iNet.mn дагах

С.Батгэрэл: Техник сэтгэлгээг аль болох эрт, насны онцлог болон тухайн хүүхдийн чадварт нь тохирсон аргаар үе шаттайгаар, орчинг нь бүрдүүл

Зохион бүтээгч дугуйлангийн захирал С.Батгэрэл: Техник сэтгэлгээг аль болох эрт, насны онцлог болон тухайн хүүхдийн чадварт нь тохирсон аргаар үе шаттайгаар, орчинг нь бүрдүүлж хөгжүүлэх нь чухал.
Зохион бүтээгч дугуйланг танилцуулаач, үйл ажиллагаа явуулаад удаж байна уу?
Тус дугуйлан нь 2010 онд техник загвар зохион бүтээх спортын тамирчид, инженер, зохион бүтээгчдийн санаачлагаар Монгол оронд техникийн загвар зохион бүтээх мэдлэгийг түгээх, техник загварын спортыг хөгжүүлэх зорилгоор байгуулсан.
Манай улсад урлаг, спортод сонирхолтой хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлдэг маш олон сургалт байдаг боловч гэртээ юм угсраад, тоглоомоо задлаад, эвлүүлээд сууж байдаг ирээдүйд инженер, зохион бүтээгч болох боломжтой олон мянган хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлдэг дугуйлан байдаггүй. Аав ээжид ч хүүхдээ энэ чиглэлээр хөгжүүлэхэд тусладаг сургалт, үйл ажиллагаа байдаггүй. Иймээс Монгол хүүхдийн техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлж, манай хүүхдүүд юу хийж чаддаг, ямар их нуугдмал авьяас чадвар, боломж байдгийг ил гаргах зорилгоор энэ дугуйланг нээсэн юм. Бид нэг орхигдоод байгаа зохион бүтээх дугуйлан секцийг сэргээн хичээллүүлээд зогсохгүй, уралдаан тэмцээнийг зохион байгуулах зорилготой үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн хугацаанд 1000 гаруй хүүхэд сургалтад хамруулсан байна.
Инженер, зохион бүтээгчид байгуулсан гэхээр мэргэжлийн багш нар ажилладаг уу? Багш нарынхаа амжилтаас танилцуулбал?
Тус дугуйлангийн чиглэлээр манай улсад мэргэжилтэн бэлтгэдэг сургууль, сургалт байдаггүй. Дугуйлангийн багш нар нь техник загвар зохион бүтээх спортын төрлүүдээр хичээллэдэг байсан багш болон инженер хүмүүс байдаг. Үүсгэн байгуулагч захирлын хувьд Техник спортыг сонирхон хичээллээд 37 жил болж байгаа.  Мастер цолтой, Техник Спортын Улсын Шүүгч, Физик Электроникч мэргэжилтэй, 22 жилдээ Физик Электроник, Мэдээллийн Технологийн багшаар ажиллаж, олон Электроникийн техник төхөөрөмж зохион бүтээсэн Мэдээллийн Технологийн Тэргүүний ажилтан,  Боловсролын Тэргүүний ажилтан хүн байдаг.
Ер нь хүүхдүүдийн техник, сэтгэлгээг хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ? Хүүхдийн хүмүүжил төлөвшилд яаж нөлөөлдөг вэ?
Загвар зохион бүтээх явцад маш олон чадварууд хүүхдэд бий болж, хүүхэд шинжлэх ухаан, технологийн мэдлэг чадварыг эзэмшдэг. Энэ нь цаашид ямар ч салбарт ажиллахад тулах цэг, бусдаас түрүүлж амжилтад хүрэх боломжийг бий болгодог том давуу талтай.
Техниктэй харьцаж байгаа хүүхэд ажлаа төлөвлөх, хувийн зохион байгуулалтаа хангах, анхаарлаа төвлөрүүлж чаддаг болох, аливаа зүйлийг тууштай, дуустал нь хийдэг болох, бие даан ажиллах, амжилттай гүйцэтгэх, бүтээлчээр сэтгэхээс гадна  гарын ур дүй хөгжиж байдаг зэрэг маш олон чадварыг эзэмшдэг.
Хүүхдүүд шинжлэх ухаан технологийн суурь мэдлэгтэй болж, инженер техникийн мэргэжлийн чадваруудыг эзэмшиж, багаж төхөөрөмжтэй ажиллаж сурах зэрэг олон давуу талтай. Ер нь чөлөөт цагаараа дэлгэц ширтэхээс илүүтэйгээр тархиа ажиллуулж, гараа хөдөлгөж бодит зүйлийг өөрөө бүтээж бий болгоно гэдэг нь хамгийн чухал зүйл болдог.
Таны сургалтад хамрагдсан хүүхдүүд ямар нэг уралдаан, тэмцээнд оролцдог уу? Ямар нэг амжилт үзүүлсэн үү?
Загвар зохион бүтээх чиглэлээр манай улсад Техник Технологийн Олимпиад болдог бөгөөд ихэвчлэн 11, 12-р ангийн сурагчид оролцдог. Манай сургалтад сууж байгаа хүүхдүүд 6-14 насныхан голдуу байдаг. Харин Автомат роботын тэмцээнд манай 12-14 насны сурагч хүүхдүүд оюутнуудтай өрсөлдөж, “Шоо цуглуулах автомат робот”-ын төрөлд 2018 онд 2-р байр, “Тойрог замын автомат робот”-ын  тэмцээнд 1, 2-р байр эзэлж байсан амжилттай. Харамсалтай нь 2020, 2021 онуудад цар тахлаас шалтгаалан тэмцээнд оролцож чадаагүй.
Зуны амралтаараа хүүхдүүд сургалтад хамрагдахыг хүсвэл хаана, хэрхэн хандах вэ?
Бид фэйсбүүк дээр “Зохион бүтээгч дугуйлан” гэсэн нэртэй хоёр хаягийг ажиллуулдаг. Мөн манайх хоёр салбартай. Нэг нь 25-р эмийн сангийн автобусны замын урд талд Стелла төвд, нөгөө нь 13-р хорооллын Бобо төвд байрладаг. Сургалтанд харагдахыг хүсвэл бидэнтэй 80154595, 80506095 утсаар холбож болно.
    
