Халх голын дайнд ялсны 80 жилийн ойг тэмдэглэх талаар санал солилцов
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 15-17-нд ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон 55 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцох үедээ ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой уулзлаа.
Уулзалтаар энэ онд тохиож буй Халх голын дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой, “Улаанбаатар Төмөр Зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулсны 70 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ хоёр талын харилцааны асуудлаар ярилцав.
Мөн үеэр Оманы Хаант Улсын Гадаад харилцааны сайд Бин Алави бин Абдуллатай уулзаж, ГХЯ хоорондын хамтын ажиллагааны механизмыг байгуулах асуудлаар хэлэлцээ хийж, хоёр улсын улс төр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад харилцааны сайд Томаш Пэтричэктэй уулзаж, хамтын ажиллагааг идэвхжүүлж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр анхаарал хандуулж ажиллахаар тохиролцов. Мөн хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хоёр талаасаа дэмжин идэвхжүүлэх талаар ярилцсан юм.
Тус бага хуралд оролцож буй Энэтхэг Улсын Ерөнхий сайдын ҮАБ-ын дэд зөвлөх Панжак Саран Д.Цогтбаатар сайдад бараалхаж, Гадаад харилцааны сайд Сушма Сваражийн мэндчилгээг уламжлахын зэрэгцээ харилцааны зарим асуудлаар санал солилцов.
МАББХ-ын талаар олон улсын хэвлэл, мэдээллийн агентлагууд сурвалжилж, мэдээ мэдээлэл толилуулж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын улс төрийн соёлын асуудлаар нийтэлдэг “Цицеро” сэтгүүлийн сурвалжлагчид ярилцлага өгөв.
Баваар муж улсын Ерөнхий сайд Маркус Зөдэр МАББХ-д оролцогчдыг хүндэтгэн оройн зоог барьсан бөгөөд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар уригдан оролцов.

37 сэтгэгдэл