iNet.mn дагах

Х.Мөнхбат: Охид минь “Аав аа” гэж дуудахад ухаан орсон

Онцгой байдлын алба энэ жил анх удаа онцгой гавьяа байгуулсан алба хаагчдаа мөнгөн шагнал 16 сая төгрөгөөр урамшуулсан юм. Эр зориг, мэргэжлийн ур чадвар гаргаж шилдэг гурван аврагчийн нэгээр шалгарсан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбатыг “Зууны мэдээ” сонин Монгол Улсын төлөө буландаа урилаа. Тэрээр  онцгой байдлын байгууллагад 11 жил ажиллахдаа 174 хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 860 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
-Юуны өмнө онцгой гавьяа байгуулж шагнуулсанд баяр хүргэе.  Анх хэрхэн аврагч болсон тухайгаа болон ажлын гараагаа хаанаас эхэлсэн талаар яриагаа эхэлье?
-Баярлалаа. Би Батлан хамгаалахын их сургуулийн харъяа Ахлагчийн коллежийг 2003-2004 онд суралцаж төгсөөд 2008 он хүртэл Зэвсэгт хүчний 150 дугаар ангид ажилласан. 2008 онд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах отрядад усчин аврагчаар анх ажилд орж байлаа.
-Онцгой байдлын албанд 11 жил ажиллахдаа 174 хүний амь нас, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын 860 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Нэг ч хором хариуцлага алдах эрхгүй онцгой нөхцөлд ажиллахад шантрах үе гарч байв уу?
-Шантрах үе байсан. Онцгой байдлын алба хаагчид аврах туслах тангарагтай ч бусадтай адил жирийн л хүмүүс шүү дээ. Гэхдээ бид төр, эх орон, ард түмэндээ тангараг өргөж бие, сэтгэл зүрхээрээ хат суусан эрс.
Бидний хийж буй ажил үүрэг, хором мөч бүхэн эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, байгаль дэлхийгээ аврах үйл хэрэг байдаг учир ямар ч хүнд хэцүү бүхнийг даван туулж чаддаг. Үүгээрээ өөрсдийгөө хурцалж энэ сайхан албаараа бахархдаг.
-Анхны тусламж үзүүлэхээс эхлээд үүрч, дүүрээд гүйх үе гардаг байх. Сэтгэлээс гардаггүй аврах ажиллагаа юу байсан бэ?
-Тийм үе олон бий. 2011 оны хоёрдугаар сарын 8-нд НИК компанийн 14 тонн шатахуун ачсан Урал загварын хоёр автомашин Хөвсгөл далай дээгүүр тээвэр хийж яваад далайн мөс цөмөрч осолдоход манай онцгой байдлын газрын  бие бүрэлдэхүүн дуудлагын газар очиж үүрэг гүйцэтгэсэн. Энэ аврах ажиллагаанд далайн мөсийг 2х2-ын хэмжээтэй цоолж цооног гарган 47 метрийн гүнд шумбаж нэрвэгдэгчийг гаргаж ирэх үе л мартагддаггүй юм.
Ер нь жижиг гэлтгүй аврах ажиллагаа болгон өөрийн онцлогтой. 
Тухайн үед 35-40 хэмийн хүйтэн байсан учир амьсгалын төхөөрөмж усанд хөлдчихөөд гурван өдөр шумбалт хийсэн. Гурав дахь өдөр 40 метрийн гүн рүү ороход амьсгалах зуултуур маань хөлдөж агааргүй болсон. Ард мөрдэс нэгт алба хаагчид, НИК компанийн ажилчид, нэрвэгдэгчийн ар гэр, бусад хамтран үүрэг гүйцэтгэж байгаа тэр олон алба хаагчдаа бодож зорьсон үүргээ заавал гүйцээнэ дээ гэж шийдсэн.
Тэгээд машинаас нэрвэгдэгчээ өөртэйгөө бэхлээд дээш гарах үед үхлээ л гэж бодсон. Туулж өнгөрүүлсэн амьдрал минь хэдхэн хоромын хугацаанд нүдний өмнө харагдаад өнгөрдөг юм байна лээ.
Гэнэт нүдэнд минь цооногны дээрээс хоёр охин маань тонгойчихсон “Аав аа нааш ир нааш ир” гээд дуудаад байгаа нь харагдсан. Тэр үед гэнэт ухаан орж амьд гарах ёстойгоо ойлгосон. Хүүхдүүдийн минь заяа намайг түшсэн.
-Ажиллаж байсан томоохон осол гамшгуудаасаа дурдахгүй юу. Хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад мэргэжлийн ур чадвараас гадна сэтгэл зүтгэл их гардаг болов уу?
-2011 онд НИК компанийн хоёр Урал автомашины осол, 2012 онд ОХУ-ын нутаг дэвсгэрт цасан нурангины аврах ажиллагаа, 2012 онд Хөвсгөл нууранд нэг хүн завьтайгаа осолдсон, 2016 онд Хөвсгөл нууранд дөрвөн  хүүхэд нэг  том хүн завьтайгаа хөмөрсөн.
Мөн 2017 онд Мөрөн суманд болсон үер, 2018 онд Хөвсгөл нуурын мөс цөмөрч гурван том хүн, нэг хүүхэд машинтайгаа унаж осолдсон дуудлагад үүрэг гүйцэтгэсэн. Ер нь жижиг гэлтгүй аврах ажиллагаа болгон өөрийн онцлогтой. Аврагчдад нэг секунд ч үнэ цэнэтэй. Учир нь хором бүр хүний амь наснаас гадна нөхрийн болон өөрийн амь настай холбоотой байдаг болохоор их хариуцлага үүрч явдаг.