Зохион бүтээх сургалт их зардал өндөртэй мэт санагддаг. Ер нь суралцаж байгаа хүүхдүүдэд төлбөрөөс гадна юу шаардлагатай болдог вэ?
Сургалтын зардал хамгийн өндөрт ордогоос гадна ашиглах материал, техник хэрэгсэл нь олдоц муутай гадаадаас захиалгаар авдаг. Гэхдээ манай зүгээс аль болох хямд үнээр сургалтаа явуулахыг эрмэлздэг юм. Манай төлбөрт материалын зардалын үнэ багтсан бөгөөд суралцагч хүүхдүүд хийсэн загвараа өөрсдөө авдаг. Суралцагч төлбөрөөс гадна зөвхөн нойтон болон хуурай сальфетик л авчирдаг.
Сургалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийн нас хэдээс хэд вэ? Ер нь техник сэтгэлгээг хэдэн наснаас эхэлж, хэрхэн хөгжүүлэх нь хүүхдэд илүү хэрэгтэй гэж үздэг вэ?
Манай сургалтанд 6-16 насны хүүхдүүд гурван насны ангилаар хамрагддаг. Техник сэтгэлгээг аль болох эрт, насны онцлог болон тухайн хүүхдийн чадварт нь тохирсон аргаар үе шаттайгаар, орчинг нь бүрдүүлж хөгжүүлэх нь чухал. Ялангуяа тогтсон хүсэл мөрөөдөлтэй болж эхлэх нас буюу 5-12 нас л чухал үе. Тэрнээс хойш хоцроод хүүхдүүд юм сурах биш, сайхан харагдсан зүйлээ л даган дуурайгаад эхлээд байгаа санагддаг.
Хүүхдийн авьяас чадвар ер нь хөл, хэлд орохоос нь илэрч эхэлдэг санагддаг юм. Тэр нь тоглоом. Ямар тоглоомоор, яаж тоглож байгааг нь, тоглоомтойгоо яаж харьцаж байгаагаар нь хүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийг олж харах боломжтой. Мэргэжил гэдэг нь сурч диплом авсан мэргэжил биш насан туршдаа амьдрал ахуйгаа авч явах тэр мэргэжлийг хэлээд байгаа юм.
Суралцагчдын хүйсийн харьцаа ямар байдаг вэ? Охид хамрагдах боломжтой юу?
Ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд суралцдаг. Энэ нь инженер зохион бүтээгч нар эрэгтэйчүүд байдагтай холбоотой мөн эцэг эхчүүдийн дунд ийм ойлголт түгээмэл байгаатай холбоотой байдаг байх.
Манайд суралцагчдын 10 орчим хувь нь охидууд байдаг. Охидууд хөвгүүдээсээ ерөөсөө дутдаггүй бараг илүү нямбай гоё ч хийдэг. Өнгөний сонголтуудаараа л бараг ялгардаг. Нэг хэлэх зүйл бол аливаа зүйлийг зохион бүтээхэд том бие, эрэгтэй хүний гар чухал биш гэдгийг хэлмээр байна. Гол нь техник сэтгэлгээ, арга технологи юм.  Энэ дэлхий дээр мянга мянган эмэгтэй зохион бүтээгч дэлхийн хөгжилд гар бие оролцон хувь нэмрээ оруулж байна. Тэгэхээр манай монгол охидын дунд ирээдүйн мундаг зохион бүтээгч нар байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Сурв. Баярлалаа.С.Батгэрэл: Техник сэтгэлгээг аль болох эрт, насны онцлог болон тухайн хүүхдийн чадварт нь тохирсон аргаар үе шаттайгаар, орчинг нь бүрдүүлж хөгжүүлэх нь чухалскачать dle 12.0

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Ёкозүна цолны болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэнгийн хүсэл талаар болов

25/09/2026, 12:06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

25/09/2026, 12:05

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

3/09/2026, 15:51

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19