iNet.mn дагах

ГЭРЭЛ ЗУРАГЧИН Г.ЭРДЭНЭТУЯА: Гунигтай үйл явдлын зургийг уйлж, баяртайг нь инээгээд л авдаг даа

Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн “хадаас” зураг байдаг юм. Одоогоос 15 жилийн өмнө эрх бүхий албан тушаалтнууд нисдэг тэргээр үнэг агнах гэж хөөсөн. Тэгээд нисдэг тэргээ унагачихсан байдаг. Бөөн асуудал үүсээд ирэхээр албан тушаалтнууд “Онгоц осолдоогүй. Ослын буулт хийсэн” гээд мэлзчихсэн. Гэтэл гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа осолдсон газрыг нь олоод, мориор очиж, хамгаалалтад зогсож байсан хоёр цагдаагийн мөрөн дээгүүр  ганцхан кадр дарсан байдаг. Цэргийн ногоон майхны хажууханд нисдэг тэрэг хажуу бөөрөөрөө уначихсан байгааг харуулсан ганцхан кадр зураг олон эргэлзээний зангилааг тайлсан юм. Монголын сэтгүүл зүйн гэрэл зургийн салбарт энэхүү бүтээл нь  шинэ эргэлт авчирсан түүхтэй. Басхүү гэрэл зургийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйд томоохон байр суурь эзэлж, жин дарсаар өнөөг хүрсэн гэхэд болно. Тэр 25 жил гэрэл зургийн салбарт зүтгэж, Монголын 25 жилийн түүхийг гэрэл зургийн хальснаа буулгаж, бас мөнхөлж яваа зурагчин. Сүүлийн жилүүдэд УИХ-ын Тамгын газрын гэрэл зурагчнаар ажиллаж, үе үеийн гишүүдийн хөргийг хадгалж буй Г.Эрдэнэтуяатай Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр ярилцлаа. Тэрбээр 2005 онд "Ган үзэгтэн", 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2010 онд "Алтан гадас" одон, 2011 онд МСНЭ-ийн 60 жилийн ойн медаль, 2013 онд Монголын сэтгүүл зүйн 100 жилийн ойн медаль, 2013 онд МСНЭ-ийн "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол, тэмдэг, 2022 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж байжээ. 

-Танд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Таныг гэрэл зурагчных нь хувьд хэвлэлийнхэн, өдөр тутмын сонины уншигчид андахгүй. Харин хувь Эрдэнэтуяа, гэрэл зурагтай амьдралаа зориулсан бүсгүйн хувьд төдийлөн сайн мэдэхгүй байх. Тиймээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр таныг уншигчдад илүү танилцуулахыг хүслээ?
          -Баярлалаа. Танай хамт олонд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Би 25 жил гэрэл зурагчнаар ажиллаж, сэтгүүлчидтэйгээ хамт бүхий л үйл явдалд мөр зэрэгцэн алхаж, энэ гал тогооны нэг эд эс яах аргагүй болжээ. 

ОНГОЦНЫ ГЭРЭЛ ЗУРГААРАА "ӨНӨӨДӨР" СОНИНЫ БРЕНД ШАГНАЛ ХҮРТЭЖ БАЙЖЭЭ
2007.03.08
-Та залуу насныхаа тухай ярьж өгч болох уу?
         -Би Дарханд төрж, өссөн. Аав, ээжээсээ долуулаа. Миний аав сэтгүүлч, зохиолч Гүрринчин гэж хүн байлаа. Аав минь намайг есдүгээр ангид байхад бурхан болсон. Харин ээжийг минь Дэжээ гэдэг. Би Дарханы гуравдугаар дунд сургуулийг төгссөн. 1990 онд Дарханы 17 дугаар сургуульд үйлчилгээний ажилтан болж байлаа. Тухайн үед өөрийгөө үйлчлэгч хийж байна гэж боддоггүй, анхны цалингаа аваад л бөөн баяр болж байсан санагддаг. Анхны цалингаараа ээждээ ороолт, өөртөө үсний хайч авч байсан. Тэр миний ээждээ өгч байсан хамгийн үнэтэй бэлэг байх.
Ээж минь тэр ороолтыг 20 жил зүүсэн. Сүүлдээ би өөрөө ч зүүж байсан шүү. Залуу насны тухай бодохоор иймэрхүү л дурсамж бодогдож, нүдэнд харагдаж байна.
Ахлах сургуулиа төгсөөд, их сургуульд орох гэсэн боловч тухайн үедээ болоогүй. Угтаа бол шалгалтдаа тааруу дүн авчихсан юм аа. Тэгээд л их сургуульд орох шалгалт өгч чадаагүй. Дараа жилийн шалгалтыг хүлээхээс өөр сонголтгүй болсон. 

