iNet.mn дагах

Монгол Улсын Ерөнхийлөгч: Орос, Хятадыг коридороор холбоход бэлэн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ТАСС агентлагийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусманд ярилцлага өгчээ. Тэрбээр Орос, Монголын ард түмний найрамдлын хэтийн төлөв, Орос, Хятадын харилцааг дэмжихэд манай улс бэлэн байгаа талаар, мөн Монгол Улсад тэрбум мод тарих төлөвлөгөөнийхөө талаар ярилаа.

- Ноён Ерөнхийлөгч өө, энэ сайхан уламжлалт өргөөнд тантай уулзах боломжийг олгосонд маш их баярлалаа. Үнэндээ энэ бол монгол гэр учраас таны гэрт зочлох нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Орос, Монголын харилцаа, түүхийн хувьд чухал өдөр болох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн түүхэн чухал өдрийн босгон дээр бид уулзаж байна. Миний хувьд энэ бүх 100 жилийн турш бидний харилцаа ерөнхийдөө гэрэл гэгээтэй байсаар ирсэн гэж дүгнэж байна. Түүнээс гадна, дэлхийн хоёрдугаар дайны үед бидний хамтын дайсан болох Японы милитаризмын эсрэг тэмцэлд Монгол Улсын оруулсан хувь нэмрийг манай улсын ард түмэн үргэлж санаж байдаг. Үүнтэй холбогдуулан энэ бол маш өргөн асуудал гэдгийг би ойлгож байна, гэхдээ та Монгол, Оросын найрамдалт харилцааны энэ 100 жилийг хэрхэн дүгнэх вэ?

- Маш их баярлалаа. Намайг ярилцлаганд урьсанд тань би бас их баяртай байна. Та Монголд олон удаа ирж, өмнөх гурван Ерөнхийлөгчөөс ярилцлага авч байсныг би мэднэ. Таны хэлсэнчлэн, энэ он Монголын хувьд түүхэн ойгоор дүүрэн байлаа. Тулгар төрийн 2230 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэн орсны 60 жилийн ой тохиож байна. Мөн Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болж байна. Та энэхүү түүхэн ач холбогдолтой сэдвээр ярилцлагаа эхлүүлэхээр шийдсэнд би маш баяртай байна.

Хоёр орны хувьд өмнөх 100 жил найрамдлын зуун байлаа. 1921 онд манай улс тусгаар тогтнолын төлөө тэмцэж, энэхүү эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд тухайн үеийн Зөвлөлтийн засгийн газар асар их тусламж үзүүлж байсныг та бүхэн сайн мэднэ. 1921 оны долоодугаар сарын 11-ний өдөр тусгаар тогтнолоо зарласнаас хэдхэн сарын дараа буюу 11 дүгээр сарын тавны өдөр жанжин Д.Сүхбаатар болон сайд С.Данзан нарын тэргүүтэй Монголын төлөөлөгчид Москваг зорьж, Найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж байлаа. Энэ үйл явдал манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны баталгаа болсон юм.

Тэр үеэс хойш бүтэн зуун жил өнгөрчээ. Дараа нь түүхэнд олон үйл явдал болсон. 1924 онд Монгол Улсын анхдугаар их хурал болж, энэ үеэр анхны Үндсэн хуулийг баталж, теократ буюу шашны засаглал халагдаж, бүгд найрамдах засаглал тогтсон. Үүний дараа тохиосон олон түүхэн мөчүүд одоогийн ОХУ-ын өмнөх ЗХУ-ын оролцоотой холбоотой байв. Тухайлбал, Халхын голын дайн, Аугаа Эх орны дайн, 1946 оны Чөлөөлөх дайн байна. Та тэдний талаар маш сайн мэднэ, түүгээр барахгүй заримынх нь талаар дурдлаа. 

Эдгээр мөргөлдөөнд Монгол, Зөвлөлтийн дайчид дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтдаа тулалдаж байв.

1939 онд Халхын голын байлдаанаар Георгий Константинович Жуковын удирдсан Зөвлөлтийн цэргүүд бидэнтэй хамт Монголын тусгаар тогтнол, халдашгүй байдлыг хамгаалахын төлөө Японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тулалдсан. Харин 1946 оны Чөлөөлөх дайнд Зөвлөлт, Монголын цэргүүд Хятадын нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлж, Хятадын ард түмний эрх чөлөө, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө тэмцэж байлаа. 

Дэлхийн II дайн, Аугаа Эх орны дайны үед Монголын ард түмэн та бүхний санаж байгаачлан Зөвлөлтийн армид бүхий л чадлаараа тусламж үзүүлж, хоол хүнс, цэргийн дүрэмт хувцас, уналга илгээж байлаа. Жишээ болгон сонирхолтой тоон баримт хэлэхэд, Монгол Улс фронтод зориулан нийтдээ 500 мянга гаруй морь илгээсэн байна. Тухайн үед манай орны эдийн засгийн байдал нэн хүнд байсан ч Оросын ард түмэн Зөвлөлтийг ялалтад хүргэхийн тулд Монгол бүхий л боломжоо ашиглаж, дээд зэргээр тусалж байлаа.

Энэ дайны ялалтын түүхэн ач холбогдлыг үнэлж баршгүй. Энэ ялалт бүх хүн төрөлхтөнд энх тайвныг авчирсан. Энэ бол агуу ялалт юм. Энэ бол фашизмыг ялсан, Гитлерийн Германыг устгасан, энх тайван, эрх чөлөөний ялалт юм, үүнийг манай ард түмэн ч, дэлхийн бүх ард түмэн ч мартаж болохгүй.

Өнгөрсөн зуун жил бол манай хоёр улсын хооронд ах дүүгийн харилцаа хөгжсөн он жилүүд байлаа.


Миний аав жолооч хүн байсан. Дөч гаруй жил жолоо барьсан юм. Хүүхэд байхдаа би түүнтэй хамт хөдөөгүүр маш олон удаа явдаг байлаа. Урт замд мэдээж өөрсдийгөө хөгжөөхийн тулд дуу дуулна. Би долоо настай байсан санагдана. Миний аав хэд хэдэн орос дуу мэддэг, тэдгээрийгээ байнга дуулдаг байлаа. Тэгээд надад “Хүү минь, Оросын ард түмэн сайхан ард түмэн, монголчууд бидэнд их тусалж байна” гэж хэлдэг байсан. Би тэр үед дөнгөж долоон настай байсан юм. Аавын энэ үг оросуудын талаар сонссон анхны үгс байлаа. Ингээд л аавынхаа үгнээс оросуудын талаарх анхны сэтгэгдэлтэй болсон юм.


