Эдийн засгийн өрсөлдөх чадварын тайланг танилцууллаа
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2019”-г өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд танилцууллаа.
Энэ жил өрсөлдөх чадвараар Сингапур, Хонгконг, АНУ зэрэг улс тэргүүлжээ. Манай хоёр хөрш БНХАУ 14-т, ОХУ 45-т эрэмбэлэгдсэн байна. Манай улсын хувьд, үнэ ханшийн дэд бүлгийн үзүүлэлт хамгийн өндөр буюу дээгүүр гарчээ.
Тодруулбал, хэрэглээний үнийн индекс буюу инфляц болон амьжиргааны өртөг, орон сууц, албан байгууллагын түрээс бусад улстай харьцуулахад бага гарсныгЭдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг мэдээллээ.
Тэрээр, өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн бүлэгт хамгийн дээгүүр эрэмбэлэгддэг эдийн засгийн тамир тэнхээ гэсэн үзүүлэлтээр Монгол Улс 58 дугаарт байгааг хэллээ. Дээрх үзүүлэлтээр манай улс өнгөрсөн жил 48 дугаарт эрэмбэлэгдэж байжээ. Манай улсын өрсөлдөх чадварын оноо өнгөрсөн жилийн хугацаанд буурахад урсгал тэнцэл, ил тод байдал, тэтгэвийн сантай холбоотой үзүүлэлтүүд муудсан нь нөлөөлжээ. Мөн хөдөлмөр эрхлэлт, бизнесийн эрхзүй, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, боловсролын бүлгүүд буурсан нь нөлөөлсөн байна."Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-г хэрхэн гаргадаг талаар И.Одончимэгээс тодруулбал, “Манайх Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй 2010 оноос хамтран ажиллаж, Монгол Улсын мэдээллийг бэлтгэн явуулдаг. Үүнд, статистик мэдээллүүд болон бизнес эрхлэгчдээс авсан санал асуулга ордог. Тайланд дэлхийн 63 улсыг харьцуулан нийт 332 үзүүлэлт, 235 шалгуураар өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлдэг юм. 235 шалгуурын 143 нь статистик мэдээлэлд тулгуурлаж, 92 нь санал асуулгаас бүрддэг” гэв.
Тэрээр судалгааны дүнг танилцуулах үеэр энэ онд болон ирэх жил манай улсын хувьд тулгарах сорилтын талаар хэлэхдээ, “Манайд хот, суурин газрын хөрс болон агаарын бохирдол нийгэм, эдийн засаг, иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулж байгааг хүн бүр мэднэ. Энэ нь Монголын хувьд, нэлээн хүнд сорилт болж байна. Нөгөөтэйгүүр манай улс ирэх оноос гадаад өрөө эргэн төлж эхэлнэ.
Энэ нь эдийн засгийн өсөлтөд эрсдэл учруулж болзошгүй юм. Мөн 2020 онд болох УИХ-ын сонгуулийн үеэр улстөрийн тогтворгүй байдал бий болж, төрийн бодлогын залгамж халаагүй байдлыг авчрах магадлалтай. Үүнээс улбаатайгаар гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч магадгүй. Засгийн газрын зардлаас шалтгаалж дотоодын эрэлт нэмэгдсэнээр инфляц өсөж болзошгүй байна” гэв.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр

67 сэтгэгдэл