-Дараа жил нь шалгалт өгч чадсан уу?
          -Шалгалт өгөөд бас л сургуульд орж чадаагүй. Хэн нэгэн даргын хүүхэд миний оронд орсон юм шиг байна лээ. Тэгээд үргэлжлүүлээд “Залуу монгол” ХХК-ийн ресторанд нь үйлчилгээний ажилтан боллоо. Ажлынхаа хажуугаар Удирдлагын академийн салбар сургуулийг туслах нягтлан бодогчоор төгсөж, “Залуу монгол” ХХК-д нярав болсон. Тэгээд 1997 онд эгчийнхээ хүүхдүүдийг харж, хажуугаар нь ажил хийхээр Улаанбаатар хотод ирж байлаа. Хотод ирчихээд ажил хайж, зарын сонин үзэж байтал“Ардын эрх” сонинд бичээч авна” гэх зар байсан. Ингээд зарын дагуу холбогдож, явж очоод ажилд орчихсон. 
       Намайг "Ардын эрх" сонинд бичээчээр ажиллаж байхдаа гэрэл зургийн албаны лабораторийн Эрхлэгчийн алба хашиж байлаа. “Ардын эрх” сонины гэрэл зурагчдын авсан зургийг он дарааллаар нь цэгцэлж, архивладаг байсан гэсэн үг. “Ардын эрх” сонины тухайн үеийн Гэрэл зургийн албаны даргаар Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун гуай ажилладаг байсан юм. Мөн талийгаач багш В.Баттулга, Өсөхөө ах, Гоцбаяр нартайгаа сайхан он жилүүдийг бужигнаж өнгөрүүлсэн дээ. 
-Тэр албаны эрхлэгч болсноор таны гэрэл зурагчин болох замнал эхэлсэн гэж ойлгож болох уу?
       -Намайг "Ардын эрх" сонинд бичээч, гэрэл зургийн фондод ажиллаж байхад гэрэл зурагчид намайг “Зургийн лабораторид ажилладаг юм чинь зураг авч сурах хэрэгтэй” гэдэг байлаа. Тэгээд Өсөхөө ах анх дагуулж яваад гэрэл зураг яаж авах тухай зааж өгч байсан. Бид анх Хэвлэлийн хүрээлэнд болох үйл явдал дээр очиж байсан санагддаг юм. Тэр үед би шагайгаараа татсан урт юбкатай явж байлаа. Тэгээд намайг Өсөхөө ах "Урагшаа очиж, хүмүүс рүүгээ ойртож зураг ав” гэсэн.

Гэтэл тэр үед зогсож авах боломжгүй юм шиг байхаар нь суугаад авах гэтэл юбка минь газраар нэг боллоо. Амьтан, хүнээс тухайн үед ичнэ гэж жигтэйхэн. Тэр цагаас л зураг авахад хувцас хүртэл чухал байдаг юм байна гэдгийг мэдэж авсан даа. Тэгж л хамгийн анх үйл явдлын зураг авч байлаа.


-Таны нэрээрээ сонинд нийтлүүлсэн хамгийн анхны зураг юу вэ?
         -Сонинд анх нийтлэгдсэн зураг бол Хүүхдийн урлан бүтээх төвд хүүхдүүдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн болдог байсан. Тэр үед хүүхэлдэйгээр хийсэн үзэсгэлэнгийн зураг авч, сониндоо хоёр үе зураг оруулж байлаа. Маргааш нь зургаа хараад ямар их баярласан гэж санана. Харин анхны автортой зураг бол Драмын театрын өмнө унагатай хөшөө байдаг байсан. Тэр хөшөөн дээр тоглож байсан хүүхдүүдийн зургийг авч, сонины арын нүүрний “Агшин” буланд гурав, дөрвөн үеэр нь оруулж байсан шүү. Тэгж л гэрэл зурагтай ажил, амьдралаа холбож, өнөөдрийг хүртэл хоббигоо болгож, хичээж явна даа. 

