iNet.mn дагах

ТҮҮХЭН ЗУРАГ: Тусгаар тогтнолын тулах багана Чингисийн угсааны дайчин ван

Монголын тусгаар тогтнол сэргээн тунхагласны түүхт 110 жилийн ой өчигдөр тохиов. Тусгаар тогтнол бүтэшгүй нөхцөл байдалд байсан ч цуцашгүй зүтгэлээр олдсон. Түүний тэргүүн эгнээнд Чингис хааны угсааны алтан ургийнхан байлаа. Тэдний нэг нь Чин ван Эрдэнэ дайчин Ханддорж ван. Түүний тухай олон судалгаа бий ч өмнө хэвлэгдээгүй гэрэл зурагт тулгуурлан дурсъя.        
ХХ зууны эхэн хагасын Монголын түүхийн судалгааны нэгэн чухал эх хэрэглэгдэхүүн нь түүх гэрэл зургууд болно. Энэ үеийн түүхийг судлах эх сурвалж нь зөвхөн архивын баримт, эх хэрэглэгдэхүүн бус юм гэсэн судалгааг дэлхийн монгол судлалд нэлээд эрдэмтэн судлаачид сонирхон судалж байна. Миний бие санаачлан 2013 оноос эхлэн “Монгол орон ба Монголчууд” (Mongols and Mongolia) бүтээлүүдийг “Гэрэл зураг дахь Монголчуудын түүх” (history of Mongols in photographs) цувралаар дэлхийн эрдэмтэн судлаачидтай нэгэнт эхлүүлж эхний 10 ботийг анх удаагаа нийтлээд байна. Эдгээр гэрэл зургууд бараг 90 гаруй хувь нь өмнө хэвлэгдээгүй юм. Бид шинээр илрүүлж олохоос гадна тухайн судлаач, аялагчийн тухай Монголын болон тухай орны эрдэм шинжилгээний байгууллагууд, архив, номын сангаас холбогдох материалуудыг олж илрүүлэн тухайн судлаачийн намтар, Монгол дахь аяллын тухай дэлгэрэнгүй оруулсан нь учир мэдэх судлаачдад ихээхэн чухалтай гэж үзэж байна. Түүнээс биш тэдгээр улсууд дэлхийд ном нийтлэлээ гэж түүхээ зарчихдаг юм биш. Түүх зарна ч гэж юм байдаггүй юм. Манайд л тийм юм ярьдаг байх.
Харин энэ удаад архив номын сангаас бусад газруудаас эрээвэр хураавар маягаар илэрч олдсон гэрэл зургууд түүхийн судалгаанд ямархан чухал болохыг жишээ болгож ХХ зууны Монголын Үндэсний хувьсгалыг үндэслэгчдийн нэг, Чингис хааны угсааны язгууртан Чин Ван Ханддоржид хамаарах хэдэн зургийн түүх сөхөхийг зорив.
Чин ван, тэргүүн сайд Ханддоржийн амьдрал үйл ажиллагааны түүхийн судалгаа 1990-ээд оноос хойш нэлээд эрчимтэй явагдсан боловч Монгол, Оросын архив зэргээр нэлээд хязгаарлагдсан байдаг. Гол миний өгүүллийн зорилго нь түүний намтар, үйл ажиллагааг судлахдаа бичгийн эх сурвалжийг үзэхээс гадна аман түүх, гэрэл зургийн түүх зэргийг орхигдуулж болохгүйг зорьсныг дахин тоочих юун.
2. Чин ван, Тэргүүн сайд Ханддоржийн хошууны гол хийд Вангийн хүрээний тухай.
Чин ван Ханддоржийн хошууны гол хийд нь Дайчин вангийн хүрээ болно. Энэ хүрээ нь Улиастайгаас Хиагт, Хиагтаас Хүрээ явах замын гудаст байрлах бөгөөд нэлээд жуулчид, аялагчид дайран гарсан байдаг. Тус хүрээ нь Тагнуулын Ерөнхий газарт байгаа мэдээллээс үзвэл:

