Бирталан Агнэш: ОУМСХ-ны шинэ удирдлагын ээлжит сонгууль болж, С.Чулуун дарга бид нар ажлаа хүлээлгэн өгнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор наймдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Монголч эрдэмтдийн XII их хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Таван жилд нэг удаа зохион байгуулдаг энэ их хурлыг БШУЯ, Ерөнхийлөгчийн тамгын газар, Олон улсын монгол судлалын холбоо /ОУМСХ/ хамтран зохион байгуулж буй юм.
ОУМСХ-ны ерөнхийлөгч, Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит (ELTE) их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Бирталан Агнэштай монгол судлал, тус холбооны шинэ удирдлагуудыг сонгохтой холбоотой асуудлыг тодруулж, ярилцлаа.
-ОУМСХ-ны Их хурлаар холбооны удирдлагуудыг шинээр сонгоно гэж сонслоо. Ерөнхийлөгч болон холбооны удирдлагууд хэзээ томилогдсон бэ?
-Үүний өмнөх буюу 2016 онд Улаанбаатар хотод болсон XI их хурлаар намайг хүндэтгэж Ерөнхийлөгчөөр сонгосон. Энэ сонгуульт алба нь зөвхөн миний үйл ажиллагаа биш, Европын түүний дотор Унгарын монголч эрдэмтдийн үйл ажиллагааг үнэллээ гэж би талархаж, энэ үүргээ биелүүлж ажилласан. Мөн тэр хурлаар ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар академич С.Чулууныг сонгосон юм. Манай их хурал таван жилд нэг удаа болдог ч ковид, Украины дайны нөхцөл байдал зэргээс шалтгаалан долоон жилийн дараа хуралдаж буй юм.
-Холбооны шинэ удирдлагын сонгуульт албыг хүлээн авснаас хойших долоон жилийн хугацаанд Та бүхэн монгол судлалын чиглэлээр ямар ажлуудыг амжуулав?
-ОУМСХ-ны удирдлагыг холбооны Удирдах зөвлөлөөс мөн таван жил тутамд сонгодог. Тэгэхээр энэ удаагийн XII их хурлаар С.Чулуун дарга бид нар удирдах ажлаа дараагийн хүмүүстээ шилжүүлэх хугацаа болсон.
Бид 2016 онд холбооны шинэ удирдлагаар сонгогдоод хамгийн чухал нь бидний түрүү үеийн ахмад эрдэмтэн, судлаачдын ул мөрөөр явах, ахмадын хийж бүтээснийг хадгалах, алдаршуулах, шинэ ертөнц, нэг талаас цахим болон даяаршсан ертөнцийн хэрэгцээнд нийцсэн шинэ зүйлийг санаачилж ажиллая гэж ярилцаж, ажлаа эхэлсэн.
Миний хувьд холбооны үйл ажиллагааг мэргэжлийн талаас нь хариуцдаг. Өнгөрсөн хугацаанд бид олон шинэ ажлыг санаачилснаас хоёр зүйл маш ач холбогдолтой гэж онцлон дурдмаар байна. Таван жил тутмын Их хурлын дундуур бүс нутгийн хурлыг зохион байгуулъя, монголч эрдэмтдийг уулзуулж байх хэрэгтэй гэж үзсэн. Бидний дараа сонгогдох ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар ч энэ ажилд анхаарал хандуулах нь чухал. Азийн бүс нутаг, Европын бүс нутаг гэж хуваагаад жил бүр тус бүр нэг хурал зохион байгуулахаар шийдсэн. Энэ нь тийм амар ажил биш ч ковидын өмнөх гурван жилд бүс нутгийн хурлыг амжилттай зохион байгуулсан. Боломжийн сайн үйл ажиллагаатай Монгол судлалын төвийг олох хэрэгтэй. Азийн бүс нутгийн хурлыг Бээжин, Сөүл, Осака хотод зохион байгуулж, түүх угсаатны зүй, археологи гэх мэтээр сэдэвчилж зохион байгуулсан нь амжилттай болсон. Дэлхий даяар монголч эрдэмтэн тийм олон биш.