Эдгээр үгсийг би одоо ч сэтгэлдээ тээж явдаг. Хүмүүс Монгол, Оросын найрамдлын талаар ярих үед би энэ түүхийг ярьдаг. Миний аавын зөв байсныг хоёр орны харилцааны хөгжлийн 100 жилийн түүх харуулж байна. 

Дайны дараа их бүтээн байгуулалт өрнөлөө. Аж үйлдвэрийн байгууламж барих, атар газар эзэмших, сонгодог соёл, урлагийг хөгжүүлэхэд Зөвлөлтийн мэргэжилтэн, зааварлагчид манай ард түмэнд маш их тусалсан. Тэр он жилүүдэд л бид хамтдаа сансарт ниссэн шүү дээ. Монголын сансрын нисэгч Ж.Гүррагчаа ЗХУ-ын баатар В.А.Жанибековтой сансарт нисэж, орчлонт ертөнцийн өргөн уудам зайд манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлсэн юм. Бидний 100 жилийн харилцаа ийм л бат бөх билээ.

Мэдээж өнгөрсөн 100 жилийн хугацаанд ололт амжилтын хажуугаар хүндрэл бэрхшээл ч гарч байв. Гэхдээ Монгол, Оросын ард түмэн энэ бүх бэрхшээлийг хамтдаа даван туулж чадсан. Дайны жилүүдэд ч, энх тайван бүтээн байгуулалтын жилүүдэд ч бид үргэлж хамт байсан. Манай олон оюутан ЗХУ, ОХУ-ын их дээд сургуульд суралцаж боловсрол эзэмшсэн. Орос улс Монголын шинжлэх ухааны сэхээтнүүдийг төлөвшүүлэхэд асар их туслалцаа үзүүлсэн. 60 мянга гаруй монгол охид, хөвгүүд Орос улсад мэргэжил эзэмшин, эх орондоо ирээд хөгжил дэвшлийг түүчээлэн Монголын төрийн бүхий л салбарт ажиллаж байна. Бидний харилцааны түүхэн үе ийм агуу юм.

Тийм ч учраас “Оросын ард түмэн бол  гайхалтай ард түмэн” гэж аавын хэлсэн үг үнэн гэдгийг энэ 100 жилийн хугацаанд болсон бүхэн тод харуулсан шиг надад санагддаг.

- Бидний харилцааны түүхийг ийм өндрөөр, шударга үнэлсэнд ноён Ерөнхийлөгч танд маш их баярлалаа. Таны хэлсэн үгс миний хувьд зүрх сэтгэлд гүн шингэлээ. Бид бүгд эцэг өвгөдийн үр хүүхдүүд бөгөөд түүхэн дурсамжийг үе залгамжлан тээж явдаг. Оросуудын Монголд хандах хандлага, Монголын ард түмэнд хандах хандлага, Монголын ард түмэн Оросын ард түмэнд хандах хандлага аавын тань танд хэлсэн үгстэй яг тохирч байна. Өнөөдөр манай хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарч байна. Манай эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний салбар, шинжлэх ухаан техникийн салбар, цэрэг-техникийн хамтын ажиллагаа нэлээд эрчимтэй хөгжиж байна. Та энэ албан тушаалд саяхан очсон Ерөнхийлөгчийн хувьд таны бодлоор аль чиглэлүүд хамгийн ирээдүйтэй, цаашид хөгжүүлэх шаардлагатай ямар боломж байна вэ?

- Би түрүүн хэлсэнчлэн, өнгөрсөн зуунд манай ард түмэн аж ахуй, эдийн засгийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж, олон бодитой ажлуудыг хэрэгжүүлсэн. 1949 оны гэрээний дагуу байгуулагдсан Улаанбаатар төмөр зам (УБТЗ) өнөөг хүртэл Азийг Европтой холбосон хамгийн чухал транзит зам байсаар ирснийг та бүхэн сайн санаж байгаа байх. Энэхүү төмөр замаар жилдээ 30 гаруй сая тонн ачаа тээвэрлэж байна.

Мэдээж хэрэг бид манай эдийн засгийн нөөц боломжийг цаашид ашиглах боломжид анхааралтай хандах ёстой. Хүйтэн дайн дуусаж, социалист хамтын нөхөрлөл задран унасны дараа өмнө нь идэвхтэй байсан олон салбарт манай хоёр орны хамтын ажиллагаа ихээхэн удааширсан. Мэдээж, социалист хамтын нөхөрлөлийн орнууд энэ үеийг ихээхэн бэрхшээлтэйгээр даван туулсан, гэхдээ өөртөө болон түншүүддээ итгэх итгэлийн ачаар хамтдаа богино хугацаанд энэ үеийг туулсан юм.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд бид УБТЗ, Эрдэнэт, Монголросцветмет зэрэг томоохон үйлдвэрүүдийг байгуулсан. Одоогийн байдлаар юуны түрүүнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарах шаардлагатай байна. Харамсалтай нь бид хүссэн хэмжээндээ, хүссэн үзүүлэлтдээ хүрч чадаагүй л байна.


Тухайлбал, ОХУ Монголын гадаад худалдааны эргэлтийн дөнгөж 10 орчим хувийг л хангадаг. Өмнө нь 80-90 орчим хувь байсан. Мөн Монголоос Орос руу экспортолж буй хэмжээ нь манай улсаас экспортолж буй нийт барааны хоёрхон хувийг эзэлж байна.


Мэдээж хэрэг, энэ байдлыг аль аль талдаа мэдэж байгаа. Тиймээс үүнийг засаж залруулах шаардлагатай.

Монгол бол газарзүйн хувьд өвөрмөц байрлалтай орон юм. Бид ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрштэй. Аль аль нь дэлхийн тавцан дахь геополитик, эдийн засгийн томоохон тоглогчид. Харин бид энэ хоёр улсын дунд, чухал байршилд оршиж байна. ОХУ бол их гүрэн, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг, 146 сая хүн амтай, эдийн засгийн хэмжээгээрээ арван том улсын нэг юм. Харин манай урд хөрш хүн амын тоогоор дэлхийд тэргүүлдэг, 1.4 тэрбум гаруй иргэнтэй, эдийн засгийн чадавхаараа АНУ-ын дараа ордог, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог. Бид ийм хөршүүдтэй.

Монгол Улс ч мөн өргөн уудам газар нутагтай.