-"АРДЫН ЭРХ"-ИЙН ШАР БАЙШИНГААС ГЭРЭЛ ЗУРАГЧИН БОЛЖ БАЙЛАА-


    Гэрэл зургийн лабораторид ажиллаж байсан нь намайг зурагчин болоход их нөлөөлсөн. Гэрэл зурагчдын авчирсан зургийг бүгдийг нь үзэж, ялгаж, салгаж, архивлаж байсан болохоор ямар зургийг яаж авах ёстой вэ гэдгийг харж, суралцсан. Энэ нь хамгийн их нөлөөлсөн байх гэж боддог. Харин 1998 онд “Ардын эрх” сонин хувьчлагдаж, би “Өдрийн сонин”-ы гэрэл зурагчин болж байлаа. Би өдөр тутмын сонин гэрэл зургийн бүх цаг үеийг үзсэн дээ. Түүгээрээ бахархдаг. Хар, цагаанаар гэрэл зураг авч, лабораторид ажиллаж байснаас эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ийм түүхийг үзэж, хурааж, архивлаж байгаа хүн цөөхөн гэж боддог.
-Та өөртөө “Гэрэл зурагчин ийм л байх ёстой” гэж ямар нэгэн шаардлага тавьдаг уу. Ямар хүн гэрэл зурагчин болж чаддаг вэ?
      -Тухайн хүний авьяас, мэдрэмж, дур сонирхол, хөдөлмөр, үнэнч сэтгэл хамгийн их нөлөөлдөг юм шиг санагддаг. Би өөрийгөө зурагчин  мэргэжилд үнэхээр чин сэтгэлээ зориулж чадсан гэж боддог.
Бас сайн зурагчин болохын тулд, хөгжихийн тулд хичээж яваагаа ч нуухгүй. Шантрах үедээ сонгосон ажил, мэргэжлээ орхилгүй тууштай зүтгэх ёстой байдаг. Тэгж байж л амжилтад хүрдэг гэдгийг гэрэл зурагчин болох гэж буй залуучуудад хэлмээр байна. Би өөрийгөө “Гэрэл зурагчин болно” гэж бодож, төсөөлж байгаагүй. Гэхдээ л үнэнчээр зүтгэсэн шүү. 

-Гэрэл зураг олон төрөлтэй шүү дээ. Та аль төрлөөр нь дагнасан бэ?
            -Би хэвлэлийн гэрэл зургаар дагнасан болохоор бүх төрлийн гэрэл зурагтай ойр байдаг. Өдөр бүр хөрөг, спорт, соёл урлаг гээд бүх төрлийн зураг авдаг байлаа. Харин студийн гэрэл зургийг мэргэжлийн түвшинд авч чадахгүй байх.
Гэхдээ “Өнөөдөр” сонины  Ц.Балдорж эрхлэгч гэрэл зургийг ойлгодог, мэддэг учраас сониныхоо дэргэд  гэрэл зургийн студи байгуулж байлаа.
Мөн хамгийн анхны өнгөт сонин гаргаж байсан гээд цаг үетэйгээ үргэлж хөл нийлүүлж байсан шүү. 
-Хэвлэлийн гэрэл зурагчин бусдаас юугаараа ялгардаг вэ. Таны онцлог юу вэ?
         -Маш хурдан сэтгэх хэрэгтэй. Студийн гэрэл зурагчин гэрэл тохируулах, үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж, зохиомжилдог. Харин хэвлэлийн гэрэл зурагчин тухайн цаг үедээ тохируулж, өнцгөө хурдан олж, бусдаас өөр зураг авч чадсанаараа ялгардаг. 
-Та гэрэл зураг баримт болдог гэдгийн баталгаа болсон зургуудаа хэрхэн авч байсан бол. Энэ тухай дурсамж ярьж болох уу?
        -Өдөр тутмын сонинд ажиллахад өдөр бүр шинэ зүйлтэй учирч байдаг. Залуудаа хэн нэгэн даргыг хөдөөлүүлэх үед зураг авахдаа уйлаад л, өдөр нь хонхны баярын зураг авахдаа инээгээд л явдаг байж дээ. 2007 онд осолдсон онгоцны зураг авах даалгавар аваад ослын газар очтол онгоцыг хамгаалтад авчихсан, зураг авахыг хориглож байсан. Тэгэхээр нь автомашиндаа сууж байгаад цонхны цаанаас зураг авсан. Зураг авахыг хориглосон хүмүүс камер халхалсан боловч хоёр хурууны завсар авсан  юм шиг зураг гарсан байдаг. Тэнд зураг авахуулах байсан уулан дээр гарч, дээрээс нь авахаар шийдээд, айлд очиж эзэнтэй нь хамт мориор уулан дээр гарсан. Гэтэл толгод тээглээд онгоц харагдаагүй.
Тэр үед тухайн онгоцны ослыг ослын буулт хийж байсан гэж хэвлэлийн хурал хийж байсан юм билээ. Харин маргааш нь миний авсан зураг сонин дээр гарч ослын буулт биш гэдэг нь тодорхой болж, дуулиан дагуулж байлаа. Зарим нь намайг “Хууль бусаар зураг авсан” хэмээн доромжилж, зарим нь үнэтэй зарахгүй яасан юм гэж зангаа таниулж байлаа. Тэгээд “Өнөөдөр” сонины тухайн үеийн орлогч эрхлэгч Батбаатар намайг өмөөрч сонинд бичиж байсан шүү дээ.
Энэ мэт хэцүү, бэрхшээлтэй зүйл зөндөө тохиолддог. Гэвч халуунд халж, хүйтэнд хөрж ямар ч цаг үед ажлаа л хийх ёстой байдаг. Зураг авах үед даарч байсан ч даарсанаа мартчихсан авах ёстой зураг руугаа хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. Гарынхаа эрхий хурууг янгинаж, өвдтөл хайрч, даарч байснаа мэдэхгүй улайрч зогсох үе олон. 

