iNet.mn дагах

"ОК" -ын студид зочлоорой

"ОК" хэмээн гэрэл зургийн уран бүтээлч нөхөд нь нэршүүлсэн энэ хүн бол Дашийн Октябрь л даа. Түүнийг туулай жилийн босгонд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэхэд нь олон хүн нэгэн дуугаар түрлэг нэмэн баяр хүргэсэн. Яагаад гэвэл шагнал нүдээ олсон гэсэн хэрэг. Гэрэл зураг гэдэг салбар бараг өдөр хоногт л гайхам хөгжлийг олж түүнтэй хамт өөрөө хөгжиж яваа хүн гэж түүнийг хэлбэл тун онох болов уу.
"ОК"-ын санаагаар хэлэхэд шив шинэхэн нийгэм хуучрах шахсан өнөө цагт урьдын юм ул болох амархан болж. Даангүй гэрэл зурагт гэж анд минь хэлэх юм билээ. Бүр тодруулбал, тэр гэрэл зургийн хөгжил гүйцэгдэшгүй гэж л хэлээд байгаа юм. Монголд анх гэрэл зургийн томоохон студийг хэн байгуулав. Том хэмжээний гэрэл зураг хэний гараас үйлчлүүлэгчид очив. Гэрэл зургийг уран бүтээлийн зиндаанд хэн өргөж аваачив. Цаашлаад энэ салбарт бизнес санааг хөгжүүлж олон олон зурагт номыг олон хэлээр гаргаж Монголоо гадаадынханд таниулав. Энэ бүхнийг Дашийн Октябрь хийсэн, бүтээсэн гэж болно. Тиймээс энэ хүнийг гэрэл зургийн салбарын хэт, цахиур нь гэж хэлэх гэсэн минь энэ. Түүнтэй төсөрхөн ярилцлаа.
-Өөрийг чинь хүүхэд байхаасаа гэрэл зураг сонирхдог байсан тухай сонссон юм байна?
-За тийм дээ. Дунд сургуулийн тавдугаар ангид байхдаа зураг оролдож эхэлсэн. Уг нь би чинь төмөр замын сургуулийг төгсгөж автозамын мэргэжил эзэмшсэн хүн юм шүү. Даанч тэр мэргэжлээрээ ердөө хоёрхон жил ажилласан. Бас ч хэлэх юмтай. Улаанбаатараас гадагш засмал замгүй байсан цагт анх Лүнгийн замыг тавилцсан. Бас сэргийлэгч байж ч үзлээ. Гэхдээ гэрэл зурагтай амьдралаа холбосон хүн. Өөр ажил албатай байлаа ч энэ хоббигоо орхиогүй юм даа.
-Тавдугаар ангийн хүүхэд зураг авч эхэлсэн гэдэг бас сонин хэрэг...?
-Үнэхээр сонин тохиолдол хэлье. Бид хавар шувууны үүр хийж ойд байрлуулдаг байлаа. Дөрөвдүгээр сард санагдаж байна. Бид Богд ууланд очлоо. Өөрсдөө "урласан" шувууны үүрээ модонд хадаж яваад би нэг сонин бал (үзэг) олсон. Тэр ямар бал вэ гэвэл эргүүлэхээр нь нүцгэн эмэгтэйчүүд усанд орж байгаа зураг харагдах. Бүр зургаан зураг. Дахиад эргүүлэхээр үйл явдал нь өөр бас зургаан зураг гарах. Тэр үедээ ховор л бараа байж дээ. Хадгаллаа.
Гэтэл надаас нэлээд дээд ангийн Хуягаа гэж нэг хүүхэд манай яармагт нэг сургуулийнх, гэр нь манайтай ойролцоо.
Нэг өдөр хичээл дээрээ байж байсан чинь тэр хаалгаар цухалзаад л байх юм тэр. Завсарлагаа болж гараад уулзсан чинь чамд нэг сонин үзэг байна гэнэ үзье гэв. Маргааш үзгээ аваад ирлээ. Үзүүллээ. Нөгөөх чинь их шохоорхож байна аа. Тэгсэн дараа нь бас ангийн хаалган дээр ирчихсэн
-За хө. Нөгөө балыг чинь энүүгээр сольё гээд нэг фотоаппарат үзүүлж байна. "Зорький С" гэдэг аппарат л даа. Тэр зураг авдаг байсан юм билээ. Би ч зөвшөөрөөд сольчихлоо. Энэ маань миний гэрэл зурагтай ажил амьдралаа холбох эхлэл болсон юм. Бас манай хашаанд Ганбаатар гэж хойно сурч байгаад ирсэн нэг ах байсан. Тэр зураг сонирхдог нь ч надад бас нөлөө үзүүлсэн. Би долоо, наймдугаар ангид байхдаа л зураг авна. Бүр өөрөө угаадаг болсон юм шүү.