Монгол бол далайд гарцгүй, хөгжиж буй 32 орны нэг юм. Гэхдээ бид “далайд гарах гарцгүй” ч гэсэн “хүн далайд” нэвтрэх боломжтой гэж ярилцдаг. Бид хоёр том хөрштэй, хоёр том зах зээл рүү гарах гарц байна. Дэлхийн нийт 7 тэрбум хүн амын 1.6 тэрбум нь Монголыг тойроод амьдарч байна шүү дээ. Энэ бол бурхан бидэнд илгээсэн боломж. Энэ том зах зээлийг Монгол Улс хөгжихийн тулд ашиглах ёстой. 


Тиймээс би Ерөнхийлөгчийн хувьд Монголд Улс үйлдвэрлэгч орон болох ёстой гэж үзэж байна. Би гурван зорилго тодорхойлсон. Нэгдүгээрт, халамжид суурилсан тогтолцооноос хөдөлмөрт суурилсан тогтолцоо руу шилжих. Манайд олон хүн ажиллаж хөдөлмөрлөх биш харин төрөл бүрийн тэтгэмжид найдан амьдарч байна. Энэ тэтгэмж тусламжийг хөдөлмөр эрхлэх шаардлагатай холбох ёстой. Хоёрдугаарт, импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Экспортод чиглэгдсэн улс болох. Гуравдугаарт, олборлолтоос боловсруулалтад шилжих. Нөөцөө олборлож, боловсруулалгүйгээр экспортлохоо зогсоох. Манай хөрш орнуудын том зах зээл рүү боловсруулсан, бэлэн бүтээгдэхүүн гаргадаг болчихвол Монголын эдийн засагт нэн тустай. Тиймдээ ч би ерөнхийлөгчийн сонгуульд “Баялагтаа эзэн Монгол” гэсэн хөтөлбөртэйгөөр оролцсон. Монголын иргэн бүр баялгийнхаа эзэн нь байх ёстой. Гэхдээ Монголын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө бол ард түмэн өөрсдөө юм. Энэ бол тэдний оюун ухаан, сэтгэлгээ юм. Монголчууд бид шавхагдах баялгаас гадна шавхагдашгүй баялаг бий гэж ярилцдаг. Шавхагддаг баялаг бол байгалийн баялаг юм. Энэ баялгийг ухахад л дуусна. Харин монголчуудын оюун ухаан сэтгэлгээ бол шавхагдашгүй баялаг юм. Тиймээс  дэлхийн зах зээлд чөлөөтэй өрсөлдөх чадвартай болгохын тулд оюуны чадамжаа ашиглаж, монгол иргэдээ хөгжүүлэх шаардлагатай.

Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, Үндэсний аюудлгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч бөгөөд мөн дэлхийн тавцанд улс орноо төлөөлдөг.

Би мөн төрийн тэргүүний хувьд Монгол Улсын хөгжлийн хэтийн төлөвийг монгол хүний хөгжилтэй уялдуулан харах нь чухал гэж бодож байна. Монголчууд маш хүчтэй, маш оюунлаг авьяастай, үүнийг бид байгалийн баялагтайгаа хослуулж чадвал амжилттай хөгжих бүх боломж бүрдэнэ.

-Ноён Ерөнхийлөгч өө, та сая манай хоёр улсын эдийн засгийн харилцааны талаар ярихдаа, эдийн засгийн салбар дахь бидний хамтын ажиллагаа та бүхний хүсэж буй хэмжээнд хүртэл хөгжөөгүй байна гэж хэллээ. Орос улс ч нэмэгдүүлэх үнэхээр шаардлагатай гэж хүсэж байгаа гэж би бодож байна. Гэхдээ би эдийн засгийн харилцааны нэг талбар болох бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар ярилцахыг хүсэж байна. Москва, Улаанбаатар бат бөт харилцаатай гэдгийг би мэднэ. Монгол Улстай хиллэдэг Улаан-Үд, Эрхүү хоттой хил дамнасан хамтын ажиллагаатай, бид томоохон газар нутгаар хиллэдэг. Энэ салбарыг хөгжүүлэх нь Орос, Монголын эдийн засгийн харилцааг бүхэлд нь хөгжүүлэхэд хэр тустай гэж та бодож байна вэ?

- Манай хоёр улсын хил 3500 км үргэлжилдэг. Урд хөрштэйгөө бид 4700 км урт газраар хиллэдэг. Энэ бол бага тоо биш. Тиймээс бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал асуудал бөгөөд энэ нь хоёр улсын харилцааны нэг үндэс суурь юм. Саяхан би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путиний ивээл дор зохион байгуулагддаг Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, үг хэлсэн.  2014 онд бид иргэдээ 30 хүртэл хоног харилцан визгүй зорчуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь иргэд чөлөөтэй зорчих, худалдаа наймаа хийх, бизнес эрхлэх, соёл хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцох, залуучуудын уулзалт зохион байгуулах боломжийг бий болгосон юм. Цар тахлын өмнө бүх зүйл маш үр дүнтэй хөгжиж байсан ч харамсалтай нь одоо олон асуудлыг шийдэж чадахгүй байна. Хил, гааль хязгаарлалттай ажиллаж байна. Мэдээж бид цар тахлын даван туулсны дараа хил орчмын болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Түүнчлэн хил орчмын бүс нутгуудын байгаль орчныг хамгаалах яриа хэлэлцээг урагшлуулах, хоёр орны онцгой байдлын газар хооронд яриа хэлэлцээ эхлүүлэх шаардлагатай байна. 2019 онд бүс нутаг хоорондын болон хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Мөн энэхүү хамтын ажиллагааг 2021-2025 онд хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан. Хоёр талын бүс нутаг хоорондын яриа хэлэлцээг дэмжихдээ хоёр орны засгийн газрууд эдгээр баримт бичгийг удирдлага болгоно гэж би үзэж байна.

Түүнчлэн Монгол Улс дамжин өнгөрөх улс болох зорилт тавьсан. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр би энэ тухай ярьж байсныг та санаж байгаа байх. Европоос Ази руу хүрэх хамгийн дөт зам Монголоор дайрч өнгөрдөг. Орос, Хятад хоёрыг холбосон хамгийн дөт тээврийн чиглэл ч Монголын талаар дайран өнгөрдөг. Тиймээс бид транзит, ложистик, дижитал боломжоо хөгжүүлэхэд анхаарч байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд бид гурван улсын эдийн засгийн зурвас /коридор/ байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ бол хэтдээ Орос, Монгол, Хятадын хувьд стратегийн ач холбогдолтой маш чухал асуудал гэж би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд үзэж байна. Тиймээс төмөр замыг шинэчлэх, төмөр замын шинэ салаа зам, авто зам барих, Оросоос Хятад руу хүрэх хий дамжуулах хоолойг нэн чухал гэж бид үзэн, энэ тал дээр идэвхтэй ажиллаж байна. 


