iNet.mn дагах

Орон сууцны түрээс байрны урьдчилгааны үнэд хүрчээ

Хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцээд түрээсийн байрны эрэлт ихэсч, үнэ хөөсөрдөг. Иргэд нэгэндээ орон сууц түрээслүүлэх нь хувь хүмүүсийн хоорондын асуудал учир үүнд хяналт тавих байгууллага байхгүй. Тиймээс ч хүн өөрийн хувийн өмчөө хэдэн төгрөгөөр үнэлэх нь тухайн хүний асуудал гэж ам таглах нь бий. Орон сууц түрээсийн оргил үе нь жил, жилийн наймдугаар сар. Энэ жил байрны түрээс ямар үнэ ханштай байгааг сурвалжиллаа.
Байр түрээслэх хүсэлтэй иргэд хамгийн түрүүнд "Үнэгүй.мн" зарын сайтад ханддаг.  Тус сайтад үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэхтэй холбоотой 7218 зар идэвхтэй байна. Үүн дотор орон сууц түрээслүүлнэ гэх гарчигтай 4019 зар байршжээ.
2 ӨРӨӨ БАЙРНЫ ТҮРЭЭС 1.3-2.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА
Эдгээр заруудыг харвал тав болон түүнээс дээш өрөө байр түрээслүүлнэ гэх зар цөөн, харин хоёр өрөө байр түрээслүүлнэ гэх зар хамгийн олон байлаа.
Үнийн хувьд байршлаасаа шалтгаалж:
  • Нэг өрөө байр  900-2сая төгрөг,
  • Гурван өрөө бол 2-5 сая төгрөг
  • Дөрвөн өрөө байр 2.5-7 сая төгрөг
  • Таван өрөө байр 5-13 сая төгрөг
  • Хажуу өрөө 350-800 мянган төгрөг байна.
Харин хамгийн эрэлттэй гэх хоёр өрөө байрны түрээс 1.3-2.5 сая төгрөгт хүрчээ.
Байршлын хувьд ихэвчлэн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд байгаа юм. Монголын хамгийн том гэх Үнэгүй.мн зарын сайтад байршсан, заруудын дагуу холбогдож тодрууллаа.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАГЧИД ТҮРЭЭСИЙН ҮНИЙГ ХӨӨСРҮҮЛЖ БАЙНА

