iNet.mn дагах

Цэцэрлэггүй үлддэг 24620 хүүхдийг СӨБ-д хамруулах боломж бүрдүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.


Хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав.


Энэ ажлын хүрээнд ачаалал өндөртэй байршилд хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургахаар урьдчилан тохиролцож, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг бууруулан хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт санхүүжүүлэхээр гэрээ хийж эхэлжээ. Мөн цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх болон худалдан авах байршлуудыг судалж, шаардлага хангасан байруудын засвар, тохижилтын ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх 83 байранд 8750, цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан орон сууцны хороолол, хотхоны доод давхрын 14 байранд 1175, цэцэрлэгийн зориулалтаар баригдсан болон засварлаж, тохижуулсан бие даасан 7 байранд 1165 хүүхдийг тус тус хамруулахаар холбогдох тушаал шийдвэрийг үе шаттай баталгаажуулаад байна.

Түүнчлэн орчин үеийн дэвшилтэт технологийн гэр цэцэрлэгийн зураг төслийг боловсруулж, ачаалал ихтэй 13 байршилд тус бүр 100 хүүхдийн хүчин чадалтай гэр цэцэрлэгийг богино хугацаанд байгуулж, 1200 хүүхдийг хамруулахаар салбарын яамнаас тооцжээ. Хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 50 гаруй иргэнээс хүсэлт ирээд байна.

Энэ оны наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 24620 хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол (СӨБ) буюу цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байгааг Л.Энх-Амгалан сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд батлагдсан хөрөнгийн эх үүсвэрийг үр дүнтэй зарцуулж, ажлын үр дүнг 2022 оны есдүгээр сарын 5-ны өдрийн дотор багтаан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, энэ чиглэлд хийгдэх үйл ажиллагааг эрчимжүүлж, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт тус тус даалгалаа.

80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд ашиглалтад оруулахыг даалгалаа
Боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээнд үүссэн нөхцөл байдлын талаар салбарын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.


Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч дотоодын зах зээлд барилгын материал, түүхий эдийн үнэ болон ажиллах хүчний зардлын өсөлт зэргээс үүдэж төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа зарим хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явц удаашралтай байна.

Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022 оны төсвийн жилд нийт 1,465.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, тухайн жилд санхүүжих дүн 356.9. тэрбум төгрөг бүхий 430 төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй юм. Салбарын хэмжээнд энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 80 хувиас дээш гүйцэтгэлтэй нийт 305.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2022 онд олгох санхүүжилт нь 62.6 тэрбум төгрөг бүхий 86 төсөл, арга хэмжээ байна. Барилга угсралтын ажлын явц нь 80 хувиас дээш гүйцэтгэлтэй бөгөөд 2022 оны есдүгээр сард ашиглалтад орох боломжтой 47 төсөл, арга хэмжээнээс 19 нь Улаанбаатар хотод байршилтай байна. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 1690 хүүхдийн хүчин чадалтай 8 цэцэрлэг, 520 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 2, 3840 хүүхдийн хүчин чадалтай 6 сургууль, спорт заал, их, дээд сургуулийн хичээлийн байр, дотуур байр тус бүр 1 ашиглалтад орохоор байгаа аж.

Үүнтэй холбогдуулан боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа 80 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний ажлыг эрчимжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд бүрэн ашиглалтад оруулах талаар хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээг авч, дүнг танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулна
Хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлын явцын талаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Улсын төсөв, зээл тусламжийн санхүүжилтээр нарийвчилсан зураг төслийн ажил хийгдэж буй 10, өргөтгөл, шинэчлэлт хийж байгаа 6 боомт байна.

Боомтуудын ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Гашуунсухайт хилийн боомтод “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи Ресурс” компани хамтарч 30 га талбайд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг “Смарт Эко транс” компанийн 66 га талбайд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж ашиглалтад оруулаад байгаа юм.

Мөн боомтуудын төмөр зам, авто замаар үе шаттай бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Ульхан, Хавирга, Баянхошуу, Бичигт, Ханх, Цагааннуур, Даян зэрэг 10 боомтыг хатуу хучилттай авто замаар, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Арцсуурь-Шивээхүрэн гэсэн 4 боомтыг төмөр замаар холбохоор төлөвлөсөн. Эндээс Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг 2022 онд багтаан дуусгахаар ажиллаж байна. Харин Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг 2022 оны долдугаар сард эхлүүлээд байгаа юм.