Түүнчлэн улс орноо дамжин өнгөрөх улс болгох боломжийг хэрэгжүүлэхийн тулд Орос, Хятадыг холбосон баруун болон зүүн төмөр замын босоо тэнхлэгүүдийг бий болгох нь чухал гэж үзэж байна. Зүүн талаараа энэ зам нь Оросын Алс Дорнод, Өвөр Байгалын хязгаарыг Хятадын зүүн хойд нутагтай холбоно. Хятадын эдгээр бүс нутагт аж үйлдвэрийн олон газар байдаг. Баруун талаараа Монголын баруун бүсийн нутгуудаар дамжин Кызыл-Курагино чиглэлийн төмөр замыг Хятадын баруун хэсэгтэй холбоно.


Энэ хоёр төмөр замыг барих нь Орос, Хятадыг холбосон өөр чиглэлийг бий болгох төдийгүй Ази, Европыг холбосон худалдааны тээврийн коридорыг хөгжүүлэхэд маш чухал юм.

Энэ нь өөрөө бүс нутгийн хөгжилд маш чухал сэдэв юм. Мөн Оросын Алс Дорнодыг цогцоор нь хөгжүүлэх төслүүдэд орох боломжтой.

-Ноён Ерөнхийлөгч өө, таны ярьсан төлөвлөгөөнүүд миний сэтгэлийг ихэд хөдөлгөлөө, тэр тусмаа та ерөнхийлөгчийн замналаа дөнгөж эхэлж байгаа шүү дээ. Ерөнхийлөгчийн энэхүү өргөөнд хүлээж авч буй анхны зочдын нэг нь намайг гэж та хэлсэн. Шинэ Үндсэн хуулийн дагуу дахин сонгогдох эрхгүйгээр ерөнхийлөгчийн албыг хаших зургаан жил таныг хүлээж байна. Та зургаан жилийн дотор бүх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ёстой. Таны хувьд гол ажил, зорилго юу вэ, юуг хамгийн чухал нь гэж үзэж байна вэ? Зургаан жилийн дараа хийсэн зүйлийнхээ талаар та юу хэлэх вэ?

-Баярлалаа, та үнэхээр зөв асуулт тавилаа.

Би Ерөнхий сайд байхдаа одоо хөгжүүлэх шаардлагатай байгаа маш олон төслийг эхлүүлсэн. 2019 онд би ОХУ-д албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нартай уулзаж байсан. Айлчлалын үеэр бид 30 шахам жил яригдаж байсан зарим асуудлыг хөдөлгөж чадлаа. Тухайлбал, Оросоос Хятад руу хий нийлүүлэх “Сибирийн хүч-2” дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулан тавих асуудал юм. Бид амжилттай хэрэгжүүлж эхлээд байна, үр дүнг нь харна гэж найдаж байна. Монголд "Газпром" компанийн охин компанийг байгуулсан, уг компани төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Ондоо багтаан судалгааны ажлуудаа дуусгаж, төслийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Стратегийн энэхүү томоохон төсөл нь оролцогч бүх улс орны хувьд эдийн засгийн хувьд маш ашигтай.

Мөн 2019 онд ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ байгуулагдаж, зуун жилийн өмнө байгуулсан найрсаг харилцааны тухай гэрээг шинэчилж, шинэ агуулга нэмсэн. Шинэ гэрээнд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, нийгэм, дэд бүтэц зэрэг бүхий л салбарыг багтаасан.

Бид ОХУ-тай хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, бид эрчим хүчний салбарт хамтран ажиллах шаардлагатай. Ажил хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд Монгол Улсын нар, салхи, ус гэх мэт сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд эдгээрт түшиглэн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгох хэтийн төлөвийг үнэлж байна. Бидэнд цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох бүрэн боломж бий. Зүүн Хойд Азийн нийт цахилгаан эрчим хүчинд нэмэлт эх үүсвэрийг бий болгох асуудлаар бид төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах бүрэн боломжтой. Энэ бол нэг төсөл нь.

Хоёрдугаарт, би түрүүн хэлсэнчлэн төмөр замтай холбоотой төсөл юм. 1949 онд манай хамтарсан УБТЗ байгуулагдсан. Замыг шинэчлэх, зэрэгцээ зам тавих төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн авто зам тавих асуудал бий.


Эрхүү, Улаан-Үд, Улаанбаатар, Өвөр Монгол, Бээжин, Тяньжин хотыг дайран өнгөрөх хурдны зам тавих томоохон ажил биднийг хүлээж байна. Энэ нь мөн манай улсын транзит тээврийн чадавхыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Түүнчлэн усан цахилгаан станцтай холбоотой асуудлууд бий. Бид өөрсдийгөө цахилгаан эрчим хүчээр бүрэн хангаж, цэвэр экспортлогч болох зорилго тавьсан. Энэ тал дээр бид Оросын талтай хамтран ажиллах бүрэн боломж бий.

Монгол Улс нефтийн зарим төрлийн бүтээгдэхүүн, шатахууны хэрэгцээгээ бие даан хангах зорилго тавьсан. Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгааг та бүхэн мэдэж байгаа. Бид Оросын түншүүддээ нефть дамжуулах хоолой тавих, энэ үйлдвэрийг ажиллуулах асуудлаар хамтран ажиллах санал тавьсан.

Ер нь бидэнд хэрэгжих боломжтой олон ажлууд бий. Монгол Улс бие даан төмөр зам, авто замаа тавьж байна. Жилд 3 сая хүртэлх зорчигч хүлээн авах хүчин чадалтай олон улсын шинэ нисэх буудал саяхан ашиглалтад орлоо. Ийм том төслүүдийг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлэх нь маш чухал. Зургаан жил ажиллахдаа би энэ зорилгоо биелүүлэх болно.

2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өмнө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байсан бол одоо зургаан жил болгож нэмэгдүүлсэн. Би бол зургаан жилийн хугацаатай сонгогдсон анхны Ерөнхийлөгч юм. Дөрвөн сарын өмнө үүрэгт ажилдаа орсон. Өөрөөр хэлбэл дөнгөж ажиллаж эхэлж байна. Анхны ярилцлагаа та бүхэнтэй хийж байгаадаа маш их баяртай байна. Та бүхэн ч миний анхны зочид болж байна.

Мөн 12 дугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа. Оросын иргэд бидний ярилцлагыг айлчлалаас урьтаж, үзэх болсонд би маш их баяртай байна.