Тус сайтын заруудыг "Vip", "Онцгой", "Энгийн" гэх гурван төрөлд хуваан байршуулжээ. "Vip" гэх тодотголтой зарууд бүгд шахуу үл хөдлөх хөрөнгө зуучлагч компаниудын байршуулсан зар байв.
Зуучлагчдын хувьд 10-20 хувийн зөрүү төлбөр авч байрыг яаралтай хугацаанд түрээслүүлэгчийн нөхцөлийн дагуу түрээслүүлдэг гэнэ.
Тэд эхлээд зарын сайт, фейсбүүк групп, сонины зар зэрэгт байршсан "Байр түрээслүүлнэ" гэх иргэдийн зарын дагуу холбогддог. Улмаар иргэдэд байрыг нь найдвартай түрээсэлж өгөх санал тавьдаг аж. Нэг ёсондоо түрээслэгч, түрээслүүлэгч хоёрыг холбож өгснийхөө шанд мөнгө авдаг гэсэн үг.
Монголд үл хөдлөх хөрөнгө зуучлагч компаниуд борооны дараах мөөг шиг олширсон.
Тэгэхээр энэ бүх компаниуд ашиг хүртэхийн тулд нэг ч иргэний зарыг хараад өнгөрөх ёсгүй болж таарч байна. Зуучлагчид иргэдээс аль дүүрэгт, ямар үйлчилгээтэй байр сонирхож байгааг лавлан түүнд нь тохирсон байр санал болгодог.
Тэдэнд ямар л бол ямар байр бий, гэхдээ үнийг нь төлж дийлвэл шүү дээ.
"Зуучлагчтай хамтрахгүй" гэж тодотгосон, "СУИС-ын ард бүрэн тавилгатай хоёр өрөө байр түрээслүүлнэ. Үнэ 2.1 сая" гэх зарын дагуу залгалаа. Тухайн зарын эзэн түрээсээ зургаан сараар мөн нэг сарын барьцаатай авах аж. Түүний хэлж буйгаар хотын төвөөс 1км зайтай, сургууль цэцэрлэг үйлчилгээний газрууд ойр, цөөн оршин суугчтай, өвөлдөө дулаан, мөн бүрэн тавилгатай юм байна. Гэвч зургаан сараар нь төлнө гэвэл 12.6 сая төгрөг, дээр нь барьцаа гээд нийт 14.7 сая төгрөг болно. Бараг л байрны урьдчилгаа мөнгө гэхэд хилсдэхгүй.
Монголд нэг өрхийн сарын дундаж орлого 2.4 сая төгрөг болохыг ҮСХ-ноос мэдээлсэн. Гэвч хоёр өрөө байрны түрээсийн төлбөр өрхийн сарын дундаж орлогоос даваад удаж байна.
Түрээслүүлэгч иргэд барьцаа мөнгө авдаг шалтгаан нь иргэд байр түрээслэхдээ тухайн байрыг эвдэж сүйтгэх, ямар нэг байдлаар хохирол учруулах тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Ялангуяа тавилгатай байр, шинэ ашиглалтад орсон байр зэргээ бага барьцаатай түрээслэх нь ховор. Мөн хугацаандаа түрээсээ төлдөггүй иргэд ч бий. Тиймээс барьцаа төлбөр бол байх ёстой зүйл гэж үздэг. Нөгөө талаас түрээслэгч иргэд өндөр барьцаа авдаг асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Учир нь байрны түрээс, барьцаа төлбөртөө нийцээгүй байр олон бий. Мөн зах зээлээ дагаад ингэх л ёстой гэж даналздаг байрны эзэд дийлэнх болсон. Тэд залуу оюутан, залуу гэр бүлүүдийг яаж шулахаа сайн мэднэ. Бас болоогүй илүү мөнгө авахын тулд дараагийн түрээслэгчтэй тохирч, одоо байгаа түрээслэгчээ шууд л хөөгөөд гаргадаг байна. Тиймээс л аль аль талдаа түрээсийн гэрээг заавал хийх шаардлагатай юм.
ХЯМД БАЙР ХАЙСАН ИРГЭД ЗАЛИЛАГЫН ХОХИРОГЧ БОЛЖ БАЙНА
Иргэд ихэвчлэн үнэ хямдыг нь бодон нэг өрөө байр түрээслэхээр хайдаг. Гэвч нэг өрөө байр түрээслэх нь цөөн. Байлаа ч 12+1 гэх нөхцөлтэй нүүр тулдаг байна. "Нэг өрөө байр түрээслүүлнэ" гэх фейсбүүк группүүд дор хаяж 20 мянган гишүүнтэй. Гэвч эдгээр группүүдэд зөвхөн байр түрээслэх хүсэлтэй иргэд л зараа идэвхтэй байршуулна. Үүнийг дагаад худал зар түгээж, луйвар хийх хүмүүс олширчээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын, Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Номин “Наймдугаар сард орон сууц түрээслүүлнэ гэх нэрийн дор залилах гэмт хэрэг өсдөг. Учир нь орон нутгаас Улаанбаатарыг зорьж ирсэн оюутнууд энд хамаатан садан, таних айлгүйгээс түрээсийн байр хайж эхэлдэг. Залилагч нар үүнийг ашиглаж цахим орчинд, бусдын эзгүй хашаа байшин болон орон сууц түрээсэлнэ гэсэн хүний зарын зургийг ашиглаж, хямд үнэ таатай нөхцөлийг санал болгож цахим орчинд байршуулдаг. Ингэхдээ хэд хэдэн таатай саналыг тавьдаг.
Тухайлбал, урьдчилгаа мөнгөө шилжүүлчихвэл зараа устгаад байраа хадгалж байя зэргээр таатай нөхцөл санал болгодог.
Мөн залилагч этгээд хуурамч бичиг баримт үзүүлж, маш хямд үнэ санал болгож иргэдийг залилдаг. Иргэд хуурамч гэрчилгээг харж итгэдэг ингээд цахимаар зургийг нь хараад, утсаар ярьж тохироод тухайн хүнтэй уулзахгүйгээр урьдчилгаа мөнгө шилжүүлчихдэг. Тиймээс иргэд түрээслэх гэж буй үл хөдлөх хөрөнгийн нэр болон гэрчилгээний дугаарыг “И-Монголиа” системээр шалгаж маш сайн тулгаж үзэх шаардлагатай. Мөн цахим үнэмлэхийг нь хуулбарлан авч, гэрээ байгуулсны дараа төлбөрөө шилжүүлэх ёстойг онцгойлон анхаарах хэрэгтэй гэв”.скачать dle 12.0

ХХОАТ-ын 2025 оны хөнгөлөлт, буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

20/04/2026, 20:28

Г.Батсуурь: Уран зохиол дахь жендэрийн судалгаа эрчимжиж байна

20/04/2026, 20:26

"Эгэл хөвүүн Тэмүжин" таван боть романы эхний хоёр боть ном хэвлэгдлээ

20/04/2026, 20:25

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар П. Батбаатарыг томилжээ

20/04/2026, 20:22

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

20/04/2026, 20:21

С.Баярцогт: Намын дарга, бүлгийн даргын албан тушаалыг салгах нь зүйтэй гэж ярилцсан

20/04/2026, 20:20

Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ

20/04/2026, 20:18

П.Наранбаяр:Өмнөх сайд нар руу буруугаа чихэж буй увайгүй үйлдлээ зогсоо

20/04/2026, 20:17

Санжаасүрэнгийн Зориг агсны 64 насны ой тохиож байна

20/04/2026, 20:16

Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө

20/04/2026, 20:15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

20/04/2026, 20:11

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

10/04/2026, 12:32

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

10/04/2026, 12:31

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

10/04/2026, 12:26

Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

10/04/2026, 12:22

Э.Даваанасан ААШТ-д түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин боллоо

10/04/2026, 12:18

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

10/04/2026, 12:16

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

1/04/2026, 15:58

Туул гол уу, Туулын хурдны зам уу?

1/04/2026, 15:56

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал

1/04/2026, 15:54

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

1/04/2026, 15:52

Усны компакт төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө хэрэгжив

1/04/2026, 15:50

Ч.Жачин: Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон бүтээлүүд бол “Миний нутаг”, “Учиртай 3 толгой“

1/04/2026, 15:47

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

16/03/2026, 21:59

Н.Учрал: Хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ

16/03/2026, 21:57

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

16/03/2026, 21:55

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

16/03/2026, 21:54

Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээлээ

10/03/2026, 20:29

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна

10/03/2026, 20:26

“Хөх сувд” мөсний наадамд үндэсний хувцсаараа гоёсон иргэд

10/03/2026, 20:21

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19