Танилцуулгатай холбогдуулан дараах үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өгсөн юм.
1. Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газар дахь газар олголт, ашиглалтын мэдээллийг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарт;

2. Хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурваст газар ашиглуулах асуудлыг хилийн боомтын холбогдох төлөвлөгөө, зураг төсөл, бусад бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулах арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхланд;

3. Хилийн боомт, хил орчмын нутаг дэвсгэрийн эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах болон улсын хилийн боомт дээр ажилладаг байгууллагуудын чиг үүргийн давхардал, хийдлийн асуудлыг судалж, танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан нарт даалгалаа.
 
Авто замын төлбөр авах цэгийг цахимжуулна

Манай улс дэлхийн өрсөлдөх чадварын 2017 оны тайланд “Замын чанарын индекс”-ээр дэлхийн 138 улсаас 109 дүгээр байрт, дэд бүтцийн өрсөлдөх чадвараар 64 орноос 62-т эрэмблэгдсэн бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсч, 2026 онд нэг өрхөд ногдох тээврийн хэрэгслийн тооны харьцаа 1/1.7-д хүрэх төлөвтэй байна. Энэ нь одоо байгаа 1.2 сая тээврийн хэрэгслийн тоо 1.6 саяд хүрч 30 хувиар тэлэх буюу цаашид авто зам ашигласны төлбөр, хураамж төлөх хэрэглэгчдийн тоо тогтмол өсөх хандлагатай байна.


Улсын хэмжээнд анхны Төлбөр авах цэгийг 2005 онд байгуулж байжээ. Одоогийн байдлаар олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замд 33 төлбөр авах цэг бүртгэлтэй байгаагаас 2022 оны I улирлын байдлаар 27 төлбөр авах цэг үйл ажиллагаа явуулж буй юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд энэ цэгүүд нийт 39.1 тэрбум төгрөгийн орлого олж, 8.8 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж, 30.3 тэрбум төгрөгийн цэвэр орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Гэвч төлбөр авах цэгүүдээр нэвтэрч байгаа нийт тээврийн хэрэгслийн 45 орчим хувиас төлбөр авахгүй байна гэх судалгааны дүн байна.

Иймд төлбөр авах цэгийг цахимжуулах үйл ажиллагааг 2019 оноос эхлүүлж Улаанбаатар хот орчмыг тойрсон ачаалал ихтэй Эмээлт, Налайх, Хоолтын төлбөр авах цэгүүдийг цахимжуулжээ.

Цэгүүдийг цахимжуулснаар орлого 30.8 хувиар өсч, ажиллах хүчний зардал 35 хувиар хэмнэгдэх тооцоо гарсан байна. Энэ хүрээнд цахимжуулалтад “ABPR” болон “RFID” хосолсон технологийн шийдлийг сонговол манай орны цаг уурын орчин нөхцөлд тохирно гэж холбогдох албаныхан үзэж байгаа юм. Энэ төслийг хэрэгжүүлэх шийдлийн хувьд 10 жилийн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт менежментээр хэрэгжүүлэхээр тооцжээ.

Иймд Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт төлбөр авах цэгийг цахимжуулахад хувийн хэвшлийн оруулсан хөрөнгийг авто зам, замын байгууламж ашиглан зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөрийн тодорхой хувиар эргэн төлөх, төлбөр авах цэгийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг даалгалаа. Мөн төлбөр авах цэгийг цахимжуулахад хөрөнгө оруулах этгээдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, цахимжуулах ажлыг шуурхай гүйцэтгүүлэх, Улаанбаатар хот орчмын төлбөр авах цэгийг энэ оны наймдугаар сарын 25-ны дотор цахимжуулж, ашиглалтад оруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.

Товчхон
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр сонгон шалгаруулалтаар олгох талаар Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг даалгалаа.


-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг Барилга, хот байгуулалтын яамнаас хийж, Засгийн газрын хуралдаанд өнгөрсөн гуравдугаар сард танилцуулсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж, эцэслэн батлагдлаа. Ирэх баасан гарагт Хөшигийн хөндийн нисэх буудлыг тойрсон инженерийн шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ. Үүнд зориулж энэ жилийн төсөвт 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байна.скачать dle 12.0

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

Өнөөдөр, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19