ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Улсын Ерөнхий прокурорт хандлаа

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-ийн асуудал болон “Жаст групп”-ийн Стандарт банкнаас авсан өрийг Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангаас төлсөн зэрэг Төрийн эрх ашгийг зөрчиж байгаа асуудлаар Улсын ерөнхий прокурорт хандаж, албан бичиг хүргүүлж байгаа тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, “Хөтөл” компани-270.6 тэрбум, "Төрийн Орон Сууцны Корпораци"-199.5 тэрбум, “Эрэл" компани-86.1 тэрбум, “Монгол драй милк”-47.7 тэрбум, “Кью эс си” ХХК-186.1 тэрбум, “Капитал банк”-57.9 тэрбум төгрөгийн авсан зээлээ хугацаанд төлөөгүй нь Төрийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзжээ.
Мөн “Жаст групп” ХК нь Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын “Стандарт” банкнаас 2009-2012 оны хооронд нийт 160.1 сая ам.долларын зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрээр банкны баталгаа гаргуулсан гэх асуудал одоо АТГ-т хэрэг бүртгэл нээгдээд, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Зээлдэгч “Жаст групп” авсан зээлээ төлөөгүйн улмаас Лондонгийн Арбитрын шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн дансыг битүүмжлэх нөхцөл байдал үүссэн тул тус үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж өр барагдуулсан юм. Энэ утгаараа мөн л Төр 40 сая ам.доллароор хохирсон гэж үзэж байгаагаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Тэрбээр, “Цаашид уул уурхайгаас болж байгаль орчныг нөхөн сэргээгээгүй, эсвэл нийтийн эзэмшлийн талбайгаа хувийн хэвшилд өгчихөөд хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад хэрэгсэхгүй болсон төрийн албан тушаалтны асуудлыг Засгийн газраас шууд прокурорт хандаж байх нь зүйтэй гэж үзсэн. Прокурорын байгууллага хуульд заасныхаа дагуу Монгол Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхийн үүргээ гүйцэтгэх ёстой. Засгийн газраас Прокурорт хандсан анхны тохиолдол бүртгэгдэж байна. Цаашид прокурорын байгууллагын энэ чиг үүргийг хэрэгжүүлж, ийм шинэ соёлыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзээд, дээрх хоёр асуудлаар Улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлж байна” хэмээв.

721 сэтгэгдэл