iNet.mn дагах

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН 49 ХУВЬ БОЛ ХУВИЙН ӨМЧ

Ардчилсан, чөлөөт зах зээлтэй оронд төр гуравхан зүйлийг хамгаалах үүрэгтэй. Тэр нь хүний аюулгүй байдал, эрх, хөрөнгө юм. Чухам энэ үүргээ биелүүл гэж төрийн байгууллуудыг бий болгоод, удирдлагыг нь иргэд бүх нийтийн, шууд, ардчилсан сонгуулиар, тодорхой хугацаагаар сонгодог.
Монголчууд тийм төрийг байгуулах гэж 26 дахь жилдээ оролдож байна. Өмч дотроо хувийн болон нийтийн гэх ялгаатай. Төр аль алийг нь адил тэгш хамгаалж, өөрөө ч, өрөөлийг ч халдуулах ёсгүй юм. Гэтэл Хууль зүйн байнгын хорооноос “…Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож, тус үйлдвэрүүдийн (“Эрдэнэт үйлдвэр” ба “Монголросцветмет”) 49 хувийг төрийн өмчид шилжүүлэн, 100 хувь улсын үйлдвэрийн статусаар ажиллуулах санал”-ыг 2017 оны нэгдүгээр сарын 24-нд гаргав.
Монголын “Монголиан коппер” хэмээх хувийн компани нь Оросын “Ростех” гэдэг төрийн компаниас тодорхой нэг хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр тохиролцоод, холбогдох эздийнх нь шийдвэрийг гаргуулан, үнэ төлбөрийг нь төлөөд авчихжээ. Гэтэл худалдаж авсан тэр хөрөнгийг нь аль нэг төр засаг ямар нэгэн шалтгаанаар хурааж, нийгэмчлэх аваас тухайн улсын хувьд чөлөөт зах зээлийн суурь зарчмаас татгалзсан, гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж үргээсэн алхам болох юм.
Харин “Монголиан коппер” компани өөрөө, сайн дураараа, тодорхой хувиа өр төлбөртөө тооцон, хэн нэгэнд шилжүүлбэл өөр хэрэг аж. Тэгвэл бас нэг хууль ёсны наймаа (deal) болж, холбоотой бүх тал хүлээн зөвшөөрч мэдэх юм. Тийм боломж буй нь УИХ-ын байнгын хорооны шалгалтын ажлын хэсгийн дээрх санал, дүгнэлтээс харагдаж байна.
400 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭХ ҮҮСВЭР
Ажлын хэсгийн тайлангаас үзвэл, “Монголиан коппер” корпорац (МКК) нь “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет”-ийн (Монрос) 49 хувийн энгийн хувьцааг авахдаа Худалдаа хөгжлийн банкин (ХХБ) дахь өөрийн данснаас 400.27 сая ам.долларыг гурван удаагийн гүйлгээгээр ОХУ-ын “Альфа” банкинд шилжүүлжээ. Мөн энэ мөнгө хаанаас, яаж “Монголиан коппер” корпорацын дансанд эхлээд бөөгнөрснийг тус тайланд тодорхой заасан байна. Үүнийг дор дурдъя.
1. “Монголиан коппер”-ын 100 хувийн эзэн Ц.Пүрэвтүвшин Улаанбаатар хотын банкин дахь хувийн хадгаламжаасаа 112 тэрбум төгрөгийг тус корпорацын дүрмийн санд 2016 оны зургадугаар сарын 14-ний өдөр шилжүүлжээ. (Ойролцоогоор 56 сая ам.доллар)
2. Мөн ирээдүйд бий болох эх үүсвэрээ барьцаалан, Худалдаа хөгжлийн банкнаас 75 сая ам.долларын зээлийг 2016 оны зургадугаар сарын 20-ны өдөр авчээ.
3. 2016 оны зургадугаар сарын 17-нд “Кью Эс Си” (QSC) компаниас 62.9 сая ам.доллар зээлжээ. Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг эзэмшдэг энэ QSC компанид “Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байгаад хожим нь Монголбанкны ерөнхийлөгч болсон Н.Золжаргал 2014 оны арваннэгдүгээр сарын 28-нд 100 тэрбум, 2016 оны дөрөвдүгээр сарын 06-нд 100 тэрбум, мөн оны зургадугаар сарын 28-нд 160 тэрбум төгрөгийг хууль бусаар олгосон” аж. Нийт 360 тэрбум төгрөг юм. Хууль бус гэдэг нь Төвбанк аж ахуйн нэгжид Засгийн газрын шийдвэргүйгээр зээл олгох эрхгүй, зөвхөн арилжааны банкуудтай харьцах ёстой.
4. Мөн Ц.Пүрэвтүвшин дангаараа эзэмшдэг “Рийвэрстон пропертис” компаниас 70 сая ам.долларын зээлийг 2016 оны зургадугаар сарын 17-нд авчээ. Энэ өдөр “Рийвэрстон” компани өөрөө Худалдаа хөгжлийн банкнаас 70 сая ам.долларын зээл авч байсан аж.