Европын хурлыг Польш, Унгар, ОХУ-д зохион байгуулсан. Олон улсын Монгол судлалын холбооноос эдгээр хуралд их анхаарал хандуулж ажилласан. Дараагийн хурлыг Ватиканд зохион байгуулахаар төлөвлөж байтал дэлхий даяар ковид гарлаа. Цар тахлын хорио цээрийн үед бид олон улсын хурал зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн. Бид цахимд дасаагүй учир эхэндээ явдал чирэгдэл ихтэй байсан нь үнэн. Энэ үед манай холбооны ажилтнууд мэдээ, мэдээллээ цахимаар явуулж байв.
Дайн хэдийгээр манай улсад гараагүй ч улс төр, шинжлэх ухааны амьдралд хүндрэлтэй амаргүй байна. Онгоцны нислэгийн тоо цөөрсөн, билетийн үнэ өндөр. Хэдий тийм ч энэ удаагийн XII их хуралд гадаадын 23 орны 280 гаруй монголч эрдэмтэн хүрэлцэн ирсэн, эрдэмтэд маш идэвхтэй оролцсоныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ Европоос оролцох хүсэлтэй хүн илүү олон байсан ч илэн далангүй ярихад онгоцны билет маш үнэд орсон.
Миний онцлон хэлэх хоёр дахь том ажил бол С.Чулуун даргын санаачилсан монголчуудын хилийн чанадад байгаа өв соёлыг маш нарийн үзэж судлаад цуврал ном гаргах төсөл юм. “Дэлхийд тархсан Монгол өв” нэртэй төслийг 2018 онд эхлүүлж, одоогоор найман улсын 14 музей, номын сан, архиваас Монгол холбоотой эд өлгийн зүйлсээс бүрдсэн есөн боть ном хэвлүүлээд байна. Энэ хоёроос өөр ямар ч ажил хийгээгүй байсан ч хангалттай гэх хэлэхээр үр дүнтэй, сайн төсөл болсон. Монголын ард түмний ижилсэлд, үндэсний уламжлалыг брэнд болгон танилцуулахад тус болох гайхалтай эх сурвалж, Монгол судлаачдын үйл ажиллагааны дээж гэж болно. Орон орны музейн ажилтнууд, номын сангийн ажилтнууд оролцож, Монголтой холбоотой ямар ямар эд өлгийн зүйлс хаана хадгалагдаж байгааг гаргаж ирсэн.
-Монголчуудын хэрэглэж байсан эд өлгийн зүйлс ямар замаар гадны орнуудын музей, номын сангуудад очсон байдаг хэрэг вэ?
-Мэдээж хууль бусаар олж авсан зүйл биш. Эртнээс хадгалагдаж байгаа, эсвэл Монголоос бэлэг болгож өгсөн маш сонирхолтой эд өлгийн зүйлс байдаг. Жишээлбэл, Унгарын Шинжлэх ухааны академийн Номын санд бэлэглэсэн үү мэдэхгүй, 1920-иод оны үеэс хадгалагдаж байгаа гар бичмэлүүд, Угсаатны зүйн музейд бөө мөргөлтэй холбоотой эд зүйлс, монголчуудын нүүдэлчин ахуйтай холбоотой зүйлс байна. Манай Үндэсний музейд ХХ зууны эхээр Монголоор явж байсан жуулчдын авсан гэрэл зургууд бий. Тэр бүхнийг эмхтгэн нэг боть хэвлүүлсэн. Үүн шиг Дани, Герман, Польш, Чех, Япон, Орос зэрэг улсынх хэвлэгдсэн. Энэ бүтээлээр монгол судлаачдад Монголын ард түмнийг танилцуулах, судалгааны арга зүйг танилцуулах чухал ач холбогдолтой төсөл юм. Энэ цуврал бол монгол судлалын дээж, хилийн чанадад байгаа монголчуудыг танилцуулах бүтэн дээж гэж хэлж болно. Бид хэд хэдэн орны эрдэмтэдтэй хамтарч энэ төслийг хэрэгжүүлсэн, үүнийг шинэ удирдлагууд үргэлжлүүлэх хэрэгтэй.