“...анх 1667 он бөгөөд халх Монгол Эрдэнэзууг байгуулсанаас хойш Түшээт хан аймгийн Баатар бэйл гэгч хүн анх өөрийн сууж байсан гэрээр Цогчин дуган болгож, хурал номын ажил үүсгэжээ. Ийнхүү хаад ноёдын өргөө хэмээх гэрээр үүсгэсэн учир “Өргөө” нэрээр нэрлэгдэж ирсэн бөгөөд түүнээс хойш Эрдэнэ тойны ба Цорж, Бандид, Унзад зэрэг аймаг дацангуудыг буй болгожулмаар өргөжүүлэн Ганданпэлжээ, Дашпилжээ, Гиваапэлжээ, Чоймполин, Дондовлин, Дэжээлэн шэрэг наймаг аймаг дацангууд удаа дараагаар нэмэгдсэн...” ажээ. Өөрөөр хэлбэл Өндөр гэгээн Занабазарын дүү Сэдшир бэйлийн өргөөнөөс үүдэлтэй аж. Энэ цагаас хойш тасралтгүй номын дуу сонсож, улам өргөжин тэлж, нэртэй томоохон хийд болсон. Түүнээс гадна уг хийд нь худалдааны томоохон төв байсан нь дээр өгүүлсэн худалдааны замын дунд оршиж байснаар тайлбарлагдана.
Чин ван, тэргүүн сайд Ханддоржийн хошууны тус хийдээр аялсан жуулчдийн тэмдэглэл зэрэг зүйлст үлдэж хоцорсон гэрэл зураг баримтууд нэлээд байдаг. Харин алдарт аялагч А.М.Позднеев тус хийдээр дайрч гараагүй бололтой. Гэхдээ Цэ засгийн хошуу чухамдаа Цэрэндоржийн хошуу эсвэл Цэрэндондовын хошуу эсэхийг анзаарах хэрэгтэй.
Миний бие энэ удаад чин ван, тэргүүн сайд Ханддоржийн хошууны гол хийдэд зочилсон аялагчдын зарим гэрэл зургаас танилцуулая. Юуны өмнө Оросын нэрт аялагч П.К.Козлов 1905 оны 7 сарын 1-ны өдрийн 3 цаг үед Далай ламыг түвэдээс дүрвэн ирсэн үед Өргөөнд уулзсан. П.К.Козлов 1899-1901 онд Түвэдэд явуулсан Монгол-Камийн шинжилгээний ангид тусалсанд гүн талархаж Оросын Газарзүйн Нийгэмлэгийн нэрийн өмнөөс бэлэг хүргэж мэндчилсэн юм. Түвэдэд явуулах зөвшөөрөл хүсэх, Далай ламын Монгол дахь нөхцөл байдал ямар байсныг мэдэхээр уулзаж байсан. Гэвч энэ үед тэд зөвхөн Өргөөд уулзсан тул чин ван Ханддоржийн хүрээгээр П.К.Козлов зөвхөн дайрч гарах үед бололтой авсан зургууд байна.
Эдгээр зураг эдүгээ ОХУ-ын ШУА-ийн Санкт-Петербург дэх Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн архивт хадгалагдаж байна. Өөр хэд хэдэн газарт П.К.Козловын цуглуулга байгаа ч тэдгээрт одоогоор үзэгдсэнгүй. Уг зургууд нь цөөхөн байна. Нийт 5-6 зураг түүний цуглуулгад буй. Зургийн дугаар FAO_A_171_3 болно. Зургийн байдлаас үзвэл Далай ламын түр сууж байсан Вангийн хүрээгээр П.К.Козлов Түвэдээс буцахдаа дайрч гарсан болов уу гэсэн таамаглал байна. Вангийн хүрээний Цогчин дуган, Далай ламын сууж байсан өргөө гэрийн зургийг авчээ.
П.К.Козловын шинжилгээний ангийн авсан Вангийн хүрээний Цогчин сүмП.К.Козловын шинжилгээний ангийн авсан Вангийн хүрээний Цогчин сүм
Харин яг энэ цаг үед уг зургийг Далай ламын сууж байсан Өргөө Цогчин мөн болохыг батлах гэрэл зургийг 1907-1908 оны орчимд Монголын төв болон умард хэсгээр жуулчлан явсан Оросын иргэн С.Ф.Степанов юм. Тэрээр А.П.Свычниковын нийтлүүлсэн “Монгол дахь Оросууд” (Русские въ Монголiи) 1912 оны бүтээлд Чин ван Ханддоржийн хүрээнд ирж суусан 13-р Далай ламын сууж байсан гэрийн зургийг оруулжээ. Уг номд:

“1907 оны 7 сарын 20-нд бид Өргөөгөөс Сэлэнгэ мөрний зүгт хөдлөв. Замын гудасд туул голын хөндийг туулав. Энэ хөндий бол үзэмж төгс харагдана. Олон айлууд үзэгдэнэ. Имй сайхан үзэмжийг би Монголы өөр газруудад хараагүй санагдана. Монгол наадмын өмнөх олон гэрүүд үзэгдэнэ.... Туул гол дээр модон гарам байна. Энэ гарам ноос угаах үед сувгийг хаадаг аж..Өргөөнөөс 20 мод газар Сангийн гэдэг газарт ирж хоноглов”
хэмээн тухайн үеийн Туул голын орчим дахь Оросын пүүсүүд, ноос угаах газрууд, эдийн засгийн нөхцөл байдал, хүмүүсийн аж амьдралын тухай тэмдэглээд Ханд Чин вангийн хүрээ хэмээх жижиг зүйл оруулжээ. Уг хэсэгтээ Ханд Чин вангийн хүрээнд буй орос, хятадын мухлагууд оросын худалдаачдын тухай нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Улиастайн Орос худалдаачны мухлагийн салбар нь 5 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд Улиастайгаас Өргөөг орох ганц худалдааны мухлаг аж. Улиастайд худалдааг Бийскээр дамжуулан ордогийг дурдаад Хиагтаар Ханд чин вангийнд хүргэвэл тооцоо зөрөө ямар болохыг хүртэл тэмдэглэжээ. Уг хошуунд маш олон малтай ядуу монгол огт харагдсангүй. Оросын бараа бүтээгдэхүүн энд харин ашигтай байж мэднэ. Оросын хилд ойр, ядуус багатай гэх мэт. Монголчууд энэ хошууныханыг байнга Хиагтаас бараа таваараа авдаг хэмээнэ. Хошуу ноён Ханд чин ван ч мөн Оросд хандах хандлагатай. Ханд Чин вангийн хөвгүүн Аги гүн байнга Хиагтад очдог. Бүх Оросууд дуртай гэнэ. Хиагтын мухлаг дөнгөж нээгдээд нэг жил болж байна гэх зэргээр худалдааны үйл хэргийг илүүтэй бичжээ. Харин худалдаатай холбон Далай ламын тухай тэмдэглэхдээ:

“ ....Харин тэрээр худалдаа сүүлийн үед энд маш сайн борлуулалттай байсан. Учир нь далай лам энэ хошуунд ирснээр эргэлчид мөргөлчид ихээр ирсэн аж. 1905 онд Далай лам 1500 гаруй барааг орос мухлагаас худалдаа хийжээ. Далай лам их ирдэг байсан бөгөөд өөрөө монголоор ярьдаггүй орчуулагч нь үүрэг гүйцэтгэнэ. Далай лам эцсийн эцэст хамгийн үнэтэй юмыг л авдаг байсан. Түүнийг байх үед маш олон төрлийн барааг тус мухлагт авч ирж зарж байжээ”
хэмээн Ханд Чин Вангийн хүрээний тухай товч тэмдэглэсэн байна. Хүрээ нэлээд том. 12 дугантай, нэг гол дуган нь маш том. 6000 орчим хүнтэй хүрээ. Гол лам нь Ханд Чин вангийн том ах. Багш лам хэмээн нэрлэнэ гэж тэмдэглээд Далай ламын сууж байсан гэх Өргөөнд хүрч очжээ.

“эхлээд тийш биднийг ойртуулсангүй. Гэвч нэлээд ярилцсны эцэст зөвшөөрөв. Далай ламд зориулан босгосон Орсо маягийн хоёр цонхтой модон байшин байна. Дунд нь сайхан гэр өргөө байна. Далай түүнд байсан гэнэ. Гэрийн ойролцоо орос гаралтай бархат, астры зэрэг цэцгүүд тарьжээ. Түүний цаана гол Майдар бурхан орших майдарын сүм байна. Биднийг тийш зөвшөөрсөнгүй” гэжээ. Төгсгөлд нь Ханд Чин ван бол маш алдартай, Хиагтын музейд саатсан хүмүүсхүртэл маш сайн мэдэж байсан хэмээжээ.
Энэ гэр нь Вангийн хүрээний гол цогчин сүмийн дэргэд Далай ламыг буцснаас хойш хадгалагдаж байжээ. Өргөө гэрийн байрлаж байсан ерөнхий байдлыг дараахь байдалтай гэрэл зурагт тусгажээ.
Оросын аялагч С.Ф.Степановын буулгасан Чин ван Ханддоржийн Хүрээнд Далай ламын сууж байсан гэр өргөөний зураг. 1907 он.Оросын аялагч С.Ф.Степановын буулгасан Чин ван Ханддоржийн Хүрээнд Далай ламын сууж байсан гэр өргөөний зураг. 1907 он.
Вангийн хүрээний ерөнхий зураг сэлт олон боловч энэ зураг зориуд Далай ламд зориулан босгосон ба түүнд сууж байснаас хойш нутгийнхан шүтэж мөргөж хэвээр байлгаснаараа онцлогтой. Харин нөгөө ерөнхий байдлыг харуулсан зураг дээр байгаа гэрийг тусгайлан зургийг авсныг П.К.Козловын хөмрөгт байгаа ерөнхий зурагтай харьцуулан үзэхэд бараг шууд мэдэгдэнэ.

