iNet.mn дагах

М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19 гишүүн энэ сонголыг зохион байгуулж явуулна. Утааны сонсголоор төрөөс өнгөрсөн хугацаанд утааны эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй холбоотой хэд хэдэн асуудал яригдана. Эдгээрээс томоохон нь болох сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр, түлш, түлшний чанар, тэдгээртэй холбоотой худалдан авалтууд яригдана.
Түүхийнх нь хувьд авч үзвэл Засгийн газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны хуралдааны 18 дугаар тэмдэглэлээр “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” шийдвэрийг гаргасан. Үүнийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны тавдугаар сарын 10-ны 23 дугаар тогтоолоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК-ийг үүсгэн байгуулсан.
Тус компани 2019 оны тавдугаар сараас сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн. Түүгээрээ Улаанбаатарын зургаан дүүргийн гэр хорооллын 200 мянган айл өрхийг шахмал түлшээр хангаж эхэлсэн. Улмаар Зүүн бүсийн үйлдвэрийг 2020 оны наймдугаар сард байгуулсан. Ингэж ажилласаар 2021 оны тавдугаар сар гэхэд “…Агаарын бохирдол 50 хувь буурсан” гэх албан ёсны дүгнэлт гарч байв.
Энэ хугацаанд буюу 2018 оны тавдугаар сараас “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар М.Ганбаатар ажилласан. Тэрээр 2022 оны дөрөвдүгээр сарын эхээр компанийнхаа ТУЗ-д өргөдлөө өгч, өөрийн хүсэлтээр энэ албан тушаалаас чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл, М.Ганбаатар “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар яг дөрвөн жил ажилласан юм. Тэгвэл сүүлийн үед Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн тухай яригдаж, УИХ-аас Утааны сонсголыг зохион байгуулахаар болсноос хойш “Тавантолгой түлш” ХХК-тай холбоотой асуудлууд сөхөгдсөөр байна. Үүнээс өмнө, өнгөрсөн зуны наймдугаар сард Ерөнхий аудитор Д.Загджав УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр “… Шахмал түлшний үйлдвэрээс гэмт хэргийн шинжтэй 1.1 их наядын зөрчил илрүүлж, прокурорт шилжүүлсэн” гэж мэдэгдсэн юм. Тэрээр энэ талаараа өдөр тутмын сонинд тодруулж ярихдаа “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тус компаниас эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон урт хугацаатай санхүүжилтийн эргэн төлөлт хийгдээгүй, хугацааг хойшлуулж ирснээс их хэмжээний буюу 2.8 их наяд төгрөгийн авлагатай гарсан. Авлагын 38.4 хувийг агаарын бохирдлыг бууруулах, сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, “Тавантолгой түлш” ХХК-ийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор 2019-2023 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт эзэлж байна. “Тавантолгой түлш” ХХК 2019-2023 онуудад компанийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зориулалтаар “ЭрдэнэсТавантолгой” ХК-тай 1,214.9 тэрбум төгрөгийн 10 жил хүртэлх хугацаанд хуваан төлөх урт хугацаатай санхүүжилтийн 15 гэрээ байгуулж, 1,067.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч дээрх хугацаанд ашигтай ажиллаагүй, санхүүжилтийн эргэн төлөлтийг огт хийгээгүй байна. Гэтэл Баяжуулах болон коксын үйлдвэрийн барилга, байгууламж, бүтээн байгуулалтын ажлын 2022 онд байгуулсан ЭТТ-2022/83 дугаартай 113.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээ, Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, ашигтай ажиллуулах зорилгоор хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 2022 онд байгуулсан ЭТТ2022/502 дугаартай 21.2 тэрбум төгрөгийн гэрээ, Химийн үйлдвэрлэлийн шахмал түлш болон нунтаг коксыг бэлтгэн нийлүүлэх Hong Kong Hengde компанитай 2022 онд байгуулсан 2022/518 дугаартай 6.6 тэрбум төгрөгийн арилжааны гэрээ зэргээс зөрчил илэрсэн. УЕПГ-т 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 907 дугаартай албан бичгээр “Тавантолгой түлш” ХХК-тай холбоотой гурван асуудлыг шалгуулахаар нотлох баримтын хамт шилжүүлсэн” гэж мэдээлсэн байдаг. Үүнээс ноцтой баримт сэлтийг ч хэвлэлүүд дэлгэж байна.
Ер нь бол “Тавантолгой түлш” ХХК-ийг анх байгуулсан шалтгаан, байгуулагдсаны дараах үйл ажиллагаа зэрэг нь тийм амар ажил байгаагүйг тус компанийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар хэвлэлүүдэд нэлээд ярьсан байдаг. Үнэхээр ч утаа угаар дийлдэхээ больсон цаг үеийн шаардлагаар төр “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулахаар болж, М.Ганбаатарыг гүйцэтгэх захирлаар томилсон. Түүнд богино хугацаанд үйлдвэрийг босгох хүндрэлтэй тулсан. Гэхдээ яаж ийгээд ажиллуулсаар 2019-2021 онд ажиллаад хүрсэн үр дүн зэргийг үгүйсгэх аргагүй юм. Гэтэл түүний гүйцэтгэх захирлаар ажилласан он жилүүдтэй давхацсан “Тавантолгой түлш” ХХК-ийн талаарх янз бүрийн мэдээлэл цацагдах боллоо. Тиймээс М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн өөрийн мэдэх дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ. Учир нь удахгүй болох Утааны сонсголд тэр гэрчээр оролцож таарна. Өөр бусад асуудлаар ч тайлбар хийх шаардлага гарах шиг боллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинскачать dle 12.0

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19