-Тэгвэл айлчлалын тань үеэр тантай уулзаж ярилцлагаа үргэлжлүүлье. Таныг ерөнхийлөгчөөр ажилласан эхний хэдэн сар, магадгүй анхнаасаа таны санааг зовсон сэдвийг хөндөх гэсэн юм. Энэ бол дэлхий дахиныг хамарсан, аль ч улс орны удирдагчийн хувьд ноцтой сорил болж буй цар тахалтай тэмцэх тухай юм. Нэг талаас Монголын хүн амын 60 гаруй хувь нь вакцинд хамрагдаад байгаа боловч нөгөө талаар халдварын тохиолдлын тоо урьдын адил өндөр хэвээр байна. Монгол Улс ОХУ-ын “Спутник V”, “Спутник Лайт” вакциныг бүртгэсэн ч тахлын эсрэг тэмцэл үргэлжилсээр байгааг  би мэдэж байгаа. Энэ сэдвийг өдөр бүр хэлэлцэхээс аргагүйд хүрдэг гэж бодож байна. Та цар тахлы ялахын тулд одоо ямар алхам хийхээр төлөвлөж байна вэ?

- Тийм ээ, цар тахал бол манай орны төдийгүй нийт хүн төрөлхтний толгойны өвчин болоод байна. Бүх улс оронд нөхцөл байдал маш хүнд байна. Үүний улмаас даяаршлын үйл явц ч удааширч эхэлсэн. Цагийн зүү зогсдог шиг хүмүүсийн харилцаа зогсож байна. Нэмээд дэлхийн олон орны эдийн засгийн байдал илүү төвөгтэй болсон. Олон ч компани дампуурсан.

Бид энэ бүхнийг амжилттай даван туулах ёстой. 2020 оны нэгдүгээр сарын 24-нд намайг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед манай урд хөршид энэ өвчний анхны тохиолдол гарсан. Үүнээс хойш 10 сарын хугацаанд бид энэ өвчнийг дотооддоо тархаахгүй, нэг ч халдвар гаргахгүй байж чадсан. Энэ бол бидний хувьд маш том амжилт. Харамсалтай нь энэ хугацаанд вакцин бүтээгдээгүй, үүнээс гадна, хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт дутагдалтай байсан. Зөвхөн манайд ч биш дэлхий даяар ийм байсан. Аз болоход вакцин гарсан. Аврах бэлдмэлийг хүн төрөлхтөн бүтээж чадлаа. Монгол Улс "Спутник V" зэрэг долоон вакциныг бүртгэсэн. Орос найз нөхөд маань хэдийгээр улс орондоо хүндрэл бэрхшээлтэй байсан ч вакцинаа бидэнтэй хуваалцсанд бид маш их талархаж байгаа. Вакциныг аль хэдийнээ хэрэглэж эхэлсэн бөгөөд үр дүнгээ өгч байгаа


Бид хүн амынхаа 66 хувийг вакцинд хамруулж чадсан. Энэ бол өндөр үзүүлэлт, дэлхийд энэ үзүүлэлтээрээ эхний тавд орж байна. 


Иргэдээ цар тахлаас хамгаалах гол арга бол дархлаажуулалт. Хүн төрөлхтөн одоогоор үүнээс өөр аргыг бодож олоогүй байна. Тиймээс дархлаажуулалтыг шуурхай явуулах нь чухал.

Нөгөөтээгүүр, бид вакцины үр дүнг талаар иргэддээ сурталчилж, давуу талыг нь хэлж чадсан Монголчууд үүнийг анхааралдаа аваад зогсохгүй ойлгож, шингээж авсан. Тиймээс вакцинд сайн дураараа хамрагдаж, бид хүн амынхаа хоёрны гурвыг вакцинжуулж чадсан. Одоо нэмэлт тунг хийж эхлээд байна. Цаашид энэ нь өвчний голомтын тоог бууруулахад хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Мэдээжийн хэрэг, урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг эсэргүүцдэг хүмүүс бий. Манай улсад  ардчилал, олон ургалч үзэл бий шүү дээ. Гэвч дийлэнх нь дархлаажуулалтын аянд идэвхтэй нэгдсээр байна.

Хэвийн амьдралдаа эргэн ороход вакцин чухал үүрэг гүйцэтгэж байна. Бид есдүгээр сараас эхлэн боловсролын байгууллагууддаа алсын зайн сургалттай хослуулсан танхимын сургалтыг эхлүүлсэн. Олон нийтийн газар, үйлчилгээний газруудыг шат дараатайгаар нээх боломжийг хангалаа. Цаашдаа хэвийн амьдралдаа бүрэн орохоор төлөвлөж байна.

Үнэнийг хэлэхэд, цар тахал дэгдсэнээс хойших сүүлийн хоёр орчим жилийн хугацаанд манай улсын эдийн засаг эрс суларч, ажлын байрны тоо цөөрч, олон иргэд ажилгүй болсны зэрэгцээ эдийн засгийн өсөлт огцом унасан. Цар тахлын өмнө эдийн засгийн өсөлт 7.3 хувь байсан бол өнгөрсөн жилүүдэд 5.3 хувиар буурчээ. Харин саяхнаас сэргэх төлөв ажиглагдаж байгаа нь вакцинжуулалтын ач тус, өвчинтэй тэмцэх бидний стратеги зөв болохыг гэрчилж байна.

-Өнөөдөр дэлхийн тавцанд Монгол Улс ямар чухал үүрэг гүйцэтгэж байгаа талаар яримаар байна. Монгол Улс олон улсын яриа хэлэлцээрийн идэвхтэй, нэр хүндтэй оролцогч, Монголын дуу хоолой дэлхий даяар сонсогдож, Монгол Улс бүс нутгийн төдийгүй НҮБ-д идэвхтэй оролцож байна. Та Ерөнхийлөгчийн хувьд Монголын гадаад бодлого, стратегийн зорилтуудыг хэрхэн тодорхойлж байна вэ? 

- Монгол Улс энх тайвныг эрхэмлэсэн, олон талт хандлагад чиглэсэн бодлогыг баримталж байна. Манай улсын гадаадын бодлогын үндсэн чиглэл нь хоёр хөрштэйгөө хамтран ажиллах, мөн “гуравдагч хөрш” –ийн бодлого бий. Мөн ОХУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалд “Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх” гэсэн заалт бий.

Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд гол зорилго нь бүс нутгийн асуудал, дэлхийн асуудал, мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох Монгол Улсын оролцоо, нэр хүндийг дээшлүүлэх явдал юм. Тэр дундаа ОХУ-тай харилцаагаа шинэ түвшинд гаргах шаардлагатай. Хоёр орны худалдаа-эдийн засгийн салбарыг хэлж байгаа хэрэг.