1. Чин ван, тэргүүн сайд Ханддоржийн амьдрал, гэр бүлийн түүхэнд холбогдох
Чин ван, тэргүүн сайд Ханддоржийн амьдрал үйл ажиллагаанд холбогдох бичгийн дурсгал ч ховор, гэрэл зураг ч дутмаг байдаг юм. Түүний тухай сүүлийн үед зарим судлаачдын уйгагүй эрэл хайгуулийн үр дүнд мэр сэр нээгдсээр байна. Ганц түүнтэй холбоотой бус гэр бүлтэй нь холбоотой ч зургууд байж болохоор байна.
Юуны өмнө ОХУ-ын Санкт-Петербургийн Их Петр хааны нэрэмжит Угсаатан, хүн судлалын хүрээлэнгийн музей буюу (Кунсткамер)-ын гэрэл зургийн сан хөмрөгт (255-38) дугаартай “Монголын Дайчин вангийн хатан” (Монгольская княгина Дайчинъ-вана) гэсэн ар талдаа бичигтэй нэгэн зураг байна.Энэ хатны зураг Францын Үндэсний номын сангийн хөмрөгт хадгалагдаж байна. Францад хадгалагдаж байгаа уг зураг нь тусгайлан авсан болох нь мэдэгдэж байгаа ч тайлбартаа Дайчин вангийн хатан гэсэн тэмдэглэл байхгүй. Харин Кунсткамерийн зураг Францын энэ зураг 2 нь нэг угшилтай зураг болох нь тодорхой.

Чин ван, Түшээт хан аймгийн Эрдэнэ Дайчин чин вангийн хатанЧин ван, Түшээт хан аймгийн Эрдэнэ Дайчин чин вангийн хатан

Чухам энэ хүн Дайчин ван Ханддоржийн хатан мөн эсэх, тийм бол аль үеийн Дайчин вангийн хатан зэрэг эргэлзээтэй асуудал үүссэн. Гэтэл энэ зураг нь аль Дайчин вангийн эхнэр бэ? Тухайн үед халхын дөрвөн аймагт Дайчин гүнээс дээш цол хэргэмтэй ижил төстэй нэртэй ван цолтон алга байна. Тухайлбал, Сэцэн хан аймгийн дайчин бэйс Цэрэндаш бэйсийн хэргэмтэй, Дайчин жонон Тунгалаг ван цолтой боловч энэ вангийн хэргэмийг 1914 онд авсан, Сайн ноён аймгийн Цэрэндорж түшээ гүн цолтой, Засагт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Дашравдан гүн, Түшээт хан аймгийн дайчин засаг Батсуурь гүн цолтой байна. Дээрх эмэгтэйн зураг нь Францын Үндэсний Номын сангийн сан хөмрөгт 1895-ээд оны үед хамаарах альбомд оруулсан байна. Хэрвээ 1895 оны орчим гэж үзвэл Ханддорж засаг залгаад удаагүй 24 настай залуу байсан. Энэ язгууртан эмэгтэйн зургийг би чин ван, Эрдэнэ Дайчин ван Ханддоржийн хатан байж мэднэ гэж үзэж байна. 1895 оны орчим гэж үзэж болох магадлал бас бий. Түшээт хаан аймгийн Дархан чин ван Пунцагцэрэн Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдаар тохоогдоод байсан үе юм. Францын зургийн цомог дотор Пунцагцэрэнгийн залуу үеийн зураг бий.

Түшээт хан аймгийн Дархан засаг, Нийслэл Хүрээнд сууж хэрэг шийтгэх сайдТүшээт хан аймгийн Дархан засаг, Нийслэл Хүрээнд сууж хэрэг шийтгэх сайдХарин дараагийн зураг бол 1905 онд П.К.Козлов тэргүүтэй шинжилгээний ангийнхан чин ван Ханддоржийн хүрээнд ирж зураг №1-ийг авах үед авсан зураг болно. Эдгээр 3 язгууртан эмэгтэй бол хошуу ноёны хатад, охид бололтой. Чухам хэн нь хэн болохыг нэр заан тэмдэглэсэн зүйл алга. Ямартай ч П.К.Козловын шинжилгээний ангийнхан Далай ламын сууж байсан Вангийн хүрээнд ирж уулзах үед авсан зураг  мөн.