-Гал, ус, үер гээд ослын үед үүрэг гүйцэтгэж байхдаа бэртэж гэмтэх тохиолдол гарч байв уу. Мэдээж аварч хамгаалсныхаа төлөө хариу нэхдэггүй байх. Гэхдээ баярлаж талархсанаа илэрхийлэх хүмүүс хэр их байдаг вэ. Ямар ч мэргэжил урмын үгэнд улам хүч ордог шүү дээ?
-Аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байх үед бага сага бэртэл гэмтэл гардаг. Аврагчдын сэтгэлд аварч хамгаалсныхаа төлөө хариу нэхнэ гэсэн ойлголт өчүүхэн ч байдаггүй. Аврах ажиллагаагаа амжилттай гүйцэтгэх л аврагч хүний бахархал. Тэр ч утгаараа бидэнд “Баярлалаа” гэдэг үг л хамгийн том хариу болдог.
-Онцгой байдлын алба шилдэг гурван аврагчаа 16 сая төгрөгөөр урамшуулсанд олон нийт ч баяртай байна лээ.Танд ч гэсэн улам сайн ажиллах урам зориг өгсөн байх. Шагналын мөнгөө юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?
-Онцгой байдлын алба энэ жил анх удаа онцгой гавьяа байгуулсан гурван алба хаагчдаа 16 сая төгрөгийн мөнгөн шагнал өгсөн.
Онцгой байдлын алба хаагчид аврах туслах тангарагтай ч бусадтай адил жирийн л хүмүүс шүү дээ.
Гурван алба хаагчийн нэг болж шагнуулсандаа их баяртай байна. Энэ шагнал ганц миний хийсэн гавъяа биш. Хамтран үүрэг гүйцэтгэсэн мөрдэс нэгт хамт олны минь гавьяа юм шүү.
Намайг Онцгой гавьяа байгуулсан алба хаагчаар тодруулсан ОБЕГ-ын дарга удирдлага, хойд бүсийн төв Орхон-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, удирдлага, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, удирдлага алба хаагчиддаа баярласнаа илэрхийлье. Шагналын мөнгөө гэр бүлийнхээ хэрэгцээнд, ээжийнхээ эмчилгээнд, албандаа зориулна даа.
-Онцгой байдлын салбарт ажиллах хугацаандаа нийт хэдэн сар, хоногоор хээр хөдөө үүрэг гүйцэтгэсэн байдаг вэ. Ялангуяа, Хөвсгөл аймгийн хувьд онцлогоосоо шалтгаалаад усны осол их гардаг уу?
-Энэ албанд орсноос хойш одоог болтол хэдэн сар хоног үүрэг гүйцэтгэснээ тооцож байсангүй. Их л өндөр тоо гарна даа. Гэр бүлтэйгээ байхаас илүү ажил, албандаа үүрэг гүйцэтгэх өдөр хоног нь олон байдаг. Гадаа гарч эр, гэрт орж эм болж амьдралыг минь санаа зоволтгүйгээр зохицуулж сэтгэлийг минь хоёрдуулалгүйгээр авч яваа ханьдаа их баярладаг. Амжилтын маань нэг үндэс нь гэр бүл юм. Хөвсгөл аймаг гол, нуур ихтэй үүнтэй холбоотой гол усны дуудлагууд өвөл зунгүй гардаг.
-Монгол Улсын төлөө зүтгэхийг тэр дундаа аврагч гэсэн онцгой албыг хэрхэн ойлгож хүлээн авч явдаг вэ. Ер нь аврагч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
-Аврагч хүн мэдрэмжтэй, зоригтой, ухаалаг, багаар ажиллах чадвартай, бие бялдар сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх ёстой гэж боддог. Цэрэг хүн улс орны тулгуур багана байх ёстой. Тэр дундаа онцгой байдлын алба хаагчид энх цагийн баатрууд гэж ойлгож, мэргэжлээрээ бахархаж явдаг.
Өөрийн амиараа дэнчин тавьж эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ариун цагаан үйлстнүүд, үхлийг үргээсэн буянтнууд юм шүү гэж албаараа, аврагчдаараа бахархдаг.
-Гамшиг ослоос болж иргэд амь нас, эд хөрөнгөө алдах нь цөөнгүй. Энд иргэд ч хариуцлага болгоомжтой байх ёстой байх?
-Ер нь тохиолдож буй аюулт үзэгдэл болон техникийн холбогдолтой ослын ихэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй, буруутай үйл ажиллагаанаас болсон байдаг.
Телевиз, радио, fm, сонин хэвлэл, тараах материал, уулзалт, сургалт гэх мэтчилэн бүхий л арга хэрэгсэлээр урьдчилан сэргийлж сануулж мэдэгдсээр байтал зарим иргэн хариуцлага, хор уршгийг тооцоолдоггүйгээс хүний амь нас, эд хөрөнгө, байгаль дэлхийд хохирол учруулдаг. Нэгэнт тохиолдсон явдлын дараа л харамсдаг. Иймээс иргэн бүр дор бүрнээ хариуцлагаа ухамсарлаж тохиолдож болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байх хэрэгтэй.скачать dle 12.0
86 Сэтгэгдэл