БОРНУУР ӨНЖҮҮЛД ОСОЛДСОН ОНГОЦ 
2007.02.25
-Таныг ажлаа хийснийх нь төлөө муу үг унагах хүн байсан олон байж. Магтаж, урамшуулж байсан нь түүнээс их болов уу?
       -Онгоц унасан үеийн зураг маш олон шагнал дагуулсан. Тухайн жилийн оны шилдэг гэрэл зургаар шалгарч, 500 мянган төгрөгөөр шагнуулж байлаа. Мөн Ц.Балдорж эрхлэгчийн брэнд шагнал гэж Сарнай бид хоёрыг тус бүр сая төгрөгөөр шагнаж, хамт зургаа авахуулж байсан. Тэр үед би Олон улсын олимпын хорооны гэрэл зургийн уралдаанд оролцож, спортын гэрэл зургаар тусгай байр эзэлж байлаа. Тэр жил, тэр цаг хугацаа миний хувьд хамгийн гоё байсан. Илүү их хичээж, урамшиж, өөр өнцөг, өөр эрэлд гарахын ташуур болсон доо.  
          -Онгоц осолдсон гэдгийг батлах таны зураг гэрэл зураг баримт болдог гэдгийг илэрхийлсэн ховор зургуудын нэг яалт ч үгүй мөн. Харин олон нийтэд танигдсан өөр зураг олон байгаа байх даа?
            -Би осолдсон онгоцны зургийг яах аргагүй ховор зургуудын нэг гэж боддог. Надаас өөр тэр ослын зураг авсан зурагчин байхгүй. Харин олонд танигдсан, олныг шуугиулсан зураг гэвэл Төв аймагт наадмын сурвалжилгад явж байгаад морь уядаг, их том чихтэй өвгөний хөрөг, Эх орны дайны үеийн “Үнсэлт” гэх зурагтай ижил оюутан цэрэг найз охиноо үнсэж буй зураг, цэрэг, лам хоёрын дугуйтай явж буй зураг зэргийг нэрлэж болно. Эдгээр зургийг хүмүүс их сонирхож үздэг. 