Энэ зургийн байдлыг харвал намар өвлийн зааг байдал үзэгдэнэ. Харамсалтай нь П.К.Козловын энэ цуглуулга тайлбар үгүй юм. Гэвч хаана нэгтэй тайлбартай байхыг үгүйсгэхгүй. Ямар боловч Оросын Газарзүйн нийгэмлэг, ОХУ-ын ШУА-ийн Эдийн соёлын хүрээлэн, ШУА-ийн Санкт-Петербург дэх салбар архив, ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн сан хөмрөгт буй түүний цуглуулгад тийм зүйл өнөө хир олдсонгүй.
 









П.К.Козловын цуглуулгад буй Чин ван Ханддоржийн гэр бүлийнхэн байж магадгүй зураг. 1908 оны орчим.ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн архив.П.К.Козловын цуглуулгад буй Чин ван Ханддоржийн гэр бүлийнхэн байж магадгүй зураг. 1908 оны орчим.ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн архив.

Удаах зураг нь доктор Ё.Отгонбаяр “Чин ван Ханддорж” ном бичих явцдаа Ханддоржийн төрлийнхнөөс олж илрүүлсэн сонирхолтой зураг юм. Уг зураг хадгалагдаж байсан  айл нь Ханд чин вангийн өргөмөл охин Цэсэмийн хүү Данзангийн Иш гэдэг хүний хувийн цуглуулгаас олж авсан нь нэн сонирхолтой тун эрэл хайгуул хийснийг харуулж байгаа юм. Уг зурагт буй хатан нь П.К.Козловын авсан зурагтай нэлээд төслөг юм.Гэхдээ ямар боловч энэ зураг дээрх чин ван Ханддоржийн ерөнхий төлөв байдал 1911 оны хувьсгалаас өмнө болов уу гэсэн ажиглалт байгаа. Тухайлбал, чин ван Ханддорж Бээжинд гэж хүмүүс бичдэг нэгэн эрэгтэйн хамт сууж байгаа зурагтай их төслөг юм.

Чин ван Ханддоржийн удмынханд хадгалагдаж үлдсэн зураг. Зургийг Ё.Отгонбаяр “Чин ван Ханддорж” номноос. 1911 оноос өмнө бололтой.Чин ван Ханддоржийн удмынханд хадгалагдаж үлдсэн зураг. Зургийг Ё.Отгонбаяр “Чин ван Ханддорж” номноос. 1911 оноос өмнө бололтой.
Харин Чин ван Ханддорж байж магадгүй гэсэн 1913 оны үеийн нэгэн зургийг Польшийн монгол судлаач, доктор Агата Варженский 1912 онд анд Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо болсон “Монголчуудын соёлын өв: Улаанбаатар, Санкт-Петербург дахь архивын баримт, гар бичмэлийн цуглуулга-1” хуралд илтгэл тавихдаа хэлэлцүүлсэн юм. Харин чин ван Ханддорж байж магадгүй гэж миний бие санал гаргасан билээ. 1913 оны орчимд Польшийн геологич Поклевскийн Нийслэл хүрээнд авсан нэлээд хэдэн зураг буй. Түүний дотор Монголын язгууртан, сайд хэмээн тэмдэглэгдсэн энэ зургийг чин ван Ханддорж гэж байж магадгүй гэж үзээд байгаа юм.

Чин ван Ханддорж байж магадгүй. Зургийг Польшийн геологич Поклевский. Доктор Агата-Варженскийгээс авсан.Чин ван Ханддорж байж магадгүй. Зургийг Польшийн геологич Поклевский. Доктор Агата-Варженскийгээс авсан.
2.Чин ван, тэргүүн сайд Ханддорж ба Орос дахь айлчлалтай холбоотой
Чин ван, Тэргүүн сайд Ханддоржийн айлчлал нь 1912 оны 10 сарын сүүлчээс 1913 оны 2 сар хүртэл үргэлжилсэн юм. Энэхүү айлчлал нь ХХ зууны Монголын түүхэнд албан ёсны төрийн хэмжээнд айлчилсан анхны айлчлал байлаа. Тухайн үед Оросын эзэн хаанаас эхлээд Ерөнхий сайд, гадаад хэргийн сайд болон бусад сайд нартай албан уулзалт хийж ихээхэн идэвхийлэн ажилласан юм.

