iNet.mn дагах

Эрдэнэт хотод шинэ жилээ тэмдэглэдэг нь ийм учиртай

СЭЛҮҮХЭН НУТАГ СЭЛЭНГЭ МӨРНИЙ ХӨВӨӨНД БОЛСОН СЭТГЭЛД ХОНОГШИМ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭДЭЭ
Бусад байгууллага, хамт олон гүйцэж хийхэд хэцүү өвөрмөц гоё шинэ жилийг Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо /МГЗНХ/, Эрдэнэт хотын Гэрэл зураг сонирхогчдын “Мэлмий” бүлгэм хамтран зохион байгуулж тэмдэглэв. Аглаг нутгийн агаарын сайханд алс холын ийм олон зочинтой шинэ жилийг аль ч салбарын ямар ч байгууллага хийж барахгүй л болов уу.
Монголын гэрэл зурагчдын шинэ жил Улаанбаатараас 400 км-ийн алсад Орхон аймгийн нутаг дахь Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ амралтын бааз”-д болов. Шинэ жилийнхээ баярт аймаг болгоноос зурагчдын төлөөлөл ирж оролцов. Ховдын зурагчин гэхэд нийслэл хотоор тойрч нэг талдаа 2000 км замыг туулж, шинэ жилийн баяртаа ирж байх жишээний. Зурагчид бол хэзээний хөл урт, бэлчээр хол хүмүүс. Өмнө Дархан хотод тэмдэглэж л байсан. Эх орны аль ч цэгээс Эрдэнэтэд ирэхийг юман чинээ тоохгүй дээ. Монголын гэрэл зурагчид айсуй жилүүдийн нэгэнд Алтайн гүний Баян-Өлгий аймагт шинэ жилийн баяраа тэмдэглэж байна гэвэл гайхаад байх юмгүй.
Эрдэнэт хотод шинэ жилээ тэмдэглэдэг нь ийм учиртай. МГЗНХ-ны Орхон аймгийн салбар болох Эрдэнэт хотын Гэрэл зураг сонирхогчдын “Мэлмий” бүлгэмийнхэн үүсэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойг салбарынхаа шинэ жилтэй хамтатган тэмдэглэх санаачилга гарган зэвсэг нэгт нөхдөө урьсан юм. “Сэлэнгэ бааз” нь Монголын хамгийн ганган байгаль дахь хамгийн баян үйлдвэрийнх болохоор ямархан агаар тунгалаг, тохилог, үнэ ханштай амралт гэдэг нь ойлгомжтой. Далимд танилцуулахад тус “Сэлэнгэ” амралтын газрын даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан амжилтаараа Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат ажилтан цолыг хүртсэн Ивааны Жаргалсайхан нь миний төрсөн нутаг Завхан аймгийн Сонгино сумын уугуул хүн юм.
Нэгдсэн холбооны нэг сайшаалтай ажил бол гэрэл зурагчдынхаа, тэр дундаа хөдөө орон нутгийн зурагчдын хөдөлмөр бүтээлийг Төр засагт тодорхойлон уламжилж, үнэлүүлдэг явдал юм. Төрийн шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар Өвөрхангайн С. Чинбат, Говь-Алтайн Сэнгэсамба, Увсын Баттулга, Ховдын Баатарсүрэн, Завханы Л. Ган-Од, Засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Хөвсгөлийн Батсүх, Эрдэнэтийн Батсүх, Цэнд-Аюуш, Дорнотын Доржхуяг, мөн аймгийн Бат-Ирээдүй, Баянхонгорын Отгонбаатар, өөр нэг салбарын Тэргүүний ажилтан цол тэмдгээр Улаанбаатарын Ш.Төмөрсүх нар, цөөнгүй зурагчин Яам, холбооны жуух бичиг, байгууллагуудын нэрэмжит шагналаар шагнагдав. Монгол улсын мастер гэрэл зурагчин, МУСГЗ Д. Октябрь, “Зууны мэдээ” сонины сурвалжлагч, МУСГЗ Цэрэннадмид, МУСГЗ Цэдэнгомбо, хөрөг зургийн нэрт мастер Цэрэннадмид, Улсын гэрэл зургийн газрын ахмад гэрэл зурагчид Рэнцэндорж, Норовдорж нарын олон настан, хөдөлмөрийн сайчууд Өвлийн өвгөний бэлэг гардаж авлаа. Онцгой нэгэн шагналыг сонордуулахад “Чандмань” трэйвель компаниас Вьетнам улсын 3 хотод аялах эрхийн бичгээр МУСГЗ, мастер гэрэл зурагчин Дашийн Октябрийг шагнав.
Орон Нутгийн Гэрэл Зурагчдын Нийгэмлэгээс Монгол улсад Гэрэл зургийн алба үүсэн байгуулагдсан 90 жилийн ойг угтсан олон талт ажлын хүрээнд зохион явуулсан оны шилдэг гэрэл зураг шалгаруулах уралдааныхаа дүнг танилцуулж, шагнал гардуулав. Миний бие завсаргүй аялж, зураглаж, бусдын захиалгатай пост бичиж суусаар уг уралдаанд оролцож амжаагүй дээ харамсаж байдаг шүү.
Ойгоо тэмдэглэж байгаа “Мэлмий” бүлгэмийнхэн хүндэт зочдын мэндчилгээ, бэлэг сэлтэд булагдав. Орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэг дурсгалын зураг дээрээ дансаар мөнгө шилжүүлж харагдав. Байгалын Гэрэл Зурагчдын Нийгэмлэг энэ жилийн олон улсын уралдааны зургуудаар бүтсэн цомгуудаа хагас сая төгрөгийн хамт гардуулав. Тус каталогт энэ жилийн олон улсын уралдааны 2-р байрын шагналт, “Мэлмий” бүлгэмийн тэргүүн, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Найманжингийн Батсүхийн цөөнгүй зураг хэвлэгдсэн аж. Аймгууд өөрсдийн нутаг дахь шүтээн уулсын зургаа дурсгацгааж байв. Би ч хоцорсонгүй, Отгонтэнгэр уулын хүү гэсэндээ Монголчуудаа дааж байдаг уг Хайрханы зургийг “Мэлмий” бүлгэмийн хойморт залав.
Зурагтын дэнж хавьд “Prophotokits Mongolia” нэртэй гэрэл зургийн техник хэрэгслийн дэлгүүр байна аа даа, янз нь. Тус дэлгүүрийн эзэн, Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн гишүүн, байгалийн гэрэл зургийн олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт Ш.Төмөрсүх АХА тэмцээнээр дэлгүүрээ суртчилсан тоглоом явуулж, оролцогч бүрийг шагнаж, шинэ жилд оролцогсдод хөнгөлөлттэй үйлчлүүлэх карт тараав. Найр хэсэж халзан цагаан хониор мялаагаад явдаг халамцуу нөхөр шиг дэлгүүрээ тараагаад өгчих шиг л харагдсан. Шийртэй эр ард нь гарна л. Тэднийх дэлхийн алдарт брэндүүд болох #Lowepro, #Manfrotto, #Gitzo-гийн камерын хөл, цүнх, дроны кэйс бусад хэрэгслийг худалдаалдаг байна. Өргөнөөр үйлчлүүлж байгаарай. Нижгэр ёлк зохиосон МГЗНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Батбаатар тэргүүтэй УЗ-ийн гишүүдэд, мөн ОНГЗН-ийн тэргүүн Г. Баясгалантөгсд, Н.Батсүх тэргүүтэй Эрдэнэтийн Гэрэл зурагчдын “Мэлмий” бүлгэмийн зурагчдад шинэ жилийн баярын зочид төлөөлөгчид гүнээ баярлан талархаж байна. Н.Сүхбат
скачать dle 12.0

Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утсаараа хянаж болно

Өчигдөр, 17:37

С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

Өчигдөр, 17:35

Эрдэнэт хотын ойн баримтат киног сэтгүүлч Г.Золжаргал найруулна

Өчигдөр, 17:31

Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ

Өчигдөр, 17:25

Монгол Улс аялал жуулчлалын үзэсгэлэнгийн “Шилдэг бүүт” шагналыг гурав дахь удаагаа хүртэв

Өчигдөр, 17:23

Гэрэл зурагчин С.Энхжаргалын “Хүү төрвөл бөх болно” бүтээл Ази тивд түрүүлжээ

Өчигдөр, 17:21

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

Өчигдөр, 17:19

Фото сэтгүүлч С.Энхжаргал “AIPS Sport Media Awards 2025”-д Ази тивийг тэргүүлжээ

Өчигдөр, 17:14

Б.Пүрэвдагвын хийсэн томилгоонууд

4/06/2026, 16:17

Аймгийн харцага цолыг сэргээн олгож, улсын наадмаар 1024 бөх барилдах эсэхийг Ерөнхийлөгч шийдэж байх хуулийн төслийг өргөн барьжээ

4/06/2026, 16:10

"Major" тэмцээний эхний тоглолтоо "The MongolZ" энэ сарын 11-нд эхлүүлнэ

4/06/2026, 16:02

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт 26-28 насны дөрвөн эмэгтэйд найм хүртэл жилийн хорих ял оноожээ

4/06/2026, 15:41

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна

4/06/2026, 15:40

Бидний төлөө эхнэрээ ч орхих Хотын даргатай боллоо, баярлалаа

28/05/2026, 20:04

Нас барсан иргэдийн хувьцааг ирэх сараас өвлүүлнэ

28/05/2026, 20:02

“Амаргүй” Д.Амарбаясгалангийн амаргүй нүүдэл

28/05/2026, 20:01

МАН-ынхан эрх ашгийн төлөө хэмлэлдэж байхаар хэлмэгдсэн нөхөртөө анхаараач

28/05/2026, 19:59

Б.Алтангэрэл: Зэс хайлуулах үйлдвэр 30 сарын дараа ашиглалтад орж, катодын цэвэр зэс үйлдвэрлэнэ

28/05/2026, 11:11

Эрдэнэтийн-Овоо ордын цаашдын 56 жилийн ирээдүйг тодорхойлон, баталлаа

27/05/2026, 17:48

Өнөөдрийн ашиг бус, урт хугацааны үйлдвэржилт

27/05/2026, 17:46

"The Hu" хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

27/05/2026, 11:04

За тэгээд Ёндонд итгэ ээ...

27/05/2026, 11:02

ТӨВ: Төл бойжилт 99.6 хувьтай байна

26/05/2026, 19:02

“Гурван үеийн торго хяргасан” уран хатгамалч

26/05/2026, 19:00

Дээд шүүхээс "Авлига хороолол"-ын хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаав

26/05/2026, 18:58

Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм

26/05/2026, 18:54

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

26/05/2026, 18:51

Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворууд илэрчээ

26/05/2026, 18:48

Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэмжлээ

26/05/2026, 18:47

Сэлбэ хот орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай үргэлжилж байна

22/05/2026, 18:23

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19