iNet.mn дагах

Дөрөв хоногт 99 мянган иргэн хувьцаагаа шалгаж, 59 мянган иргэн данс нээлгэжээ

"Эрдэнэс Таван Толгой" ХК хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд ногдол ашиг хуваарилах болсон талаар өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн. Түүнээс хойш дөрөв хоногийн хугацаанд 99 мянган иргэн хувьцааны тоогоо шалгаж, 59 мянган иргэн шинээр хувьцааны данс нээлгэжээ. Түүнчлэн “ETT” аппликейшнийг 84 мянган хэрэглэгч гар утсандаа шинээр татаж, үнэт цаасны компаниар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэнийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр мэдээллээ.


Компани 2019 оны цэвэр ашгаас 1 их наяд 80 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үүний 84.5 хувийг буюу 800 тэрбум төгрөгийн Монгол Улсын Засгийн газар, 14.75 хувь буюу 200 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 0.05 хувийг ААН-үүд хүртэнэ. Ногдол ашиг тараах хугацааг ирэх 5 дугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх юм.



Ногдол ашиг нь бэлэн мөнгө тарааж буй хэрэг бус харин хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдэд очиж буй ашиг гэдгийг "Эрдэнэс Таван Tолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцоллоо. 

Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газарт 800 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийг үнэт цаас хэлбэрээр хуваарилж төмөр зам, Тавантолгой түлш компани зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Иргэдээс бэлэн мөнгө тараахгүй сургууль цэцэрлэг барих нь зөв гэдэг санаачилга гарч байна. Бид үүнийг зөв эсвэл буруу гэж дүгнэхгүй. Компани ашигтай ажилласан учир иргэддээ болон төрдөө ногдол ашиг өгч байна. Ногдол ашгийг бэлэн мөнгөөр болон үнэт цаасаар олгох боломжтой. Түүнээс өөрөөр буюу өмч хөрөнгөөр олгож болдоггүй. Ногдол ашгийн хэмжээ хэд байх нь сонин биш. Эрдэнэс Таван Tолгой компанийн хувьцаа эдийн засгийн эргэлтэд орж эхэлсэн нь чухал. Одоо бид олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргана. Ингэснээр хувьцаагаа өвлүүлэх, шилжүүлэх, борлуулах, худалдаж авах эрх нээгдэнэ” гэлээ.

"Эрдэнэс Таван Толгой" ХК 2 сая 511 мянган иргэний ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд байршуулна. Иргэд данс нээлгэсэн үнэт цаасны компаниудтайгаа холбогдож бүртгэлээ баталгаажуулаад байнгын ашигладаг арилжааны банкны дансаар ногдол ашгаа авах юм. Алслагдсан хөдөө орон нутагт Төрийн банкны салбар төвүүдээр дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. 2.5 сая гаруй иргэнд ногдол ашиг олгох ажлыг хамгийн хялбараар, цаг хугацаа, явдал чирэгдэлгүй зохион байгуулахад анхаарч байгааг Б.Ганхуяг захирал тэмдэглэв. 



Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр: “Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 25 компани 80 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаа олон нийтэд мэдэгдсэн. Үүн дээр нэмэгдээд “Эрдэнэс Таван Tолгой” ХК нэгж хувьцаандаа 90 төгрөг буюу 200 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг өгөхөөр боллоо. Энэ бол иргэд хувьцааныхаа өгөөжийг хүртэж буй энгийн асуудал. Сонгуулийн өмнө мөнгө тарааж байна гэж иргэд ойлгож байх шиг байна. Бид саяхан СЗХ-той хамтран жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тогтоол гаргасан. Тогтоолын хүрээнд хувьцаат компаниудад ногдол ашиг тараах он сараа тодорхой зарлах, эхний хагас жилд багтаан олгох шаардлага тавьж байгаа. Энэ бол олон улсын стандарт” гэлээ. 

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зарим үнэт цаасны компаниуд цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа аж. Түүнчлэн Гэрэгэ системсийн киоскоор хувьцааны дансаа нээлгэх боломжтой аж. Хувьцааны данс нээлгэх гэж яарч сандрах хэрэггүй бөгөөд иргэн бүрийн бүртгэл мэдээлэл болон ногдол ашиг Үнэт цаасны хадгаламжийн төвд хадгалагдаж байх учир хүссэн үедээ хувьцааны дансаа нээлгээд ногдол ашгаа авах боломжтой юм.

скачать dle 12.0

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Ёкозүна цолны болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэнгийн хүсэл талаар болов

25/09/2026, 12:06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

25/09/2026, 12:05

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

3/09/2026, 15:51

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19