Гэвч Оросын бодлого нь Монголын тусгаар тогтнолыг дэмжихээс илүүтэй өөрийн эрх ашигт нийцүүлсэн үйл ажиллагаа, бодлого явуулж байсан юм. Чин ван, тэргүүн сайд Ханддоржийг айлчлах үед нэлээд хэдэн онцлог үйл явдал болсны нэг нь Оросын хаадын угсаа залгамжлал Романовын угсаанхны хаан ширээнд заларсны 300 жилийн түүхт ой болж олон ёслол арга хэмжээнд Монголын төлөөлөгчид болон сайдын хувиар оролцсон. Чин ван, Тэргүүн сайд Ханддоржийн өдөр тутмын зүйлсийг тэмдэглэсэн тэмдэглэлд ч мөн энэ тухай дэлгэрэнгүй дурдсан.
Өдөр тутам явсан айчлалын тэмдэглэлд:“нэгэн зүйл: мөн хорин наймнаа Оросын гадаад яамнаас генерал консул сайд Шишмаревыг зарж маргааш хааны гурван зуун жилийн баярт Монгол улсын элчин сайд эрдэнэ дайчин чин ванг ганцааранг бараалхуул бичиг бэлгийг дараа өдөр тогтоож хүлээж авмой хэмээн зарлиг буулгасан” -ны маргааш өдөр буюу шинийн 29-нд манай төлөөлөгчид үдээс өмнө шинээр нээлтээ хийсэн Бурханы шашны хийд “Гүнзэчойнэ” дацангийн нээлтэд олон газраас цугласан дөрвөд, торгуудын халимагууд, буриад зэрэг газруудаас ирсэн төлөөлөгчдийн хамт сүмийн нээлтэд оролцсон бололтой.

Уг ёслолд нэртэй эрдэмтэн П.К.Козлов, буриадын Бандид хамба Итгэлов, Цанид хамба Агваан доржиев зэрэг олон монголчуудтай ямар нэгэн байдлаар холбоотой төлөөлөгчдийн хамт оролцсон хэд хэдэн зураг бий. Тэдгээрээс нэгэн сонирхолтой зураг сүмээс гарч ирж зураг авхуулахаар бэлтгэж буй нэгэн зургийг Огонекъ сэтгүүлийн 2 сарын 21-ны дугаарт Романовын угсааны 300 жилийн баярт гэсэн толгой гарчиг дор “гэгээн мөргөлийн сүм бурханы шашны хийдийг нээв” хэмээн доорх зургийг тавьжээ. Зурагт мэдээний гол агуулга нь бурхны шашны сүмийн нээлтэд зориулсан тул зургийн хажууд Итгэлт хамбын зургийг тусгайлан тавихын зэрэгцээ доод мэдээ нь бурхны шашны сүмийн тухай бичжээ. Харин сонирхолтой нь уг зураг мэдээг Монголд нэлээд ажиллаж байсан Петербургийн Их сургуулийн багш А.Д.Руднев авсан байна. Тэгэхээр уг арга хэмжээний зургийг хэн авсан болохыг сэдэж болохын зэрэгцээ А.Д.Рудневийн хувийн цуглуулга сэлтэд өөр сонирхолтой зургууд байж мэдэх юм.