5. Түүнчлэн “Юнайтед энержи систем” (ЮЕС) компаниас 2016 оны зургадугаар сарын 14-нд 68 сая ам.долларын зээл авсан. Энэ компанийг Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг эзэмшдэг. ЮЭС нь мөн энэ өдөр “Өмнөговь аймагт баригдах цахилгаан станцын төсөлд оруулах (тийм төсөл байхгүй) хөрөнгө оруулалтад зориулан 68 сая ам.долларын зээлийг Худалдаа хөгжлийн банкнаас авсан байна.
6. Бас Сингапурт бүртгэлтэй “Канетик” компаниас 2016 оны зургадугаар сарын 17-нд 68 сая ам.доллар зээлжээ. Энэ компани өмнөх өдөр нь Худалдаа хөгжлийн банкнаас 68 сая ам.долларын зээлийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс худалдан авах зэсийн баяжмалыг барьцаалан авчээ.
Ингээд 1-6 дугаар эх үүсвэрийн дүн нь (56+75+63+70+68+68) нийт 400 сая ам.доллар болж байна. Худалдаа хөгжлийн банкнаас нэг өдөрт 346 сая ам.долларын зээл таван компаниар дамжиж гарсан бөгөөд зээлийн гэрээнүүд “нэрнээс бусад нь үг, үсгийн зөрүүгүй” адилхан, бүгд “барьцаагүй, баталгаагүй” байжээ. Худалдаа хөгжлийн банкны 93, Улаанбаатар хотын банкны 99.1 хувийг Должингийн Эрдэнэбилэг ганцаараа эзэмшдэг аж.
ХӨРӨНГИЙН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ
Бичиг үсэгт тайлагдсан хэн ч гэсэн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдаж авсан дээрх 400 сая ам.доллар Улаанбаатар хотын банкнаас 56 сая нь, Худалдаа хөгжлийн банкнаас 354 сая нь зохиомол зээлийн хэлбэрээр гарсныг харж байна. Арилжааны банкууд ийм үйл ажиллагаа явуулж болох уу? Хууль зөрчсөн үү, үгүй юү гэдэгт л асуудлын гол нь байгаа юм. Өнөөдрийн асуудал бол үнэндээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсанд биш, харин нийтийн болон хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг банкны эзэд нь хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бусаар ашигласан, эсэхэд л байгаа юм.
Тэгвэл УИХ-ын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсгийнхэн банкны хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзжээ.
Үүнд:
1. Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч болон түүний шууд удирдлагад ажилладаг гүйцэтгэх ажилтнууд 2011 оноос хойш өөрсдийн нэр дээр олон тооны аж ахуйн нэгж байгуулж, төрийн өмчийн компани хувьчилж авах, концессын гэрээ байгуулах, худалдаж авах зэрэг аж ахуйн хууль бус үйл ажиллагаа явуулсан, ингэхдээ банкныхаа өөрийн эх үүсвэр, Монголбанкнаас хууль бусаар олгосон зээл, төсвөөс зувчуулсан болон бондын, түүнчлэн Засгийн газрын баталгаа гаргасан эх үүсвэрийг ашигласан байна.
2. Банкны тухай хуулийг зөрчсөн. Худалдаа хөгжлийн банк нь нийт 745 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй боловч зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдан авахын тулд 900 тэрбум төгрөгийн зээл гаргасан нь гол хувьцаа эзэмшигчийн хариуцлагын хүлээх хэмжээнээс давсан байна. Мөн нэг зээлдэгчид өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй (146 тэрбум төг буюу 70 сая доллароос бага байх) зээл олгох хязгаарыг зөрчөөгүй болж харагдуулахын тулд холбогдох этгээдүүдийн нэр дээр байгуулсан компаниудиар халхавч хийн, 70 сая ам.доллар дотор тус тус зээл олгож, “Монголиан коппер”-т дамжуулан шилжүүлжээ.
Тэгээд “Эрдэнэт үйлдвэр”-т хяналтаа тогтоосон 2016 оны зургадугаар сарын 27-ны өдрөөс хойш таван сарын дотор “Монголиан коппер” нь 2012 оны ногдол ашиг 47.1, 2013 оны ногдол ашиг 8.6, гэрээний урьдчилгаа төлбөр гэх 2.6 сая ам.доллар, QSC компанид гэрээний төлбөр 17 тэрбум төгрөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 2.7 тэрбум төгрөг тус тус “Эрдэнэт үйлдвэр”-ээс (нийт 67 сая орчим ам.доллар) авсан байна.
