iNet.mn дагах

Б.Батцэцэг: Эмэгтэйчүүдийн дуу хоолойг дэлхий дахинд хүчтэй илэрхийлэх чухал чуулган болгохоор зорьж байна

Эх сурвалж: МОНЦАМЭ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 22, 23-нд болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй ярилцлаа. 


- Олон улсын манлайлагч эмэгтэйчүүд, улстөрч, бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтнүүд Улаанбаатар хотноо хуран чуулах гэж байна. Энэ хурлыг яагаад манай улсад зохион байгуулахаар болов, ач холбогдлыг нь хэрхэн үзэж байна вэ? 
-Монгол Улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд маш идэвхтэй өрнөж байна. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасан чиг шугамын хүрээнд гадаад харилцааг тэлэх, тэнцвэртэй авч явах, дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа тогтоохыг эрмэлзэж, энэ зорилтоо ч сайн биелүүлж байна.

Түүнчлэн Монгол Улс жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар бүс нутагтаа төдийгүй олон улсад ихээхэн санаачилгатай, олон улсын анхаарлыг татаж буй орны тоонд орж байна. Тиймээс олон улсын эмэгтэйчүүдийг Монгол Улсад цуглуулж, дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, уг асуудлаар манай улс юу хийж чадах вэ гэдгээ илэрхийлэх санаачилгыг гаргасан юм. Монгол Улсын саналыг НҮБ маш таатай хүлээж авсан.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор, “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум” хэмээх маш амбицтай, хариуцлагатай чуулганыг НҮБ-тай хамтарч анх удаа эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна. Эмэгтэйлэг уур амьсгалтай хэрнээ дэлхий дахинд дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх уриалга дэвшүүлсэн чухал хурал болгохоор зорьж байна.
Иймд чуулга уулзалтын “Ногоон ирээдүйн төлөө” сэдэв нь дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг хангах, шилдэг туршлагыг солилцох чухал индэр болгохыг бид эрмэлзэж байна.
-Энэ чуулган 6 салбар хуралдаанаар өрнөнө. Ер нь, эмэгтэйчүүдийн манлайлал яагаад чухал вэ, монголчуудын ямар сайн туршлагыг даян дэлхийн эмэгтэйчүүдтэй хуваалцахаар зорьж байна вэ?
- Дэлхийн хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эмэгтэйчүүд амгалан тайван, үр хүүхдийнх нь эрүүл байдлаас энэ дэлхийн амар амгалан хамаарна. Гэвч удирдах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй бага байна. Тэгэхээр энэ асуудалд Монгол Улсын хувь нэмэр юу байх вэ, бидэнд ямар боломж байна, юуг санал болгож, ямар санаачилгыг өрнүүлэх вэ гэдэг нь дэлхийн улс орнуудад сонирхолтой байж мэдэх юм.

Бидний хөгжсөн онцлог, агуу түүх, нүүдэлчний соёл, дэлхийг илбэн тохинуулсан дээдсийн маань үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо, өнөөг хүртэл уламжилж ирсэн монгол эмэгтэйн манлайлал тодорхой хэмжээгээр үнэлэгдэж, анзаарагдах, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх боломжтой гэж эмэгтэй хүнийхээ хувьд үздэг.
Ер нь, олон улсын үйл ажиллагаанд оролцож байхад монгол эмэгтэйчүүдийн манлайлал маш өндөр байгаа нь ажиглагддаг. Түүнчлэн Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийг нэн эртнээс хангаж ирсэн. Аль ч төрийн үед, аль ч засгийн үед эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй байсан. Энэ бүхэн нь зарим орны хувьд хүрэхийг хүсдэг томоохон дэвшил болох хь харагддаг. Энэ онд Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ой тохиож байна.Тиймээс энэ хурлыг товлосон хугацаа ч учиртай юм. 
Тус чуулганд оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн тогтворгүй, хүйсийн тэгш бус байдал зэрэг харилцан уялдаатай сорилтыг шийдвэрлэх зорилгоор байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагаа, хүнсний тогтолцоо, эдийн засаг, боловсрол, спорт, урлаг, соёлын салбарын асуудалд анхаарсан зургаан сэдэвчилсэн хуралдаанд оролцож, чуулга уулзалтын дүнгээр гаргах төгсгөлийн баримт бичгийг хэлэлцэнэ. 
Жендерийн тэгш байдлыг хангасан улс орнуудын статистикаар Монгол Улс нэлээд дээгүүр жагсдаг. Ялангуяа, 2024 оны УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь байхаар хуульчилсан. Энэ бол улс төрийн бодит манлайлал. Үүний үр дүнд УИХ-ын 126 гишүүний 32 нь эмэгтэйчүүд байна. 

