
“Шинэ сэргэлтийн бодлого-Аялал жуулчлал” хэлэлцүүлэгт Соёлын сайд Ч.Номингийн хэлсэн үг:
“Шинэ сэргэлтийн бодлого аялал жуулчлал” хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Засгийн газар НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж, энэ хүрээнд олон яам, төрийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа.
Аялал жуулчлалын бодлого зөвхөн нэг яамны, төрийн байгууллагын бус Засгийн газрын тэргүүлэх бодлогын нэг гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлгийн цар хүрээнээс харж болохоор байна.
Дээрээс нь олон яам оролцож, аялал жуулчлалын салбарыг сэргээхийн тулд бодлого шийдвэрээ уялдуулж, эргэх холбоотой, нээлттэй ажиллаж байгаа нь энэ салбарт ажилладаг олон мянган хүн Төрийн бодлоготой уялдуулан үйл ажиллагаагаа төлөвлөх боломж бий болж байгаа гэж харж байна.
Соёлын яамны хувьд аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой. Учир нь, бүх төрлийн судалгаанаас харахад Монгол Улсад ирж байгаа жуулчдын 70-с дээш хувь нь бидний түүх, соёл, байгальд татагдан ирдэг.
Тиймээс нэгдүгээрт: Соёлын яамны зүгээс аялал жуулчлалын бодлогын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтууд үндэсний онцлогтоо тулгуурласан буюу түүх, соёл, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан байх ёстой гэж үзэж байгаа юм.
Энэ хүрээнд Соёлын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэн аялал жуулчлалын цогцолбор газруудын үзэл баримтлал, үзүүлэг дэглэлт зэрэгт дэмжлэг үзүүлэн түүхэн баримт сурвалж дээр тулгуурлан холбогдох судалгааг нь хийж байна.
Тухайлбал, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл, Хэнтий аймагт өрнөж байгаа аялал жуулчлалын төвүүд нь бүс нутгийн онцлогийг шингээсэн байх учиртай. Хөвсгөл бол түлхүү байгалийн аялал жуулчлалын чиглэлээр, харин Хэнтий аймгийн аялал жуулчлал бидний түүх, өв соёлд тулгуурласан тул Соёлын яам аялал жуулчлал хариуцаж байгаа Төрийн захиргааны төв байгууллага болоод бусад төрийн болон хувийн байгууллага, төслийн нэгжтэй нягт хамтран ажиллах бодлого баримталж байгаа.
Ингэснээрээ үндэсний өв, соёлыг хамгаалах, сэргээх, өвлүүлэх чиг үүргийнхээ хүрээнд аялал жуулчлалын цогцолбор газруудын бүтээн байгуулалтад оролцож, түүхэн баримт сурвалжийг судалж,  үзэл баримтлал, үзүүлэг дэглэлт зэрэг ажилд оролцож байна.
Цаашид ч гэсэн өөрсдийн түүх, соёлд тулгуурласан аялал жуулчлалын цогцолборын ажилд эрдэмтдийн зөвлөлийн хүрээнд болон Соёл урлагийн үндэсний зөвлөлийн хэмжээнд оролцон судалгаа шинжилгээнд суурилсан түүх, соёл, урлаг, гоо зүй, мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлж, салбар дундын түншлэлийг хөгжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм.
Хоёрдугаарт, Соёлын яам Үндэсний брендингийн судалгааг хийж дуусгаад, аялал жуулчлалын салбарын оролцогч талуудад танилцуулахаар бэлтгэж байна.
Энэ судалгаа, концепт нь бид гадна талдаа ямар байдлаар харагдах, жуулчдыг хэрхэн татах, эх орноо юу гэж сурталчлах гэсэн үндсэн суурь судалгаа, үзэл баримтлал нь гэсэн үг.
Жишээ авбал, БНСУ “Imagine your Korea”, Япон “Endless Discovery” гэх брэндинг гаргаж түүгээр нь Төрийн болон хувийн хэвшлийн бүх тур агентлагууд аялал жуулчлалын сурталчилгаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, улс даяараа “нэг цэг” хатгаад түүндээ хүрэхийн тулд өөр, өөрийн арга барилаар ажилладаг.
Тиймээс Соёлын яам Үндэсний нэгдмэл үнэт зүйлд тулгуурласан үндэсний брэндингийг бий болгож, бид өөрсдөө ямар үнэт зүйлтэй үндэстэн бэ, түүнийхээ юуг нь төвийлгөж гадна талдаа сурталчлах вэ гэдэг том судалгааг хийж гүйцэтгэж байгаа юм.
Үндсэндээ Соёлын яам түүх, соёл, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан нөгөө талдаа Үндэсний онцлогтоо нийцсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна гэсэн үг.
Зарим асуудалд хэлэлцүүлгийн үеэр хариулж, тодорхой мэдээлэл өгье гэж бодож байна” гэсэн юм.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсгийг буюу Дэлхийн банкны илтгэл, яамдын сайд нарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарж, хоёрдугаар хэсгийг буюу илтгэлтэй холбоотой хэлэлцүүлгийг үзэх бол энд дарна уу.
скачать dle 12.0

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

ХӨВСГӨЛ: Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ

15/04/2024, 14:00

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19