Манай хоёр орны хооронд улс төрийн ямар ч зөрчилдөөн байхгүй. Бид харилцан итгэлцэл өндөр, улс төрийн дээд түвшний маш сайхан харилцаатай.

Монгол Улс хоёр хөрштэйгөө энх тайвнаар зэрэгцэн оршдог. Хөршүүдтэйгээ улс төрийн ямар ч маргаан байхгүй. 1958 онд бид ЗХУ-тай, 1962 онд БНХАУ-тай гэрээ байгуулж, хил тогтоосон. Бид хоорондоо газар нутгийн маргаан байхгүй. Дотооддоо ч манайх тайван улс. Иргэний дайн, шашны мөргөлдөөн, терроризм байхгүй. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс бол цаашид хөгжих бүхий л боломжуудыг өөртөө агуулж буй тусгаар тогтносон, хараат бус ардчилсан улс юм. 

Энэ бүхэн нь гадаад бодлогын хувьд төрийн тэргүүний цаашдын хүчин чармайлтад таатай хөрс болж өгч байгаа юм. Энэ онд бид Монгол Улс НҮБ-д элсэн орсны 60 жилийн ойг тэмдэглэж байна. Саяхан би НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд биечлэн оролцож, улс орноо төлөөлөн үг хэллээ 

Бидний анхаарал хандуулах ёстой асуудал бол дэлхийн дулаарал, байгаль, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал юм. Та намайг сүсэгтэй хүн гэж хэлж болох л юм, гэхдээ өнөөгийн цар тахал нь бид байгалиа хамгаалаагүйн төлөө хүлээж буй шийтгэл гэж би хувьдаа үздэг. Байгаль орчин доройтсоноос ийм асуудал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нийт хүн төрөлхтөн байгаль орныхоо байдалд анхаарлаа хандуулж, байгалиа хамгаалах цаг  нь иржээ. Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарлын асуудлууд байна. Монгол Улсад бид үндэсний хөдөлгөөнийг өрнүүлсэн бөгөөд үүний гол агуулга нь ирэх 10 жилийн хугацаанд 1 тэрбум мод тарих явдал юм.


Монголчууд амьдралын эх үүсвэр ус, усны эх үүсвэр нь мод гэж ярьдаг. Тиймээс Мод тарих нь маш чухал шийдвэр юм. Мод ургасан газарт бороо орж, булаг шанд гарч, амьдрал эхэлдэг. Ой мод нь амьд биетийн таатай орчныг бүрдүүлдэг. Тиймээс бид нэг тэрбум мод тарих төслийг эхлүүлсэн. Энэ төсөл өргөн цар хүрээтэй үндэсний хөдөлгөөн болон хувирсан.


Бид зөвхөн өөрсдөдөө зориулж биш харин хүн төрөлхтөн, үр хойчийнхоо сайн сайхны төлөө мод тарьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор элсэн шуурга, цөлжилтийн асуудал Монголын хувьд нэлээд хурцаар тавигдаж байна. Манай орны томоохон газар нутаг цөлжиж доройтоод байна. Үүний улмаас шороон шуурга дэгдэж, Хятад, Япон, Солонгост түүгээр барахгүй Калифорнид хүрдэг. Тиймээс экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль орчны доройтолтой тэмцэх асуудал бол төрийн тэргүүний хувьд миний нэн тэргүүний зорилт юм.

Үүнээс гадна бид хамтын ажиллагааны шинэ төрлийг бий болгох ёстой. Би эрүүл мэндийн дипломат харилцааны тухай ярьж байгаа хэрэг. Улс орнууд өөрсдийгөө хамгаалах тал дээр анхаардаг, ер нь ингэж л явах ёстой. Гэхдээ "батлан хамгаалах" болон эрүүл мэндийг хамгаалах асуудал мөн адил чухал сэдэв гэж би бодож байна. Иймд хоёр талын харилцаа, бүс нутаг, дэлхийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн дипломат харилцааны тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Бүс нутгийн түвшинд асуудал гарсан тохиолдолд улс орнуудын холбогдох байгууллагууд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд болон нутаг дэвсгэртээ эмнэлгийн тусламж үзүүлэх яаралтай арга хэмжээ авах талаар тохиролцох боломжтой.

- Та Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн талаар ярихдаа саяхан Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр биечлэн хөндсөн сэдвийг дурдсангүй. Та ерөнхийлөгчийн хувьд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны /ЕАЭЗХ/ хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судалж байна гэсэн. Энэ ажил өнөөдөр хэр урагштай байгаа вэ, Монгол Улс болон та Ерөнхийлөгчийн хувьд ЕАЭЗХ-той харилцаагаа хөгжүүлэх боломжуудад ямар ач холбогдол өгч байна вэ?

- Бид ОХУ бүрэлдэхүүнд нь ордог ЕАЭЗХ-той хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байна. 2015 онд холбогдох хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан уулзалт зохион байгуулах механизмыг бий болгосон. Ажил амжилттай урагшилж байна.

ЕАЭЗХ-ны бүрэлдэхүүнд ОХУ-аас гадна, өөр хэд хэдэн улс багтдаг, тус холбоонд элссэнээр тэдэнтэй хийх хоёр талын худалдааны түвшинд эергээр нөлөөлж, мөн цар тахлын үед эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад тус дөхөм болно гэдгийг бид анхаарч, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судалж байна. Судалгааны багуудын ажил амжилттай явагдаж байгаа.

ОХУ болон ЕАЭЗХ-ны бусад гишүүдтэй хийж буй манай улсын худалдаанд тарифын болон тарифын бус хязгаарлалттай холбоотой хэд хэдэн бэрхшээл тулгардаг. Монгол бараа бүтээгдэхүүнд өндөр тариф тогтоодог. Үүний улмаас олон бүтээгдэхүүн Оросын зах зээл болон ЕАЭЗХ-ны орнуудын зах зээлд нэвтэрч чадахгүй байна. Тиймээс бид эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд ЕАЭЗХ-той хамтран ажиллах нь чухал. Судлаачдын ажлын үр дүн нааштай гарна гэдэгт итгэлтэй байна.

- Тэгвэл би таны ярьсан бас нэг сэдвийн талаар хөндөх гэсэн юм. Монгол Улс Орос, Хятад хоёр том хөршийн дунд оршдог гэж та хэлсэн. Одоо Оросоос Монголоор дамжуулан Хятад руу хий нийлүүлэх "Союз Восток" хоолой тавих бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ ажил хэр урагшилж байна, Монгол Улс энэ төслийг хэр сонирхож байна, энэ төслийн хэтийн төлөвийг та хэрхэн харж байна вэ?