УИХ-ын ажлын хэсгийн бас нэг дүгнэлт бол Хөгжлийн банкны 160 тэрбум төгрөг (“Самурай” бондын 3.7 тэрбум иен) Худалдаа хөгжлийн банкинд байсан, Монголбанк 360 тэрбум төгрөгийг хууль бусаар зээлсэн, “Чингис” бондоос Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 84 тэрбум, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт 137 тэрбум төгрөг олгосон, мөн QSC компанид төмөр зам бариулсны хөлсөнд төрөөс 90 сая ам.доллар буюу (нийтдээ 700 гаруй тэрбум төгрөг) төр засгийн (нийтийн) хөрөнгө Худалдаа хөгжлийн банкаар дамжсан байна.
Эдийн засгийн хямрал улс төрөөс эхлэлтэй болохыг иргэд тоо баримтаас харж байна. Ийм Монголбанктай, хамгийн том арилжааны банк нь ингэж зээл олгож ирсэн юм бол эдийн засаг нь хямрахгүй, төгрөгийн ханш унахгүй яах билээ. Ер нь арилжааны банкууд аль хэр найдвартай байгаа бол оо. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг болчихсон уу? Иргэдийн мөнгөн хөрөнгө, хадгаламжинд ямар нэг баталгаа байна уу? Монголбанк шинэ даргатай болоод юу өөрчлөгдсөн юм бол. Улаанбаатар хотын банкийг нийслэлийн иргэдийн хөрөнгөөр байгуулснаа одоогийн УИХ-ын дарга, тэр үеийн хотын дарга байсан М.Энхболд сайн мэдэж байгаа. Энэ банкны 99 хувийг хэзээ, яагаад ганцхан хүн авчихсан юм бэ? Ийм олон асуултад Монголын нийгэм хариу өгөхийг өнөөдөр төр засгаас шаардаж байна.
Төр засаг түргэн шуурхай хөдөлж, үнэн худлыг ялган, шударга ёсыг тогтоохыг иргэд хүлээж байна. Эсвэл төр засгийн удирдлага бүгдээрээ л төрийн хөрөнгө, өр, том банк, компаниудын хандив, дэмжлэгээс дэндүү их хамааралтай учир энэ бүх хэрэг өөх ч биш, булчирхай ч биш замхарч явсаар дахиад л алга болох уу?
Ямар ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл юу ч өөрчлөгдөхгүй нь лавтай. Дараа нь яах бол. Шинэ Ерөнхийлөгч маань Өршөөлийн хууль гаргаад, эсвэл хэрэг нь хуучирсан болоод, харин бүх төлбөрийг нь нийт иргэд бид үүрээд л хуучнаараа явах уу?
Эсвэл аз таараад нүүрс, зэсийн үнэ өсөөд л, эдийн засаг сэргээд ирэхээр, утаа шигээ зундаа мартаад л, ээлжит хямрал иртэл нэг хэсэгтээ амар сайхандаа жаргах уу?
2017.02.01  
Д.ЖАРГАЛСАЙХАН 
@JARGALDEFACTO



скачать dle 12.0
3 Сэтгэгдэл

3 сэтгэгдэл

  1. JavierQuarl

    2019/03/05 16:03:07

    cheapest viagra internet pharmacy [url=http://xlviagrabtc.com]real viagra for sale [/url] viagra total posts generic viagra for sale - generic viagra pro 20 mg x 20 viagra for women cancer board index

  2. Zerrydab

    2019/03/06 07:03:32

    viagra buy replies [url=http://rxviagracan.com]viagra for sale for men [/url] viagra in colombia viagra for sale without prescription - viagra and alcohol use announcements buy generic viagra pills online

    viagra for patients with cardiomyopathy [url=http://xlviagrabtc.com]cheap viagra for sale [/url] buy viagra online our users have posted a total of viagra for sale for men - viagra v viagra which is best for a firmer erection viagra 20mg online announcements

  3. MatthewBrofs

    2020/02/12 05:02:35

    Y para estar excitado el hombre tiene que estar centrado en sus fantasías sexuales y/o recibir la estimulación física necesaria. Donde comprar viagra generico en españa

    La clave para tratar la disfunción eréctil es identificar la causa subyacente. Donde Comprar viagra generico sin receta

Сэтгэгдэл үлдээх

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19