-Автозамын мэргэжлээрээ ердөө хоёр жил ажилласан гэв үү дээ?
-Тиймээ. Дараа нь бас Үйлдвэрчний соёлын төв ордны галын постын ахлагч болдог юм. Мөн л зургаа орхиогүй ээ. Тэнд Г.Ичин гуай нар багшилдаг гэрэл зургийн дугуйлан байх. Би тэр хичээлд нь сууя гэсэн "Чи зураг авдаг, хийдэг хүн" гээд хүлээж аваагүй. Ингээд байж байтал 1990 он гараад Сүхбаатарын талбайд гэрэл зурагчид зогсох болов. Би уухайн тас "Солонго" нэртэй хоршоо байгуулаад олон зурагчин ажиллуулж эхэлдэг юм. Ингээд нийслэлийн төв талбайд зураг авах ажлыг эхлүүлсэн хүний нэг байв. Бас тэгж байтал хуучин Филармоны байшинд (сүүлд Баасан авгайн байшин гэж байснаар нь хүмүүс мэднэ) Солонгосын соёл мэдээллийн төв гэж нээгдсэн. Тэнд гэрэл зургийн газартай болоход намайг ир гэлээ. Очлоо. Тав зургаан жил ажиллалаа. Гайгүй ч юм сурлаа. Тэгж байтал нөгөө төв маань татан буугдав. Тэндээс нөгөө суусан газраасаа шороо атгана гэгчээр юм болж том зураг хийх зэрэг зарим тоног төхөөрөмжийг би худалдаж аваад л энэ студиэ байгуулсан. Түүнээс хойш 30-аад жил болжээ. Гэрэл зурагтай ажил, амьдралаа холбоод бараг тавин жил боллоо. Хөдөөгүүр явж зураг авах л гол хобби минь юм даа.
-Сэргийлэгч байлаа гэж нэг хэлээдэхвүү дээ?
-Тэгсэн шүү. Яахав эрт гэр бүлтэй, гурван хүүхэдтэй болчихсон хүн чинь цэрэгт явахгүйн тулд сэргийлэгч болсон юм. Гэр бүлээ тэжээх гэж л. Тэгсэн ер нь миний хийх ажил огт биш санагдсан юм. Хууль зөрчсөн хүнийг бариад авах хэрэгтэй болно. Барьчихаад тавиад явуулчих бас харш зүйл. Ингээд л больсон. Үүнтэй холбогдуулаад би нэг сонин зүйл хэлье. Би хилэнцийн ордод төрсөн хүн юм билээ. Энэ ордод төрсөн хүний мэргэжил сонголт нь гэвэл нэгдүгээрт мэс заслын эмч болбол мундаг эмч байх. Хоёрт сэргийлэгч (цагдаа) байх учиртай. Гэтэл гуравт нь гэрэл зурагчин болох тавилантай гэсэн байдаг юм билээ. Энэ зурлагыг уншаад миний амьдрахуйн арга ухаан гэрэл зураг мөн юм байна гэж бат ойлгосон.
-Гэрэл зургийн уран бүтээл талд бас их юм хийсэн хүний нэг та. Энэ талаар...?
-Эдмоны Р.Энхбат, манай Б.Гоцбаяр нар зурагт ном хийгээдэхлээ. Юун төлөө би хөдөө тэнэж зураг авч явсан билээ. Зургууд байнаа аа. Би яагаад хийж болохгүй гэж гээд "Ил захидлаас" эхлээд юм юм хийлээ. Өнөөдөр гэхэд би 10 гаруй ном (альбом) хийчихэж. Ямар ном бэ гэвэл Монголыг зорьж ирэх жуулчдад зориулсан юм. Монгол-Англи, Орос, Япон, Хятад хэл дээр хийсэн. Тоолоод үзсэн 14 ном байналээ. Энэ маань миний уранбүтээл төдийгүй ашигтай бизнес болж чадсан юм.
Аялал, жуулчлалын байгууллагатай сайн холбоо тогтоосон. Тэд ч миний номуудыг гадаадын жуулчдыг татахад чухал бүтээгдэхүүн болсон гэж үнэлдэг. Багцаа тоо хэлэхэд 86 мянган ном борлогдсон байдаг юм.
"Ил захидлын багц" гэдэг юмыг анх хийсэн хүний нэг гэж хүмүүс намайг үнэлдэг. Бас марк ч хийсэн. МИАТ-ын онгоцонд байнга байдаг нэг Монголын тухай сэтгүүл байдгийг хүмүүс мэдэх байх. Миний бүтээлийн нэг хэсэг нь тэр. "Монголиа" гэдэг зурагт ном маань одоо зургаа дахь удаагаа хэвлэгдэх гэж байна.
-Тэгэхээр гэрэл зургаар хөлжиж, хөгжсөн сүрхий баян нөхөр гэж зарим хүн хэлэхийг сонссон шүү?
-Баян нь юу байхав. Урьд олсноороо дараагийнхаа төлбөрт зарцуулаад л явж ирсэн хүн. Хэнд ч хал балгүй гэж болно. Банкнаас зээл авч үзсэнгүй. Бусдаас тус дэм гуйгаад байсангүй өдий хүрлээ.
Нэгэн үед Монголдоо орж ирээгүй байсан гэрэл зургийн техник хэрэгслийг олж авч энэ студийг байгуулснаараа уран бүтээл бизнес хоёрыг хослуулж чадсан маань миний олон жилийн хөдөлмөрийн нэг онцлог байх. Бас нэгийг хэлэхэд байгалийн гэрэл зураг сонирхдогийн хувьд "Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг" гэдэг байгууллага санаачилсан. Манай нийгэмлэгт чадвартай олон залуу зурагчид нэгдсэн. Бид олон улсын чанартай гэрэл зургийн уралдаан зарладаг. Миний хувьд энэ уралдаандаа шүүгчээр оролцдог. Дахиад ч энэ уралдаанаа зарлах бодолтой байгаа.
-Өөрийн чинь уран бүтээл, зурагт номуудын утга санаа юунд чиглэгддэг вэ?
-Монголын хаа ч байхгүй унаган байгалийн өнгө төрх, Монголын түүх соёл, зан заншилтай холбоотой гэж хэлж болно. Тиймээс л гадаадынханд Монголыг таньж мэдэхэд нь тус болдог биз.
 -Үзэсгэлэнгээ ч зөндөө гаргасан уу?
-Гаргасаан. Америкт хоёр удаа. Данид нэг удаа бие даасан үзэсгэлэнгээ дэлгэсэн. Зорилго нь Монголоо сурталчилж байгаа юм. Олон улсын чанартай уралдаан зарлаад тэр бүтээлүүдээрээ хамтарсан үзэсгэлэн Монголдоо гаргаж байлаа.

