iNet.mn дагах

Д.БАТБИЛЭГ: УЛСАА ГЭСЭН СЭТГЭЛ БАЙВАЛ “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ ИЛҮҮ АШИГТАЙ АЖИЛЛУУЛАХ БОЛОМЖТОЙ

Сэтгүүлчийн үг

Мэргэжилдээ эзэн болж чадсан, мэргэшсэн боловсон хүчин салбартаа бүү хэл улсдаа ихийг бүтээж өгдөг үнэт капитал билээ. Ийн онцлохын учир нь ийм үнэ цэнэтэй бүтээгдэхүүнээ аль хэр ашиглаж чаддаг билээ гэх эргэлзээтэй асуултанд тийм ч хангалттай хариулт олддоггүйтэй холбоотой. Энэ удаа Дулааны инженер мэргэжилтэй нэгэн залуу боловсон хүчинтэй уулзлаа.Тэр бол Дүгэржанцангийн Батбилэг. Тэрээр мэргэжлээрээ 20 гаруй жил дагнан ажилласан, Монголын шилдэг мэргэшсэн инженерүүдийн нэг юм.
-Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хоттой Таны ажил амьдрал салшгүй холбоотой. Тэгээд ч Та өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч хүн. Үүнтэй холбоотой асуултаар яриагаа эхэлье. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр хөгжил дэвшлээрээ адил төстэй үйлдвэр, уурхайтай хөл нийлүүлэн алхаж чадаж байна уу. Монголчууд бидний хэн нь  ч байсан зөвхөн эдийн засгийн талаас хардаг. “Их татвар төлж байна... Их мөнгө олж байна...” гээд. Яг техник, технологи талаасаа хэр шинэчлэгдэж, хүчин чадлаа хэрхэн ашиглаж байдаг юм бол гэдэг нь анхаарал татдаг?
-Манай “Эрдэнэт” үйлдвэр 1978 онд байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрийн маань тоног төхөөрөмж 41 жил ажиллачихлаа гэсэн үг. Гэсэн хэдий ч манай үйлдвэр жилдээ 30-32 сая тонн хүдэр боловсруулж байна. Техник, технологийн шинэчлэлийн хувьд улс орны эдийн засгийн чадавх, гадаад зах зээлийн нөхцөл байдал, компанийн өөрийн эдийн засгийн үзүүлэлтээс хамааралтайгаар төдийлөн шинэчлэгдэж чадахгүй байгаа. Гэтэл уурхайн уулын маань тогтоц жилээс жилп өөрчлөгдөөд явж байгаа. Өнөөдрийн байдлаар 1300-гаад метр буюу 1,3 километр доошоо орсон байгаа. Дээрээсээ доошоо явах тусам зэс, молибдений бүтэц өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Хүдэр, зэс молибдений агуулга өөрчлөгдөх бүрт урвалжуудаа сольж өөрчилж байх ёстой юм. Яагаад гэвэл, уурхай маань доошоо гүн рүүгээ орох тусам хүдрийн агууламж өөрчлөгддөг. Тиймээс хүдрийнхээ агууламжийг дагаад тээрмээ сольж байх ёстой. Энэ маань өнөөдөр нэлээд хоцрогдолтой яваа. Харин уулын баяжуулах машинуудын хувьд бол цаг үеэ дагаад сольж шинэчлээд явж байгаа. Мэргэжлийн бус хүн атлаа сэтгэл зовниж байгаа нэг асуудал бол тээрмүүдээ шинэчлэх. Гэхдээ өнөөдрийн шаардлагад нийцсэн  чанартай тээрмээр. Оросын хуучныг сольж, шинэчилж байна гээд Хятадаас хямд чанаргүйг авч болохгүй. Яагаад гэвэл чанартай, сайн тээрмээр шинэчилбэл цагт үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ. Эрчим хүчний болон цахилгааны зардал багатай ийм чанартай тээрмээр үйлдвэрлэлээ явуулбал үйлдвэрийн маань бүтээгдэхүүний өөрийн өртөг буурч, ашиг орлого нь нэмэгдэх ёстой. Нөгөө талаар хүдрийн олборлолт доошлох тусам түүнийг зөөж байгаа “БеЛАЗ” машины зардал өсөөд байгаа юм. Мэдээж, тээр дороос гаргаж ирэх гэж олон шат дамжлага дамжаад маш их зардал гаргаж, шатахууны зардал нь өсч байгаа. Хүдэр тээвэрлэх цаг хугацаа нэмэгдэж байгаа. Тиймээс “Оюу толгой”-д байдаг мөчлөгт дамжуулга буюу конвейрийн дамжлагыг яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй байна. Энэ бүгдийн ТЭЗҮ судалгааг “Эрдэнэт” үйлдвэр их эрт хийсэн байдаг юм. Мөн уурхай арай ашиглаагүй байгаа ялангуяа өмнөд хэсгийн талбайгаа яаралтай ашиглаж өөрийн үр ашгаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоо бол доошоо ухаад байна. Үүнтэйгээ зэрэгцүүлээд талбайгаа урагшаа жаахан тэлж өгвөл үр ашгаа нэмэгдүүлэх боломжтой харагддаг.  Үүнийг дагаад усны хэрэглээ болон хаягдлынхаа судалгаа тооцоог маш сайн бодитой гаргах ёстой.
- Ус гэснээс Эрдэнэтийнхэн л усны үнэ цэнийг хамгийн сайн мэдэрч байгаа гэсэн яриа сонсч байсан. Энэ юунаас үүдсэн яриа бол. Усаа холоос татаж авдагтай холбоотой юу?
-Өнөөдөр 65 километрийн цаанаас усаа татаж хамгийн үнэтэй ус хэрэглэж байгаа газар бол Эрдэнэтийнхэн. Гэтэл “Оюу толгой” яагаад тэр дор байгаа гүний усыг тийм хямдхан хэрэглээд байгаа юм бэ? Тийм учраас “Оюу толгой”-д хэрэглэж байгаа усны гэрээг эргэж харах ёстой гэж боддог. Ус хэзээ ч эргэж нөхөгдөхгүй шүү дээ. Тийм учраас “Эрдэнэт” үйлдвэрт тийм өндөр хатуу хяналт тавьдаг шигээ “Оюу толгой”-д усны хяналт яагаад тавьж болохгүй гэж. Тэнд ус үнэгүй хэрэглэж байхад эрдэнэтчүүд, “Эрдэнэт” үйлдвэр ийм өндөр үнэтэй ус хэрэглэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн инженерийн шугам сүлжээ огт шинэчлэгдэлгүй 40 жил болсон. Цаг үеэ дагаад энэ аварга том үйлдвэрийн техник, технологийг системтэй сольж, шинэчилж байхгүй бол нэг л өдөр сөхрөх юм бол босч ирэхгүй шүү дээ.
-2016 оноос эхлээд “Эрдэнэт” үйлдвэрийн ашиг орлого үргэлж уруудсан үзүүлэлттэй харагддаг учраас техник, технологийн шинэчлэл ямархуу байдаг бол гэсэн бодол төрөөд байдаг юм. Түүнээс гадна баяжуулж буй хүдэр, зэс молибдений агууламж нэлээд муудсан тал байх шиг, тийм үү?
-Уулын өнгөн хөрсний хүдрийн агууламж доошлох, гүн рүүгээ орох тусмаа муудаж байгаа. Тэгэхээр үүнийг баяжуулах техник, технологи нь үүнийгээ дагаад шинэчлэгдэж байхыг цаанаасаа шаарддаг юм байна.
-Эрдэнэт үйлдвэр талбайгаа тэлэхээс гадна өөрийн ашгаа нэмэгдүүлэх ямар боломж байна. Яагаад ингэж асуух болов гэхээр хувийн уул уурхайнхан ганцхан уурхайгаа мөлжиж, мөлхдөггүй. Нэгэнт бааз суурь, туршлага, хөрөнгө хүч байгаа болохоор ашиг, орлого нэмэгдүүлэхийн тулд олон чиглэлээр хүчээ сорьдог. Та ч энэ бүгдийг харж, анзаардаг байх?
-Зөвхөн зэс, молбидений баяжуулалт хийгээд нэг чигээр зүтгэх биш үнэхээр мөнгөө өсгөх боломж “Эрдэнэт” үйлдвэрт байгаа. Өөрт эзэмшдэг лиценз тусгай зөвшөөрлүүдээ ашиглах, мөнгөө өсгөх тал дээр санаачилгатай ажиллах бүрэн боломжтой. Зөвхөн нэг л юм руу зүтгэх биш уул уурхайн бизнес хүчээ авч байгаа энэ салбар руу орох хэрэгтэй. Боломж, нууц, бололцоо, хүчин чадал нь бүрэн дүүрэн байгаа.  
-Улсын үйлдвэрийн газар учраас өөр бизнес хийх, үйл ажиллагаагаа өргөтгөх тал дээр айдас байдаг юм болов уу?
-Шударга л хийх хэрэгтэй. Шударга бусаас айна уу гэхээс өөр юунаас айна гэж...скачать dle 12.0

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

Өнөөдөр, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19