- Би энэ талаар өмнө нь хэлсэн, давтан хэлье. Бид энэ төслийг магадгүй 30 жилийн турш хэлэлцсэн байх. Энэ бол ийм түүхэн төсөл юм. Бидний 30 жилийн турш хэлэлцсэн асуудал амьдрал дээр хэрэгжиж байгаад би маш их баяртай байна.

2019 онд Би Ерөнхий сайдын хувиар ОХУ-д айлчилж, Владимир Владимировичтой Сочи хотод уулзсан. Энэ үеэр би энэ саналыг тавьж, Ерөнхийлөгч Путин дэмжсэн. "Газпром" компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, ажил эхэлсэн.

Одоо төсөл амжилттай урагшилж байна.

- Нэг талаас орчин үеэ олсон, нөгөө талаас тухайн улс оронтойгоо түүхэн холбоотой соёлын код нь болсон тэдгээр уламжлалууд байсаар байгаа байгаль, гайхалтай, өвөрмөц байдлаа гайхуулж буй Монгол Улсад зочлох баяр хөөр, таашаалыг анх удаа хүртэж байгаа хэрэг биш гэдгийг та зөвөөр ойлгоорой. Үүнтэй холбоотойгоор намайг шүүмжиллээ гэж битгий бодоорой, гэхдээ Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхэд хангалттай арга хэмжээ авахгүй байгаа юм шиг надад санагддаг. Өнөөдөр хүмүүс аялал жуулчлалын орчин үеийн хэлбэрээс хэдийнэ залхсан, харин Монголын онгон байгаль асар их жуулчныг татах юм шиг санагддаг. Та Монголыг танилцуулах аяллын хөтөч байсан бол ямар газруудад очихыг зөвлөх байсан бэ? Мөн аль болох олон жуулчин татахын тулд ямар газруудыг хөгжүүлэх шаардлагатай вэ? 

-Маш чухал сэдвийг хөндсөн асуулт тавьсанд баярлалаа. Монгол Улс үнэхээр л аялал жуулчлалын том төв болох боломжтой орон. Бид хамгийн гол нь дэд бүтцээ хөгжүүлэх нь чухал байна.

Бид 1.5 сая гаруй хавтгай дөрвөлжин км талбайтай өргөн уудам нутаг дэвсгэртэй. Харин хүн амын нягтрал маш бага. Байгалийн үзэсгэлэнт газар олон бий. Нүүдлийн болон суурин хэв маяг хосолсон. Монгол Улс нүүдэлчин амьдралын хэв маягийн онцлогийг хадгалж үлдсэн цорын ганц улс байхыг үгүйсгэхгүй. Тиймээс жуулчид Монголд зочлон, нүүдлийн агуу соёлыг харж, онгон байгальд тайван амраасай гэж хүсдэг. Үүнд шаардлагатай бүх зүйл манай улсад бий.

Тиймээс бид аялал жуулчлалыг төрийн бодлого, хөгжлийн гол чиглэлүүдийн нэг болгох зорилго тавьсан. Харамсалтай нь, цар тахлын улмаас жуулчны урсгал зогссон. Гэхдээ ерөнхийдөө Орос, Монгол, Хятад гэсэн гурван улсын түвшинд ч гэсэн аялал жуулчлалын коридорыг бий болгож, үр дүнтэй хөгжүүлэх боломжтой. Манай хөрш орнуудын жуулчид нэг чиглэлээр нэг дор хэд хэдэн улсаар аялах боломжтой байдлаар хөгжүүлэх боломжтой.

- Тэгвэл би танд нэг зөвлөгөө, нэг санаа өгч болох уу? Танай гайхамшигт их баяр наадмаар Монголд байх аз завшаан надад тохиож, түүгээр ч барахгүй нум сумаар харвахыг заалгасан, гэвч тийм сайн сурагч байж чадаагүй. Монголын өнцөг булан бүрээс олон мянган хүмүүс баяраа тэмдэглэхээр ирдэг. Харин цар тахал энэ жил дахиад саад болчих шиг боллоо. Магадгүй ирэх жилийн Наадам, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр дэлхийн өнцөг булан бүрээс олон хүнийг Монгол руу татах баяр болох болов уу? Цэнгэлдэх хүрээлэнд хэдэн зуун бөх барилдаж байгааг харах нь мартагдашгүй дүр төрх юм. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойг ойлгож байна, гэхдээ та ирэх онд ямар төлөвлөгөөтэй байна вэ?

- Яагаад болохгүй гэж? Би түрүүн хэлсэнчлэн Монгол бол нүүдэлчдийн соёлыг хадгалсан цорын ганц орон юм. Манай улсын баяр наадам бол үнэхээр үзүүштэй сайхан баяр юм. Бөх, хурдан морины уралдаан, сур харваа гээд үндэснийхээ наадмыг үзүүлэн дэлхий дахинд өөрийгөө нээж байна. Манай наадмыг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон гадаадынхан ирдэг. Харамсалтай нь, энэ жил баяраа зохион байгуулж чадаагүй ч дараа жил зохион байгуулна гэж найдаж байна.

Энэхүү чухал баярыг тэмдэглэснээрээ соёлын үнэт зүйлээ дэлхий дахинд харуулахын зэрэгцээ үндэсний өв соёлоо хамгаалж, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээж, олон зуун жилийн түүх, уламжлал, зан заншлаа хадгалж хамгаалах үйлсэд залуучуудаа татан оролцуулж байна. Манай ард түмэн ийм агуу соёл, агуу түүхтэй байсныг бид тэдэнд харуулж байна.

Ташрамд та Чингис хааны тухай дурдлаа. Энд түүний хөрөг зураг байна. Чингис хаан бол дэлхийн талыг эзэлсэн агуу хаан. Олон судлаач, эрдэмтэн түүхчид Монголын эзэнт гүрний бүх газар нутагт pax mongolica буюу Монголын энх амгаланг бүрдүүлэх үзэгдэл цэцэглэн хөгжиж байсныг тэмдэглэсэн байдаг. 13-р зуун бүхэлдээ Монголын энх амгаланг бүрдүүлэх үзэгдлийн хөгжил цэцэглэлтийн үе, Чингис хаантай холбоотой. Тиймээс бид тэр үед бий болсон агуу их соёл, уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ дэлхий дахинд түгээх үүрэгтэй.

