iNet.mn дагах

ЗАЛУУС СПОРТЫН СЭРГЭЭН ЗАСАХ АНХНЫ ЭМНЭЛГИЙГ МОНГОЛД БАЙГУУЛЛАА

Цар тахлын аюул Монголд хүрээгээ тэлж, өдөр ирэх тусам иргэдийн дунд бухимдал үүсгэж байгаа энэ өдрүүдэд хүмүүсийн сэтгэлд гэрэл гэгээ нэмсэн нэгэн үйл явдал болсон нь Монголын анхны спортын эрүүл мэндийг дэмжих, хөгжүүлэх, сэргээн засах “Almightу Clinic” эмнэлгийн нээлт байлаа. Энэ эмнэлгийг сэтгэл зүрхээрээ нэгдэж чадсан, залуу үеийн төлөөлөл болсон гурван найз Монголын мянга мянган залуусыг эрүүл байг гэж, амьдралын зөв хэвшил, дадалтай болог гэж санаа нийлэн зүтгэж, нээлтээ хийсэнд гол утга учир нь байгаа юм.

Эмнэлгийг үүсгэн байгуулагчид нь “Үндэсний шуудан” сонины эрхлэгч Х.Мөнхжин, Монголын үндэсний олимпын хорооны  эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын гишүүн Б.Санчир, Холимог тулааны тамирчин Б.Баттөр нар билээ.

Хөгжлийн бэрхшээлийнхээ улмаас хэвтэрт байгаа н.Билэгсайхан хүүд туслах аян олон нийтийн сүлжээнд өрнөж байсан нь саяхан. Тус аяныг санаачлагчдын нэг “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч Х.Мөнхжин нь цэргийн албанд байхдаа “Морьтон цэргийн зөвлөл”-ийг байгуулж, найз нөхдөө зөв зүйлд уриалж, үе тэнгийн залуус дотроо цоо шинэ манлайлал үүсгэсэн, мөн нийгмийн сайн сайхны төлөө олон аяныг санаачлагч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. 




Харин Цахим ертөнцөд “Ангууч” нэрээр нь мэдэх Б.Баттөр өөрийн дайчин байдлаар олон хүүхэд залуусыг эерэг зүйлсэд уриалж, спортоор хичээллэхийн сайхнаас харуулдаг нэгэн гэдгийг сошиал ертөнцийнхөн мэднэ. Б.Баттөр нь “Zorky’s MMA” клубын холимог тулааны шилдэг тамирчин бөгөөд “Монгол нинжа дайчид” хэмээх МҮОНТ-ийн шоу нэвтрүүлэгт маш амжилттай оролцож, Монголын нэрийн өмнөөс Ази тивийн хэмжээнд өрсөлдөх шоунд шалгарч байсныг үзэгчид мартаагүй байх. Ийм л үлгэр жишээч залуус нэгдэж, ирээдүй хойчийн төлөө өөрсдийн зам мөрийг гаргаж байгаа нь талархууштай.

Нийслэлчүүдэд үүд хаалгаа нээсэн шинэ эмнэлэг нь Спортын сэргээн засах төв гэдгээрээ онцлогтой ч, “Almighty clinic” нь дотор, хүүхэд, сэргээн засах эмчилгээ, бүх төрлийн шинжилгээ оношилгоог хийхээс гадна Монголд төдийлөн хөгжөөгүй байгаа спортын анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой юм байна.

Тус сэргээн засах эмнэлэг нь нийслэлийн СБД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт  байрладаг. Тийм болохоор тус дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны нийт 14 мянган айл өрхөд үйлчлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байгаа гэдгээ нээлтийн үеэр мэдэгдсэн. Тухайлбал, тус дүүргийн 1,2,3 дугаар хорооны иргэд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээг авах бүрэн боломжоор хангагдаж байна гэсэн үг.  Учир нь эдгээр хороодын нутаг дэвсгэрт хувийн хэвшлийн эмнэлэг ажилладаггүй  ажээ. Ингээд шинэ эмнэлгийнхээ үүд хаалгыг иргэдэд нээсэн үүсгэн байгуулагчдын үгийг хүргэж байна.






“Аlmighty Clinic” эмнэлгийг үүсгэн байгуулагч Х.Мөнхжин:“Монголд спортын төрөлжсөн сэргээн засах эмнэлэг хараахан байдаггүй. Гэхдээ бид спортын том эмнэлэг болно гэхээсээ илүү энэ чиглэлд манлайлж эхлэлийг нь тавьж байна гэж ойлгож байна. Спортын сэргээн засах дээр нь эрэгтэйчүүдийн эмнэлэг гэж бодож эхлэлээ тавьж байгаа.  Мөн Сүхбаатар дүүргийн 1,2,3 дугаар хороонд хувийн эмнэлгүүд ховор, өрхийн эмнэлэг нь ачаалалтай байдаг учраас зөвхөн эрэгтэйчүүд, спорт гэхээсээ илүү цус, шээс, эхо гэх мэт бүхий л шинжилгээ оношилгоонд хүссэн хүмүүс хамрагдаж болно. Миний хувьд илүү бизнес талаас нь харж энэ хавьдаа хувийн эмнэлэг байгуулья гэж бодсон юм. Бас өөрөө спортоор хичээллэх дуртай учраас спортын чиглэлийг барьсан хэрэг. Гадаадын туршлагаас харахад аливаа уралдаан тэмцээнд оролцохдоо тамирчид өөрийн хувийн эмчтэй байдаг нь түгээмэл. Гэтэл манайд ийм зүйл үгүй. Тиймээс  спортын салбарт ийм зүйл нэвтрүүлэх зорилгоор хэдэн залуус нэгдээд энэ эмнэлгийг байгуулсан юм.