Романовын угсааныханы 300 жилийн ойн баяраар нээсэн Петербург дэх Буддын сүмийн нээлтэд оролцож буй байдал. Зургийг А.Д.Руднев. 1913 оны 2 сар.Романовын угсааныханы 300 жилийн ойн баяраар нээсэн Петербург дэх Буддын сүмийн нээлтэд оролцож буй байдал. Зургийг А.Д.Руднев. 1913 оны 2 сар.
Миний хувьд өнөөдөр зөвхөн сонирхолтой байж мэдэх хэдэн гэрэл зургийг харуулахыг хүссэн юм. Чин ван Ханддоржийн айлчлалын үеийг тодруулах гэрэл зургууд нэлээд илэрч байна. Мэдээж нэлээд зургууд өнөөг хүртэл судалгааны эргэлтэд орсон байдгийг уншигчид маань сайн мэднэ. Харин шинээр түүхийн асуудлыг тодруулах талаар сонирхолтой байж мэдэх хэдэн зургууд олдоод байна. Эдгээр зургууд нь Оросын Санкт-Петербург дэх кино, гэрэл зургийн архивын сан хөмрөг, тухайн үед гарч байсан өдөр тутмын сонин хэвлэл зэргээс шүүж олсон юм.
Түүний айлчлалын хамгийн чухал үйл явдал болох Оросын эзэн хаантай Царское село-д галт тэргээр хүрэлцэн ирж буй төлөөлөгчдийн зургийг “Огонекъ” сэтгүүлийн 1913 оны 2 сарын 20-ны Ням гарагийн №3 дугаарын 6 дахь талд Петербург дахь Монголын бүрэн эрхт төлөөлөгч гэсэн нэртэй мэдээлэл хэдэн зураг нийтлэгджээ. Уг мэдээнд“тодорхой хэлбэл, Монголын хувьд түүхэн өдөр юм. Говийн халуун талаас умар тийш Цагаан хааны дунд Хятадын эрхшээлд хэдэн зууныг чимээгүй өнгөрөөсөн. Жижиг удирдагчид боловч хөрш ойр улстай. Тэр тусмаа монголчууд хэдэн зууны өөрийн домогт түүх, шүтлэг бишрэлийн өмнө бурхны эрх чөлөөг хүлээж байна....Хутагтын бүрэн эрхт элчийг Царское селод хүлээн авлаа. Хүлээн авалтад агуу тансаг бэлэг авч ирсэн байв. Ямартай ч Ханддорж ханы хувьд бодит үр дүн харагдана. Оросын ард түмэн, оросын анхааралтай харилцаанд талархах хэрэгтэй буй за. Бид цусан төрлийн холбоотой дотно хөрш тул манай Алс дорнодын улс төрийн бодлогод ойрын үед тодорхой үр дүн харагдана”
хэмээн мэдээлжээ. Мэдээний дээд хэсэгт Чин ван Ханддорж “Грандъ-Отель” зочид буудалд өөрийн өрөөнд гэсэн зочид буудлын албан ширээ дээр өөрийн бичиг хэрэгсэл барьж буй зураг юм. Түүний хажууд ундаг дугуй түрсэн монгол дээлтэй залууг “дугуйгаар зугаалж буй цэргийн яамны бичээч Бавуудорж гүн” гэсэн тайлбартай хоёр зургийг эгнүүлэн тавьжээ. Энэ зургаас үзвэл нүүдэлчин тал нутгийн Монголчууд суурин иргэншилтай танилцаж буйг харуулсан маяг бий. Нөгөө талаараа айлчлалын бүрэлдэхүүний урьд үзэгдээгүй гэрэл зургууд бий бөгөөд энэхүү зураг мэдээтэй сэтгүүлийг миний бие Санкт-Петербургийн хотын хуучин номын худалдаанаас 2015 оны намар авч билээ.
Чин ван Ханддорж Гранд буудалын өрөөндөө,Чин ван Ханддорж Гранд буудалын өрөөндөө,


Гүн Бавуудорж унадаг дугуйгаар аялж буй зураг. Зургийг тус сэтгүүлийн зурагчин Петра Оцува.Гүн Бавуудорж унадаг дугуйгаар аялж буй зураг. Зургийг тус сэтгүүлийн зурагчин Петра Оцува.           
Үүнээс гадна тус мэдээний доод талд Царское село-д галт тэрэгний буудал дээр Монголын төлөөлөгчдийн угтан авч буй гэрэл зураг тавьжээ. Тус айлчлалын тухай хэрэг зүйлийг товчлон тэмдэглэсэн тэмдэглэлд

“Арван долооноо генерал консул сайд Шишмарев ба дагалдах түшмэл хэлмэрч нарын хамт хааны галт тэрэгт сууж оросын хааны заларч бүхий царское село хэмээх хөдөө ордны төсөр замын өртөөнд хүрмэгц ордоны албаны хүн нар тэргээр угтан ирж аваачив. Бүгдээр ордонд ирж дунд тасалгаанд жагсан хүлээж байтал дотроос шадар сайд нэг хүн гарч ирээд манай тэргүүн дэд сайдыг генерал консул сайд Шишмаревийн хамт дотоод тасалгаа ордонд дагалдуулан бараалхмагц Оросын хаанаас малгайгаа барьж угтан ирсэнд улсын бичиг бэлэг өргөн барихаар зарагдан ирсэн учраа товчхон айлтгаж..
хэмээн тэмдэглэсэн байна. Уг хаантай уулзах айлчлалд монголын төлөөлөгчдөөс хэн хэн оролцсныг дараахь зургаас мэдэж болно. Зургийн доод тайлбараас үзвэл 1 дугаартай Монгол улсын бүрэн эрхт элчин, Хутагтын засгийн газрын Гадаад хэргийн сайд, чин ван Ханддорж, 2 дугаартай нь Жонон бээс, элчин зөвлөх, 3 дугаартай нь Ахлах нарийн бичиг Цэрэндорж, 4 дугаартай нь Хоёрдугаар нарийн бичиг Бавуудорж, 5 дугаартай нь Чин ван Ханддоржийн хувийн эмч, маарамба Жамба, 6 дугаартай нь Байнгын нууц зөвлөх Шишмарев, 7 дугаартай нь хэлмэрч Цэрэнпил, 8 дугаартай нь орчуулагч Добданов гэж бичсэн байна.

