“Улаанбаатар номын баяр-2019” төв талбайд эхэллээ
"Улаанбаатар номын баяр-2019"энэ жил 25 дахь удаагаа “Монголын ирээдүй хүүхэд...” уриан дор Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ.
Номын баярын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарч, нэрт яруу найрагч Д.Урианхай, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд нар оролцов.
Номын баярыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлан хэрэгжүүлж буй “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн зохиолч, хэвлэлийн байгууллагыг бодлогоор дэмжих, хүүхэд залуучуудын номтой нөхөрлөх соёлыг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ-аас ивээн тэтгэн ажиллаж байна. Мэдээллийн түнш байгууллагаар МОНЦАМЭ агенлаг, МСНЭ ажиллаж байгаа юм.
“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд ярихдаа,“Номын баярт 300-аад зохиолч, 120 байгуулага оролцож байгаагаас харахад жил ирэх бүр цар хүрээ ихсэж байна. Залуу хэвлэн нийтлэгчид олширч, илүү сонирхолтой номыг уншигчиддаа өргөн барьдаг болжээ. Энэ удаагийн номын баярыг дэмжин ажиллаж байгаа Нийслэлийн Засаг даргад талархсанаа илэрхийлэх нь зүйтэй. Хотын дарга цаашид бодлогын хэмжээнд, нийслэлийн хамгийн гоё баяр, гаднын зочид төлөөлөгчид зорин ирдэг баяр болгохын төлөө дэмжин ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс илүү олон сайхан ажлыг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Бид номын баяраа угтан 4 дүгээр сарын 22-ноос өнөөдрийг хүртэл 6 ажил хийгээд үр дүн нь гарч, баярын үеэр дэлгэж байгаа. Номын баярыг хүлээдэг, оролцохыг хүсдэг олон уншигч, эцэг эх, гэр бүл, багш сурган хүмүүжүүлэгч бий болсон явдалд үнэхээр их баяртай байна” хэмээв.
Энэ удаагийн номын баярын үзэсгэлэн худалдаанд ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн асарт саатан, тус агентлагийн уран бүтээлчдийн бүтээлтэй танилцав.Номын баярт тус агентлагийнхан жил бүр бүтээл туурвилаараа оролцдог уламжлалтай. Тус агентлагийн англи, орос, хятад, япон хэлээр гардаг сонингоо уншигч олонд өргөн барьж байна. Мөн уншигчдын дунд нэлээд эрэлттэй байдаг "Аав бид хоёр" номоороо МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг оролцож байгаа бол тоймч, яруу найрагч Г.Алтанхуяг шинээр хэвлэгдсэн “Шулмын шүлгүүд”, “Лурас” шүлгийн түүвэр, спортын сэтгүүлч Д.Өлзийсайхан “Монголын бокс-70 жил”, “Индонезийн тэнгэрт Монголынхоо далбааг мандуулсан тамирчид, “Хүмүүн бичиг" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа "Аян замын тэмдэглэлүүд" зэрэг шинэ бүтээлээ дэлгэжээ.
Үзэсгэлэн худалдааны үеэр Мир ном 20 хувь, Интерномын монгол хэлээрх ном 10-70 хувь, англи, япон ном 20 хувь, герман сурах бичиг 30 хувь, Сэлэнгэ пресс 30-70 хувь, Соёмбо принтинг 30-50 хувь хүртэл номоо хямдруулсан байв. Номын баярын эхний өдөр төв талбай ном соёлыг дээдэлдэг албан байгууллага, иргэд олноор цуглаж хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Гурван өдөр үргэлжлэн номын баярт хүрэлцэн ирснээр иргэд өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан номдоо гарын үсэг зуруулан авах боломжтой.

15 сэтгэгдэл