ТӨВ АЙМГИЙН УЯАЧ 
2005.07.07

"ОЮУТАН ЦЭРГҮҮД" 2015.08.15

БИД МУУ ЗУРАГ АВАХ ЭРХГҮЙ

-Та улстөрчдийн зургийг хэдэн оноос авч байна вэ?
         -Би УИХ-ын түүхийг 2000 оноос бичилцсэн юм билээ. Харин 2016 оны аравдугаар сараас УИХ-ын Тамгын газрын гэрэл зурагчин болж, дотор нь сууж ажиллаж байна. Төрийн ордонд ажиллахаар нэгэн хэвийн зураг аваад уйтгартай санагддаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн болон Тамгын газрын үйл ажиллагааны зураг албан ёсны шинжтэй байдаг гэсэн үг. Гэхдээ авч буй зурагнууддаа сэтгэл хангалуун байлгүй яах вэ. Гишүүдийн, УИХ-ын даргын гоё хөрөг цөөнгүй бий. Гэхдээ олон жил үйл явдлын зураг аваад сурчихсан болохоор жаахан бачуураад байгаа юм. Тийм болохоор амралтын өдрүүдэд шувууны Жаргал ахтай багш, шавь болж шувууны зураг авч байгаа. Заримдаа ажлын өдрүүдэд бачуураад байхаар нь талбай руу гарч, янз бүрийн зураг авч өөрийгөө тайтгаруулдаг.
-Та хуучны зургуудаа эргүүлж хэр их үздэг вэ?
      -Ер нь байнга л эргүүлж, тойруулж үздэг. Өнөөгийн УИХ-ын ахмад гишүүдийн залуугийн хар, цагаан зургууд хүртэл бий. Хар, цагаан зургаа харахаар илүү үнэ цэнтэй, сайхан санагддаг. Хар, цагаан зураг авдаг байх үед маш их хөдөлмөр шаарддаг байсан. Хальсан дээр 36 кадр авдаг байсан болохоор хамаагүй олон зураг авдаггүй байлаа. Нэг зургийг таваас илүү дарах боломжгүй. Бидэнд нормоор цаас өгдөг байсан. Ямар ч гэрэлгүй тусгай ажлын өрөөнд хальсаа ороож хийдэг. Хальсаа буруу боловсруулчих юм бол зураг хэт хар, хэт цагаан гараад байдаг. Мөн хальс боловсруулсны дараа зураг буулгах гэж ажил бий. Тэгэхээр гэрэл зурагчинд муу зураг авах эрх анхнаасаа байгаагүй. 
АХ, ДҮҮ ХОЁР. АХ НЬ ЭНЭТХЭГЭЭС ИРЭЭД АМАРЧ БАЙХДАА ДҮҮТЭЙГЭЭ ДУГУЙ УНАЖЭЭ
2012.06.09

-Хальсаар гэрэл зураг авч байхдаа бүтэлгүйтэж байв уу?
    -Гаралгүй яах вэ. Ерөнхий сайд асан Наранцацралт даргын зургийг аваад ирсэн чинь хальсаа камертаа хийчихээд хий татчихсан зураггүй хоцорсон. Гурван давхар хальс ордог камерт хороо дутуу хийж будилж байсан. Тэр бүхэн сургамж болдог байсан даа. 
-Энэ олон амьтан байхад яагаад заавал шувууны зураг авахаар шийдсэн юм бэ?
     -Шувууны зураг авна гэдэг амар биш юм билээ. Заавал өглөө эрт явах шаардлагатай, харьцаж чадахгүй бол амархан үргээд явчихдаг, дуран сайн байх хэрэгтэй гээд тодорхой шаардлага бий. Байгаль, амьтантай зөв харьцах нь автомашинаас буухаас эхэлнэ шүү дээ. Анх мэдэхгүй тас тас хийтэл нь хаагаад хамаг амьтан үргээчихдэг байлаа. Одоо бага багаар сураад, ойлгоод л явж байна даа. 
"ӨГЛӨӨ" 2016.04.02