-Шагнал урамшил ч их биз?
-Байлгүй л яахав. Гавьяат гэдэг цолыг хүртэл авлаа. Гэрэл зургийн мастер гэдэг цол, цомыг хоёр ч удаа хүртлээ. Энэ бүхэнд урамшилгүй л яахав. Хамгийн гол юм мэргэжил нэгтэй нөхөддөө хэлэхэд зурагт ном (альбом) хийх тусмаа хүн суралцдаг юм шүү.
-Шавь олонтой юу?
-Цөөнгүй хүнийг дагалдуулж сургасан. Курс дамжаа нээгээд олон арга зүй заахаас огт өөр арга барил зүгээр санагддаг. Тиймээс зурганд хамт явах сонирхолтой шавь олоон. Студиэрээ юм сургасан залуус ч бий.
-Өөрийн чинь хүүхдүүдээс мэргэжлийг чинь өвлөсөн хүн бий юү?
-Байхгүй ээ. Хүүхдүүд минь голдуу гадаадад сургууль төгсгөсөн. Одоо тэд маань Америкт бас Англид ажиллаж амьдарч явна.
-Гэрэл зургийн салбарын хөгжлийн хурдыг бид гайхах болсон. Өөрийн чинь үг бас уншигчдад чухал байх л даа?
-Гайхамшигтай хөгжил гэрэл зурагт бий. Энэ жил хэрэглэж байсан аппарат техник хэрэгсэл дараа жил гологдох шахуу л байх юм.
Үзэсгэлэн гаргана гэдэг хэдэн зураг жаазлаад үзүүлдэг арга тун удахгүй ард хоцрох янзтай. Бүх юм дижитал болоод ирэхээр ямар болохыг Солонгост гаргасан Г.Ган-Өлзийгийн үзэсгэлэнг үзээд гайхаш төрсөн. Нөгөө кино театрт нэг нүдний шил зүүгээд кино үздэг үе байсан даа. Үзэгч яг киноны үйл явдал дунд яваа юм шиг болдог. Дижитал үзэсгэлэн гэдэг тэр хана, тааз, шал бүгд зураг. Бид дунд нь хөвж явах юм билээ.
-Үүнтэй холбогдуулаад асуухад гэрэл зургийн хөгжил 10 жилийн дараа гэхэд ямар болох бол гэдгийг төсөөлж хэлээч..?
-Ёстой хэлэхэд бэрх, гайхамшигтай гэхээр л төрхтэй болох байх. Монголын гэрэл зураг өнөөдөр техник хэрэгслийн хувьд ч, зурагчдын ур чадвараар дэлхийн түвшинд бараг хүрчихсэн шүү.
-Өөрт чинь Октябрь нэр өгсний учир...?
-Манай аав Говь-Алтайн Төгрөгийнх, манайх хөдөө байж байгаад нэг зун Улаанбаатарт нүүж ирсэн. Аав маань намын ажилтан хүн байсан. Тэгээд би арваннэгдүгээр сард төрсөн учир Октябрь нэр авсан юм билээ.
Эцэст нь "ОК"-ын студид зочлоорой гэдгийг хэлье. Үйлчлүүлэгч таны хүссэн хэмжээгээр том зургууд хэвлээд бас жаазлаад өгнө. Чанар гэж ванлий. Түүний студи Нийслэлийн 12 дугаар хороололд байдаг юм шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 60 (7045)
 скачать dle 12.0