86 сэтгэгдэл

  1. louboutins

    2020/02/16 09:02:34

    I enjoy you because of each of your work on this website. Kate delights in getting into investigation and it's really obvious why. My partner and i hear all regarding the lively mode you present very useful guidelines through your web blog and as well cause response from other individuals about this area then our favorite princess has always been discovering a lot. Take pleasure in the remaining portion of the new year. You are performing a glorious job. louboutins http://www.louboutinshoes.co.uk

  2. curry 5

    2020/02/20 09:02:26

    I actually wanted to write down a message in order to thank you for some of the fantastic items you are showing here. My particularly long internet lookup has at the end been honored with beneficial facts and strategies to exchange with my two friends. I 'd assert that we site visitors are rather lucky to exist in a remarkable network with many awesome people with good suggestions. I feel somewhat happy to have discovered the weblog and look forward to really more fabulous times reading here. Thanks a lot once more for everything. curry 5 http://www.curry5shoes.net

  3. ediquid

    2020/03/27 17:03:40

  4. hilbahis

    2020/03/28 08:03:48

    blue pink adidas ace 15.1 hilbahis http://www.hilbahis.com/

Сэтгэгдэл үлдээх

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

Өчигдөр, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

Өчигдөр, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

Өчигдөр, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Өчигдөр, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

Өчигдөр, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Ёкозүна цолны болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэнгийн хүсэл талаар болов

25/09/2026, 12:06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

25/09/2026, 12:05

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

3/09/2026, 15:51

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19