-Таны гэр бүлийнхэн ажлыг нь хэр хүндэтгэж, ойлгодог вэ?
       -Манай гэр бүлийнхэн миний ажлыг маш сайн ойлгодог. Би наймдугаар ангийн хүүхэдтэй. Хүү минь чөлөөт цагаараа надтай хамт зураг дарах сонирхолтой. Би хүүгээ гэрэл зураг авч сурах хэрэгтэй гэж бодоод камер аваад өгчихсөн юм. Ээж минь намайг "тэнэмэл" гэдэг мөртлөө авсан зургуудыг минь үзэх дуртай шүү. 
-Та ажлынхаа хажуугаар сэтгүүлч мэргэжлээр сурч байсан юм билээ. Бичсэн нийтлэл, сурвалжилгаасаа танилцуулж болох уу?
       -Намайг гэрэл зурагчнаар ажиллаж байх үед "Орон нутаг руу сэтгүүлч, зурагчин хоёрын нэгийг авч явна. Зураг авдаг мөртлөө бичиж чаддаг хүн байх ёстой" гэдэг байсан."Ардын эрх" сонинд ажиллаж байхдаа Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх шавь сургалтад сэтгүүлчээр суралцаж, гэрэл зургаар дипломын ажлаа хийж байлаа. 2007 онд МУБИС-ийг Сэтгүүлч, утга зохиолын ажилтан мэргэжлээр төгсөж, 2014 онд гэрэл зургийн чиглэлээр магистраа хамгаалсан. Тийм болохоор орон нутаг руу томилолтоор явахдаа зураг авч, давхар сурвалжилга бичдэг байлаа. Миний мэргэжил ямар ч ашиг байхгүй. Гэхдээ зарим гэрэл зурагчин бүтээлээ арилжиж, дараагийн уран бүтээл хийх, хөдөө явах санхүүгийн асуудлаа зохицуулдаг юм билээ. Харин би авсан гэрэл зургаа сонинд нийтэлж, маргааш нь харж, сайхан мэдрэмж, урам зориг л авах жишээтэй. Үүнээс гадна бусад сонины гэрэл зургийг хэнийх нь сайн болсон вэ гэдгийг үзэж, харьцуулж, дотроо шүүдэг.
Үнэхээр минийх сайн болсон байх юм бол хөл газар хүрэхгүй баярлана. Олон нийтийн арга хэмжээ, үйл явдлын зураг авахдаа бусдаасаа нууцаар янз бүрийн өнцгөөс зураг авахгүй бол баахан ижилхэн зураг гараад хэцүү.
Тэгэхээр зурагчны овсгоо, самбаа, хурд, мэдрэмж яах аргагүй нөлөөлж байгаа юм. Аль болох олон гэрэл зурагчин байгаа өнцгөөс биш, эсрэг талаас нь зургаа авах ёстой.

-Та сүүлийн үед ихэвчлэн гишүүдийн хөрөг авч байгаа юм байна. Хөрөг авахад таны баримталдаг зүйл юу вэ?
       -2000-аад оны үед дунд нь орчихсон гишүүдийн зургийг өмнөөс нь авч болдог байсан. Одоо хоёр талаар нь чөлөөтэй явж байгаа ч хязгаарлагдмал байдаг. Хөрөг зураг авахад тухайн хүний зан чанар, сэтгэл хөдлөл, эмоци, нүдний харц, гарын хөдөлгөөн чухал байдаг. Миний уншиж, судалснаар хөрөг авахын тулд гар орсон байвал илүү өгүүлэмжтэй юм байна гэдгийг ойлгосон. Харин байгалийн гэрэл зургийг өглөө нар мандах, орой нар жаргах үед авах юм бол маш тохиромжтой, илүү сайхан гардаг. Гэрэл зураг авна гэдэг бясалгал хийж байгаатай ижил шүү дээ.
-Та бүтээлүүдээ хэрхэн, яаж хадгалж байна вэ. Ном гарахаар төлөвлөж байна уу?
     -Бие даасан ном гаргаагүй. Энэ жил бие даасан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, номтой болох төлөвлөгөөтэй байна. Гэхдээ амжих эсэхийг хэлж мэдэхгүй. 
"БҮРГЭДИЙН БАЯР" ШИЛДЭГ ЗУРАГ 
2008.02.02
-Танд очиж үзээгүй аймаг бий юү. Одоо ямар зураг авах юм сан гэж мөрөөдөж байна вэ?
-Би Увс, Сүхбаатар аймгаар явж үзээгүй. Монголынхоо бүх газраар явж, гэрэл зурагтай болох юм сан гэж мөрөөддөг. Мөн олимп сурвалжилж, тамирчдын ялалт, ялагдлын агшныг өөрийнхөө дуранд, өөрийнхөө өнцгөөр буулгах юм сан гэж хүсдэг дээ. 
-Ярилцсан танд баярлалаа.
    -Баярлалаа.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ШУВУУД НУТАГ БУЦАЖ БУЙ НЬ 
2007.09.26

ДОРНОГОВЬ АЙМАГТ ОНГОЦНООС АВСАН ЗЭЭРИЙН СҮРЭГ 
2012.06.12скачать dle 12.0

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

Өчигдөр, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Өчигдөр, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

Өчигдөр, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

Өчигдөр, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

Өчигдөр, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

26/11/2024, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2024, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

26/11/2024, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19