“Аlmighty Clinic” эмнэлгийн үүсгэн байгуулагч, ерөнхий эмч Б.Санчир: “Монголд төдийлөн хөгжөөгүй байгаа спортын анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой. Дээрээс нь Улаанбаатар хотын дагуул хот болж байгаа Хөшигтийн хөндийд байрлах  “Аэросити”-гийн цоо шинэ нэгдсэн эмнэлгийн эхлэл нь гэж өөрсдийгөө харж байгаа. Тэгэхээр үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу үйлчилгээ үзүүлэхээс гадна залуучууддаа болон ард иргэддээ эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгох контентуудыг бэлтгэнэ. Спортын анагаах ухаан гэдэг маш нарийн шинжлэх ухаан байдаг. Манай эмнэлэг мэргэжлийн тамирчдад нэн шаардлагатай нөхөн сэргээх болон сэргээн засах үйлчилгээг үзүүлнэ. Ард иргэдийн дунд нийтийн биеийн тамирын спорт их хөгжиж байна. Үүнтэй холбоотой нийтийн биеийн тамир спортоор хичээллэх үед анхаарах шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээнүүдийг үзүүлнэ. Лабораторийн хувьд цус, шээсний бүх төрлийн шинжилгээ, биохимийн шинжилгээ, элэгний B,C вирус, хеликобактер, ковидын шинжилгээг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Францын алдарт “Финикс” сэргээн засах эмчилгээний аппаратыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлж байгаа. Эмчилгээний арга технологи нь Нобелийн шагнал хүртэж байсан аппарат юм. Ийм эмчилгээ үйлчилгээг бид нэвтрүүлж эхэлсэн бөгөөд өдөрт 300-400 хүнд үйлчлэх боломжтой.

Үүсгэн байгуулагчдын нэг “ангууч” Б.Баттөр:“Хүний аз жаргалтай байх үндэс нь эрүүл байх явдал. Тиймээсэнэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад нийгмийг,   залуусыг  эрүүл, аз жаргалтай байгаасай гэсэн үндсэн дээр амьдралын зөв хэв маягийг бүрдүүлэхэд нь туслах бүхий үйл ажиллагааг эмнэлгээрээ дамжуулан явуулах  гэж байгаадаа үнэхээр баяртай байна. Манай эмнэлгийн давуу тал гэвэл спортын талаас хөдөлгөөн засал, үе мөчний гэмтлүүдийг сэргээн засах эмчилгээ юм.  Одоо нийгэмд тулгарч буй хамгийн том асуудал хорт хавдар болоод байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх зүйл бол амьдралын зөв хэв маяг. Тиймээс ард иргэддээ энэхүү эмнэлгээрээ дамжуулж эрүүл зөв амьдралын хэв маягийг түгээн ажиллах болно.

Үүсгэн байгуулагчид эмнэлгийн үйлчилгээгээгээр дамжуулан залуусаа манлайлан амьдралын зөв хэвшилд уриалах зорилгоор спортын эмнэлгийг  байгуулснаа хэлж байлаа. Эх орныхоо ирээдүйг өөдрөгөөр харж, төсөөлж, түүний төлөө хийж бүтээж байгаа шинэ үеийн төлөөллийн үгийг хүргэхэд ийм байна. скачать dle 12.0

ХХОАТ-ын 2025 оны хөнгөлөлт, буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

20/04/2026, 20:28

Г.Батсуурь: Уран зохиол дахь жендэрийн судалгаа эрчимжиж байна

20/04/2026, 20:26

"Эгэл хөвүүн Тэмүжин" таван боть романы эхний хоёр боть ном хэвлэгдлээ

20/04/2026, 20:25

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

20/04/2026, 20:22

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

20/04/2026, 20:21

С.Баярцогт: Намын дарга, бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж ярилцсан

20/04/2026, 20:20

Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ

20/04/2026, 20:18

П.Наранбаяр:Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо

20/04/2026, 20:17

Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой тохиож байна

20/04/2026, 20:16

Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө

20/04/2026, 20:15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

20/04/2026, 20:11

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

10/04/2026, 12:32

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

10/04/2026, 12:31

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

10/04/2026, 12:26

Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

10/04/2026, 12:22

Э.Даваанасан ААШТ-д түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин боллоо

10/04/2026, 12:18

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

10/04/2026, 12:16

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

1/04/2026, 15:58

Туул гол уу, Туулын хурдны зам уу?

1/04/2026, 15:56

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал

1/04/2026, 15:54

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

1/04/2026, 15:52

Усны компакт төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө хэрэгжив

1/04/2026, 15:50

Ч.Жачин: Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон бүтээлүүд бол “Миний нутаг”, “Учиртай 3 толгой“

1/04/2026, 15:47

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

16/03/2026, 21:59

Н.Учрал: Хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ

16/03/2026, 21:57

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

16/03/2026, 21:55

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

16/03/2026, 21:54

Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээлээ

10/03/2026, 20:29

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна

10/03/2026, 20:26

“Хөх сувд” мөсний наадамд үндэсний хувцсаараа гоёсон иргэд

10/03/2026, 20:21

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19