С.Чулуун дарга Монголдоо байдаг учир монгол судлллын ирээдүйг харж, залуу монгол судлаачдад тэтгэлэг олгох хөтөлбөр эхлүүллээ. Монгол судлаач залуусыг тодорхой хугацаагаар Монголд ажиллуулж, хээрийн болон архивын судалгаанд суурилсан бүтээл гаргахад нь дэмжлэг үзүүлж байна. Монгол судлалыг хөгжүүлэхэд улс орны Засгийн газрууд дэмжлэг үзүүлэх, ЮНЕСКО болон хүн төрөлхтний үнэт зүйлсийг хадгалж, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтарч ажиллах, цахим боломжийг илүү сайн ашиглаж мэдээлэл солилцох дамжуулах хэрэгтэй.
-Та монгол судлаач мэргэжлийг яагаад сонгосон бэ. Монголын юу нь таныг татсан бол?
-Монгол бол нүүдэлчин ахуй амьдралаа маш сайн хадгалж үлдсэн дэлхийд онцгой орон. Яах вэ, нүүдэлчид хаана ч байдаг. Гэхдээ Төв Азид өнөөг хүртэл хадгалагдаж буй монголчуудын нүүдэлчин ахуй амьдрал судлаачдын анхаарлыг их татаж байна. Үүнтэй шашин шүтлэг, хүрээлэн буй орчин, аж ахуй гээд бүх зүйл холбогдож байна. Хоёрдугаарт, монголчууд бурхан шашинтай учир сүсэгтнүүд болон бурхан шашин судалдаг хүмүүст ч сонирхолтой. Энэ цаг үед Монголд бурхны шашныг маш сайн судалж болно. Би хүмүүнлэгийн ухааны хүн учир энэ талд илүү их анхаарч авч үздэг.
Гуравдугаарт, дэлхий даяар тогтвортой хөгжлийн талаар их ярих боллоо. Монголын олон жилийн түүхэн туршлагыг ярьж, монгол судлаачидтай хамтран ажиллавал судалж чадна. Тийм учраас Монгол, монгол судлаачид онцгой байр эзэлж байна гэж нотлон хэлэх байна.
-Залуу эрдэмтэн, судлаачдыг монгол судлал руу татан оруулах ямар боломж байна вэ?
-Уламжлалт соёл, бурхан шашин, бөө мөргөл судлах, нүүдэлчин аж ахуй судлах нь орон орноос хамаарч ялгаатай байж болно. Орчин үеийн залуучууд өнөөгийн Монголын нийгмийн байдлыг их сонирхож байна. Нүүдэлчин ахуй хэрхэн хувирдаг вэ. Даяаршлын боломж уламжлалт нүүдэлчин ахуйтай хэрхэн холбогдож, эсвэл энэ хоёрын дундаас ямар нэг зүйл гарах уу гэдэг нь илүү сонирхолтой. Тиймээс Монгол судалгааны тал дээр онцгой байр эзэлж байна. Миний шавь нарын дотор монголчуудын ижилсэл хэр зэрэг хувирч байна вэ? Монголын уламжлалыг хамгаалах ямар аргууд байдаг вэ? гэх сэдвээр судалж байгаа хүмүүс бий. Үүнээс гадна Монголын улс төр судлал, эсвэл уул уурхай судлал, хөдөө аж ахуй судлал гэх мэтээр ярих хэрэгтэй гэж би Их хуралд тавьсан илтгэлдээ асуудал болгон дэвшүүлсэн. Гэхдээ монгол хэл, уламжлалт соёлыг сурч, мэдэх хэрэгтэй.
-Залуучуудын сонирхлыг татах болов уу?
-Сонирхоно, сурна аа. Надад монгол судлаач олон шавь бий. Орос, хятад докторантууд олон байна.