Энэхүү айлчлалын үед хийгдсэн олон албан ёсны уулзалтууд буй. Харамсалтай Чин ван Ханддоржийн хувьд ч, Сайн Ноён хан, Ерөнхий сайд Намнансүрэнгийн хувьд ч албан өндөр хэмжээний уулзалт зураг ер олдоогүй байгаа. Харин Оросын Санкт-Петербургийн гэрэл зураг, кин бичлэгийн архивын сан хөмрөгөөс зарим сонирхолтой зураг олдсны нэг нь дараахь зураг болно. Уг зургийг чухам хэнтэй уулзсныг бид тодолж чадсангүй. Гэхдээ тэмдэглэлд байж магадгүй гэсэн хэдэн зураг, тухайн үеийн оросын сайд, томоохон ноёдуудын зурагтай харьцуулан авч үзсэн. Хамгийн магадлалтай байж болох нь Оросын Дотоод яамны тэргүүн сайд Маклаковын гэрт очиж их л дотно зочилсон бөгөөд гэрэл зургийн хувьд ихээхэн өндөр хэмжээний байдалтай байгаа болно. Бусад зургууд нь шагналын өмнө эсвэл хойно гэсэн байдал, өмссөн хувцас сэлтийг харьцуулан үзэхэд таарахгүй байгаа болно. Хэрвээ Маклаковын хамт бол ихээхэн сайн зураг юм. Энэ бол таамаг төдий боловч өндөр хэмжээний хүлээн авалт арга хэмжээ болох нь тодорхой байна.

Монголын төлөөлөгчдийн тэргүүн нар Оросын Дотоод Хэргийн сайд Маклаковынд зочлох үеийн зураг бололтой. Оросын гэрэл зураг, дүрс авианы архив. Дугаар. 18210.Монголын төлөөлөгчдийн тэргүүн нар Оросын Дотоод Хэргийн сайд Маклаковынд зочлох үеийн зураг бололтой. Оросын гэрэл зураг, дүрс авианы архив. Дугаар. 18210.
Үүнээс гадна айлчлалын бүрэлдэхүүнд туслаж явсан хүмүүс шинэ иргэншилтэй танилцаж өөр соёл иргэншлийг харж байв. Тэдний энэ байдлыг илэрхийлж чадах нэгэн зураг дээрх Оросын архивт хадгалагдаж байна. Үүнийг бид Чин ван Ханддоржийн айлчлалын бүрэлдэхүүний хүмүүс гэдгийг мэдэх амархан. Зогсож буй хүмүүсийн дотор гүн Бавуудорж, эмч Жамба хоёр хамт байгаа болно. Зочид буудлын ресторанд эсвэл ямар нэгэн дэлгүүрт буйг мэдэх боломж бага юм. Ямар боловч шинэ соёлтой танилцаж яваа монгол залуус байна.

Чин ван Ханддоржийг дагалдан яваа туслах түшмэд, албатууд. Оросын гэрэл зураг, дүрс авианы архив. Дугаар.13019.Чин ван Ханддоржийг дагалдан яваа туслах түшмэд, албатууд. Оросын гэрэл зураг, дүрс авианы архив. Дугаар.13019.
Чин ван, тэргүүн сайд Ханддорж нарын айлчлалын үед зарим чөлөөт цагаар зарим арга хэмжээнд оролцож, шинэ техникийн дэвшил, Оросын соёл иргэншилтэй танилцах үйл ажиллагааг хэрхэн явуулж байсныг гэрчилэх сонирхолтой зургууд тухайн үеийн Оросын сонин сэтгүүлд тавигдаж байв. Тэдгээр зүйлс нь зарим нь өдөр тутмын хэрэг явдлыг тэмдэглэсэн зүйлсд ч байхгүй байна. Оросын тухайн үеийн нэгэн сонинд Чин ван Ханддорж нар нисэх онгоцны газарт очиж танилцаж байгаа байдлыг харуулжээ. Магадгүй Монголын түүхэнд хамгийн анх удаагаа нисэх онгоцонд сууж үзсэн хүн Чин ван Ханддорж ч байсан байж магадгүй юм.
Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид нисэх онгоцтой танилцаж, төлөөлөгчийн тэргүүн онгоцонд сууж үзэж буй зэрэгЧин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид нисэх онгоцтой танилцаж, төлөөлөгчийн тэргүүн онгоцонд сууж үзэж буй зэрэг




Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид нисэх онгоцтой танилцаж, төлөөлөгчийн тэргүүн онгоцонд сууж үзэж буй зэрэгЧин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид нисэх онгоцтой танилцаж, төлөөлөгчийн тэргүүн онгоцонд сууж үзэж буй зэрэг

Түүхч, Академич С.Чулуун   скачать dle 12.0

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

26/04/2024, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19