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

10/02/2026, 12:53

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

10/02/2026, 12:50

Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ

10/02/2026, 12:48

Монголын гүйлтийн цанын тамирчид олимпын спринт төрөлд өрсөлдөнө

10/02/2026, 12:03

Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурлаа

10/02/2026, 12:02

Ү.Сайнзаяа: Морин хуурыг хийл, төгөлдөр хуур шиг дэлхийн хөгжим болгохыг мөрөөддөг

10/02/2026, 12:01

А.Сүхбат аварга 20 жилийн дараа дахин бөхийн өргөөнд зодоглов

10/02/2026, 11:58

Милан-Кортина 2026: Норвегийн тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

10/02/2026, 11:55

Булгутова Арюна: Дэлхийн II дайны үед буриад цэргийн монгол бичгээр бичсэн захидал манай тосгоны музейд байдаг

2/02/2026, 15:01

Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

2/02/2026, 14:58

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

2/02/2026, 14:56

Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

2/02/2026, 14:55

ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

30/01/2026, 15:27

GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

30/01/2026, 15:26

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

30/01/2026, 15:24

Бүсийн “босс”-ууд

30/01/2026, 15:23

их цэвэрлэгээнд нийслэлийн бүх аж ахуйн нэгж оролцоно

30/01/2026, 14:59

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

30/01/2026, 14:57

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

30/01/2026, 14:52

1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

30/01/2026, 14:49

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

27/01/2026, 17:32

“Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам

27/01/2026, 17:07

Ш.Болд: Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах цаг болсон

27/01/2026, 17:04

Эдийн засгийн чуулганы улс төрийн үндсэн сэдэв-Энхийн зөвлөл

27/01/2026, 17:01

У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

27/01/2026, 17:00

“Эрдэнэт цогцолбор” их сургуулийн Эрдмийн баяр боллоо

27/01/2026, 16:58

Соёл, урлагийн цогцолборын суралцагчид Азийн урлагийн наадамд манлайлж байна

27/01/2026, 16:57

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн

27/01/2026, 16:56

Эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ой энэ онд тохиож байна

20/01/2026, 19:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19