- Сүүлийн жилүүдэд олон улсын хурал чуулганыг Монгол Улс идэвхтэй зохион байгуулж байна. Өнгөрсөн жил Гадаад харилцааны эмэгтэй сайд нарын уулзалт маш амжилттай болсон. Энэ чуулганыг тэдгээрийн үргэлжлэл гэж дүгнэж болох уу?
-Тийм ээ, Монгол Улсын гадаад харилцаа дотооддоо төдийгүй олон улсад тодорхой хэмжээнд үнэлэгдэх болжээ. Монголын энхийг сахиулагчдыг мэдэхгүй хүн дэлхийд ховор болж, монгол цэргийн чадвар, нэр хүнд, тэсвэр тэвчээр гайхагдаж байна. Монгол Улс 20 жилийн хугацаанд 20 мянга гаруй цэргийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж, дэлхийн эмзэг цэгүүдэд үүрэг гүйцэтгүүлээд байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 онд эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын анхдугаар хурлыг зохион байгуулсан. Цаашид үүнийг 4-5 жилийн давтамжтай зохион байгуулна.

Мөн өнгөрсөн жил болсон Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаар дайнтай, ковидтой, дэлхий даяараа олон улсын дэг журам, харилцаанд маш их өөрчлөлт орж байгаа шилжилтийн гэмээр үед олон оронд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэй сайд нар ямар хувь нэмэр оруулах боломжтойг хэлэлцсэн. Өдгөө НҮБ-ын гишүүн 193 орны 40 орчим нь эмэгтэй Гадаад харилцааны сайдтай болжээ. Тэд бол маш хүчирхэг улстөрчид байдаг. Долоо, найман жилийн өмнө намайг дэд сайдын алба хашиж байх үед энэ тоо 20 гаруйтай л байв. Түүнчлэн 2025 онд бас нэг тодорхой сэдвийн хүрээнд олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд өөрийн орондоо зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

-Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг нээх үеэр Монгол Улс жендерийн тэгш байдлыг хуульчилсан Азийн анхдагч улсуудын нэг гэж Та хэлсэн үгэндээ тэмдэглэж байсан. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганыг “Ногоон хөгжлийн төлөө” уриан дор зохион байгуулж буй нь монгол ахуй соёлын онцлогийг тусгасных гэж үзэж болох уу?
- Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой, “Тогтвортой байдлыг хангах-2030” зорилтын хүрээнд ч маш олон үүрэг, амлалтыг улс орон бүр авсан. Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлттэй маш сайн тэмцэж буй, идэвх санаачилгатай орнуудын тоонд багтдаг. Уур амьсгалын өөрчлөлт нь цаг зуурын өвчин зовлон, хүнсний хомсдол, эдийн засгийн хямрал зэрэг олон зүйлийг дагуулдаг.
Тиймээс энэ чуулганы зургаан салбар хуралдааныг нэлээд прагматик, хүртээмжтэй, олон асуудлыг хэлэлцэх байдлаар зохион байгуулна. Яагаад “Ногоон хөгжлийн төлөө” юм бэ гэхээр, бид эх дэлхийгээ хайрлах ёстой. Үүнд эмэгтэйчүүд хамгийн том хувь нэмэр оруулж ирсэн.
Монголын нүүдэлч ахуй гайхалтай шүү дээ. Монголчууд минимал амьдардаг, нүүдэлчид байгаль орчноо хамгаалдаг, хог тарьдаггүй, аж ахуйч байсан. Өнө эртнээс уламжилж ирсэн энэ арга ухаан нь “Ногоон хөгжлийн төлөө” гэдэгтэй нийцдэг гэж санагддаг. Энэ нь гадаадын зочдод шинэлэг, сонирхолтой, заавал үзэх ёстой нэг соёл нь байх болов уу. Монголд ирээд буцсан хүн бүр дахин ирэхийг хүсдэг нь, Монгол Улсыг олон улсад зөвөөр таниулж буй сэдэв нь яах аргагүй энэ юм.