Тиймээс үндэсний их баяр наадам бол үнэхээр бидний үнэт зүйл, бид бүгдээрээ үндэснийхээ хамгийн сайхан хувцсаа өмсөж, үндэсний дуугаа дуулж, бүжиглэж, баясаж, гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзаж, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулж, улс орны хөгжлийн хэтийн төлөвийн талаар ярилцаж, хийсэн ажлаа дүгнэдэг. Товчхондоо бид уламжлалт соёлоо хадгалж, сурталчилж байна. Мөн энэ баярын өдрүүдэд та бүхнийг Монголд дахин айлчлахыг урьж байна.

-Баярлалаа, бид урилга хүлээн авсандаа баяртай байна. Та сая Монголын нийгэмд байдаг үнэт зүйлсийн талаар ярилаа. Аливаа улс үндэстний хувьд хамгийн эрхэм дээд нь гэр бүлийн үнэт зүйл байдаг гэж би боддог. Та жаргалтай нөхөр, эцэг, та сайхан охидтой. Та гэр бүлдээ ямар үнэт зүйлийг илүүтэй эрхэмлэдэг вэ? Та гэр бүлийнхээ ямар үнэт зүйлийг эрхэмлэдэг вэ? Та эцгийнхээ талаар түрүүнд дурссан, та охиддоо ахмад үеийнхээ ямар сургаалийг хэлдэг вэ? 

- Бүр бага байхаас аав минь үнэнч, шударга байхыг захидаг байсан. Манай гэр бүлийн гол зарчим бол шударга байх, бусдад сайхан сэтгэлээр, үнэнч хандах. Энэ бол миний хувьд хамгийн чухал үнэт зүйл. 

Би их жаргалтай хүн, хоёр сайхан охинтой. Тэд өсөж том болсон, би зээ хүүтэй, энэ онд найман нас хүрнэ. Би сайхан эхнэртэй, эхнэр багш мэргэжилтэй. Харамсалтай нь би хүүхэд өсгөж хүмүүжүүлэх тал дээр хангалттай цаг гаргаж чадаагүй. Миний эхнэр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэн, тэднийг эрүүл саруул байж, сайн боловсрол эзэмшин сайн хүмүүс болоход нь санаа тавьсан. Энэ бүхэн эхнэрийн минь гавьяа. 

Том охиноо бага байхад нь цаг зав зарцуулж чадаагүй, ойр дотно байж чадаагүйдээ охиноосоо уучлалт гуйж байсан. Охин маань юу ч хариулаагүй. Энэ нь би түүнтэй хангалттай цаг өнгөрөөж чадаагүй гэдгийг баталж байгаа байх. Гэхдээ охидоо эцгийн хайраар дутаагаагүй. Том охин ээжийнхээ мэргэжлийг өвлөж, багш болсон. Монгол Улсын Их Сургуульд эрх зүйн багшаар ажилладаг юм.

Мэдлэг, туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх нь хамгийн том буян гэж монголчууд ярьдаг. Тиймээс охиноо жинхэнэ соён гэгээрүүлэгч, олон мянган хүний багш болоосой гэж хүсдэг. Миний  охин энэ хүслийг минь биелүүлж байгаад би маш их баяртай байна. Би маш аз жаргалтай гэр бүлтэй. Гайхалтай эхнэртэй учирсандаа баяртай байна. Улс төрчийн ажил мэдээж амаргүй. Чөлөөт цаг маш бага байдгийг та мэднэ. Удирдагчийн ажил бүр ч хэцүү.

-Ноён Ерөнхийлөгч өө, зургаан жилийн дараа үүрэгт ажлаа өгсний дараа юу хийхийг тань би мэдчихлээ. Таны зээ 14 нас хүрнэ, та зээгээ хүмүүжүүлэх нь, тэр үед таны зөвлөгөө зээ хүүд тань их хэрэг болно доо. 

-Өө тэгэлгүй яах вэ!

-Таны аав жолооч байсан гэж та хэлсэн. Тэгэхээр аав тань хурдлах дуртай байсан байх нь. Та үүнээс улбаалаад мотоциклоор хурдлах дуртай болж. Таныг мотоцикл унах дуртай гэдгийг би мэднэ, гэхдээ одоо мотоциклоор хурдлах цаг зав үлдсэн үү?

-Баярлалаа, та маш сонирхолтой асуулт тавилаа. Тийм ээ, би мотоспорт сонирхдог. Манай аав жолооч байсан нь би техникт дуртай болгосон болсон байх. Тээвэх хийж явахдаа надад машин жолоодох, засахыг зааж өгсөн. Миний том ах мотор спортод их дуртай байсан. Багаасаа л мотоциклоор давхиж, ахаасаа түрүүлэхийг оролддог байлаа. Магадгүй энэ бас намайг мотоциклд сонирхолтой болгосон байх. 

Мотоциклоор хурдалж байгаа хүн л  өөрөө ямар аз жаргал, таашаалыг мэдэрдгийг хэлж чадна. Мотоспорт бол зориг шаардсан, экстрим спорт хэдий ч маш их эрх чөлөө өгдөг. Нэг талаас аюултай, эр зориг шаарддаг.

- Танай аюулгүйн алба таныг мотоцикл унахыг хориглодог байх даа? 

- Мэдээж хориглоно. Гэхдээ заримдаа чөлөөт цагаараа мотоцикл унана аа. Үнэхээр гайхалтай. Эр хүнийг эр зориг, сорви чимдэг гэдэг үг байдаг шүү дээ. Тиймээс би мотоспортод дуртай, ер нь зоригтой эрчүүдийг хүндэлдэг.

- Таны хамгаалалтын албаныхан сандардаг байх даа?

- Тэд бас мотоциклоор дагалдаж явна даа.

- Ноён Ерөнхийлөгч өө, манай хөтөлбөрийг "Формула власти" гэж нэрлэдэг. Тиймээс би ярилцлагаа дуусгахдаа үргэлж нэг ижил асуултыг тавьдаг. Та өнөөдөр улс орныхоо эрх мэдлийн оргилд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эрх мэдлийн амт ямар байна вэ? 

- Эрх мэдэл бол хүч. Бас улс төрийн шийдвэр гаргах боломж. Гэхдээ энэ эрх мэдлийг хүмүүс, улс орныхоо сайн сайханд чиглүүлэх ёстой. Энэ нь хүн бүрд олддоггүй. Шийдвэр гаргаж, манлайлж, улсаа хөгжүүлж, иргэдийнхээ амьдралыг сайжруулах боломж. Энэ бол төр барьсны хамгийн таатай, аз жаргалтай үр дүн гэж бодож байна.

-Ноён Ерөнхийлөгч танд маш их баярлалаа.

- Маш их баярлалаа!скачать dle 12.0

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

26/04/2024, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19