-Холын зочдоо хүндэтгэлтэй угтдаг монгол сайхан уламжлал бий. Монголд анх удаа болох гэж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн энэхүү чуулга уулзалтад хэчнээн орны төлөөлөгч хүрэлцэн ирэх вэ, хүндэт зочдоос онцлон дурдаж болох уу?
- Төр засгийн тэргүүн, парламентын дарга, гадаад харилцааны сайд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдууд, олон улсын эмэгтэйчүүдийн болон төрийн бус байгууллагын тэргүүн нар, мөн урлаг соёл, спорт, бизнесийн төлөөллөөс бүрдсэн гадаадын 100 гаруй зочин төлөөлөгч оролцоно. Тухайлбал, НҮБ-ын орлогч дарга, Словенийн ерөнхийлөгч, төв Азийн орнуудаас парламентын дэд даргын түвшинд хоёр ч орноос оролцож байна.

- Монгол эмэгтэйн ямар үнэтэй чанарыг та дээдлэн хүндэтгэдэг вэ?
- Монгол эмэгтэйчүүдэд олон давуу чанар байдгийг Гадаад харилцааны сайд болсныхоо дараа илүү гүнзгий ойлгож мэдэрлээ. Монгол эмэгтэйчүүд үнэхээр дайчин чанартай, авьяаслаг, бас мэдрэмжтэй. Монгол эмэгтэйчүүд дэлхийн бүх сошиал платформыг хэрэглэж байна. Цахим үндэстэн болж байна. Энэ бүхэн нь эмэгтэйчүүдийн хөгжилд маш чухал хүчин зүйл юм.
-Нэн ялангуяа, энэ хурлын өмнө дэлхийн олон орны эмэгтэйчүүдийн анхаарлын төвд Монгол Улсын 40 дэх гадаад харилцааны сайд байгаа болов уу. Та ямар чанарыг эрхэмлэж ажилладгаа хуваалцаж болох уу?
-Би аливаа зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээж, эерэг байхыг эрмэлздэг. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулахад аль болох үндэстнийхээ давуу талыг харуулах, түүнд нь манлайлж үлгэрлэх, тийм хүрээлэл, орчныг хүсдэг. Тийм учраас энэ удаагийн хурлыг гаднын зочдод маш сайхан дурсамж үлдээх гайхалтай сайхан уур амьсгал дунд өрнөх байх гэж найдаж байна. Энэ хуралд оролцох эмэгтэйчүүд бүгд азтай гэж хэлэхийг хүсэж байна.скачать dle 12.0

“Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Өчигдөр, 17:43

СҮХБААТАР: Агтана хүрээтийн шилдэг бүтээлүүд...

Өчигдөр, 14:40

Д.Трамп Эх дагинын сүмийг нээх ёслолд оролцоно

Өчигдөр, 14:36

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн боллоо

Өчигдөр, 14:32

Монголд 100 мянган ам.долларын шагналын сантай Dota2-ын “MESA Invitational 2024” болно

Өчигдөр, 14:30

Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан

27/11/2024, 19:00

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

27/11/2024, 18:56

Улсын заан С.Сүхбат түрүүллээ

27/11/2024, 18:51

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

27/11/2024, 18:49

"Болор цом"-ын эзнээр А.Лхагва тодорлоо

27/11/2024, 18:47

“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

26/11/2024, 14:16

Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

26/11/2024, 14:13

Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

26/11/2024, 14:12

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолж, сайн чанарын цагаан будаа импортолно

26/11/2024, 14:10

БАЯН-ӨЛГИЙ: Анхдугаар Үндсэн хуулийг батлалцахад 6 төлөөлөгч оролцож байжээ

26/11/2024, 14:08

Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав

26/11/2024, 14:06

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болов

26/11/2024, 14:03

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2024, 13:57

Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойд

26/11/2024, 13:53

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19